antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2016 7 comments

Ч.Сайханбилэг ЭВИЙН ЦАВУУ БОЛОХ УУ

нийтлэсэн Admin

f092575c7bf40c2567438227a38e96aebigАН ирэх сонгуульд хоёр дахь боломжоо ашиглахаар хичээж байна. Намын дарга З.Энхболд баруун тийш хөлгийн жолоо залж,  УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль журмыг танилцуулангаа намынхаа пи-арыг давхар хийх зуур Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зүүн аймгуудад ажиллаж, тууз хайчлангаа холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөөр буй нь үүний энгийн жишээ. Гэхдээ одоогийн хувилбараар буюу УИХ-д олуулаа бус бүр олонх болохоор хөвж яваа энэхүү хөлөг онгоцийн ахмад нь мэдээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Зүй ёсоор намын дарга З.Энхболд АН-ыг чипгүүлэх ёстой ч хийж буй ажил, хэрэгжүүлж байгаа бодлогороо жин дарах нь өнөөдөртөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болохоор тэр шүү дээ.

Өөрөөр хэлбэл, фракц хоорондын зөрчлийн үр дүнд бий болсон 1996-2000 оны ээлж дараалсан огцролт, Р.Амаржаргалын сонгуультай золгуулсан Засгийн газрын хувь заяаг давтах эсэх нь Ч.Сайханбилэгээс шууд хамаарахаар байна.

Тэртээх 1999 он буюу өдгөөгөөс 17 жилийн өмнө М.Энхсайханы, Ц.Элбэгдоржийн, Ж.Наранцацралтын гэсэн гурван ч Засгийн газраа огцруулсан АН-ынхан одоогийн “МҮДН”-ын Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилж, УИХ-ын сонгуультай золгож байв.

Үүнд нь эщүүцсэн сонгогчид 2000 оны сонгуулиар дүнгээ тавьж АН-д ердөө ганцхан суудал, 25 суудалтай явсан сөрөг хүчинд 72 УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өгч байлаа шүү дээ. Харин өнөөгийн АН-д үүссэн зөрчил, Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Бапулга нарьтн “зодоон”-оос харахад Ч.Сайханбилэг Р.Амаржаргалтай агаар нэг амаргүй нөхцөлд ажиллаж байгаа нь маргаангүй үнэн юм. Яг л АН-ын зодоон дунд арай ядан Ерөнхий сайдаар ажиллаж сонгуультай золгуулсан Р.Амаржаргалын хувь заяа өнөөдөр Ч.Сайханбилэгт шилжээд байна. Ялгаатай нь, 1996-2000 оны үеийн АН дахь нуралт сөрөг хүчин МАН-аас шууд хамааралтай байсан бол өнөөдөр тэд өөр хоорондоо зодолдож эхлээд буй.

УИХ-ын, намын дарга З.Энхболд орон нутагт ажиллахдаа Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг тугаа болгож буй ч ачир дээрээ Ерөнхий сайдын сэнтийд сууснаасаа хойш Ерөнхийлөгчтэй шадарлах болсон Ч.Сайханбилэгтэй хөшигний ард зөрчилтэй яваа нь нууц биш. Х.Баттулга тэргүүтэй “МоАХ”-ныхон ч “Жудагт Монгол” хөдөлгөөнийг “эх барьж” ирэх сонгуульд сонгож болохгүй эрхмүүдийн нэгээр Ч.Сайханбилэгийг нэрлээд байгаа. Эндээс харахад эрхбарьж буй АН-ын Засгийн газрын газрын тэргүүнд Ерөнхийлөгчөөс өөрөөр дэмжлэг байхгүй мэт. Адагааад саяхныг хүртэл АН-ыг чиглүүлж ирсэн “Алтангадас” фракцаас Ч.Сайханбилэгт үзүүлэх дэмжлэг нь Н.Алтанхуяг гишүүний хийсэн мэдэгдлээр төгсгөл болсон билээ. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн хувьд Ерөнхийлөгч хэмээх ганцхан дэмжлэгтэйгээр ирэх сонгуультай золгож болох.

Эс бөгөөс З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга буюу “Шонхор”, “Алтангадас”, “МоАХ” хэмээх АН-ын толгой фракцуудтай учраа олох, бүр бууж өгөх нь Ч.Сайханбилэгт өнөөдөртөө хэрэгтэй. Гэхдээ хийсэн мэдэгдлээрээ З.Энхболд, Х.Баттулгатай хэдийнэ нэг талд гарсан Н.Алтанхуяг гишүүн нартай ганцхан Ерөнхийлөгчтэй хавсайдаж зөрчилдөж бас зогсох нь Ч.Сайханбилэгт учир дутагдалтай. Түүнд бяр бас зангараг дутна.

Маш энгийнээр тайлбарлавал тэр УИХ дахь АН-ын бүлгийн үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа “Шонхор”, “Алтангадас”, “МоАХ” фракцтай сөргөөцөлдөх нь Ч.Сайханбилэг хайчин гал руу өөрөө гүйж орж буйгаас өөрцгүй юм. Үнэндээ АН-ынхан өнөөдрийг хүртэл Ч.Сайханбилэгийг тогтвортой ажиллууяж, Г.Уянга гишүүний огцруулах тогтоолын төсөл албажуулаагүй нь ганцхан шалтгаантай. Тэр нь ердөө л сонгуулийн жил гарсантай л холбоотой. Үүнд Ерөнхийлөгч хэмээх том хана хэрэм ч нөлөөлөөгүй гэсэн үг. “Ханшр хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэдэг шиг АН-ынхан 1996-2000 оны гашуун түүхээ давтахыг хүсээгүй учраас Ч.Сайханбилэгийг авч үлдсэн хэрэг. Сөрөг хүчин МАН-ынхан Ерөнхий сайдад хариуцлага тооцох, бүр огцруулах акц өрнүүлэхээ мэдэгдсэн ч тэр нь амжилт олохгүй нь тодорхой. Учир нь, АН-ынхан үүнийг хүсэхгүй. Үүгээрээ Ч.Сайханбилэг азтай. Хүсвэл хэнийг ч, хэдий үед ч огцрууддаг туршлага 1996-2000 он, сүүлд Н.Алтанхуяг гээд АН-д хангалпай бий. Гагцхүү Ерөнхийлөгчтэй гар барьсан нөхөрлөлөө үргэлжлүүлэх үү, эсвэл нэг завинд суух болсон З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга нартай учраа олох уу гэсэн хоёр зам Ч.Сайханбилэгийн өмнө иржээ. Тэгэхээр Ч.Сайханбилэг ёс төдий Ерөнхий сайд явсаар сонгуультай золгох уу, эс бөгөөс жинхэнэ Засгийн газрын тэргүүний хувиар сонгогчдоос АН-д санал авчрах уу гэдэг нь намын дарга болон асан, “МоАХ”-ны тэргүүний хийх улс төрөөс шууд хамаарахаар байна. Товчоор хэлбэл, Ерөнхийлөгч хүчтэй юү АН-ын толгой фракцууд нь бяртай юу гэдэг нь цаг хугацааны асуудал. Хамгийн гол нь Ч.Сайханбилэг эдгээр шалтгааныг орхиод эвийн цавуу болж чадах эсэх нь АН-ын ирэх сонгуулийн өнгийг зурагаах учиртай.

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (April 07, 2016 2:29:43 pm )

    ЖЕНКОГИЙН ТОМ ПИАР
    Сонгуулийн сүүлийн жил АН-ынхан нийгмийн тодорхой сигментүүд рүү илүү хандсан, тэднийг багцалсан байдлаар бодож хийсэн сайн кампанит ажил бол малчны зээлийн хүүгийн бууралт, орон сууцны ипотекийн зээлийн таван хувь байлаа. Шинэчлэлийн Засгийн газар ипотекийн зээлээ сурталчилж, АН-ын дарга З.Энхболд, Р.Бурмаа сайдтай хамтраад малчдын зөвлөлгөөн хийж хэрдээ хичээсэн боловч нийгэмд трэнд болж чадсангүй. Үндсэн шалтгаан нь Х.Баттулга гишүүний хийсэн гэх Мүүн ажиллагаа, жудагт монгол жагсаал гэх мэт савангийн дууриудыг Монголын олон нийт илүү сонирхож, илүү ихээр шуугив.

    Хамгийн харамсалтай нь Х.Баттулга гишүүний хийж буй эдгээр пиар, эвэнтүуд нь АН-ын өнгөрсөн дөрвөн жилдээ олон нийтийн дунд олж авсан жаахан нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалтын тухай сурталчилгааг системтэй устгаж байгаад байна. Монголын ард түмэн АН-ын үед хэдэн километр зам тавигдсаныг биш хэн хэн мүүнчин болох тухай илүү их ярьж байна. Эдийн засгийг хэрхэн сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхээр Засгийн газар хөөцөлдөж буйг дэмжихийн оронд хэн хятад гаралтай, гадаадын шулаачдыг хөөж гаргах тухай эх оронч уриагаар амаараа дүүрэн цагаан хөөстэй хашгиралдсан гео эх орончдоор дүүрч байна. Х.Баттулга гишүүний энэ бүх гео бөгөөд том пиарын хохирогч нь өөрийнх нь байгуулалцсан ардчилсан нам, түүний гишүүд л байна.

  • Улс тор судлаач. (April 07, 2016 2:34:31 pm )

    Бидний журмын хэсэг ноход, наашаа гэсэн бухнийг намдаа авч 1990 оны 4-р сарын 7-д анхны хурлаа хийж АН-ыг байгуулж байлаа. Хэзээ хойно 1996 оны хавар байх, намын удирдах зовлолийн гишуун Б.Дэлгэрмаа, одоо Еронхий сайд хийж байгаа Ч.Сайханбилэгийг Залуучуудын холбоонд ажилладаг САЙН ХУН гэсээр бид нарт танилцуулж бид дэмжсээр туунийг АН-д оруулж байж билээ. Харамсалтай нь Ч.Сайханбилэг нь зовхон ЗХУ-д Консомолийн сургууль тогссон, ямар ч чадваргуй залуу байсан шуу дээ. Гэвч Ч.Сайханбилэг нь улс тор л явж байгаа юм болохоор туунийг Н.Алтанхуяг санал болгохоор АН дэмжсээр мон ч олон жил дарга, сайд хийлгэж узлээ дээ. Гэвч “Хун чанар”-ыг нь бид огт мэддэггуй байлаа. Харамсалтай нь Н.Алтанхуягтаа “Баярлалаа” гэж талархал илэрхийлэхийн оронд “Эд хоронго, эрх мэдэл, албан тушаалд дуртай сэтгэл нь ханахгуй” Н.Алтанхуягийгаа “Тугжилдэх аргаар” Еронхий сайдаас нь бусадтай хамтарч огцруулчихаад, оороо Еронхий сайд хийсэн болж одор, хоногийг онгоруулдэг байна шуу дээ. Энэ нь Монгол хунд байж боломгуй МУУ АРГААР Еронхий сайд болсон хэрэг шуу дээ. Иймд Ч.Сайханбилэгийг энэ удаагийн УИХ-ын сонгуульд УНАГААЖ ” Улс тороос зайлуулэх нь зуйтэй шуу дээ. Ер нь Ч.Сайханбилэг шиг “Худал ярьдаг, хуурч мэхэлдэг, эд хоронго, эрх мэдэлийн шунал нь арилаагуй олон хун улс торд явж байгаа тул эдгээрийг БУГДИЙГ нь улс тороос гаргах хэрэгтэй байна шуу дээ эрхэм СОНГОГЧИД ОО. !!!!! Та бухэнд амжилт хусье.

  • Anonymous (April 07, 2016 2:55:52 pm )

    Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ

  • ЗОЧИН (April 07, 2016 7:06:24 pm )

    ЕР НЬ БОЛ ЭРХ МЭДЭЛ, МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ХАМГИЙН ИХ ХОР НАЙРУУЛЖ, ЖОНХУУ ХУТГАЖ ХАГАРАЛДУУЛЖ ЯВАА АЛТАНХУЯГ, ЖЕНКО НАРЫГ ДАХИН ХЭЗЭЭ Ч УЛС ТӨРД ОРУУЛЖ ХАР ЖҮЖГИЙГ ТАВИУЛМААРГҮЙ БАЙНАА. ЭДГЭЭР ЛУЙВАРЧДЫГ ДАХИН СОНГОХГҮЙ БАЙХ УРИАЛГЫГ ГАРГАЖ БАЙНАА.

  • ЗОЧИН (April 07, 2016 7:08:37 pm )

    Хамгийн харамсалтай нь Х.Баттулга гишүүний хийж буй эдгээр пиар, эвэнтүуд нь АН-ын өнгөрсөн дөрвөн жилдээ олон нийтийн дунд олж авсан жаахан нэр хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээн байгуулалтын тухай сурталчилгааг системтэй устгаж байгаад байна. Монголын ард түмэн АН-ын үед хэдэн километр зам тавигдсаныг биш хэн хэн мүүнчин болох тухай илүү их ярьж байна. Эдийн засгийг хэрхэн сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхээр Засгийн газар хөөцөлдөж буйг дэмжихийн оронд хэн хятад гаралтай, гадаадын шулаачдыг хөөж гаргах тухай эх оронч уриагаар амаараа дүүрэн цагаан хөөстэй хашгиралдсан гео эх орончдоор дүүрч байна. Х.Баттулга гишүүний энэ бүх гео бөгөөд том пиарын хохирогч нь өөрийнх нь байгуулалцсан ардчилсан нам, түүний гишүүд л байна.

  • zochin (April 07, 2016 8:39:45 pm )

    Ene Tengees Byh Yum Bolj Baihad iim Teneg yum bicheh Hergui ! Buh Yum Ch.Saihanbilegees Bolson !
    Elbegee, Ch.Saihanbileg ,C.Bayrzogt , C.Bayr !!!

  • Буягаа (April 07, 2016 10:13:03 pm )

    Женкогийн гобурхлыг Жудагт монголд тохох хэрэггуй!

antalya rent a car