“ХААН” банк дампуурах нь гэсэн яриа иргэдийн дунд газар аваад байна. Тэр ч байтугай “Барс-А” салбараас зарим үйлчлүүлэгч хадгалуулсан мөнгөө татаж эхэлсэн, үүнтэй холбогдуулж дараалал үүсэн талаар манай сонинд мэдээлэл ирсэн юм. Эл мэдээллийн мөрөөр тус салбарт өчигдөр очиход үйлчлүүлэгч багатай байлаа. Үйлчлүүлэгчдийнх нь нэг бололтой “Барс” худалдааны төвийн худалдагчтай уулзахад, “Манай худалдааны төвийн ажилчдын дунд ийм яриа гарч, ихэнх нь мөнгөө татаж авсан.
Би ч гэсэн өнөөдөр мөнгөө авч байна” гэв. “ХААН” банк дампуурах нь гэсэн мессеж гар утсанд ирсэн гэдгийг ч тэрбээр өгүүлэв. Түүний хажууд зогсч байсан тус худалдааны төвийн худалдагч “Өчигдөр манай жимс зардаг найз ирээд “ХААН” банк дампуурна гэж сонслоо. Мөнгө хадгалуусан бол хурдан аваарай гэсэн. Гэхдээ би итгэхгүй байна. Арай ч ийм хурдан дампуурахгүй байлгүй. Юмыг яаж мэдэх вэ гээд найзтайгаа ирж мэдээллийн ажилтнаас нь лавлатал ийм зүйл болохгүй гэсэн” гэв.
Монгол Улсад хамгийн олон харилцагч, хадгаламж эзэмшигчтэй арилжааны томоохон банкуудын нэг нь “ХААН” банк. Гэтэл ямар учраас иргэдийн дунд ийм яриа гарч, зарим нь хадгаламж дахь мөнгөө татах болсныг тус банкны “Барс-А” салбарын ажилтнаас тодруулах гэсэн боловч “Манай банкны төвөес мэдээлэл өгнө” гэхээс өөр зүйл хариулсангүй.
Үүний дагуу төв салбарын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Цолмонбаяраас тодруулахад “ХААН” банк дампуурна гэсан худал мэдээлэл иргэдийн дунд тарсан нь үнэн. Эл мэдээлэл анх “Өглөөний сонин”-ы 2011 оны арванхоёрдугаар сарын 8-ны дугаарт нийтлэгдсэн байсан. Үүний дараа буюу мөн сарын 22-нд тус сонин энэ тухай дахин нийтэлсэн. Иймээс бид мэдээллийн мөрөөр хариу мэдэгдэл хийж “ХААН” банк дампуурах ямар ч үндэслэлгүйг хэлсэн.
Учир нь манай банкны өнгөрсөн оны эхний гурван улирлын актив хөрөнгө 25.6, зээлийн багц 72.9, татан төвлөрүүлсэн хөрөнгө 20.1, өөрийн хөрөнгө 51.6 хувиар өссөн үзүүлэлтээс үйл ажиллагааны цар хүрээ, тогтвортой байдлыг харж болно. Иймээс “ХААН” банк дампуурна гэдэг ташаа мэдээлэл” гэв. Ийнхүү албаны эх сурвапжийн өгүүлснээр “ХААН” банк дампуурах нь худал бололтой. Гэхдээ ямар шалтгааны улмаас иргэдийн дунд эл яриа гарсан нь тодорхойгүй үлдлээ.
Д.МЯГМАР olloo
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 18, 2012 9:20:46 am )
golomt bank guitsehgui bolhooroo tiim medeelel targaad bgaa sh dee
-
Anonymous (January 18, 2012 10:38:03 am )
XAAN BANK SHIG BANK MONGOLD BAIXGUI. XAAN BANK MANAI ULSIIN EDIIN ZASAGT YAMAR IX XUCH NEMJ BAIGAAG XUN BOLGON MEDEJ BGA. TIIM MEDEELEL TARAASAN SONING XAAJ EZNIIG NI SHOROND XIIX XEREGTEI. UR DAGVAR NI YAMAR IX URSHITAI OILGOX UXAANGUI SETGUULCH NARIIG SHIITGEX XEREGTEI.
-
Anonymous (January 18, 2012 12:19:51 pm )
dampuurahgui bj magadgui gehdee denduu uilchilgee muutai, yanz buriin shimtgel, tatvar baga hemjeegeer ch gesen ih avdag sonin bank bgaa.
-
Anonymous (January 18, 2012 1:22:00 pm )
xogiin bank shde, dampuurlaa gexed gaixax zuil bxguie
-
Anonymous (January 18, 2012 2:50:48 pm )
Mongold Yaponi bank baih ni hen negend taalagdahgui baigaa biz
-
Anonymous (January 18, 2012 10:04:51 pm )
haan bank dampuurahgui ee muusain ataarhuu yumnuudiin hiij bui gutgeleg
-
Anonymous (January 18, 2012 10:25:09 pm )
ali deer dampuurchaagyi bilyy
-
Anonymous (January 18, 2012 10:47:12 pm )
HAAN-aas huugdsun Hadgalamjyin luiwarchidiin taraaj bgaa msg shuu dee. Harin Hadgalamj dampuurch bgaa gesen shuu
-
Anonymous (January 18, 2012 10:50:17 pm )
ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖ Компьютер, нөvтбvvк гээд хvссэн бараагаа монголийн зах зээлийн vнээс хямдаар авхийг хvсэж байна уу тэгвэл манайхаар ороод vзээрэй Яагаад 1OOOzahia c o m -оос бараа худалдан авах нь танд ашигтай вэ? Манайх Монголдоо хамгийн хямд нь Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Доод тал нь 50,000 төгрөгний зөрuu гарах болов уу (700,000 төгрөгний зөрuu гарж байсан тохиолдол байгаа) Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Баярлалаа 1OOOzahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!
-
Anonymous (January 18, 2012 11:29:23 pm )
haan bank hezee ch dampuurahgui.
-
Anonymous (January 18, 2012 11:31:05 pm )
dampuurah tuhai uchir medeh sanhuugiin tomchuud heldeg yum bilee.Zarim tomchuud haan banknaas munguu tataj bgaa gesen shvv.
-
Anonymous (January 18, 2012 11:47:16 pm )
CAAK-iin ta nart anxaaruulii, buruu medeelel Copy xiij durgui bitgii xureed bai, Xaan bankind ajildag bid nariig doromjilj baina bas MGL-chuudiigaa doromjilood bgaarai bitgii, ta nar uursduu Khan banknii tuv deer ochood asuuchaach, shaal teneg site bitgii CAAK-ruu or xumuusee
-
Anonymous (January 19, 2012 6:44:27 am )
olnii ug ortoi gej neg ug bii dee…
-
Anonymous (January 19, 2012 8:58:41 am )
Hadgalamj harin dampuurah gej bgaa gesen. Jamp bolon Altjan….
-
Anonymous (January 20, 2012 8:47:13 am )
bankaa gadaadiinhand shiljuulsen hamgiin teneg uls daaa
15 Comments