Эрүүл мэндийн салбар өнөөдөр “хариуцлагатай эзэн”-гүй байна. 2014 оны арванхоёрдугаар сараас хойш ЭМЯ сайдгүй ажиллаж, салбар нь доройтжээ. Цагаан сараас хойш улаан бурхан өвчин ихэсч, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэгчид, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж, эмч сувилагч нар ачаалалтай ажиллах болсон. Хоёр жилийн өмнө Монгол Улс улаан бурхан өвчнийг таслан зогсоосон хэмээн ДЭМБ-аас батламж авч байжээ. Гэтэл улаан бурхан өвчний тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн бүртгэгдэж, 19427 хүн өвчилсөн байна. Харин 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 хүүхэд энэ өвчний улмаас амиа алдсан тоо гарсан. Гурвадугаар сарын сүүлийн байдлаар 622 хүн хэвтэн эмчлүүлжээ. Үүнээс 390 орчим нь улаан бурхан өвчин хэмээн оношлогдсон байна. Мөн хүн амын нас баралт жилд 1.9 хувиар өсчээ.
Түүнчлэн элэгний өвчин хүрсэн хүмүүс эмчлүүлэх гэтэл өндөр үнэтэй эм, тариагаа авч дийлэхгүй, үхэх үү, сэхэх үү гэдэг дээрээ тулж, айдас, хүйдэстэй амьдарч явна. Тэднийг төлөөлсөн хэсэг бүлэг хүмүүс Эрүүл мэндийн яамны үүдэнд зогсч, өргөдөл хүсэлтээ өгөх гэж байхтай нь тааралдсан юм. Харамсалтай нь тэднийг төрийн мөрдөс зүүсэн хэдэн цагдаа нар хөөж, яам руу оруулаагүй. Иргэнийхээ санал хүсэлтийг хүлээж авахгүй, төрийн цагдаагаар хүч түрэн хөөлгөж байгааг хэрхэн ойлгох вэ. Тус салбарыг түр хариуцаж байгаа Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын түр үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар та юу бодож сууна вэ.
Сүүлийн үед эрүүл мэндийн салбар 2014 оны сүүлчээс аав, ээжгүй өнчирч үлдсэн хүүхэд шиг хэцүүдэж байгаа талаар эмч, сувилагч нар мэдэгдэл хийсэн. Ийнхүү тус салбарын ажил доголдож байгаа нь эрүүл мэндийн салбарт аль нэгэн намын, мэргэжлийн бус этгээд очиж ажиллаж, “сайд” гэсэн сэтэр зүүх хоббитой болсоныг илчилж байна.
Ашиг хонжоо хайсан, албан тушаал горилж, нэр алдраа дээшлүүлэхийг хүссэн хуурамч албан тушаалтан мэтийн хүмүүс тус салбарын үйл ажиллагаанд дээрэмдэх, дээрэлхэх аястай ханддаг болсон байна. Эмч, сувилагч, ажилчид энэ байдлыг тэвчихээ больж, бухимдлаа илэрхийлсээр. Ялангуяа сүүлийн сард улирлын чанартай томуу, томуу төст, халдварт болон халдварт бус өвчлөл нэмэгдсэн. Ийм хүнд үед эрүүл мэндийн салбар удирдах эзэнгүй, сайдгүй, “түр орлон тоглогч” –той байгаа нь өвчтөнг ч, эмч нарыг ч сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа юм.
Эрүүл мэндийн салбар бол хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг, асар том үүрэгтэй. Гэтэл тус салбарын яам нь мэргэжлийн, жинхэнэ сайдгүй байгаа нь улс төрийн “бохир гар” шургалж байгаатай холбоотой гэж хэлэхэд хилс болохгүй. Өнгөрсөн жилд ЭМС-ын сайдаар Г.Шийлэгдамба ажилласан. Гэвч тэрээр мэргэжлийн бус, орчуулагч хүн. Тодруулбал, тус салбарыг удирдаж чадах хүн биш гэж мэргэжлийн хүмүүс нь голдог. Өнгөрсөн сарын эхээр “Эрүүл-Монгол клуб”-ээс Эрүүл мэндийн салбарыг “сэхээнд” байна хэмээн зарлаж байлаа.
Ийнхүү монголын хүн ардаар тоглож байгаа улстөрчид улс төрийн тоглоомоо болих цаг боллоо. Сайдын суудлыг горьдож, санаархаж байгаа ямар хүмүүс байгаа бол гэж төрийн гурван тэргүүдээс асуумаар байна. Шуналын урт сарвуутай “ганган хувцасласан” хууль зөрчигч улс төрчид та бүхэн Монголын төрөөс хөл, гараа салгаач.
Монголын ард түмэн өвчин, зовлонгүй эрүүл саруул байвал Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал бат оршино шүү дээ. Тиймээс эрүүл мэндийн салбартаа ажлаа сайн мэддэг, хийж чаддаг, чадварлаг мэргэжлийн хүнээ томилж, зовж, шаналж яваа хүмүүсийг авраач. Эрүүл мэндийн салбарт “сайдын бодлого” байхгүй болж, хүнд байдалд байгаа гэдгээ ойлгооч. 2014 онд Эрүүл мэндийн дэд сайдаар Ж.Амарсанаа нь ажиллаж байхдаа хариуцлагатай, эзэнтэй байсан. Тэрээр элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг санаачилж, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүдэд үнэлэгдсэн залуу. Түүн шиг чадвартай эмч нарыг шилж, сонгон, жинхэнэ сайдаа томилох цаг нь болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн Б.БАЯРМАА
Холбоотой мэдээ
-
ЗИ (April 07, 2016 10:28:03 am )
ЭНЭ ОЮУНБААТАР ГЭЖ ЭРҮҮЛ ӨВЧТЭЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ СОЛИОТЫГ ХӨӨЖ ЯВУУЛ ОНГОЦ СААТУУЛЖ БАЙДАГ ЭРГҮҮ ИЙМ Л ХОГ НОВШООР ТӨР ДҮҮРЭХ ЮМ ХАРАМСМААР ЮМ ЭНХ БАЯРЫН БӨГС ДОЛООГЧ САЙХАН Л БАЙДАГ ЮМ БАЙХ ДАА
-
Demjigch (April 07, 2016 10:43:19 am )
Tiimee…, bi elegnii “c” virus-ee ustgaj chadsan ene ni Amarsanaa-iin gawya…, bi ch bas ene huniig said bolwol mash ih bayrlanaa
-
Баагий (April 07, 2016 1:22:13 pm )
Эмч нар ажлын цагаа уртасгаачээ. Өдрийн 2 цаг хүртэл ажиллаад алга болдог байж бас цалингаа нэмүүлнэ гэх шиг. Зарим нь бүр өглөө 8,30-д арай гэж ирчихээд 12 цаг гээд алга болдог. Хувийн эмнэлэг нь эрүүл мэндийн даатгалыг тоодоггүй ёстой хогийн тантан шиг салбар.
-
Улс тор судлаач (April 07, 2016 2:15:18 pm )
Бидний журмын хэсэг ноход, наашаа гэсэн бухнийг намдаа авч 1990 оны 4-р сарын 7-д анхны хурлаа хийж АН-ыг байгуулж байлаа. Хэзээ хойно 1996 оны хавар байх, намын удирдах зовлолийн гишуун Б.Дэлгэрмаа, одоо Еронхий сайд хийж байгаа Ч.Сайханбилэгийг Залуучуудын холбоонд ажилладаг САЙН ХУН гэсээр бид нарт танилцуулж бид дэмжсээр туунийг АН-д оруулж байж билээ. Ч.Сайханбилэг нь зовхон ЗХУ-д Консомолийн сургууль тогссон, ямар ч чадваргуй залуу байсан. Гэвч улс тор л юм болохоор АН, тэр дундаа Н.Алтанхуяг туунийг дэмжсээр мон ч олон жил дарга, сайд хийлгэж узлээ. Харамсалтай нь Н.Алтанхуягтаа “Баярлалаа” гэж талархал илэрхийлэхийн оронд “сэтгэл нь ханахгуй” Н.Алтанхуягийгаа “Тугжилдэх аргаар” Еронхий сайдаас нь бусадтай хамтарч огцруулчихаад оороо Еронхий сайд хийсэн болж одор, хоногийг онгоруулдэг байна шуу дээ. Энэ нь Монгол хунд байж боломгуй МУУ АРГААР Еронхий сайд болсон хэрэг шуу дээ. Иймд Ч.Сайханбилэгийг энэ удаагийн УИХ-ын сонгуульд УНАГААЖ ” Улс тороос зайлуулэх нь зуйтэй шуу дээ. Ер нь Ч.Сайханбилэг шиг “Худал ярьдаг, хуурч мэхэлдэг” олон хун улс торд байгаа тул БУГДИЙГ нь улс тороос гаргах хэрэгтэй байна шуу дээ эрхэм СОНГОГЧИД ОО. !!!!!
-
Anonymous (April 07, 2016 2:32:48 pm )
Баянсэлэнгэ, Батцэрэг 2 н удирдаж байгаа яам замаа алдлаа. Энэ зам зуурын сайд нар чинь Шийдлийн засгийн нэрийг баастах бүх ажлыг хийж байна. Сайд нарыг дагаж ирсэн хэдэн залуучууд нь өглөөнөөс орой хүртэл төр засгаа муулаад шоолоод сууж байна ш дээ
-
ZOCHINZOCHIN (April 07, 2016 8:11:28 pm )
Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ,,,
-
ZOCHINZOCHIN (April 07, 2016 8:11:45 pm )
Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ//////
-
ZOCHINZOCHIN (April 07, 2016 8:12:11 pm )
хууль тогтоогчид шуугчид хууль зерчиж байгааг Элбэгдорж та яах гэж бна вэ, еегшуулсээр байх уу,
-
ZOCHINZOC (April 07, 2016 8:12:34 pm )
хууль тогтоогчид шуугчид хууль зерчиж байгааг Элбэгдорж та яах гэж бна вэ, еегшуулсээр байх уу,????????????????????????
-
ZOCHI (April 07, 2016 8:12:51 pm )
Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ
-
ZOCHIN (April 07, 2016 8:13:06 pm )
Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ!!!!!!!!!!!!!!!!!!
-
ZOCHINGO (April 07, 2016 8:13:26 pm )
Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!?
-
ZOCHINGOOIOO (April 07, 2016 8:13:41 pm )
Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ!!!!!!!???????????
-
ZOCHINGOOIOO (April 07, 2016 8:13:57 pm )
Хууль зерчсен буруу шийдвэр гаргасан хуульч, прокурорыг шийтгэж ял егех естой, ингэвэл шударга есонд нийцнэ
-
Irgen (April 08, 2016 12:10:45 am )
Эрүүл мэнд йн яаманд он удаан жил дархлаажуулалтын мөнгийг ус цас шиг үр ашиггүй үрэн таран хийж байгаа хоцрогдсон нөхдийг өөрчилж цус сэлбэхгүй бол цаашид улам дордоно шүү. Нэг суудалд удаан суугаад ирэхээр урагшаа хөгжихөө больдог юмаа. Төрийн алба гэсэн нэрээр лаглайтал суугаад байх санаатай нөхдийн байрыг сэлгэж ажиллулахгүй бол энэ салбар сүйрэх аюулд орноо
-
гана (April 08, 2016 12:58:30 pm )
Монголын төрд “байлаа гээд ажилд нэмэргүй, байхгүй байлаа гээд хэн ч үгүйлдэггүй” ширээний өнцөг хөхсөн бэртэгчингүүд дэндүү олон болсон. Өнөөдөр эрүүл мэндийн сайдгүй олон сар болж байхад энэ салбарын жирийн ажилтнууд ажлаа хийгээд явж л байна.Тиймээс сайд нэртэй ширээний бөглөөс томилсноос өөр яамтай нэгтгээд орон тоог цөөлмөөр юм. Нөгөө талаар энэ засгийн газрын байж байгаа царай, ганц сайдыг томилчихож чадахгүй арчаагүй нь арай л дэндүү юм.
-
Сонгогч (April 09, 2016 4:48:46 pm )
АН эрүүл мэнд, боловсролын салбараар үндсэндээ тоглоод дууслаа даа!!!
17 Comments