УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулганы нээлт өчигдөр боллоо. Өөрөөр хэлбэл энэ удаагийн парламентын сүүлийн чуулган гэсэн үг. Тэр ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлэх байх гэсэн таамаг олон нийтэд түгээд байсан. Бүр түүний хэлэх үгийг бэлтгэж буй хэмээн “бор шувууд” жиргэлдэж байв.
Тэр өчигдөр өглөө нээлтэд оролцсон. Гэхдээ үг хэлээгүй. Эгээ л бэлгэ тэмдэг мэт “сууж” байгаад УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нартай гар барьж, хэдэн үг солиод гарч одсон.
Уг нь Ерөнхийлөгч маш “хурдтай” нэгэн гэдгийг хүн бүр мэднэ. Тэр тусмаа нийгэмд бий болоод буй аливаа асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэхдээ тун ч шаламгай нөхөр. Арга ядахад цахим ертөнцөөр дамжуулан хариу үгээ илэрхийлдэг болчихоод байгаа. Хамгийн ойрын жишээ л гэхэд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг уржигдархан мэдэгдэл хийж, “…Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулан “авлигатай тэмцэх” амаргүй ажилд маань саад учруулж байгаа мэтээр ард түмнээс минь тусламж хүсэж, жүжиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотны хүмүүст маань хэдий аюултай ч би айхгүй ээ. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй учир над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүүр илүү идэвхжих нь тодорхой…” гэх зэргээр улс төрийн хүрээнд, АН-ын дотоод асуудал хэрхэн загас адил толгойноосоо өтөж байгаа зэргийг дэлгэсэн. Үндсэндээ нийгэмд бөмбөг дэлбэлсэн гэхэд ч хилсдэхгүй. Үүнийг хүн бүр өөр өөрийнхөөрөө харж, дүгнэж байхад Ерөнхийлөгч ч гэсэн өөрийн байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр дээр хэлсэнчлэн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” хэмээн жиргэж нийтэд хандсан.
Тэрбээр урд өдөр нь мэдэгдлийн хариуд товчхон байдлаар цахимаар байр сууриа ерөнхийд нь хэлсэн учраас өчигдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтэд ёстой л сэтгэлээ онгойтол үгээ хэлэх байх гэсэн хүлээлт байсан ч талаар болж орхисон. Үнэндээ хэлэх үгээ бэлтгэж байгаа гэх сураг байсан хэрнээ чимээгүйхэн хараад, ажиглагчийн байр сууринаас хандаж байгаа нь улс төрийн хүрээнийхэнд бол тийм ч сонин дүр зураг биш байсан биз. Магадгүй зарим нэгний хэлж буйгаар намын угшил нэгт, урьд нь Ерөнхий сайд байсан нөхөр үсэрч гарч ирээд өөрийг нь шударга бусын цаад эзэн хэмээн зарласанд цочирдсон ч байж болох. Тиймдээ ч хэлэх үг нь ч олдохгүй балмагдсан байж мэдэх.
Хаврын ээлжит чуулганаар нэлээд чухал ач холбогдолтойд тооцогдох хуулийн төсөл олон бий. Тэр байтугай эрхэм Ерөнхийлөгчийн өөрийнх нь санаачилсан төслүүд ч дарааллаа хүлээн буй. Гэвч тэр дуугарсангүй.
Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг. Түүнийхээ дагуу буюу үндсэн бүрэн эрхээ эдлэн АН-ынхан тэргүүлж буй парламентын отгон чуулганд оролцсон ч үг хэлсэнгүй. Сонин л тохиолдол…
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
зочин (April 06, 2016 9:20:29 am )
энэ парламентад юу ч хэлээд нэмэргүй дуугай байж байгаад авсанд нь хийсэн нь дээр
-
zochin (April 06, 2016 9:36:23 am )
ard olon chin
-
болд (April 06, 2016 9:38:29 am )
ОЛОН Ч ЖИЛ ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХ ЭДЭЛЛЭЭ ДЭЭ. ОДОО ЭХНЭЭСЭЭ АМИА БОДООД ЭХЭЛЛЭЭ. ГОНЧИГДОРЖ НУУВЧАА УХААД Л. ОДОО ЭНЭ ЛУЙВАРЧДЫГ БУУЛГААД НЭГ ШҮҮЛТҮҮРЭЭР ОРУУЛАХ ЦАГ НЬ БОЛСООН. ЯЛАА АВАХ НЬ АВНА Л БИЗ ХАРИН ЗУГАТААЛГАЖ Л БОЛОХГҮЙ ЮМ БАЙХ
-
бөхбөах (April 06, 2016 10:11:52 am )
Тиймээ сугалаатай болгоё. Худлаа коммент бичихээс цаашгүй, сонгуульд оролцдоггүй залуусыг идэвхитэй саналаа өгөхийг уриалж бна. Тэгэхгүй бол бидний хувь заяаг МАН-н хэдэн хөгшид өвгөд шийдэх болно. Энэ удаагийн сонгууль бол АН өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа ирэх 4 жилд улам өргөжүүлэн хийж үр дүнгээ харах хариуцлагатай сонгууль болно. Хэрэв ирэх 4 жилд үр дүн нь харагдахгүй бол АН үүрд улс төрөөс хусагдах болно.
-
Anonymous (April 06, 2016 10:21:29 am )
хаширсан ард түмэн одоо л АН-ыг элбэгдоржтой нь хамт улс төрөөс үүрд арчих болно. дахин сонговол монгол гэж улс хятадын хойд муж болж дууслаа
-
123123123 (April 06, 2016 3:21:58 pm )
ман нь арай дээр юмаа
-
Zochin (April 06, 2016 5:27:16 pm )
MAHN MAN-aasn deer MAN songuuli oirtohoor serdeg ulamjlaltai. MAN-d oligtoi bodlogo alga. Lam oldohgui bol butsahdaa gedgiin ulgereer tsuun hediig songoj bo. MAHN devshuulj bui bodlogo bii. Enhbayaraas busad ni daanch amisgaanuud yum daa. Alban tushaaldaa durtai. Ajild muuhan. Darga ni hatuuhan ug heleheer urvahad belen novshuud….
-
Иргэн (April 06, 2016 8:26:57 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
-
Иргэн (April 06, 2016 8:27:15 pm )
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Августо Пиночет/
-
Иргэн (April 06, 2016 8:27:31 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (April 06, 2016 8:27:48 pm )
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/
-
Иргэн (April 06, 2016 8:28:09 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Иргэн (April 06, 2016 8:28:26 pm )
Юун Тавантолгой, Оюутолгой. АН-аар цаашид удирдуулвал Монгол орон тусгаар тогтнолоо алдана. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.
-
Иргэн (April 06, 2016 8:28:52 pm )
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/
-
Иргэн (April 06, 2016 8:29:07 pm )
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/
-
Иргэн (April 06, 2016 8:29:26 pm )
Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/
-
Иргэн (April 06, 2016 8:29:50 pm )
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский
-
Иргэн (April 06, 2016 8:30:13 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Иргэн (April 06, 2016 8:30:32 pm )
УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
-
АН-ын ахмад гишуун. (April 07, 2016 11:55:10 pm )
Ц.Элбэгдорж нь Н.Алтанхуягийнхаа хэлсэн унэнийг сонсоод сааталд ороод юу хэлж чадсангуйдээ. Гэх дээ “Унэн уг хэлж новширсон Н.Алтанхуягийг яаж хорлох талаар Нойр нь хурэхгуй байгаа байхдаа”. Цаашдаа энэ нохрийг “Бусдыг яаж чадсан байна, яг тэр хэмжээгээр нь арга хэмжээ авч сургах нь” шударга есонд нийцнэ шуу дээ. Оноодор чинь АРдчилсан нам байгуулагдсан баярын одор юм шуу дээ. Энэ одор Ц.Элбэгдоржийн тухай бодохоор янз янзийн муу л юм бодогдох юмдаа. Бид Ц.Элбэгдоржийг дэмжсээр, хоорогсоор байгаад “Ийм айхавтар дарангуйлагч” болгон хувиргасан байна шуу дээ. Мон 1996 оны хавар байх, намын удирдах зовлолийн гишуун Б.Дэлгэрмаа, одоо Еронхий сайд хийж байгаа Ч.Сайханбилэгийг Залуучуудын холбоонд ажилладаг САЙН ХУН гэсээр бид нарт танилцуулж бид дэмжсээр туунийг АН-д оруулж байж билээ. Харамсалтай нь Ч.Сайханбилэг нь зовхон ЗХУ-д Консомолийн сургууль тогссон, ямар ч чадваргуй залуу байсан шуу дээ. Гэвч Ч.Сайханбилэг нь улс тор л явж байгаа юм болохоор туунийг Н.Алтанхуягийн санал болгохоор АН дэмжсээр мон ч олон жил дарга, сайд хийлгэж узлээ дээ. Гэвч бид нар эд нарын “Хун чанар”-ыг нь огт тооцдоггуй байсан байна. Гэтэл Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягтаа “Баярлалаа” гэж талархал илэрхийлэхийн оронд “Эд хоронго, эрх мэдэл, албан тушаалд дуртай сэтгэл нь ханахгуй” Н.Алтанхуягийгаа “Тугжилдэх аргаар” Еронхий сайдаас нь Ц.Элбэгдорж болон бусадтай хамтарч огцруулчихаад, оороо Еронхий сайд хийсэн болж одор, хоногийг онгоруулдэг байна шуу дээ. Энэ нь Монгол хунд байж боломгуй МУУ АРГААР Еронхий сайд болсон хэрэг шуу дээ. Иймд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг ”Улс тороос зайлуулэх нь зуйтэй байна шуу ноход оо. Ер нь эд нар шиг “Худал ярьдаг, хуурч мэхэлдэг, эд хоронго, эрх мэдэлийн шунал нь арилаагуй олон хун улс торд явж, Монгол улсыг суйруулэх гээд байгаа тул эдгээрийг БУГДИЙГ нь улс тороос гаргах хэрэгтэй байна шуу дээ эрхэм СОНГОГЧИД ОО. !!!!! Та бухэнд амжилт хусье.
20 Comments