Эрдэнэт хотын Дэнжийн багт оршин сууж байсан иргэн О.Н нь бөө болж жүжиглэж, иргэдээс олон сая төгрөг авч залилсан талаар http://mongolianshaman.com сайтад мэдээлсэн байна.
Тэрээр энэ хэргээр Орхон аймгийн шүүхээр шалгуулжээ. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Өршөөлийн тухай хуульд хамрагдан суллагдсан түүхтэй аж.
Харин хохирсон иргэд тэр эмэгтэйгээс залилуулсан мөнгөө авч чадахгүй байгаа юм байна. Бөө гэж өөрийгөө цоллосон тэр эмэгтэй Эрдэнэт, Улаанбаатар хотоор эргэлдэж, иргэдийг хууран мэхлэж мөнгө төгрөгийг нь авч, хохироодог байжээ. Иргэн О.Н нь 1978 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Өөрийгөө бөө гэж нотлон харуулах ямар нэг баримт бичиггүй юм байна.
Гэхдээ өөрийгөө сайн удган гэж бусдад итгүүлж чаджээ. Улмаар бусадтай нийлэн өөрийгөө сайн удган мэт дөвийлгөн, сурталчилдаг байсан гэнэ.
Тэрээр бөөгийн хүмүүсийн хэлдэгээр “тэнгэрийн улаач” болоод 10 гаруй жил болж, ГОК-ын том дарга, албан тушаалтнууд надаар засалаа хийлгэдэг, хүссэн хүнийг ГОК-д ажилд оруулж өгнө, гол нь мөнгө мэднэ гэж бусдыг хууран мэхэлж иргэдээс олон сая төгрөг авчээ.
Монгол улс эдийн засгийн хямралтай байгаа үед хуурамч бөө нар байрладаг байршилаа сольж, мөн өөртөө шинэ нэр өгч, залилангаа үргэлжлүүлэх магадлал өндөртэй байгааг тус сайтад дурджээ.
Монголын бөө, Тэнгэрийн “улаач” нараар иргэд үйлчлүүлэхдээ Монгол бөөгийн ямар байгууллагад харьяалагддаг, цол, хэргэм, нэрийг мэдэж харьцдаг байхыг зөвлөж байна. Түүнчлэн бөө, тэнгэрийн “Улаач” нар ч гэсэн Монгол бөөгийн цол хэргэмээ ил тод өргөж, олон түмэнд танилцуулж байх нь зүйтэй гэж сануулж байна.
Б.Учирмаа
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
бөхбөах (April 05, 2016 1:39:00 pm )
Тиймээ сугалаатай болгоё. Худлаа коммент бичихээс цаашгүй, сонгуульд оролцдоггүй залуусыг идэвхитэй саналаа өгөхийг уриалж бна. Тэгэхгүй бол бидний хувь заяаг МАН-н хэдэн хөгшид өвгөд шийдэх болно. Энэ удаагийн сонгууль бол АН өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа ирэх 4 жилд улам өргөжүүлэн хийж үр дүнгээ харах хариуцлагатай сонгууль болно. Хэрэв ирэх 4 жилд үр дүн нь харагдахгүй бол АН үүрд улс төрөөс хусагдах болно.
-
зочин (April 05, 2016 4:18:04 pm )
ЯАСАН ХУЦДАГ ХАЛТАР ВЭ ЧИ.?ЭНЭ УЛСЫГ ЭНЭНЭЭС ИЛҮҮ ЯАЖ САМРАХ ГЭСЭН ХОГ ВЭ?
-
Anonymous (April 05, 2016 4:54:31 pm )
Дээлийн шинэ нь, Хүний хуучин нь. гэж Монгол мэргэдийн үг байдгийм шүү. Та нар АН-г сайн удирдаад байгаа гэж бодож байгаа бол өөрсдийгөө шал тэнэг залуус гэдгийг баталж байгаа гэсэн үг. Энэ этгээдүүд чинь мөн л “Одоо залуусыг гаргая” гэлгүүлж ардын толгой эргүүлээд УТТ-ны гишүүдийг огцруулаад хэдэн хөхөлзсөн-хүний нүүр харахдаа муу этгээдүүд гарч ирсэн биздээ. Одоо улс орныг яаж баллаж байна. Харин ч МАН-ын хэдэн гишүүд ч үндэслэлтэй зүйл ярьдаг юм шүү. Тиймээ: Та нарт хөгшрөх нас ч байхгүй юм билүү? тэгээд ахмад хүнийг үзэж чаддаггүй байлгүй дээ.
-
-
Anonymous (April 05, 2016 2:49:44 pm )
За горьд бас дахиад 4 жил сууж идэж ууж ард түмнийг тартагт нь тулгах санаатай битгий горьд шоронд орчихгүй салахыг л бод.Ардын намд залуучууд зөндөө байгаа битгий худлаа хадны мангаагаар айлгах гээд бай
-
Ch bell (April 05, 2016 4:05:03 pm )
Хар машин, жагсаалт бхад сонгууль өгөх хэрэг бхгүй.
-
Anonymous (April 05, 2016 4:22:30 pm )
хар машин гар хоёроор зэрэг тоолохгүй бол санлөаа өгөхгүй байхыг уриалж байна
-
Anonymous (April 05, 2016 4:24:01 pm )
намын жагсаалтаар их хурлын гишүүн болохыг эрс эсэргүүцэж байна
-
Anonymous (April 05, 2016 4:27:48 pm )
хар машин гар хоёроор зэрэг тоолохгүй буюу намын жагсаалтаар нэр дэвших юм бол монголчуудаа саналаа өгөхийг болих хэрэгтэй ,Учир нь луйварчид гарах боломжийг нээж байна шүү дээ
-
Бухимдал (April 05, 2016 5:01:05 pm )
Аль хэдийн л: Засгийн газар нэртэй хэдэн юмыг арилгах байсым. Одоо хэдхэн сард… гэж тэнэглэцгээгээд энэ шүү дээ. Эд нар үлдсэн хугацаанд хор найруулахаас өөр юу ч хийхгүй, өөрсддөө л зориулж “ажиллана”. Улс орны төлөө юу ч хийхгүй гэдгийг захын нэг эмээ өвөө мэдэж байхад худлаа цэцэрхэцгээгээд, Асием гэж солиороод, нөгөө онгоцны буудал нь хүртэл хугацаандаа ашиглалтанд орохоо больсон гэсэн, мөнгөнөөс нь аваад цааш нь хийцгээчээ биз. Өрийг үлдсэн хэдэн сард хичнээнээр нэмэв? Нээрэн манайхан “тэнэг” юм аа.
-
уур хүрээд байна (April 06, 2016 2:49:06 pm )
тиймээ, хар машин, жагсаалт 2-ыг халъя.ардчилсан сонгууль гэдэг утгаа алдаад ,зүгээр л нэг намын дарга нөхөр мөнгө их өгсөн нөхрийг өөрийнхөө үзэмж, сэтгэлээр жагсаалт гээчид бичиж байна.энэ бол сонгууль бишээ,Ард олон минь ингэж сонгуульд саналаа өгмөөргүй байна.Хуучин ч гэх үү,улиг болсон нөхдийг малаар бол заазлана гэдэг дээ тэтгэвэрт гаргаж,өөр эрч хүчтэй эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй энгийн хүмүүсийг сонгоё.худлач хулгайч луйварчдын нэгийг ч гаргамааргүй байна
10 Comments