antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2016 22 comments

Чөтгөрийн тойргийг тасалж, эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж эхэлжээ

нийтлэсэн Admin

48b8c4f040abeebeoriginal

Манай улсын  Засгийн газрын өр, зээлийн тухай асуудал  онцгой сэдэв болж, анхаарал татаж байгаа. Тиймээс Засгийн газар эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж  эхэлсэн.

Харин  Монголын эдийн засгийн чуулган нээлтэд  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  үг хэлэхдээ  “..Ганц байгалийн баялаг баян улсыг бий болгохгүй нь ойлгомжтой боллоо. Өндөр технологи, хөрөнгө санхүү, мэргэшсэн инженерүүд хэрэгтэй байгаа нь тодорхой боллоо. Байгалийн баялгаа бус бусад салбараа өөд татаж, солонгоруулах хэрэгтэй нь ойлгомжтой боллоо.  Монголын эдийн засгийг ийм байдалд оруулсан чөтгөрийн тойрог биднийг мөхөлд хүргэж байна. Эдийн засгийн хямралыг давж, шинэ гарц, шийдэл олохын тулд чөтгөрийн тойргийг бид өнөөдөр тасалъя“ хэмээсэн юм. Ерөнхий сайдын хэлсэн  энэхүү үг  Монголын Засгийн газар эдийн засгийн бодлогодоо эргэлт хийж эхэлснийг баталж байгаа юм. Эдийн засгийн бодлогодоо эргэлт хийхийн тулд  юуны өмнө гадаад өрөө төлөх шаардлагатай болж байна.

2015 онд ОУВС-ын статистикийн мэдээнд дурдснаар манай улсын гадаад өр 20 гаруй тэрбум ам.долларт хүрчээ. С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 2012 оны хүртэлх 9.936 тэрбум ам.долларын зээл, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед 9.924 тэрбум ам.долларын зээл авсан дүн гарсан байна. Засгийн газарт 2008 оноос хойш эрх барьсан намууд үндсэндээ адил хэмжээний зээл авчээ.

УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэээлтийн үеэр хэлэхдээ “Манай ард түмэн Монгол улсын Засгийн газар дааж давшгүй өрөнд баригдсан мэт буруу ойлголттой байна. Манай улсын өр байж болох түвшнээс хэтэрсэн эсэхийг дүгнэхдээ дор хаяж дараахь хүчин зүйлсийг авч үзэх ёстой. Нэгдүгээрт, бусад улсын үзүүлэлттэй харьцуулах шаардлагатай. ДНБ-д ЗГ-ын өрийн эзлэх хувиар манайхаас илүү өртэй олон арван хөгжилтэй болон хөгжиж буй орнууд байна. Хоёрдугаарт, Засгийн газрын зээлийг улс орны ирээдүйн эдийн засгийн өсөлттэй холбож авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид эдийн засгийнхаа өсөлтийг хангаж чадвал ДНБ-д эзлэх Засгийн газрын зээлийн хувь ойрын ирээдүйд түргэн буурах боломжтой. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбартаа хийсэн хөрөнгө оруулалт огцом өссөн. Энэ нь эдийн засгийн ойрын ирээдүйн өсөлтийн нэгэн чухал эх үүсвэр болно. Мөн, дан ганц Оюутолгойн төсөл гэхэд л манай ДНБ-ийг 30 хувиар өсгөх тооцоо бий. Намаараа талцаж, аль нь илүү зээл авсан тухай улайран маргалдаж суух нь утгагүй. Бид урд нь авсан зээлээ нийгмийн халамжид зориулан, идэж уугаад дуусгасан нь үнэн.  Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ огцом унасан. Тиймээс сүүлийн жилүүдэд эдийн засгаа өөд нь татахын тулд ухаан зарж ажиллахыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Урд өмнөх алдаандаа дүгнэлт хийж, эдийн засгаа олон тулгууртай болгохоос өөр замгүй гэдгийг цаг үе бидэнд хүчээр ухаарууллаа

Монголын эдийн засгийн чуулган 7 дахь жилдээ хэдхэн хоногийн өмнө болж өнгөрлөө. Энэ чуулганы үеэр төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг хамруулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулсан. Энэ үеэр Монголын эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйг шүүн хэлэлцлээ. Миний бие уг чуулганд оролцож эдийн засгийн цаашдын бодлогын талаарх саналаа илэрхийлсэн.” гэсэн юм.  Эдийн засгийн долоо дахь чуулганы үеэр эдийн засгаа уул уурхайн хэт хамаарлаас сааруулах талаар онцолсон.  Тиймээс манай улсын эдийн засгийн гол суурь болсон хөдөө аж ахуйн салбартаа илүү анхаарч, хөрөнгө оруулалт хийх саналууд гарсан. Ойрын хугацаанд үйлдвэржилт, тэр дотроо боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх бодлого явуулсны эхний үр дүн сайнаар гарч байгааг З.Энхболд дарга сануулж, дурдсан юм.

Б.УЧИРМАА

Эх  сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • АН (April 05, 2016 12:40:56 pm )

    Тиймээ сугалаатай болгоё. Худлаа коммент бичихээс цаашгүй, сонгуульд оролцдоггүй залуусыг идэвхитэй саналаа өгөхийг уриалж бна. Тэгэхгүй бол бидний хувь заяаг МАН-н хэдэн хөгшид өвгөд шийдэх болно. Энэ удаагийн сонгууль бол АН өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа ирэх 4 жилд улам өргөжүүлэн хийж үр дүнгээ харах хариуцлагатай сонгууль болно. Хэрэв ирэх 4 жилд үр дүн нь харагдахгүй бол АН үүрд улс төрөөс хусагдах болно.

    • Зочин (April 05, 2016 2:07:20 pm )

      Бүр гүйцээнэ гэсэн үг үү

  • Anonymous (April 05, 2016 1:03:29 pm )

    AN husagdah bish ard tumen husagdah geed bna. Ene heden nam bga tsagt sain uimand hurehguin todorhoi uim bnaa gj

    • бөхбөах (April 05, 2016 1:35:35 pm )

      Чи хусагдах гээд бгаа бол Со явж ажил хий дээ. Тэгээд ирээдүйдээ итгэлтэй болохыг ерөөе Залуугаараа хөгширцөн гараа. Удахгүй Чингис бондоос зээл авсан үйлдвэрүүд гадаадад бүтээгдэхүүнээ экспортлоод ирэхээр чиний амыг асууя.

      • бичигч би вээр (April 05, 2016 7:31:19 pm )

        хахаха

  • 123123123 (April 05, 2016 1:15:56 pm )

    ЗИ даргын яриад байгаа зөв шүү,дэмжинээ,

  • huzuuguibileg (April 05, 2016 1:19:53 pm )

    za odoo AH boli boli zasag barih hugatsaa ni duusch baihad oilgoh baisan yum uu?!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! MAH ch bu bayas!!!!!!!!!!!!!!!!!!! odoo ard tumen oor songolt hiine

  • хуц (April 05, 2016 1:47:33 pm )

    аль аль нь зайл

  • Âààòàð (April 05, 2016 2:23:21 pm )

    ÀÍ îäîî áîëíîî òà íàðòÇè øèã ãºë÷èãºíº õîð÷èí Ãî õóæàà Áàÿðöîãò õ¿í ìóóëäàã Ñàéõàíáèëýã Ãàðàìãàéáààòàð áèäîí Ãàíáàò áîëîí áóñàä õóëãàé÷ íàðààñàà ñàëààä öîî øèíý çàëóóñààð øèíý÷ëýãäýýä õ¿ðýýä èð Äýýðõè õóëãàé÷ íàðò àðä ò¿ìýí ºðã¿é õàðèí òýäíèéã øîðîíãîîñ ýõäýýä ë ìóó á¿õýí õ¿ëýýõ áîëíî Õàðèí øèíý ººäðºã ýõ îðíîî ãýñýí çàëóóñûã çºâ ÿâáàë ……………………… ãýðýëò èðýýä¿é ººä õàìòäàà ãýæ àðä ò¿ìýí èòãýë õ¿ëýýëãýíýý Çàëóóñàà

  • ЗОЧИН (April 05, 2016 2:52:06 pm )

    ЗИ Г СОЛИЖ БАЙЖ ЦААШАА ЯВНА

    • Mongol (April 05, 2016 3:33:08 pm )

      Z Enhboldoos oligtoi hun oldono gej unendee bodohgui bn.man hulgaichuudaaar duursen sh te

  • зочин (April 05, 2016 2:55:04 pm )

    Чөтгөрийн тойргийг таслахын тулд чөтгөрүүдээсээ эхлээд салах хэрэгтэй биз дээ

  • Бурхан Монгол (April 05, 2016 3:07:42 pm )

    Монгол улс, ЗГ болон чи бидний нэрийг барьж өр тавьсан чөтгөрүүдийг бүгдийг нь буудчих. Чи бид нар л лав гадаадынханд өр тавиагүй л юмдаг

  • хххх (April 05, 2016 3:46:43 pm )

    Газар нутаг байгалийн баялаг өчнөөн мал сүрэгтэй хирнээ 3 сая хүрэхгүй хүнээ ядуу амьдруулж эдийн засгаа доройтуулсан асуудалдаа дүгнэлт хийж энэ алдааг нь засч чадах чадвартай эх орон ард түмнээ гэх сэтгэлтэй жинхэнэ монгол хүнийг сонгомоор байна Энэ тэр нам хамаа алга

  • зочин (April 05, 2016 4:08:38 pm )

    алдаагаа зас гэнүү алтан загас үлгэрийн эмгэн алдаагаа засч чадаагүй эд мөн адил ажилаа хийж үнэн чадахгүй юм чинь ямар юмний засах ганзагчин хийж байсан хүмүүс дамчин шунаг сэтгэлтэй байна зарж болох юм болгоныг зарна эх орон ч зарагдаж эхэлчихсэн байгаа шүү

  • хүн хүн (April 05, 2016 7:26:36 pm )

    Хожууч гэсэн ухаарчээ энэ хүн Даа ч энэ дэндүү хожуу ухаарал чинь ухааралуу сонгуулын худлаа үг үү Монгол улс өөртөө түүхий эд нь байгаа үүлдвэрийг л хөгжүлэх нь чухал арс шир ноос ноолуур гээд энэ чинь л ажлийн байр ногоо олдохгүй гадаад мөнгө шүү дээ

  • BAAGII (April 05, 2016 7:42:40 pm )

    Сайханбилэг өөрөө чөтгөрийн тойрог юм биш үү.

  • Ганаа (April 05, 2016 8:15:15 pm )

    Засгийн газрын бүх гишүүдийг гаднаас сонгож ерөнхий сайдаас бусад сайд нарыг аль нам сонгуульд ажилласнаас үл хамааран 8-10 жилээр томилон ажиллуулдаг байя. Юун үндсэн чигүүргийн 4 яам бэ? тэгээдмөнгө идэж байх гэсэн санаа цухалзаад байна

  • зочин (April 06, 2016 10:32:36 am )

    Ард түмний хоосон ходоодон дээр тоглох гэж, хоосон горьдлогон дээр нь тоглох гэж үнэгэн заль гаргаж байна. Айлын сахилгагүй хүүхэд эцэг эхээ хуурч, хармааны хэдэн төгрөг салгах гэж одоо ухаарсан болж харагдах гэж жүжиглэх юм. Бүтэн 4 жил юугаа бодож явсан юм бэ, ажил хэрэгч тууштай бодлого явуулж чадахгүй, зөвхөн амин хувиа хичээсэн бодлого явууллаа шүү дээ. Одоо хичнээн ч донгодоод нэмэргүй болсон байхаа.

  • Anonymous (April 06, 2016 1:36:49 pm )

    Монголчууд Коммунист үзлийн гайгаар хэзээ ч юмны гол мөн чанарыг ойлгохгүй болжээ Уг нь зээл авахдаа биш Авсан зээлээ юунд зориулсан бэ гэдэг нь л гол мөн чанар нь юм МАНыхан зээлээ идсэн бол АНыхан зээлээрээ зам үйлдвэр байгуулсан билээ

  • зочин (April 06, 2016 3:57:58 pm )

    З.Энх болдоо яаралтай солихгүй бол сонгуулд гарна гэдэг худлаа болох л юм шиг зураг хүмүүсийн хоорондын яриаг сонсоход ажиглагдаж байна.Үүнд дүгнэлт хийж ажиллая. Ч.Сайханбилэгтээ даргаа өгөх нь зөв юи бишүү Сонгуулийн дараач хэрэг болох байх. Хуулиас айдаггүй бол хүн болгон л оймсоо шидэхээр болж байна.

  • topoo. (April 07, 2016 2:55:56 am )

    Tegvel.MAN.Oroo.toloh.heregtei.Tanai.sayatanguud.chin.ih.ortoi.gee.biz.dee.

antalya rent a car