antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2016 4 comments

Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч цолтой алба хаагчид бууны суманд өртжээ

нийтлэсэн Admin

145981991357031589874e8

Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч цолтой 2-3 алба хаагч бууны суманд өртөж бэртсэн хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарчээ. Суманд өртөж биедээ гэмтэл авсан алба хаагчдыг цаг алдалгүй БХЯ-ны харьяа тусгай эмнэлэг буюу Цэргийн госпиталд авчирч шаардлагатай гэсэн эмчилгээг хийж байгаа ажээ.

Ангийн байрандаа чухам яагаад суманд өртөж шархдсан талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй, энэ асуудлыг шалгаж байгаа. Мөн түүнчлэн ЗХЖШ-ын дэд даргаар ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь шалгахаар явсан” гэх мэдээллийг өгөв. Цэргүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд шаардлагатай гэсэн бүх эмчилгээг хийж байгаа ажээ.

О.Сайхан

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (April 05, 2016 6:57:21 pm )

    ккк ямар юмных нь суманд өртөх вэ дээ цэргүүдээ дарга нар нь дарамталж байгаад л ийм болоо биз цэргүүдээ дандаа дарамталж байдаг гэсэн ш дээ бие нь сайжирч байгаа ч гэх шиг ямар олиг байхав дээ хүний хүүхдүүд түлэгдэж бэртээд цаашдаа юу ч болоо билээ хариуцлагагүй дарга нарт нь арга хэмжээ авбал таарна. дарга нь гэж ямар дүнхүү юм байдаг юм болоо цэргийн ангид сум дэлбэрнэ гэж аймшиг биздээ эргэн тойронд нь энгийн ард олон байгаа шүү дээ арай чдээ нээрээ батлан хамгаалах яам нь ямар арга хэмжээ авах болоо бодохоос аймшигтай юмаа тэр хэсэгтээ тэгсгээд өнгөрч. Их хэмжээний сум байсан бол яана даа харуул хамгаалалт гэж байдаггүй юмуу. Эсвэл онгоцоо унагана хүний амь нас эрсдүүлнэ яачихсан зэвэгт хүчин бэ залуу хүмүүсийг эрэмдэглээд тэр хүн яаж цаашдаа амьдралаа авч явж яаж амьдрах юм та нар арай л байна шүү арга хэмжээ авснаа эргэж мэдэгдвэл таарна.

  • oonoo (April 05, 2016 7:09:48 pm )

    yg zuv .arai ch dee yeg zaluu ni garaa tairuulsan gene shuu dee huurhii. enh tsagt ingej baigaa ulsuud yaj ard tumnee hamgaalj chadahuu. taivan tagt delbereed baihaar yah bolj bna sumaa yalgaj chadahgui yamar yumnih ni tusgai angi ve ard tumneesee ichihed yanaa hariutssan darga ni yamaj erguu mal bdag bnaa. zaluu humuusiig amidralgui bolgoloo sh dee. ZHuchnii janjin shtabin darga nar ni yu bodoj suudag yum bol doo.

  • honh (April 05, 2016 7:17:18 pm )

    нээрээ бодохоос аймаар юм болжээ.Дарга нар нь хаана юу хийж байсан юм бэ. Тусгай Тусгай анги гэчихээд сумаа ч ялгаж чадахгүй тэгээд гагнуур хийж дэлбэрсэн гэхийн бүр гайхчлаа хэзээ ч дэлбэрч мэдэх л юм бна эзэнгүй юун сум яах гэж гагнадаг бнаа хяналт гэж тэр ангид бна уу ер нь ээ бурхан минь.Тэр олон дарга нарыг юу гэж томилсон бхав ямар ч хяналт анхаарал гэж алга хариуцлага тооцож тэр хүний ар гэрийг насан туршид нь даавал таарна. Нэг мэдэхэд цэргийн анги юутай хээтэйгээ дэлбэрч сүйрэл ирэх юм бна хэнд хандаж хэнд итгэх болж бна даа албан тушаалтнуудаа

  • xxx (April 05, 2016 7:24:51 pm )

    Цэргийн ангийн дарга нар ч дээ доошоо дарамталсан архичин гарууд л бдаг шдээ тэгж бгаад цэргүүдээ өрөөл татанхай болгож дээ яаж хүний хүүхдийн амьдралыг хэний заавар тушаалаар тэгдэг бнаа. Хатуу арга хэмжээ авбал таарна. Янз бүрийн юм дуулдаад яаж ямар арга хэмжээ авсан нь бүү мэд таг чиг болдог шдээ . Одоо бол энх цаг бхад гаргүй болно гэдэг ямар сайн бхавдээ. Хариуцсан даргыг нь ажлаас нь халж өндөр торгууль тавь.

antalya rent a car