antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2016 18 comments

Гэхдээ “ЖЕНКО”-гийн талд биш

нийтлэсэн Admin

jenko_2625Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн гурван гишүүн 2:1 харьцаагаар голын хоёр эрэгт хөдлөшгүй гарсныг сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлууд гэрчилнэ. Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулган нээгдэж чадалгүй хаалтаа хийж, эдийн засгийн форумд эдийн засаг бус өөр зүйл ярьсны далимд Монголын улс төрд дахин нэг оймсны түүх нэмэгдсэн билээ. Тэгвэл парламентын отгон чуулган нээлтээ хийхийн өмнөх өдөр төрийн ордонд экс Ерөнхий сайд нэг намын угшилтай Ерөнхийлөгчийнхөө эсрэг мэдэгдэл хийж байхад гадна талд нь МАН-ынхан жагсаж парламентын спикерийг огцрохыг шаардав. Экс ҮАБЗ-ийн гишүүн мэдэгдлээрээ олон нийтийн өмнө Ерөнхийлөгчид “битгий давар” гэсэн мессежийг илгээснээр энэ хаврын бужигнаантай улс төр улам бүр хурцлагдаж байна. Түүний үгийг олон нийт хүлээж авахдаа төрийн гурван өндөрлөг нь хүртэл 2:1 гэсэн харьцаагаар Тавантолгой, төмөр замын асуудал тойрсон их дуулианд ээлж дараалан ил гарч үгээ хэлцгээсэн, өдөр ирэх бүр талцан хуваагдаж байгаа улстөрчдийн аль нэг талд оруулах гэж үзэж тарж байна.
Мэдээж хэрэг Н.Алтанхуягийн үгийн үзүүр Ерөнхийлөгч рүү чиглэсэн тул экс болоод одоогийн Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд 2:2 харьцаагаар талцлаа хэмээх байх.
Тэгвэл энд нэг зүйлийг бодууштай. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдэлд буй “…Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж, хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ бол Шинэчлэлийн засгийн газрыг хуйвалдан огцруулж, Засгийг хууль бусаар авснаар харагдаж байгаа юм…” гэсэн хэсгээс “хуулийн байгууллагад шударга бусын хонгил гаргасан” гэх улсын Ерөнхийлөгчдөө дургүйцэн жигшиж явдгаас гадна, түүний удирдаж байсан Шинэчлэлийн Засгийн газрыг унагасан нөхөддөө одоо болтол гомдож явдаг болохыг төвөггүй ойлгож болохоор. Тэрхүү гомдлын дэвсгэр дээр Н.Алтанхуяг өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболдтой гар гараа атгалцан сайндаж байгаа нь юу л бол. Мөн Н.Алтанхуягийн хэлсэн “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдаж, төрөөс төрсөн тэрбумтнууд. Энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад “Авлигатай тэмцэх ч амаргүй ажил. Авлигатай тэмцэх амаргүй ажилд саад учруулж байгаа” мэтээр ард түмнээс тусламж гуйж жүжиглэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэсэн үгээс их зүйл ойлгогдож болно.
Тухайлбал, нэгэн цагт улс төрд хүсэл сонирхол нэгтэй явсан гэгддэг ”Женко” Х.Баттулга болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг энд хамаатуулан “ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа” гэж тодотгоод “амин найзуудтайгаа намайг хамаатуулаад” хэмээн Х.Баттулгыг өмөөрч мэдэгдэл хийгээгүй шүү гэдэг санаагаа тод илэрхийлсэн гэж ойлгож болох мэт. Тэгэхээр Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн эсрэг “Шударга ёсны төлөөх тэмцэлд Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ард түмнээ уриалж байна. Шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын тулд би эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээхдээ лавтай З.Энхболд, Х.Баттулга нартай нэг мөр болон зогсохгүй гэдгээ ил, далд утгаар илэрхийлчихлээ.
Нэгэнтээ төрийн өндөрлөгүүд нийгэмд дуулиан дэгдээж байгаа асуудлаар талцан хуваагдаж, бие биенийхээ тэмцэж байгаагаа ил тод илэрхийлэх болсон нөхцөл байдал Н.Алтанхуягийг одоо л үгээ хэлэх хэрэгтэй юм байна, одоо л энэ энэ тэмцэлд орох цаг нь болж гэсэн хатгаас болсон нь дамжиггүй.
Тиймээс тэрбээр энэ мэдэгдлээрээ дамжуулан бага яривал тойрон хүрээлэгчид, дотно хүмүүсийг нь шүүхийн танхимтай уяж орхисон гэж үзэж байгаа (түүний хэлснээр) “хуйвалдагчид”-аас хариугаа авах, Засгийн газрыг нь унагаж, хууль бусаар авсан гэх нөхөдтэй хийх тэмцэл, том ярьвал гагцхүү шударга ёсны төлөө дайн зарласан гэдгээ илэрхийллээ. Харин одоо сонгууль дөхсөн элдэв янзын шоу, гудамжны жагсаал цуглаантай зэрэгцэн өрнөж байгаа томоохон улстөрчдийн ил гарсан өвөр зуурын тэмцэлд хэн ялах бол гэсэн асуулт тавъя? Хүн бүр янз бүрээр л хэлэх байх. Гэхдээ энэ асуултад яаж ч хайгаад улс орны ирээдүй, жирийн иргэд, ард түмэнд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй гэхээс өөр хариулт олдохгүй.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Зочин (April 05, 2016 8:52:14 am )

    Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй……………………

  • Anonymous (April 05, 2016 8:55:13 am )

    altanhuyag vneniig zorigtoigoor hellee onts

  • Алтай (April 05, 2016 9:01:03 am )

    Хуваадаг талцуулдаг жинхэнэ мэргэжилтэн хүн Н.Алтанхуяг. Сарьсан багваахайн үлгэр болж дээ

  • Zochin (April 05, 2016 9:22:27 am )

    AN-n uneheer archaagui huvia hicheegchid yum da.

  • зочин (April 05, 2016 9:30:13 am )

    төрийн өндөрт гурвуулаа АН болвол монгол улс дэвжин мандана гэсэн яасан бэ харин нүхрүү гэрлийн хурдаар унаж байна ямар юмнаас болов ард түмэн гэх бид муусайнаас болсон юм байхаа хэт тансагласан учраас гэнээ

  • Зочин (April 05, 2016 10:03:12 am )

    Аргагуй шуудээ зугээр ажиллаж байхад нь засагийг нь унагааж намын даргаас нь буулгасан энэ хун харин тэвчээр сайтай хун юм.Одоо бас хараад тэвчихээргуй зуйл болоод байгаа учраас ингэж хэлж байгаа боловуу ингэж ил хэлэх хэрэгтэй ер нь худлаа дур эсгэсэн еронхийлогч улсаар маань тоглож байгаа нь унэн шуудээ.

  • hyn (April 05, 2016 10:46:56 am )

    uuruu ch neg ih tsembger liderch bishee

  • Ачу (April 05, 2016 10:57:27 am )

    Монголыг сөнөөх чимээгүй дайн эцэсдээ тулж очиж байх шиг.Баялгыг нь эзлэх П.Очирбатыг давж улс үндэсээр нь эзлэх хужаа ухаанаар хорон санаагаа гүйлэгсэн Элбэгдоржтонгуудын үйл хэрэг ард түмэнд баригдаж гарцаагүй байдалд ороод байгаач урвагчид яаж ч эргэж магадгүй итгэлтгүй!!Яагаад гэвэл бүх эрх мэдэл тэдний гарт байгаа шүүдээ.Хүмүүсээ зоригт хөвгүүдээ дэмжсэн шиг дэмжээрээ.Тэд алдаа гарагсанч гавьяагаар сольж улс орон түмэн олноо аварч чадах залуус!

  • Anonymous (April 05, 2016 11:17:27 am )

    Ene Elbegdorj gj neg xvzvvgvi xujaag ter Dorligjavtai ni xamt mglin uls turuus neg musun archaad xayax aawiin xvv bjl taaraa ene muuxai xudalch xujaagiin ungun deer mnglchud yaj elgere xewtsniig zaxiin xvn xelex bx ene xujaag ene sentiigees ni buunguut ter Dorligjavtai ni xamt shalgax xeregtei novsh gj udrus udurt urudaj bga amidralaa bdxor mglchud yax gj ardchilal gj xuurch yvavda gj bdxos xaramsaj bn.

  • Anonymous (April 05, 2016 12:06:21 pm )

    OIMS ENHBOLD , HAGARGAN BUTLAGCH , TENEG HUDALCH E-SAIDTAI BAIHAD MONGOL ULS HUGJIHGUIEE

    • Mongol (April 05, 2016 4:00:13 pm )

      Oims naba gej sonssonoos uur hun medehgui shuu

  • irgen (April 05, 2016 12:33:54 pm )

    AN iihanii unen nuur tsarai ni ene dee .

  • болд (April 05, 2016 12:42:58 pm )

    МИНИЙ ДАЙСНЫ ДАЙСАН МИНИЙ НӨХӨР ГЭЖ ҮГ БАЙДАГ БАЙХАА

  • Anonymous (April 05, 2016 2:18:49 pm )

    ахуягаа — ямар юмны чинь ардчилал шударга ёс вэ? 2008-7-1-д олон залуусыг тамлан зовоож харгислаж заримынх нь амийг бүрэлгэж бхад чи ман- тай нийлээд засагт ороод таг болсон нөхөр шүү дээ. чи бол хоосон толгойтой хогын шуналын тулам.

  • mmm (April 05, 2016 3:17:00 pm )

    Алтанхуяг хэлэх гэснээ хэллээ. Би дэмжиж итгэж байна

  • - jenko - X.Battulga - (April 06, 2016 2:18:21 am )

    Evtei bol Hychtei , Yag Neg Hyn shig baij iij Aimjitai bna shuu de ! Ene bol Tom – Mafia – Neg Hyn Yavaad diilehgui shuu , N.Altanhuyag Ta Mash Zuv Yavah Hergtei Shuu ! Ta Neg Hynii Toglot byi Hiigeerei !
    Mongol Uls Mash Hynd Baidald Orood bna ! Medseer baijij mash zeel avaad bna ! Mash ih Ortei Bolj bna ! – Daya Bayrzogt , Ch.SaihanElbegdorj – Mafia –
    Chonii amnaas Garaad Bariin amand Orloo !

  • - jenko - X.Battulga - (April 06, 2016 2:29:48 am )

    Evtei bol Hychtei , Yag Neg Hyn shig baij iij Aimjitand hyrnee ! N.ALTANHUYAG Tanii Yarsan Helsen Unen shuu !
    Ard Tymen chin Medej baigaa Tom – Mafia – Baigaa Bolhoor Ta Ganzaarai yavaad. diilehgui de ! Hamtrah Hergtei Shuu !
    Herev Ta Zuv Yavbal Ene , Evgui Mash Tom – Mafia – Yigui boloh Uchirtai !
    Mash ih Evtei Baij Chadval Aimjilt Mash Oirhon Baigaa Shuu ! Mash ih Uhaalag baih hergtei shuu !

  • nergui (April 06, 2016 9:40:47 am )

    uls mongoloo gesen humuus odoo hoorondoo taltsalgui negdeh tsag ni bolson shuu ewtei bol huchtei gadnii luiwarchidiig hamgaalj baidag humuusiig turuus zailuulah tsag irjee

antalya rent a car