antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2016 34 comments

MMC “haircut”-д орох уу, дампуурлаа зарлах уу

нийтлэсэн Admin

05niifol_12Түүхий эдийн үнэ 1999 оноос хойшхи хамгийн доод түвшиндээ хүрснээр дэлхий даяар уул уурхайн компаниуд бэлэн мөнгөний хомсдолд орж бараг бүх компани өр төлбөрийнхөө асуудал дээр амлалтдаа хүрч чадахгүйд хүрээд байна. Нүүрсний үнэ гэхэд л сүүлийн таван жилийн дотор 60 хувиар уналаа.

Үүний гол шалтгааныг Хятад улсын эдийн засгийн бүтцийн шинэчлэл, түүний өсөлтийн удаашралтай холбон тайлбарлаж байгаа. Хятад улсын нүүрсний хэрэглээ гэхэд л өнгөрсөн гурван жилийн хугацаанд агшиж 2014 оноос хойш хэрэглээ болон үйлдвэрлэл жилд дунджаар гурван хувь буурч байгаа бөгөөд энэ жил мөн хоёр орчим хувийн бууралттай байна хэмээн тооцоолсон байна.
Ийнхүү түүхий эдийн үнийн уналт, Хятадын зах зээлийн хумигдлаас үүдэн Азийн томоохон уурхайнууд жишээлбэл PT Berau Coal Energy, Winsway Enterprises Holdings, Hidili Industry International Development, Homebuilder Kaisa Group Holdings Ltd команиуд өнгөрсөн онд гаргасан бондын төлбөрөө ч төлж чадаагүй юм. Winsway, Хятадын коксжсон нүүрс импортлогч, гэхэд л 309.2 сая ам.долларын бондын хүү болох 13.2 сая ам.долларын төлбөрийг өнгөрсөн онд төлж чадаагүй ба үүнийхээ улмаас дефолт болсон байдаг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л уул уурхайн акулуудын нэг Peabody energy сүүлийн дөрвөн жил дараалан алдагдалтай ажилласнаар өнгөрөгч сарын дундуур төлөх ёстой байсан зээлийн хүүгийн төлбөрийг төлж чадаагүй ба 30 хоногийн дотор төлж амжихгүй бол дампуурлаа зарлаж болзошгүй хэмээн мэдэгдэж байгаа билээ.
Яг энэ нөхцөл байдал манай нүүрс экспортлогчдод ч хүндээр тусч байна. Хэдхэн жилийн өмнө Хонгконгийн хөрөнгийн зах дээр IPO хийж 650 сая доллар босгож, нэгж хувьцаа нь 10 хонконг доллар хүрч байсан Mongolian Mining Corporation өнөөдөр нэгж хувьцаа нь 0.05 хонконг доллар, зах зээлийн үнэлгээ нь 426 сая хонконг доллар буюу 54 сая ам.доллараар хэмжигдэж байна. Өнгөрсөн хоёр жилд тус компани нийт 470 орчим сая долларын алдагдалтай ажилласан гээд бодоод үзэхэд л ямар хүнд үеийг туулж байгааг анзаарч болно. Улмаар ММС компани өнгөрөгч сарын 22-нд төлөх байсан 93 сая ам.долларын зээлийн төлбөр, 29-нд төлөх байсан 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөр 26.6 сая ам.долларыг цаг хугацаандаа төлж барагдуулж чадаагүй билээ. Гэхдээ тус компанийг дампуурсан мэтээр ярьж байгаа нь буруу ойлголт юм. Компанид үүссэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хэд хэдэн янзаар дүгнэн авч үздэг. Зээлдэгч төлөх ёстой байсан өр төлбөрөө цаг тухайд нь төлж чадалгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхийг дефолт хэмээнэ.
Харин төлбөрийн чадварын хүндрэлд орж дефолт зарласан компанийн асуудлаар өөр компани эсвэл зээлдүүлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн оролцоотойгоор шийдвэр гарахыг дампуурал хэмээн ойлгодог.
Санхүүгийн эдгээр үүссэн нөхцөл байдлын хувьд компанийн санхүүгийн үзүүлэлтүүд өөр өөр байдаг. Жишээлбэл компанийн хөрөнгө нь өр төлбөрөөсөө их боловч хөрвөх чадваргүй болсон байвал компанийг төлбөрийн чадварын хүндрэлтэй байдалд орж байна гэж үзэх. Хэрэв компанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өр төлбөрөөсөө бага болж эхлэвэл компанийг дампуурч байна гэж үзэх. Тэгэхээр MMC-ийн хувьд үүсээд байгаа нөхцөл байдал нь сонин хэвлэлээр болон ам дамжин яригдаж байгаа шиг компанийн дампуурал биш зээлийн төлбөрүүд дээрээ дефолт болсон гэж ойлгож болохоор. Ийм нөхцөл байдалд орсон компаниуд зээл олгогч, бонд эзэмшигч нартай харилцан тохиролцон зээлийн бүтэц, нөхцлөө өөрчлөх замаар асуудлыг шийдээд явах тохиолдлууд зөндөө байдаг. Энэ ч утгаараа ММС зээлийн бүтэц, нөхцөлийг шинэчлэх хэлэлцээрийг эхлүүлээд байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Зээлийн бүтэц, нөхцөлийг өөрчлөх олон төрлийн арга хэрэгсэл байдаг. Жишээлбэл арай хөнгөн нөхцөлтэй, урт хугацаат бага хүүтэй зээл авах замаар өмнөх өрөө төлөх буюу дахин санхүүжүүлэх эсвэл зээлдүүлэгч зээлдэгч нар тохиролцох замаар зээлийн хэмжээг бууруулах. Үүнийг “haircut” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч бүгдийг алдснаас багыг ч гэсэн эргүүлж авах хэлэлцээрийг хийнэ гэсэн үг юм. 2002 онд Аргентины өрийн 25-35 хувийг л зээлдүүлэгчид авсан байдаг. Олон улсын шинжээчид Хятадын баримталж буй эдийн засгийн бодлоготой уялдан эрчим хүчний болон коксжих нүүрсний хэрэглээний бууралт цаашид ч үргэлжлэх хандлагатай мөн Хятадын дотоодын хэрэглээ буурах тусам экспортын хэмжээ нэмэгдэж ханшийг бууруулах эрсдэлтэй гэж үзэж байгаа ба нүүрсний зах зээлийн байдал ойрын үед сэргэх ирээдүйгүй хэмээн таамаглаж байна.
Энэ нь ММС компани болон манай дотоодын нүүрс экспортлогчдын хувьд таагүй ирээдүй хүлээж байна гэсэн үг. Ийм нөхцөл байдлын улмаас ММС компанийн бонд эзэмшигчид “haircut” хэлэлцээрт орох магадлал өндөр, эсхүл компанийн бүтцийн өөрчлөлт хийх замаар асуудлыг шийдэж ч магадгүй/дампуурлаа зарлах нэг хэлбэр/, гэхдээ өөр нэг гарц байгаа нь Засгийн газрын санхүүгийн тусламж байхыг ч үгүйсгэхгүй юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

34 Comments

  • Huh tenger (April 05, 2016 8:47:27 am )

    TT g mmc d uguugvine mash zuv baijee gdg n odo bvr todorhoi bolj bnada garcaagvi urund aldah baij zasgin gazar uurigu yay gjij hdn hujaa nariin uriig tulvul estoi soliorol gdg n bolno biz elbegdorj ene hdn huja narin tuluu ih zvtgej bnada

  • Иргэн (April 05, 2016 11:03:16 am )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Иргэн (April 05, 2016 11:03:52 am )

    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. /Ярослав Галин/

  • Иргэн (April 05, 2016 11:04:39 am )

    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/

  • Иргэн (April 05, 2016 11:04:58 am )

    Далайн тэртээд чи зөвхөн өөр тэнгэрийг л олно, сэтгэл зүрхийг олохгүй. /Хораций/

  • Иргэн (April 05, 2016 11:05:13 am )

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

  • Иргэн (April 05, 2016 11:05:33 am )

    Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/

  • Иргэн (April 05, 2016 11:05:54 am )

    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/

  • Иргэн (April 05, 2016 11:06:10 am )

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/

  • Иргэн (April 05, 2016 11:06:27 am )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

  • Иргэн (April 05, 2016 11:06:46 am )

    Бүх муу юмны үндэс-шунал. /Жефри Чосер/

  • Иргэн (April 05, 2016 11:07:02 am )

    Хэсэг зуур хуйвалдаанд оролцсон хүн дараа нь хуйвалдаангүйгээр амьдарч чадахаа больдог. Бусад бүх зүйл түүнд уйтгартай санагддаг. /Жан Дө Лабрюйер/

  • Иргэн (April 05, 2016 11:07:24 am )

    Муу хүмүүс нэгдэж дотносно гэдэг нь нөхөрлөл биш, хуйвалдаан. Тэд бие биеэ хайрладаггүй, харин бие биеэсээ жийрхэдэг. Тэд найз нөхөд биш, үгсэгсэд. /Этьен Боэси/

  • Иргэн (April 05, 2016 11:08:24 am )

    Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/

  • Иргэн (April 05, 2016 11:08:40 am )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (April 05, 2016 11:09:17 am )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Иргэн (April 05, 2016 11:09:36 am )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Августо Пиночет/

  • Иргэн (April 05, 2016 11:10:03 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (April 05, 2016 11:10:24 am )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (April 05, 2016 11:11:50 am )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (April 05, 2016 11:12:08 am )

    Юун Тавантолгой, Оюутолгой. АН-аар цаашид удирдуулвал Монгол орон тусгаар тогтнолоо алдана. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.

  • Иргэн (April 05, 2016 11:12:36 am )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (April 05, 2016 11:12:54 am )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (April 05, 2016 11:13:23 am )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (April 05, 2016 11:13:45 am )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Иргэн (April 05, 2016 11:14:12 am )

    Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. /Сократ/

  • Иргэн (April 05, 2016 11:14:31 am )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (April 05, 2016 11:14:55 am )

    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/

  • Иргэн (April 05, 2016 11:15:52 am )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (April 05, 2016 11:16:32 am )

    УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • болд (April 05, 2016 11:43:39 am )

    ХУВЬСГАЛ ХИЙЖ ЛУЙВАРЧДЫГ ОЛНЫ ӨМНӨ ШҮҮСЭН ЦАГТ Л МОНГОЛ УЛС ЗӨВ ЗАМДАА ОРНО БАЙХ.

  • Anonymous (April 05, 2016 12:48:36 pm )

    Ulsaa shulsan hymyysiig shyyh m zuv

  • Иргэн (April 05, 2016 1:51:35 pm )

    Төрөөс төрсөн тэрбумтангууд түүний тойрон хүрээлэгч нарыг төрөөс гаргаж байж Монгол Улс жинхэнэ утгаараа хөгжих болно.Сонголтоо зөв хийх хэрэгтэй.Монгол хүний ухаан саруул байх болтугай.

  • Зочинн (April 05, 2016 11:18:37 pm )

    Монголчуудыг юу хииж чаддагуй арчаагуй мэт узэж байгаа Их хурлыг дэмжиж болохгуй шуу ,

antalya rent a car