antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2016 1 comment

Шувуун хушуут одтой, улаагчин могой өдөр

нийтлэсэн Admin

6_mogoi3Аргын тооллын 4 сарын 5, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Шувуун хушуут одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ИНЭЭДМИЙН БАЯР (April 05, 2016 7:42:40 am )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car