antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2016 21 comments

Н.Алтанхуяг “Битгий давар гэж хэлэх цаг болжээ”

нийтлэсэн Admin

Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн цаг үеийн асуудлаар хийсэн мэдэгдлээс онцлох 24 ишлэлийг хүргэж байна. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж ард иргэдийг талцуулж, намаа хагалган бутаргаж байгаа хэмээн буруутгав. 

4r676prp3dh5bleg7j48ckak7e

Баримт 1. Монголын төрийг хэн удирдаж байна вэ, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар хаалттай хуралдаан хийж, нэг сайн ярилцаад асуудлуудаа шийдье гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээж авсангүй. Тийм учраас энэ тухай нийт монголчууддаа хандаж, хаалттай чуулганаар хэлэх байсан зарим зүйлээ нээлттэй хэлэхээс аргагүй байдалд хүрлээ.

 Баримт 2. Монголчууддаа анхааруулж хэлэхгүй бол удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож, хүний хувь тавилангаар тоглодог ХУЙВАЛДАГЧИД хэрээс хэтэрч, одоо бүүр ТОГЛООМЫН ЗОХИОМОЛ УИХ-ыг бий болгох үүсгэх нөхцөл бүрдээд байна.

Баримт 3Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал юм.

Баримт 4Өнөөдөр Монголын төрд шударга ёсны хямрал нүүрлэсэн. Монголын төр хүчгүйдэж, сульдаж байгаа мэтээр харагдуулснаар цаад талд нь хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжээд байгаа.

Баримт 5Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна.

Баримт 6. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагч хүртэл хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна.

Баримт 7. Хуйвалдааны төр Монголын ард түмний хүсэл зоригоор бий болсон Ардчилсан намын нэр хүндэд зориудаар халдаж байна.

Баримт 8. АН-ын хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулж, АН засаглаж чадахгүй байна. Хоорондоо хагараад ажил хийдэггүй нам юм гэж харлуулах ажлыг зориуд санаатайгаар зохион байгуулсаар байна.

Баримт 9. Сөрөг хүчин МАН чимээгүйхэн шиг гэтээд, баясаад сууж байгааг  бүү март.

 1h1vpnj982p067gpj3p2t72atr

Баримт 10. Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэдэг, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгоо ашигладаг цөөхөн хүн бүхий хонгилыг хууль хяналтын байгууллагад үүсгэсэн.

Баримт 11. Тэнд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүйгээр зохиомол хэрэг үүсгэн, ялтан хэрэгтэн болгож чадаж байна.

Баримт 12. Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсийн шийдвэр гаргах эрхийг нь сүрдүүлэн барьцаалаад сейфэнд хийгээд барьцаалагчихдаг болсон. Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ бол Шинэчлэлийн засгийн газрыг хуйвалдан огцруулж, Засгийг хууль бусаар авснаар харагдаж байгаа юм.

Баримт 13. Энэ хуйвалдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, иргэдийнхээ төлөө ажилласан хүнийг ялтан болгож, иргэдийг өрөөр айлгаж, дуулиан шуугиан үүсгэж, хооронд нь талцуулан хагаралдуулж, санаатайгаар бүх зүйлсийг эмх замбараагүй байдалд оруулж, эх толгой нь мэдэгдэхээ  байж байна.

Баримт 14. Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших уйваагүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ.

Баримт 15. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг ардын зүйр үг бий. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо.

Баримт 16.  Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр  хүмүүсийн үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгил руу чирэгдэхээсээ, хэлмэгдэхээсээ айдаг. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Баримт 17. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж.

Баримт 18. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдаж, төрөөс төрсөн тэрбумтанууд энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад “Авлигатай тэмцэх ч амаргүй ажил. Авлигатай тэмцэх амаргүй ажилд саад учруулж байгаа” мэтээр ард түмнээс тусламж гуйж жүжиглэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Баримт 19. Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас ойр дотны хүмүүст минь болоод аюултай ч гэсэн айх зүйл алга.

Баримт 20.  Ардчиллаа хамгаалж үлдэх цаг ирсэн.  

Баримт 21Ард түмэн айдас, талцлаасаа хагацах цаг болсон. Авлигачид худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж, улсаа түйвэрддэг цаг дууссан. 

Баримт 22Монголын заяа их юм. Монгол хүний ухаан уужим, хараа хол.

Баримт 23. Үеийн үед юугаа ч зориулахад бэлэн эх орончид байдаг учраас Монгол оршдог. Цаашид ч Монгол оршино. Үүрд оршин тогтнох болно.

Баримт 24. Шударга ёсны төлөөх тэмцэлд Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ард түмнээ уриалж байна. Шударга ёсыг жинхнээр нь тогтоохын тулд би эцсээ хүртэл тэмцэнэ. Бидний Монгол үүрд бадраг.

Т.Энхэлээ

Эх сурвалж: 24 tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • ЗОЧИН (April 04, 2016 3:45:31 pm )

    ТӨМӨР ЗАМ БАРИНА САЙНШАНДАД АЖ ҮЙЛДВЭРИЙН ФАРК БАРИНА ГЭСЭН ХАА БАЙНА ХИЙГЭЭГҮЙ БОЛ ЗАЙЛААРАЙ ТА НАРЫН ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ХИЙЛЦЭХ ХЭНД ХАМААТАЙ ЮМ ШОРОНГИЙН ХАДААСНУУД МИНЬ

    • зочин (April 05, 2016 2:05:21 pm )

      Чи өөрөө ерөнхий сайд байхдаа шудрага байхгүй яасан юм. Хаан жимс чинь туул руу бохироо хийгээд, Дэнзэн чинь мөнгө хусаад, охин чинь хахуульд орооцолдоод л явсан биздээ. Чамд одоо яаж итгэх юм. Нямдоржийгоо сонсох чинь яасан юм.

    • Болд (April 05, 2016 2:05:51 pm )

      Чи өөрөө ерөнхий сайд байхдаа шудрага байхгүй яасан юм. Хаан жимс чинь туул руу бохироо хийгээд, Дэнзэн чинь мөнгө хусаад, охин чинь хахуульд орооцолдоод л явсан биздээ. Чамд одоо яаж итгэх юм. Нямдоржийгоо сонсох чинь яасан юм.

  • ok (April 04, 2016 3:47:48 pm )

    Altanuyag er hun demjij baina

  • zochin (April 04, 2016 3:48:07 pm )

    энэ АН төрийн эрхээс зайлах цаг яалтчгүй ирсэн.одоо та нарыг хэзээ ч сонгохгүй

  • Huh tenger (April 04, 2016 4:15:44 pm )

    Erliizvvdiig turuus zailuulaagvi cagt mongol uls hugjih n biti hel udahgvi hytadin hariyand oroh biz elbeg cogt har balag sanjiin shees geh metiin novshnuud udahgvi deele numruh boltugai

  • зочин (April 04, 2016 4:31:00 pm )

    АН–ынхан одоо хурдан зайгаа тавьмаар юм. ухамсаргүй,эх орон ард түмнээ гэх бодлогогүй юмнууд….Үүнээс илүү яаж ядууруулах гэсэн юм бэ..Энгийн ардууд маш хэцүү бнштэ.

  • Үнэн (April 04, 2016 4:41:37 pm )

    Элбэгдоржийн булхайг бүгдийг гаргаж цац. Тэгээд огцруул

  • BITGII DAVAR!!!! (April 04, 2016 5:50:37 pm )

    ODOO BAISAAR BAIGAAD TUSVIIN MUNGIIG CH TSAVCHIJ BOLHOO BAIHiiN BAINA L DAA?? TURIIN BID TEGEED YUUGARAA LAND 200, HAUS nuud daa AVAHIIIN?? ENGEED BAIVAL ENE HUVIIN HEVSHLLIHEN GUITSEGDHEE BAILAA SHUU DEE? TURIIN AJIL ASHIIGGUI BOLOOD BAIHIIM BISHUU?? AAN??

  • Irgen (April 04, 2016 7:30:17 pm )

    Altanhuyag said genet emnelguudeer yavj bagaj tonog tuhuuruljuur hangaj baina geed emnelgiin darga nartai shud uulzaad baahan bagaj shahsan ter ni odoo barag evderch baina .zarim tom enmeleg ter bagajiig ni austriin tuslamjiin bagajtai hutgaj zalidaj baina

  • bathaan (April 04, 2016 9:01:51 pm )

    altanhyig namaa sain zangidaj ih zytgej amjilttai iyvj baisiin,ynahiin snaltgaan n syyld n het ih huviin bolon ger bylin mun turul sadnii toiron hyreelegcnid bii bolgoj daisnyyddaa uguusn bolson . jinhene yls turiin. ediin zasgiin cnadvarlag bagaara garj irsen snigee haaza hasahgyi iyvj baisan bol erunhiilugcn boloh magadlaltai baisan. elbegdorj bol mongold cnavgantsiin dainii cn ajil hiigeegyi,gadaadiin mungutei huviin kompaniig tatvaras cnuluulj irgediinhe honogiin hoolnoos hassan mongold setgelgyi.

  • Зочин (April 04, 2016 9:28:58 pm )

    Зов шуу алтанхуягийн зов зоригтой шуу болгоомжтой л байгаарай наад муу хузуу гуй хулгаач муу юманд аа сайн чотгор Байна н Энхбаяр н алтанхуяг та хоер бур хучтэй дэмжин ээ унэн уг шуу Яс юмандээр алтанхуягийн арчилсан нам дотороосоо унгаасан шуу дээ бид мэднэ н Энхбаяр ямар ч буруугуй элбэгдорж тарихны тураалтай

  • MGL (April 04, 2016 9:30:41 pm )

    Алтанхуягийг дэмжиж байна. Энэ хэлээд байгаа үнэн шүү.

  • Золоо (April 04, 2016 9:31:28 pm )

    Зов шуу алтанхуягийн зов зоригтой шуу болгоомжтой л байгаарай наад муу хузуу гуй хулгаач муу юманд аа сайн чотгор Байна н Энхбаяр н алтанхуяг та хоер бур хучтэй дэмжин ээ унэн уг шуу Яс юмандээр алтанхуягийн арчилсан нам дотороосоо унгаасан шуу дээ бид мэднэ н Энхбаяр ямар ч буруугуй элбэгдорж тарихны тураалтай

  • Хузуугуй (April 04, 2016 9:40:25 pm )

    Эби тарихны тураал зайл Н ЭНХБАЯР МУНДАГ ЛЕДЕР Н АЛТАНХУЯГ УНЭН УГ ХЭЛСЭН Н АЛТАНХУЯГ ИХ ЮМ ХИЙСЭН ШУУ ХИЙСЭН ЮМТАЙ ХУН АМЖИЛТ ХУСЬЕ эби голог чи монголд нуд болж Байна тархины тураалтай тагжаак

  • mmm (April 04, 2016 9:45:05 pm )

    eebee zasgiig unagaj baisniig sanaj ba. Altanhuygiin zov

  • Mongol (April 04, 2016 9:48:13 pm )

    Elbegdorj iin bulhai el bna ATG ??????? Ta nart Barih Honshoor bna Lalrudaa!!!!

  • zochin (April 04, 2016 10:59:01 pm )

    алтанхуягийн ганц хаан арга нь ажил хийх нэрээр төсөвөөс мөнгө гаргуулах л байв. 50%-Г нь иднэ.нөгөө хэсэг нь халхавч болж зам барих, үнэ тогтворжуулах ,..зэрэгт очно. Замдаа бас цавчуулна. Маш их няцаахын ямар ч аргагүй баримт нотолгоо цугласан бдг юм. Гэсэн ч үхэхдээ үхэр буугаа,…маш сэргэлэн үнэгэн зальтай.хүнийг хэдэн ч удаа зажлахгүй барьж идэж чадна.идэх гэж л эрх мэдэлд хүрэнгүүтээ чингис бонд босгосон. Одоо шоронгоос өөр зам байхгүйгээ мэдээд хорон аргандаа орж байна хөөрхий мину.

  • zochin (April 04, 2016 11:05:44 pm )

    Altanhuyag uuruu buu davar. Elbegeeg chi doo sh n hiij chadahgui. Ehneriinhee duugiin nuhur gegdeh nuurschin gansuhiigee avarch chadaaguidee bachimdaj baigaa chin daraachiinh n uuriiguu gedgiig mash sain medej uilan buhimdaj baigaa chin buh hund l todorhoi baina sh dee.buu davar uuruu.

  • 999 (April 05, 2016 7:33:11 am )

    МӨНХ ХӨХ ТЭНГЭР МИНЬ БИДНИЙ МУУСАЙН МОНГОЛЧУУДАД ЗӨВ ЗАМ ЗААЖ ӨГЧ ХАЙРЛА.
    ТӨР ТҮМНИЙГ МИНЬ ТӨВШИТГӨЖ ХАЙРЛА
    ТӨРД ЗӨВИЙГ НЬ ГАРГАЖ, БУРУУГ НЬ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ ХАЙРЛА
    ҮР ХОЙЧИЙГ МИНЬ ЭВЛЭРҮҮЛЖ, НАРАН ЗҮГТ ЧИГЛҮҮЛЖ ХАЙРЛА.

  • Иргэн (April 05, 2016 12:10:22 pm )

    Зоригтой байна. Ажмилт хүсье

antalya rent a car