antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2016 37 comments

АН-ынхны дотоод ардчилал нэртэй “дайн”

нийтлэсэн Admin

l.phpМонгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр төрийн ордонд мэдээлэл хийлээ. Засгийн тэргүүнээс бууснаасаа хойш УИХ-ын гишүүний ажлаа хийгээд чимээгүйхэн явсан тэрбээр өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийж, олны анхаарлыг хормын дотор өөр рүүгээ эргүүлчихлээ.

Тэрбээр “Монголчууд маань хоёрхон сарын дараа сонголтоо хийх гэж байгаа. Маргааш УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Ийм хариуцлагатай цаг үед би ард түмэндээ тодорхой зүйлсийг анхааруулж мэдэгдэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгаа юм” хэмээн яриагаа тун чиг сонирхолтой эхлүүлсэн.

Харин үргэлжлүүлээд “Өнгөрсөн хавар, намрын чуулганаар би Монголын төр үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаж байгаа юу, УИХ-ын бие даасан байдал бодитоор байна уу үгүй юу, ер нь Монголын төрийг хэн удирдаж байна вэ гэсэн асуудлаар хаалттай хуралдаан хийж, нэг сайн ярилцаад асуудлуудаа шийдье гэж хүсэлт тавьсан боловч харамсалтай нь саналыг маань хүлээж авсангүй” гэж ирээд гомдоллож гарсан.

Энэ мэт үгсийг УИХ-ын гишүүд бүгд л хэлнэ. Харин цааш ярихдаа мань эр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Эрүүл тулаанд” дуудчихсан. Тодруулбал “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй байгаа найзуудтайгаа намайг хамаатуулаад, “Авлигатай тэмцэх ч амаргүй ажил юм аа. Авлигатай тэмцэх амин ажилд маань саад учруулж байна гэх мэтээр ард түмнээсээ тусламж хүсч жүжиглэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна” хэмээн төрийн тэргүүн рүү чиглүүлээд нумаа харвачихлаа.

Түүнчлэн “Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ энэ хонгилоороо ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүй зохиомол хэрэг бүхий ялтан, хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсийн шийдвэр гаргах эрхийг нь сүрдүүлэн, сейфэнд хийгээд барьцаалчихдаг болсон. Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ бол Шинэчлэлийн Засгийн газрыг хуйвалдан огцруулж , Засгийг хууль бусаар авснаас харагдаж байгаа юм” гэж үгээ үргэлжлүүлэв.

Энэ магадгүй Засгийн газрын тэргүүнээсээ буусан хүний гомдлын үг байж ч болох. Гэхдээ төрийн тэргүүнийг ийнхүү ил тодоор харлуулж байсан төрийн түшээ өмнө нь байгаагүй. Тэрбээр “Миний өнөөдрийн мэдэгдэл миний амь нас, ойр дотныхонд маань хэдий аюултай ч гэсэн айх зүйл алга аа. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй, өөрийнх нь бүлэглэлд ордоггүй учраас над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүр илүү идэвхжих нь тодорхой. Ардчиллаа хамгаалж үлдэх цаг ирсэн. Ард түмэн айдас, талцлаасаа хагацах цаг болсон. Авлигачид худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж, улсаа түйвээдэг цаг дууссан” гээд “Бидний монгол үүрд бадраг” хэмээн үгээ төгсгөсөн.

Харин түүний мэдэгдлийн дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаар дамжуулан “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” хэмээн хариу өгсөн.12939616_1722844434623097_1980631810_n

Ямартай ч эрх барьж буй намын томоохон фракцыг тэргүүлдэг, нэгэн цагт гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан эрхэм ийм мэдэгдэл хийж буй нь хачирхалтай үзэгдэл. Дотоод ардчилал сайтай хэмээн өөрсдийгөө тодотгодог АН-ын хувьд энэ мэт мэдэгдлүүд нь биднийг хэнд ямар хүмүүст итгэж төр бариулаад байна аа хэмээн эргэлзэхэд хүргэх юм.

“Бидний монгол үүрд бадраг” гээд байгаа хэнийх нь монгол бадраг гэж. Мэдэгдэл хийгээд тэнд айхтар мангас байна гэж яриад байгаа Н.Алтанхуягийн монгол уу, эсвэл “шударга байцгаая” уриатай ерөнхийлөгчийн монгол уу, эсвэл гуравхан сая хүн амьтай Монгол Улс уу. Төр барьж буй хэдхэн хүн, хэдхэн фракц, бүлэглэл энэ улсын хувь заяаг шийдэх гээд, хэдэн талаас нь зулгаасаар хэмлэж дуусах нь.

Нэгэн цагт засаг тэргүүлээд, эрх баригч намын тугийг өргөж явсан хүний мэдэгдэл энэ удаа тийм ч сонирхолтой байсангүй. Түүнээс хэдхэн хоногийн өмнө АН-ын нөлөө бүхий фракцын тэргүүн бас л энэ төрлийн жүжиг тоглоод амжсан. Тэрбээр сонгож болохгүй хүмүүсийн нэрсийг илчилсэн бол Н.Алтанхуяг төрхөмдөө буцах болсон Ерөнхийлөгчийг “муу хүн” болгочихлоо. Одоо түүний араас хэн гарч ирж Н.Алтанхуяг руу “чулуу шидэх” нь хэн бүхэнд сонин хэвээр үлдлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн М Санчир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

37 Comments

  • баяр (April 04, 2016 3:16:45 pm )

    Хэн хэнийх нь зөв

  • Tumurbaatar (April 04, 2016 3:18:39 pm )

    Ar.dchilsan gej uursduuguu nerleded humuusuusuun aranshin.

  • Tumurbaatar (April 04, 2016 3:21:16 pm )

    Hamgiin sain erunhuu said ni s.bayar. Tsag ni helnee.

    • Anonymous (April 04, 2016 6:54:40 pm )

      намын байрных нь үүдэнд ард түмэн цуглачихаад байхад гарч ирж уулзаад байдлыг зохицуулчихаж чадахгүй, харин арын хаалгаараа гарч хулгайч нохой шиг зугтаагаад Монгол улсын 5 иргэнийг буудаж алахад хүргэсэн болохоороо сайн ЕС болдог юм уу ? хуцна биз

  • Ganbaatar (April 04, 2016 3:29:25 pm )

    minii bodhod altanhuyg er said bolood dotoodii nuutsuur ardchilaliig. mongolchuudiig yum hiij chaddagiig l haruulsan.hunsuudertei terniig olood shudraga yrij huivaldaan hiisen ni elbegee uugeeree ardchilal anduud bish elbegee l mundag haragdahgui baigaa ni daisagnal.undesnii ayulgui baidal geer otutolgoi.tavan tolgoig uneguiduuleh ajliig hiisneeree ebeegiin erh ashig haragdana

  • Anonymous (April 04, 2016 3:51:32 pm )

    uuneec chin uudeltei dain garna shuu toriin tolgoid man hamaagyi deer ym bna hurdan conguuli boloocoi gadna dotnii humuuceec canaa zovoh ym ingej eree steergvi idej uuj bulaastaldaj baican tuuh bhgvi

    • zochin (April 04, 2016 6:11:47 pm )

      2 har heree negniihee hariig gaihav gej, odoo tord baigaa , baisan 76 , er ni huuchin taniluudad avah hyn negch baihgui gedgiig ard tymen medej baigaa, Ene udaa huuchin hymyyst yamarch chance baihgui gedgiig oilgozgoo, Yu gej yariad ch nemergui,,,amdraad yavah bolomjiin zalintai , shudarga ardchilaliig henii ch daramtgui ard tymen oorsdoo ene udaad shiideltei , anhaaraltai avaad yavah bolno, Zoo shine toriig songono, Zaluusaa ene huuchchuudtai holboogui bol bygd tordoo zutgeerei, Zaluusaa songuuld orsold…

  • irgen (April 04, 2016 4:02:20 pm )

    Bid iim l uls turchdiig deeree zalj , turd songojee, bidnii l aldaa . Turiin 3 undurlugiin zarim uil ajillagaag haraad umnuus ni ichih um ..

  • zochin (April 04, 2016 4:13:05 pm )

    ene 2 ugsen tohiroltson shuu de namiinhaaaa ner hundiig l bodoj bg

  • Балт (April 04, 2016 4:22:20 pm )

    АЛАН Х У Я Л …ӨӨРИИНХӨӨ ТОЛГОЙ ДЭЭРХИИГ ХАР ..ХОЁР ХАР ХЭРЭЭ ..ӨӨРӨӨ УНАСАН ХҮҮХЭД УЙЛАХГҮЙ ЭЭ… АРДЧИЛАЛ НЭРТЭЙ АНАРХИЗМД ДУРТАЙ АРД ТҮМЭН ГЭЛҮҮ ӨШӨӨ ЭЛГЭЭР НЬ
    ХЭВТҮҮЛЭЭД ӨГ..АН ЧАДНАА АРАЙ Л ДУТУУ БАЙНА .ГҮЙЦЭЭНЭЭ ..ДАХИАД СОНГОГДООД ГАРААД ИРВЭЛ САЙН БАЙНА.АРД ТҮМЭН НЭРТЭЙ ЦАГААН ЦААСАН ДЭЭР ЮУ Ч БИЧИЖ БОЛНОО …АНАРХИСТҮҮД УРАГШАА

  • Үнэн (April 04, 2016 5:19:53 pm )

    Алтанхуяг зөв ярьж байна

  • АЛТАНХУЯГ (April 04, 2016 6:16:00 pm )

    СОНГУУЛИЙН ӨМНӨХ ИЙМ ЭГЗЭГТЭЙ ҮЕД ЕРӨНХИЙ САЙД АГСАН УЛС ТӨРИЙН ТАВЦАН ДЭЭР ИНГЭЖ ЯРИХ НЬ ДЭНДҮҮ ЖУЛ ЮМААР ГОМОРХСОН ХҮҮХЭД ТОГООН ДОТОРХОО БУСДЫН ХҮРТЭЭЛ БОЛГОЖ БУСДЫН ДООГ ТОХУУ БОЛГОСОН БОЛЧИМГҮЙ Л АЛХАМ БАЙНА ДАА

  • зочин (April 04, 2016 6:51:08 pm )

    Монголчууд эвлэдэггүйгээс л манжийн үед 4 ойрадын Галданбошигтыг хаан болгоно гэж хошгоруулж байгаад халхуудыг хүйс тэмтрүүлчихээд өөрийг нь ганцаардуулж амиа хорлоход хүргэсэн гашуун түүх давтагдаад байна бус уу. Баттулгатайгаа нийлээд алдаагаа засцгаагаач, арчаагүй дүфүүд

  • bnm (April 04, 2016 7:34:12 pm )

    elbegdorj nuhuruus altanhyag eh oronch

  • зочинОДОН (April 04, 2016 7:35:20 pm )

    хулгайч нь хулгайчаа илчиллээ. баяр хүргэхээс аргагүй. арай том хулгайчаа ялигүй бага хулгайч нь илчилвээ. угаасаа энэ 2-ын ирээдүй их бүрхэг, шорон уу гяндан уу

  • иргэн харц ард (April 04, 2016 8:20:30 pm )

    26 жилийн хэн хэн юу ярьж байсныг тод.санаж байна.өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад тэдгээрээс биелэсэн юм алга. Тусгай хангамж эрх дарх албан тушаалын хуваарлалт…аль ч нам ялгаагүй монголыг самарч талцуулж хувааж хүчгүйдүүлж гадны эрхшээлд аажуухан аваачиж байна уу даа монголчуудаа

  • Хурц (April 04, 2016 8:39:44 pm )

    Ер нь торийн ондорлогт баруун аймгийхныг гарахыг хязгаарлая.тэд атаа жотоо ихтэй осорхог зантай хумуус улс орны тогтвортой байдалд занал хийгээд байна.одоо торийн аппарат дан холдуу ховдынх увсынхнаар дуурсэн

  • zochin (April 04, 2016 9:30:18 pm )

    Ardchilsan naminhan odoo ingej ner negruuge gutal oimsoo shideltsej yavad yah ch bilee odoo umduu tailj shidehne l de teged nutsgerched uls ornoo yaj hugjuuleh bolj bna ali esvel buh huvtsaa tailj shiddeg ni bid ard tumnige amdralig iim baidald oruulchihlaa gej ilirhiilj baigaa yam bna l daa U.I.Hurlin gishuun hun buh ard tumnes songogdson erunhiilugchig uls eh ornig hagalan butargagch. avilagch geh meteer muu muuhaigar tsolloh gadaad.dotood ertuntuntsud yamar setgegdel turuh bol mongol ulsin erunhiilugch ard tumnihe tatvarin mungu busad zeel tuslamjind hyanalt tavij ajillaj bna gej oilgoj yavdag mini huvid hen neg avilga avch shuuher hereg ni shiidegdseni tuluu medegdel geed unshad bval erunhiilugchid bish shuuh tsagdaad ni hayaglaach

  • Mongol (April 04, 2016 9:51:35 pm )

    Hohichin Vehr Mongolchuud aa ta nariiin deer jinhen Mafia tolgoologch Ebe bna.

  • Irgen (April 04, 2016 10:10:54 pm )

    Icgij zovdgui ard tumee doromhilj basaj handgui zerleguud zuunii manlai honzognogch elvegdorj manlai horchin z.enhbold gonchigdorj bayrcogt telhii niitees ichdeg boloosoi

  • Anonymous (April 04, 2016 10:43:27 pm )

    Altanhuyag zov yarij bn.

  • зочин (April 04, 2016 10:47:55 pm )

    Эбэ одоо болиочээ. Монголын ард түмнийг хошгоруулна.Би та нарт дуу хоолой болж газар нутгаа хамгаална гэж худлаа ярина. Одоо хүн гүтгэдэг болсон. Уул уурхайг өгөх өгөхгүйг чи мэддэг юм биш ээ. ГОК-н дарга нар бүгд Эбэ-н тавьсан ах дүү хамаатан садан найзууд нь. Одоо ч яах вэ?2017 онд чамайг шүүх цаг ирнээ. Энхбаяр ч оймстойгоо гарсан,Эбэ бандагатайгаа гарч чадах болов уу? Ард түмэн өмгөөлөх болов уу даа. Тэр үед бөгс долоогч нар нь хаана байх болохыг харах юмсан. Энэ хүнд найз нөхөд үлдэх болов уу. Нүглийн үйлийн үрийг яана даа ерөнхийлөгч өө????

  • Гантулга (April 05, 2016 7:26:12 am )

    Бүүмэдийн Гансүхийг ялгүй гаргасангүй гэж Алтанхуяг боож үхлээ. Төрөөс мөнгө зувшуулсан бол хэн ч ял эдлэх ёстой Элбэгдоржоо чи айгаад Гансүхийг гаргачих ваа.

    • nn (April 05, 2016 9:41:13 am )

      Төрийн мөнгийг идчихээд 4хөн жилийн ял авдаг болоод л наадуул чинь төрлүү чинь зүтгээд байгаа юмшүүдээ. Тэгээд л хэлмэгдлээ энэ тэр гээд худал ярьхын хэрэг байхгүй. 2 жил суулгаад л өршөөгөөд гаргана. Тэгээд л ДАРХЛАГДСАН ХУЛГАЙЧ болж хуулийг тоохоо больж байгаа юмдаа.Хэдхэн хулгайчууд ээлжлээд л дарга болоод 25 жил болж байгааг бүгд л харж байна.

  • зочин (April 05, 2016 8:12:16 am )

    АЛТАНХУЯГИЙН ТҮМЭН ЗӨВ, ЭЛБЭГДОРЖ БОЛ ЖИНХЭНЭ ХУЖАА ХҮН МОНГОЛЫГ ХАГАРГАН БУТАРГАГЧ, НЭН ДАРУЙ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ УЛС ОРНОО АВРАХ ХЭРЭГТЭЙ

  • болд (April 05, 2016 11:27:40 am )

    НҮҮРСЧДИЙН НАМЫГ ДАГАЛДАГЧ
    ТАРВАГАДОРЖ ЕРӨНХИЙ МҮҮНЧ ПИЗДУК ХЭДЭН ҮЕЭРЭЭ
    ДААЖ ДАВШГҮЙ ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЛЭХ БАЙХ ДААА

  • balai (April 05, 2016 11:44:07 am )

    ENE HULGAICHIIN HIISEN HEREG BOOGDSON BAIGAA.. IH SANDARCH BAIN DAA…

  • зочин 3-р сар15 2О16 12.О5 am (April 05, 2016 12:49:06 pm )

    мөнч өрөвдөлтэй лүднүүд юмдаа ард түмний итгэл, найдварыг хүлээж чадахгүй гэдсэндээ хөлөө жийлцээл ямар амьтадыг төр бариулаар гаргасныгаа ард, олон минь мэдэж байна уу зөв, зөв муугаа сайн илчилж гаргавал улс, орон, хүн амьтанд тустай Алтанхуягт баяр хүргэе чамайг хамаагүй муу юмтай нийлэхгүй юм байна гэж бодож байна

  • hyn (April 05, 2016 1:18:28 pm )

    archaagyi humuusiin unen turh

  • mongolsasask (April 05, 2016 2:39:14 pm )

    ardchilal nertei golognuud mongol ylsig dampuuruulj duuslaa odoo l zailuulah heregtei bna

  • mongolsasask (April 05, 2016 2:40:40 pm )

    76 manguug dahij songij bolohgui shu ard tumen mini

  • Anonymous (April 05, 2016 3:40:38 pm )

    ;tдэнзэнгээр хэд өөрөө хэдэн хүн халснаа хэдэн тэр бум төг туусан бэ санахыг хичээгтүн

  • зочин (April 05, 2016 3:41:17 pm )

    ;tдэнзэнгээр хэд өөрөө хэдэн хүн халснаа хэдэн тэр бум төг туусан бэ санахыг хичээгтүн

  • Anonymous (April 07, 2016 12:58:19 am )

    Нудны булай ерон элбэгдорж л монголчуудийг талцуулж дундан яс хаяж зугээр байсан хуний нэр хундийн унгах зорилогтой л атг оорийн талд ашиглан самарч байгаан унэн шуудээ элбэгдорж шиг худалч муу муухайн бурэлдсэн зэвуун хулгаач

  • Anonymous (April 07, 2016 1:06:06 am )

    Хамгийн зэвуун лувирчин элбэгдорж еронхийлогч дотороос хамгийн нэр хундгуй хорон муу санаатай хужаа царайтай худалч ямар ч хун хундлэхгуй тийм нэр муутай шд

  • Anonymous (April 07, 2016 1:10:34 am )

    Хамгийн нолоотой нэр хундтэй еронхийлогч н энхбаяр орос д монголд нэртэй тортой жинхэн еронхийлогч номер 1

  • Anonymous (April 07, 2016 1:11:53 am )

    Яг гое хэлжээ

antalya rent a car