Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар Төрийн ордноо мэдээлэл хийлээ. Тэрээр хурлын эхэнд “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж ард иргэдийг талцуулж, намаа хагалган бутаргаж байна. Тиймээс энэ мэдээллийг хийж байна” гэж онцолсон юм.
“Монголын төрийг хэн удирдаж байна вэ, Монгол Улсын үндэсэий аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар хаалттай хуралдаан хийж, нэг сайн ярилцаад асуудлуудаа шийдье гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээж авсангүй. Тиймээс хаалттай чуулганаар хэлэх байсан зарим зүйлээ нээлттэй хэлэхээс аргагүй байдалд хүрлээ. Удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид хэрээс хэтэрч, зохиомол магадгүй тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөр бүрдчихээд байна. Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал юм. Өнөөдөр Монголын төрд шударга ёсны хямрал нүүрлэсэн. Монголын төр хүчгүйдэж, Монголын төр сульдаж байгаа мэтээр харагдуулснаар цаад талд нь хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжээд байгаа. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагч хүртэл хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна. Хуйвалдааны төр Монголын ард түмний хүсэл зоригоор бий болсон Ардчилсан намын нэр хүндэд зориудаар халдаж байна. Ардчилсан нам хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулж, Ардчилсан нам Засаглаж чаддаггүй юм гэдэг үг гаргаж хуйвалдаж байна. Энэ хуйвалдаанд нэг хэсэг нь барьцаалагдчихсан байгаа. Сөрөг хүчин МАН чимээгүйхэн шиг гэтээд, баясаад сууж байгааг бүү март. Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэдэг, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгоо ашигладаг цөөхөн хүн бүхий хонгилыг хууль хяналтын байгууллагад үүсгэсэн. Тэнд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүйгээр зохиомол хэрэг үүсгэн, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсийн шийдвэр гаргах эрхийг нь сүрдүүлэн барьцаалаад сейфэнд хийгээд барьцаалагчихдаг болсон. Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ бол Шинэчлэлийн засгийн газрыг хуйвалдан огцруулж , Засгийг хууль бусаар авснаар харагдаж байгаа юм. Энэ хуйвалдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, иргэдийнхээ төлөө ажилласан хүнийг ялтан болгож, иргэдийг өрөөр айлгаж, дуулиан шуугиан үүсгэж, хооронд нь талцуулан хагаралдуулж, санаатайгаар бүх зүйлсийг эмх замбараагүй байдалд оруулж, эх толгой нь мэдэгдэх байж байна. Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших уйваагүй оролдлого хийж байгаад битгий давар гэж хэлэх цаг болжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг ардын зүйр үг бий.
Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Учир нь тэр хүний үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгил руу хүн бүхэн чирэгдэхээс айдаг. Хэлмэгдэхээс айдаг болсон. Гэсэн ч би Монгол улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ. Тэр бүх бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтаны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад “Авлигатай тэмцэх ч амаргүй ажил юм. Энэ ажилд маань саад учруулж байгаа” гэх мэтээр ард түмнээсээ тусламж хүсч жүжиглэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Миний өнөөдрийн мэдэгдэл амь, нас ойр дотны хүмүүст маань аюултай ч гэсэн айх зүйл алга. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй, өөрийнх нь бүлэглэлд оролцдоггүй учраас надруу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт, шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүр илүү идэвхжих нь тодорхой. Угаасаа хоёр, гурван жилийн туршид асар их материалыг бэлтгэсэн байгаа. Ардчилалыг хамгаалж үлдээх цаг ирсэн. Ард түмэн айдсаасаа гарах цаг болсон. Авлигачийн худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж улсаа луйварддаг цаг дууссан. Монголын заяа их юм. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Үеийн үед юугаа ч зориулахад бэлэн эх орончид байдаг учраас Монгол оршдог. Цаашид ч Монгол оршино. Үүрд оршин тогтнох болно. Шударга ёсны төлөөх тэмцэлд Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ард түмнээ уриалж байна. Шударга ёсыг жинхнээр нь тогтоохын тулд би эцсээ хүртэл тэмцэнэ. Бидний Монгол үүрд бадраг.
Д.ЖАРГАЛ
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Иргэн (April 04, 2016 7:05:46 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
-
Иргэн (April 04, 2016 7:06:04 pm )
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Августо Пиночет/
-
Иргэн (April 04, 2016 7:06:25 pm )
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
-
Иргэн (April 04, 2016 7:06:57 pm )
С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй.
-
Иргэн (April 04, 2016 7:07:23 pm )
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
-
Иргэн (April 04, 2016 7:07:41 pm )
Юун Тавантолгой, Оюутолгой. АН-аар цаашид удирдуулвал Монгол орон тусгаар тогтнолоо алдана. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.
-
Иргэн (April 04, 2016 7:08:04 pm )
Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/
-
Иргэн (April 04, 2016 7:08:32 pm )
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
-
Иргэн (April 04, 2016 7:09:00 pm )
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (April 04, 2016 7:09:39 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Иргэн (April 04, 2016 7:10:04 pm )
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/
-
Иргэн (April 04, 2016 7:10:30 pm )
Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/
-
Иргэн (April 04, 2016 7:11:01 pm )
Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/
-
Иргэн (April 04, 2016 7:11:30 pm )
Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/
-
Иргэн (April 04, 2016 7:11:52 pm )
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/
-
Иргэн (April 04, 2016 7:12:50 pm )
Дарангуйлал бол зуршил юм. Тэр хөгжсөөр өвчин болон хувирдаг зуршил. Хамгийн сайн хүн ч энэхүү зуршилдаа хөтлөгдөөд адгуусны хэмжээнд очтлоо бүдүүлэг мунхаг болдог. Хүнийг цус, эрх мэдэл хоёр мансууруулж, яваандаа ухаан мэдэрхүйд нь хамгийн хэвийн бус зүйлс л амттай санагдахад хүргэнэ. Дарангуйлалын зуршилд автсан хүн хичнээн гэмшивч, эргээд хүн чанараа олж авах бараг боломжгүй. Яг үүн шиг бусармаг явдлыг үл тоомсорлогч нийгэм мөн өөрөөсөө халдвар авч замаа алддаг. /Федор Достоевский/
-
Иргэн (April 04, 2016 7:13:34 pm )
Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/
-
Иргэн (April 04, 2016 7:14:16 pm )
Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Оюутолгойн төсөл Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.
-
Иргэн (April 04, 2016 7:14:58 pm )
УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
-
Иргэн (April 04, 2016 7:15:21 pm )
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/
-
Иргэн (April 04, 2016 7:15:43 pm )
“Биеэ засахуй нь сэтгэл тэгширэхүй дор оршмуй” хэмээхүй нь болвоос сэтгэл дор уур хилэн буй аваас төвшин үгүй, айдас түгшүүр буй аваас төвшин үгүй, хөөр баясал буй аваас төвшин үгүй болохыг хэлжүхүй.
“Гэрээ төвшитгөхүй нь биеэ засахуй дор буй” хэмээхүй нь алив хүмүүн амраглан энэрэхүй хүмүүнийг хэтийдэн хайрлахуй, адлан хорсохуй хүмүүнийг хэтийдэн жигшихүй, аюун хүндлэхүй хүмүүнийг хэтийдэн сүслэхүй, өрөвдөн өршөөхүй хүмүүнийг хэтийдэн энэрэхүй, оморхон ихэрхэхүй хүмүүнийг хэтийдэн адлахуйг хэлжүхүй.
Төрөө засахуйн өмнө гэрээ төвшитгөвөөс зохилтой хэмээхүй нь” өөрийн гэрийн хүмүүнийг сургаагүй бөгөөс өөр бусдыг сургаж чадахуй нь үгүй хэмээхүйг хэлжүхүй.
Эцэг, хөвүүн, ахан дүүс хүмүүн бүхэн эрхэм ёс суртахуйг сахиваас эл улсын олон иргэн даган сахимуй. Төрөө засахуй нь гэрээ төвшитгөхүй дор оршмуй хэмээсэн нь энэ буюу.
“Тэнгэрийн дор амгалан болохуй нь төрөө засахуй дор оршмуй хэмээхүй нь” болвоос эрдэмт хүмүүн бусад хүмүүнийг өөрийн адилаар сэтгэж, биеэр жишихүй ёсон буюу. /Күнз/ -
Иргэн (April 04, 2016 7:16:05 pm )
Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам/
-
Иргэн (April 04, 2016 7:16:25 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/
-
Zochin (April 04, 2016 7:44:18 pm )
Ardchilsan yrunhiilugch 8 jiliin tursh gants huntei notsoldsoor baigaad ard tumniig bur yadraaj harah nud sonsoh chihgui bolgoloo alivaa yumand hyazgaar gej baidag bol ard tumen mini uursdiin tuluu temtseh tsag boljee altanhuygiin uil ajillagaa bidniig avrah boloosoi gej bayrlaj suuna
-
zochin (April 04, 2016 11:09:18 pm )
hurz shoroo shidej uzeegui hun uul uurhai yarihaar gaihah yum yun 5 tolgoi oyutolgoi ter chin ashiglafdaj bga oor ord zunduun bn us uzeegui bj gutsatsgaah yuma all…
-
Жинхэнэ монгол хүн (April 04, 2016 11:26:45 pm )
Элбэгдоржийг огцруулж идсэн уусныг нь хурааж авах цаг болсон. Монголын # 1 баян болсон. Хүүхдүүд нь Зайсангийн хамгийн үнэтэй хорооллуудад амьдарч байна. Асар өндөр төлбөртэй Америк сургуульд сурцгааж байна. Ямарч бизнес эрхэлж байгаагүй Элбэгдоржийн цалин энэ бүхэнд хүрэлцэх үү?
-
богд хувилгаан (April 05, 2016 7:41:12 am )
ЭЭ үхэр монголчууд миньдээ товдээс ирсэн би онгорсон зууныг дамнан та бухнийг нухсан одоо миний удам угсаа Элбэгдорж та бухнийг нухаж байна Тангадын ур Элбэгээ
-
Anonymous (April 05, 2016 7:54:13 am )
сонгууль болохгүй харин иргэны даин гарах байх яандаа таминээ????
-
Anonymous (April 05, 2016 8:38:49 am )
УВС ХҮН АМИА БОДОХООРОО ЭЭДЭЭ ИХ МУУХАИ ШҮҮ
-
зочин 3-р сар15 2О16 12.О5 am (April 05, 2016 12:27:20 pm )
Элбэгдорж хугацаагаа дуусгаад гадаад явна гэж олон улсын цуглаан хийлгээд дараа нь НҮБ очие гэж бодож, монголоо туйлдуулж байгааг бүх хүн ойлгож байгаа хамтран зүтгэгч нар нь зэс гуйлыг нь зухуйлгаж байна олоон улсын цугларалтанд зориулж улсын хөрөнгө шал дэмий үрэгдлээ дараа тодорхой хэдэн баячууд эвтэйхэн авах байх, арайч оросын орхисон байршиг эзэнгүй хаяж, нүх болгохгүй байлгүй Элбэгээ маш муухай санаатай, хувиа хэт бодож чаддаг нь харагдаж байгаа юм. эндээс нэр олж, ерөнхийлэгчээс буухад НҮБ-д очино гэж бодсон хэрэгдээ яандаа
-
Anonymous (April 05, 2016 8:30:04 pm )
tsaatsaar avch ur huuhdiin gudamjid chirch gargaj chuluugaar shidej eguutgii elbeg luivirchin novsh
31 Comments