Тэтгэвэрийн насны бидэнд хааяа гарахаар хотын нийтийн тээврийн сүлжээг учрыг олох, автобусанд сууж зорьсон газартаа хүрнэ гэж бүтэшгүй зүйл юм. Үнэтэй ч гэсэн аргагүйн эрхэнд такси л барихаас өөр гарцгүй. Саяхан би нэг таксийнд суусан чинь жолооч залуу их яриа, олон зүйлийг хүүрнэж, засаг төр, эрх баригчдаа элдвээр хэлэн бухимдаж байгааг харвал сонгуулийн уур амьсгал орж байгаа юм байнаа гэж бодоход хүргэж явсан ч тэр хүүгийн нэгэн үг олон хоног сэтгэлийг зовоож, олон юмыг бодогдуулж, айх, эргэлзэж сэрэмлэх нэгэн бодол руу өөрийн эрхгүй хөтлөх болсон тухай та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
Таксины жолоочийн яриагаар олон нийт эрх баригчид, улс төрчид, нам бүлэглэлүүдэд их л сэтгэл дундуур улс орны уруудуулж доройтуулж байгаа, тэдний хулгай хийх, худлаа хэлэхээс үнэхээр залгах байгаа тухайгаа ярихын зэрэгцээ улс төрч О.Магнайг дэмжих хэсэг зохион байгуулалтад орж байгаа гэнэ. Би ч бас мөчөөгөө өгсөнгүй тэр О.Магнай чинь эрх баригч Ардчилсан намын гишүүн шүү дээ, намын нэр дэвшигчдийн нэрс гараагүй байгаа шүү дээ гээд авлаа. Тэгтэл О.Магнайгийн сонгуулийг зохион байгуулах мөнгө гадаадаас ирж байгаа, бие дааж нэр дэвшинэ. Бид үүр хэсгийн зохион байгуулалтад орж байна гэх юм. Энэ хэрвээ үнэн бол нэр дэвшигчид гадны мөнгөөр санхүүжинэ гэдэг чинь ямар аюултай асуудал вэ гэсэн бодол хэд хоног нойрыг минь хульжаасаныг нуух юу билээ.
Сүүлийн 10 гаруй жилд хуучин социалист гэгдэж байсан Украйн, Гүрж, Таджикстан болон Ливия, Египед,Сирия, Ирак зэрэг олон арабын орнуудад нийгмийн байгууллалт, удирдлага, дэглэмээ эсрэгцүүн шүүмжилсэн бослого хөдөлгөөнүүд их гарсан. Харин үүнийг гадны нууц албадууд санхүүжүүлэн, доргион дэвэргэж, сөргөлдөгч талуудын дунд яс хаяж дайн мөргөлдөөнд хүргэдэг, засгийн эрхийг үндсэн хуулийн бус аргаар булаан авдаг технологи дэлгэрэн түүнийгээ “өнгөт хувьсгал” нэрлэдэг болоод байна.
Украйны олон мянган залуусыг Европын холбоонд орсон хуучин зөвлөлтийн БН улсуудын нутагт байгуулагдсан хорлон зүтгэх арга ажиллагаанд сургах төвүүдэд хэдэн жилийн турш бэлтгэсэн байна гэж ярьж бичиж байгаа. ЗХУ-ын задралын дараа төрөөс олон тэр бумтангууд төрж, авлигал, хээл хахууль газар авч Украйны эдийн засаг төдийлэн сайжирсангүйд ард олны дургүйцэл дээд цэгтээ хүрч майданы жагсаал, эсэргүүцэл өрнөж эмх замбараагүй байдал бий болсон. Тухайн үеийн төр засгийн зүгээс үүнийг зохицуулах, хэлцэл буулт хийхийг оролдсон боловч эмх замбараагүй байдлыг зориуд дэвэргэн, сөргөлдөгч талууд болох цагдаа хүчнийхэн, ард иргэдийг буудан унагаж байсан гуравдагчууд чухам хэн байв гэдэг асуулт сонин байгаа юм. Мэдээж тэд зорилгодоо хүрч төрийн эргэлт хийсэн. Тэгээд Украйны ард иргэд юу хожив ? Жирийн ард иргэд бие биенээ талан дээрэмдэж, байшинд хөөн оруулж амьдаар нь шатааж, эцэс төгсгөлгүй дайн байлдаан хүссэн гэж үү? Лавтайяа ҮГҮЙ. Магадгүй цөөхөн эрх мэдэлтэнүүд түр зуурын сандал ширээнд сандайлж зорилгоо биелүүлсэн байж болох л юм. Гэхдээ л Украйн улс хожоогүй. Ливийн ард түмнийг олон жил даргуйлан мөлжсөн Муаммар Каддафийн дэглэмийн түлхэн унагаж, Каддафийг үзүүртэй шургаагаар шорлон алж байгаа бичлэгийг бид үзэж байсан. Тэглээ гээд Ливийн ард түмэн юу хожив. Одоо эх оронд нь дайн самуун, өлсгөлөн гуйланчлал, аргаа бараад эх орноосоо дүрвэн тэнүүчилж, үхэж үрэгдэж байна. “Өнгөт хувьсгал” ард түмэнд зовлонгоос өөр юу ч авч ирсэнгүй.
Монголчууд бид 1990 онд ардчилсан хувьсгал хийж үндсэн хуулиар баталгаажсан ардчилсан, эрх чөлөө Монгол улс болсон. Иргэн бид чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, төр засгаа сонгох эрхтэй. Энэ эрхийн төлөө тэр үеийн залуус бид бүгд жагсаж цуглаж үзэл бодлоо илэрхийлж явсан. Ардчилсан хувьсгал бол монгол хүн бүрийн хүсэл зориг байсан учраас хулганыг хамраас цус гараагүй, гадны түлхээс, санхүүжилт байхгүй, жинхэнэ ардын хувьсгал байсан. Олон намын системтэй, чөлөөт зах зээлийн харилцаатай, иргэнийн эрхийг дээдэлсэн үндсэн хуультэй болсон учир миний үеийн олон залуус элдэв улс төрд орж, аль нэгэн намын батлах өвөртлөлгүй өмнөх ажил амьдарлаа хөөж сэтгэл амар ажиллаж ирсэн юм. Харин одоо үзэл бодлоо илэрхийлж дуугарахгүй бол болохгүй цаг үе ирээд байна уу даа гэх бодол хааяа төрөх боллоо.
2008 оны сонгуулийн үр дүн зарим нэг улс төрчидөд таалагдаагүй учир бослого үймээн зохион байгуулж, олон зуун учир мэдэхгүй залуусыг догион турхирч архины дэлгүүр тонон дээрэмдэж, МАХН-ын байрыг галдан шатааж, эмх замбараагүй байдал бий болсон. Харин энэ үймээн намжиж эхлэхтэй зэрэгцээд одоо хүртэл учир нь үл олдох хар машин гарч ирээд тааралдсан хүмүүсийг буудаж 5 сайхан залуугийн амийг авч одсон. Хайран сайхан хүүгээ алуулчихсан эцэг хүн бухимдаж тухай үеийн эрх баригчдаас хүний амь нэхэж байлаа. Логик агуулгаар нь бодоход ялсан намын дарга гудамжинд хүн буудуулаад байх шаардлага байхгүй шүү дээ. Энэ бол намжиж байсан үймээнийг нийт улс орныг хамарсан бослого болгох зорилготой, өнгөт хувьсгалын технилогитэй тун ч төстэй байгаа биз дээ. Ганц нэг эрх мэдэлтэн, сандал ширээнд дуртай улс төрчид дээр дөрөөлж, монголчуудыг хооронд нь эвдэрэлцүүлэх гадны сонирхол үйлчилээд байгаа юм биш биз дээ.
Аз болоход Монгол улсаас олимпын аврага төрж хүмүүсийн сэтгэл түр намжихын зэрэгцээ, ялсан намын дарга С.Баярын өөрийнх тодорхойлсоноор стандарт бус шийдвэр гаргаж хамтарсан засгийн газар байгуулсан явдал нь эцэс төгсгөлгүй сөргөлдөөн хэрүүлийг сэрэмжилсэн ухаалаг шийдвэр байсан. Чухамхүү энэ л 4 жилд Монголын эдийн засгийн өсөлт 17,5 хувьд хүрч дэлхий нийтийг хайхшируулж байсан нь саяхан. Ерөнхий сайд асан М.Энхсайханы тодорхойлж хэлсэнээр “авлигалын загалмайлсан эцэг” гэгдэх Н.Энхбаярыг улсын их хурал руу орох гэхэд С.Баяр намын даргын хувьд татгалзсан нь зөв шийдвэр байсныг өнөөдрийн өрнөж байгаа улс төрийн бужигнаан баталж байгаа юм биш үү.
1990 оны Ардчилсан хувьсгалыг манлайлан орсон Ардчилсан намыг, олон мянган гишүүд дэмжигчид, Монголын ард түмэн талархан дэмжиж 2012 онд олонх болгож, эрх баригч болсон. Монгол улсын нийт сонгогчдын 40 гаруй хувийг төлөөлсөн гишүүдийг Улсын их хурлын бүтэцэд оруулахгүй 5 сарын гадуурхаж, дураараа дургилаа, үндсэн хуулийг сахин хамгаалах цэцийн даргыг Ардчилсан намын даргад таалагдаагүйнх нь төлөө ээлжит бус чуулган зарлаж хүчирхийлэлийн аргаар авч хаялаа гэж харагдахаар болоод байна. Магадгүй тэр хүмүүсэд буруу үйлдэл байж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ дэг, хууль журмаараар асуудлыг шийдвэрлэх нь зөв байлтай. Өнөөдөр ардчилсан намыг толгойлж байгаа цөөн тооны этгээд, бүлэглэл, фракцыг толгойлогчдын энэ бусармаг үйлдэл Ардчилсан намыг “Ардчилалыг буснуулагч” болгож харагдуулаад байна. Олон мянган гишүүд нь, тэр ч бүү хэл ардчилсан намыг байгуулж, оройлон манлайлж явсан ахмад, партизанууд нь хүртэл сэтгэл дундуур харууслын үг унагах болсныг юу гэх вэ. Энэ засгийн үед иргэн та бидний халаасанд байсан 5 төгрөгний 2 нь ханшийн уналтаас болоод “ууршаад” алга болчихлоо, ард бидний амьдрал доошоо яваад байна, харин эрх баригчид их ажил хийж амжилт ололт олж, амьдрал дээшиллээ гээд байх юм. Магадгүй цөөн тооны улс төрчид, бондоос хувь хүртэгсэд, нийт хүн амын 1 ч хүрэхгүй хувийнх нь амьдрал дээшлээд, 99 хувь доошлоод байгаа бол Монгол улс доошилж байна л гэж хэлэх гээд байгаа юм шүү дээ.
Улс төрийн намуудад ард олны итгэлийн үнэлгээ суларч, өнөөгийн улс төрчдийг муулж, хардах үзэгдэл хавтгайрч байна. Яагаад ийм юм болж байгаа нь олон янзын шалтгаантай боловч, улс төрд бизнесийн ашиг сонирхолоор холбогдсон бүлэглэлүүд бий болж төрийн машиныг хувийнхаа пүүс компанийг тэтгэх хөдөлгүүр болгон ашиглаж байгаа нь улс төр бохирдох, ард түмэн итгэл алдрах үндэс болж байна гэдэг дүгнэлт үнэнд их ойртож байна уу даа. Алтангадас, МоАХ, Шонхор, Нэг ардчилал, Хотын фракц гээд нам дотор нам болсон түрийвчээрээ нэгдсэн эдийн засаг улс төрийн бүлэглэлүүд, Жаргалсайханы, Эрдэнэбатын, Шинэбаярын, Ням-Осорын, Энхбаярын гээд “ганц эзний” намууд ч байна. Бүр байтлаа шинэ байгуулагдсан хөдөлмөрийн үндэсний намын дарга нь намаа ганцаараа санхүүжүүлж байна гэнэ.
Гэхдээ ямар Америкаас нам, Оросоос удирдагч залж ирэхгүй нь лав. Мэдлэг, туршлагатай олон сайхан улс төрч, төрийн түшээд бий. Ажлын арвин туршлагатай, хатуу, шудрага үгтэй Ц.Нямдорж, Р.Амаржаргал, буруу булхайг нүүр лүү нь эгц харж байгаад хэлчихдэг У.Хүрэлсүх, М.Батчимэг гээд олон арван шудрага түшээд байгаа. Монгол төрийн түшээдийн залгамж тасрахгүй. Харин ард түмэн бид аяга, таваг, пидан, арав таван төгрөгт хууртахгүй өөрийн итгэл үнэмшлээр сонголтоо хийж, сонгуульдаа идэвхийтэй оролцох хэрэгтэй. Сонгуулийн дараа элдэв хатгаас түлхээсэнд орж, үймээн самуун дэгдээвэл түүнийг буруугаар ашиглах хүч байдаг юм байна гэдгийн өмнөх туршилгаас харлаа. Монголчууд бид үндсэн хуулиар баталгаажсан иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй, ардчилсан улс. Ардчилал бол олонхоо дагах, хуульд захирагдах тоглоомын дүрэмтэй. Бид нэгэнт сонгосон төрөө дээдлэж, элдэв жагсаал цуглаан хийж, төрийнхөө ордон руу нулимж болохгүй. Монголчууд эртнээс төрөө дээдэлж, “төрийн минь сүлд өршөөг” гэж залибардаг уламжлалтай ард түмэн. Нэг чигт харж, нэг туганд зангидагдаж, дотроо эв эеээ хичээж байж л Монгол улс хөгжинө.
УБ хот БЗД -д оршин суугч иргэн Б.Баяраа 2016-03-31
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ХУУЛЬЧ (April 02, 2016 5:42:03 pm )
ямар их бялдуучлал вэ ??? тэр17 % ӨСӨЛТИЙН ҮР ДҮН ЧИНЬ ХААНА БАЙГАА ЮМ БЭ??? ер НЬ С БАЯР гэдэг этгээд НАМЫНХАА БАЙРНААС ГАРЧ ИРЭЭД ТЭНД ЦУГЛАРСАН ХҮМҮҮСТ ХАНДАХ БОЛОМЖ БАЙСАН ШҮҮ ЛЭЭ??? ИХЭМСЭГ БАЙДАЛ ХУВИА БОДСОН ЗАН,Йим байдалд хүргэсэн С.БАЯР гэдэг хүнтэй хариуцлага тооцох оройтоогүй шүү???
-
irgen (April 02, 2016 7:01:39 pm )
Unend oirhon zuil bichsen baina .
-
зочин (April 02, 2016 9:34:35 pm )
Олон Монголчууд энэ үнэнийг мэддэг байлгүй дээ
-
SREDA (April 03, 2016 1:12:57 am )
Ingej urwaj soliorch haana uy yarij buigaa medehgui baij dongosch bolohgui Hurelsuh Batchimeg hovor uy we malnuud naaduul cni suitgegch nar sh dee
-
davaa tolgoi (April 03, 2016 4:39:18 am )
huts bayalduuch muu novshoo
-
Huh tenger (April 03, 2016 8:24:54 pm )
Magnaigiin esreg pi ar ehelchje huurhii bas uuriigu tetgeverin hugshin gchje bas l 1 buuni nohoi
-
Anonymous (April 04, 2016 9:55:42 am )
nas barsnii tetgever
7 Comments