
БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээнээс манай боксын тамирчид хоёр дахь эрхээ авлаа.
Эрэгтэй 60 кг-ын жинд Инчёны Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай, Японы Дайсуке Наримацутай тоглож 3:0-ийн харьцаатай ялсан юм. Тэрбээр Японы боксчинд өмнө нь Энэтхэгийн “Ерөнхийлөгчийн цом”-ын тэмцээний шигшээд ялагдсан хариугаа ийнхүү чангахан авч анх удаагаа Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо. Д.Отгондалай шигшээ тоглолтод Филиппиний Чарли Суарестай өрсөлдөх юм.
Манай тамирчдаас Д.Отгондалай, Б.Чинзориг нар эрхээ шууд авсан бол үлдсэн гурван тамирчин дахин нэгэн халз тулаан хийхээр болоод байна.
О.Түвшин
Unen.mn
Холбоотой мэдээ
-
darhan hot (April 01, 2016 3:20:49 pm )
manai tamirhcid pio-16 ochood salbaalgaad ugnuuu.
-
naba (April 01, 2016 4:24:15 pm )
bid chin olimpiin avargatai pio d avargalah bokschidtoi shuu dee uragshaa amjilt manaihan
-
Anonymous (April 02, 2016 10:02:54 pm )
ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ. РИО-ГИЙН ОЛИМПИЙН АВАРГА ГЭГДЭХ ЭРХЭМ ЦОЛЫГ АВЧ МОНГОЧУУД БИДНИЙГЭЭ БАЯРЛУУЛААРАЙ,
-
zochin (April 05, 2016 7:43:17 pm )
нутгийн дүү реод очоод хэзээ, спорт ч гэсэн муу бааснуудыг зүгээр л зод тэнгэр заяатай гэж бод тэгээд салбартал нь нүд

4 Comments