Цагдаагийн хошууч эмэгтэйг аавтай нь хөнөөж, гэр бүлийнх нь хоёр хүнийг шархтуулсан онц ноцтой хэрэг өнгөрсөн 11-р сарын 26-27-нд шилжих гарсан билээ. Энэхүү хэргийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хэлэлцэж буй юм байна.
Хэрэг гарсан даруйд уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагынхан Пүрэв овогтой Батбаярыг сэжиглэж, улс орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Улмаар цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж өнгөрсөн 11-р сарын 29-ний 12:00 цагийн үед сэжигтэн Б-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармаг орчмоос баривчлан саатуулсан байдаг.
Тухайн үед сэжигтэн П.Батбаяр нь талийгаач бүсгүйг дүүтэйгээ суулгахгүй гэснийх нь төлөө хөнөөсөн байж магадгүй гэсэн мэдээлэл гараад байсан юм. Уг сэжигтэн одоогоор 2 хүний аминд хүрсэн гэх бөгөөд хошуувч бүсгүйн аавынх нь амийг бас хөнөөсөн сэжигтэн юм. Тэгвэл өнөөдөр энэ хэргийн анхан шатны шүүх хурал нь болж байгаа аж. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэх талаар бид дахин мэдээллэх болно.
Эх сурвалж: jirgee.mn
Холбоотой мэдээ
-
zochin (April 02, 2016 8:06:08 am )
22-25 jil l awna biz MALNUUD .Tsaazin yalgui bolgood hun alah n mal nyadlahaas amarhan ajil bolj bna.Huulig changatgah hereg deer n changalj.zarim hereg deer n uyan hatan baimaar ym.Hun alsan hunig shuud TSAAZALAH heregtei.1 hun alwal tsaaz.6 hun alsan cn tsaaz baih heregtei Gehdee iim olon hun alwal tamlaj alah heregtei.Zarim negig n olon tumni umnu il guitsetgej jigshuuleh heregtei.
1 Comment