antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2016 4 comments

Хүний амь аварсан Хоймор нутгийн зоригт хөвгүүдийн тухай

нийтлэсэн Admin

145948173056fdec825e5de

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7038101 тусгай дугаарын утсанд 2016 оны 03 сарын 27-ны өдрийн 15 цаг 17 минутад Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн З.Батбаяр өгчээ. Тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салааны 1-р тасаг хаягийн дагуу шуурхай очиход 5 ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны 4 хүү өчүүхэн биендээ баймгүй зориг гаргаж галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байсан.
Тухайн галыг гарч байхад хүүхдүүд урд гудамжинд хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд шууд унтрааж эхэлсэн байна. / салхины хурд 9-14 мс /
Дуудлагаар очсон гал унтраах тасгийн бүрэлдэхүүн галыг бүрэн унтрааж дараагийн шатны албан тушаалтанд шилжүүлсэн. Гал гарсан газрын байрлал Онцгой байдлын газраас зүүн хойд зүгт 4.5 км зайд оршиж байсан юм

145948173256fdec846b4cf

145948173656fdec888aec3


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (April 01, 2016 2:57:36 pm )

    Баяр хүргий мундаг сайн хүүхдүүд

  • зөв зөв (April 01, 2016 3:00:58 pm )

    баяр хүрье, сайн хүүхдүүд байна, улс эх орондоо ихийг бүтээгээрэй.

  • Anonymous (April 01, 2016 5:17:56 pm )

    Мундаг сайн хүүхдүүд байна. Шагнах хэрэгтэй.

  • Bi (April 03, 2016 10:24:28 pm )

    Bugdiig ne Shudarga juram medaliar shagnah heregtei. Aimgaas ne todohoilooch gemeer baina.

antalya rent a car