antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2016 1 comment

Явуургүй зарлагдсан ээлжит бусыг “хаав”

нийтлэсэн Admin

z6enhbold_515515УИХ-ын даргын захирамжаар дөрвөн асуудал хэлэлцэхээр гуравдугаар сарын 29-нд ээлжит бус чуулганыг зарласан. Гэвч ирц бүрдэхгүй байсаар УИХ-ын дарга өчигдөр хаахаар болсныг мэдэгдсэн. Мэдэгдэх ч гэж дээ, уг нь бол нээгээгүй юмыг хаах нь хаашаа ч юм бэ дээ.
Хэрвээ ирц нь бүрдсэн бол Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл байсан.
Гэвч ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй асуудал нь яаран шийдвэрлэж болохгүй, мэргэжлийн хүмүүс болон УИХ дахь намын бүлгүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай гэх зэрэг шалтгаануудаас болоод МАН, “Шударга ёс эвсэл”-ийн зарим гишүүн хуралд оролцоогүй. Тиймээс УИХ дарга “Энэ гурав хоногт зургаан удаа чуулганы хуралдааныг нээх гэж оролдлоо. Улс орны чухал асуудал, цөмийн хог хаягдлыг Монгол Улс руу нэвтрүүлэхийг хориглох тухай хуулийг хэлэлцэх гэж ээлжит бус чуулган зарласан. Одоогийн байдлаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн 21 нь ирж, ирц 60 хувь, МАН-ын бүлгийн гишүүдийн ирц 0 хувь, “Шударга ёс” эвслийн бүлгийн 4 гишүүн ирж, ирц 40 хувь, ИЗНН-ын хоёр гишүүн хуралдаа ирж, 100 хувийн ирцтэй байна. Бие даагч гурван гишүүн ирсэнгүй. Хуралдаанд ирсэн гишүүдийн ирц 35.5 хувьтай байна. Гурван өдөр үдээс өмнө, хойно хуралдаан зарласантай нийлээд зургаан удаа ээлжит бус чуулганыг хуралдуулахаар оролдлоо. Ирсэн гишүүдэд баярлалаа. Ийм чухал асуудлыг хэлэлцэх гэж байхад ирэхгүй байгаа гишүүдийг ард түмэн цөмийн хог хаягдлыг булшлахын төлөө байгаа юм байна гэсэн ойлголттой үлдлээ. Ирэх долоо хоногт хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Хуралдаанд ирээгүй гишүүд хаврын ээлжит чуулгандаа ирнэ гэж найдаж байна. Асуудлуудаа ердийн горимоор хэлэлцээд явна гэлээ” хэмээсэн.
Зарим хүн дээрх асуудлыг ийн яаравчилж, ээлжит бусыг зарлан хуралдуулах гэсэн нь гуравдугаар сарын 31 болон дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт болохтой холбоотой хэмээн хардаж байв.
Харамсалтай нь МАН-ын гишүүдийг хүлээсээр байтал нь хардаад байсан Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалтын тов ч болж, аргагүйн эрхэнд өчигдөр үдээс хойш ээлжит бус чуулганыг хааж байна гэдгээ мэдэгдсэн хэрэг.
Үнэн хэрэгтээ байн, байн улстөрчид байтугай олон нийтийг хуваан талцуулдаг шар нунтагтай холбоотой асуудлыг нэг тийш нь шийдвэрлэчихвэл нийгэмд нааштай хандлага мэт харагдах авч мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сайтар судалж үзэлгүй дэлхийн бусад улс орныг дагавал ёстой л “галууг дуурайж, хэрээ хөлөө хөлдөөв” гэгчийн үлгэр болох ч юм билүү хэн мэдлээ. Ядахад дээрх асуудлыг хэлэлцэхээр гишүүдээ дуудуулаад байхад очсон хэд нь юугаа ч мэдэхгүй байх жишээний. Их л сандруу байдлаар хаврын чуулганаас өмнө оруулах гэсэн дээрх асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэхээр хойш тавив бололтой.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ДАНДИЙ (April 01, 2016 9:20:53 pm )

    уих дампуурчээ.

antalya rent a car