antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2016 46 comments

З.ЭНХБОЛД НАМЫН ДАРГАА Ч, УИХ-ЫН ДАРГАА Ч АЛДАНА

нийтлэсэн Admin

74fc7aaba7e62b2552b31964c2a29970

Өнгөрөгч хоёр өдөр болсон эдийн засгийн форум нэлээдгүй хэл амтай болж өнгөрлөө. Хоёр дахь өдрийн форумыг хаахаар ирсэн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод таагүй үйл явдал тоихолдов. Түүнийг үгээ хэлж эхэлмэгц намынх нь журмын нөхөр, эдийн засагч, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Л.Наранбаатар үг хэлээр, доромжлон, оймс шидсэн хэрэг мандсан ажээ. Л.Наранбаатар “Монголын эдийн засгийг дампууруулчихаад юу яриад байгаа юм бэ. Чамаас болж Монголын эдийн засаг сөхөрсөн” гэхчилэнгээр дайрч эхэлсэн юм. Ийн танхайрсан иргэнийг УИХ-ын даргын бие хамгаалагчид болон Төрийн ордны харуул хамгаалалтын албаны нөхдүүд авч одов. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Ийм өвчтэй улсууд ордог юмаа энд. Манайд иймэрхүү мэдрэлийн өвчтэй улс зөндөө байдаг шүү дээ” хэмээсэн нь хэнд хандаж хэлсэн үг вэ гэдэг нь асуулт хэвээр үлдлээ. Хэрэв ард түмэнд хаяглаж хэлсэн бол доромжилсон болж таарна. Тийм болохоор З.Энхболд ард түмнээсээ уучлал гуйхаас өөр гарцгүй болно. АН-ын дарга гэдэг утгаараа хэлсэн бол намынхаа гишүүдээс уучлал гуйх хэрэг гарна. Гэхдээ одоо түүний төрд хашиж буй албан тушаал нь УИХ-ын дарга. Тэгэхээр тэр монголчуудад хандаж “Манайд иймэрхүү мэдрэлийн өвчтэй улс зөндөө шүү дээ” гэж хэлсэн болж байгаа юм. УИХ-д суугаа 76 нь түүнд багадаад ард түмнээ доромжилж, дарангуйлж эхэлж байгаа нь түүний араншин юм даа. Нэгэн телевизийн ярилцлагад орохдоо ч тэрбээр “Би зангаа засаж чадахгүй. Миний зан авирт тааруулж харьцацгаа” гэсэн утгатай юм яриад сууж байсныг ард түмэн мартаагүй байгаа.

АН-ын гишүүдийн тэвчээр алдагдаж З.Энхболд руугаа дайрч давшилж эхэллээ. УИХ-ын дарга өөрийн эрх мэдэл, албан тушаалтайгаа үлдэхийн тулд өнөөдрийг хүртэл ҮЗХ-гоо хуралдуулахгүй байгаа. Одоо л хуралдуулахгүй бол байдал улам л хүндэрнэ. АН-ын гишүүд байтугай, ард түмэн бухимдалтай байгаа энэ үед З.Энхболд УИХ-ын даргаа, АН-ын даргаа өгөөд нэр дэвших тойргоо тордоод явж байвал өөрт нь өлзийтэй юм. Хэрэв ойрын өдрүүдэд АН Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, намын даргынхаа “дарангуйлал”-ын асуудал, олон фракцийн зөрчлийг цэгцлэхгүй бол энэ удаагийн сонгуульд далаараа цэвэр тавиулна. Одоо АН-ыг, З.Энхболдыг сонгох хүн Монголд лав байхгүй.

С.ОГТОРГУЙ

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

46 Comments

  • zochin (April 01, 2016 12:36:21 pm )

    bi ch bas…songohgui

    • Anonymous (April 04, 2016 10:42:02 am )

      Энэ чинь Монголын Ардчилсан Нам биш Ойрдын Ардчилсан Нам шүүдээ малнууд аа

  • irgen (April 01, 2016 12:52:55 pm )

    bi buur songohgui

  • Huh tenger (April 01, 2016 1:09:49 pm )

    Enhbold mongoliin turd gaviya baiguulsan hvn TT g elbeginhend ugj hytadad aldaagvinh n tuluu 3 gemiine uuchlahad belen bgaa mongoliin ard tvmen. Teher iimerhvv zahialgat medee kom nuud chine hol yvahgvie

  • Anonymous (April 01, 2016 1:11:06 pm )

    Би сонгоно . Харьцангуй шударга ялцагнаж налигнахгуй шуудхан хэлдэг ..толгой сайтай чадвартай боловсон хучин . Миний бодол наддаа зов .Нам харгалзахгуй

    • ganbam (April 02, 2016 11:57:20 pm )

      ok

    • bi (April 04, 2016 8:25:12 am )

      Bi bas songono

  • Anonymous (April 01, 2016 1:17:49 pm )

    Дээрх мэдээлэл захиалгатай бичсэн байна .Бие нь жижиг ч бэлчээр нь том хун . Ардын намынхан л тэгэж байгаа болохоос …Ард иргэд тэнэг биш . Иймэрхуу чадвартай хунээ байлгахгуй бол хэнийг сонгохын

    • ganbam (April 03, 2016 12:59:57 am )

      ok

  • би ч бас (April 01, 2016 1:39:25 pm )

    би ч бас сонгохгүй, манай гэрийнхэн ч сонгохгүй гэж байна лээ, манай аймгийнхан сонгохоосоо ч айж байна лээ, манай ард түмэн доромжлуулаад зүгээр сонгочихгүй л байлгүй дээ, ард түмэн тэнэг байдаггүй, удирдагч л муу байдаг, муу ард түмэн, муухай ард түмэн гэж байдаггүй байхаа

  • tsagdaa (April 01, 2016 1:57:20 pm )

    Ta nar nudiig ni hjaraarai nud guilegneed harts togtvorgui ni hulgaich l hunii shinj dee. Minii ug bish shuu ene bol uvug deedsees l huniig shinjdeg bsan arga. Yav ch oligtoi hun bish. Ene magtaad bgaa humuus bugs doloogch nar gedeg ni oilgomjtoi

  • zochin (April 01, 2016 2:07:29 pm )

    teneg hun tenegtej baigaad namaa unagaj bgaa ni enedee AN ard tumnig dord uzej basamjilj yavdagin bodit uildel, ugih AN darga enhbold uuriin biyer ulgerllen haruullaa

  • zochin (April 01, 2016 2:09:06 pm )

    teneg hun tenegtej baigaad namaa unagaj bgaa ni enedee. AN ard tumnig dord uzej basamjilj yavdagin bodit uildel, ugig AN darga enhbold uuriin biyer ulgerllen haruullaa

  • Anonymous (April 01, 2016 2:23:31 pm )

    Манайд ийм мэдрэл муутай улсаад зөндөө байдийшдээ гэж…….

  • tuya (April 01, 2016 2:24:49 pm )

    ardchilsan nam urvagch butargagch naraasaa salaach ee

  • МУУУУ (April 01, 2016 3:30:17 pm )

    МАШ МУУ АЖИЛ БОЛЛОО. ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛ, ГАДААД УЛС РУУ ХАНДСАН ДАЙСАГНАЛ ХЭРЭГГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАХ ТӨРИЙН БАТАЛГААТАЙ ШИЙДЭЛ САНАЛ ХЭРЭГТЭЙ. ЭД НАР МОНГОЛЫН НҮҮРИЙГ ГАДНЫХАНД ГУТААЛАА.ДАЙСАГНАСАН ЦЭРЭГ Ч ДУУДАЖ МАГАДГҮЙ ЮМ ХЭЛЛЭЭ. МОНГОЛ ИНГЭЖ ЦААШ ЯВЖ БОЛОХГҮЙ МОНГОЛЫН ТӨРД ЖИНХЭНЭ ТӨРИЙН НҮДТЭЙ ХҮН, УЛС ТӨРИЙН ХҮЧИН БАЙХГҮЙ БНА. ЗАСГИЙН ГАЗРЫН РЕФЕРЕНТҮҮД ЗӨВЛӨХҮҮД ҮАБЗӨВЛӨЛ ХЭМЭЭХ БАЙГУУЛЛЛАГА ХАА ЯВНАА ҮНЭХЭЭР САНАА ЗОВЖ БАЙНА

  • зочин (April 01, 2016 3:46:25 pm )

    Харин би сонгоно. Шудрага хүн.

  • Эмчлүүлэгч (April 01, 2016 4:38:41 pm )

    Энэ новшд монголчуудыг манайд ийм өвчтэй хүмүүс зөндөө байдаг гэж ард түмнээ доромжлох эрх хэн өгсөн юм хурдхан монголын төрөөс арчвал таарна.Байсхийгээд л аймаг хэсэх юм Үүний үгийг ч хэн тоох юм

  • zochin (April 01, 2016 5:37:28 pm )

    manaid gedeg ne namiinhaniigaa khelj bgaa uim uu mongolchuudaa khelj bgaa uim uu

  • Зочин (April 01, 2016 5:49:17 pm )

    Би болон манай гэр бүлийхэн сонгоно маш шудраг хүн монголийн ард түмэнд хэрэгтэй хүн

  • polits (April 01, 2016 6:39:15 pm )

    АН-нхан чинь угаасаа муу юм болгоны цуглуулга, дарга нь хүлээн зөвшөөрлөөөөөөКККККК.

  • zochin (April 01, 2016 9:34:18 pm )

    H.Altanhuyaga naminha dargin ajilaa naad nuhuruusu salgaj avaach nam chini bolohoon boliloo arai dendej bnaa Z. Enkhbold gej nuhur erunhiilugch Ts.Elbegdorjoo Z.Enkhboldig huuj yavuulaach ene nuhrin hatuu zuruud bodlogos bolj mongol uls hund baidald orloo

  • zochin (April 01, 2016 11:26:52 pm )

    Bi enkhboldiig demjij bna jinhene mongol, eh orondoo setgeltei hun

    • Anonymous (April 02, 2016 5:40:13 am )

      Түүний хэлсэн мэдрэл муутай нѳхдүүд л мэдрэлээрэй түүнийгээ дэмжинэ биз.

  • medrel muut (April 02, 2016 6:06:30 am )

    Сонгуулийн ХАР машиныг прогаммчилаадсонгогдох юм чинь яаж ч муу хэлээд нэмэргүй

  • Балт (April 02, 2016 9:09:24 am )

    Энэ нам энэ удирдлагын нь хардаа чааваасадаа..үүниигээ дотоод ардчилал гэж өмөөрөх байхдаа…яаана даа яаана..ЗАЛУУ ХОЙЧ ҮЁДЭЭ АРДЧИЛАЛ БОЛ АНАРХИЗМ МӨН ГЭЭД ОЙЛГУЛЦАН …О ДАШ БАЛБАР АГСАН НЭГЭНТЭЭ АРДЧИЛСАН НАМ БОЛ ЭРҮҮГИИН ХУЛГАЙЧУУДЫН НАМ ГЭЭ НЭРЛЭЖ БАЙЛАА

  • zochin (April 02, 2016 10:38:06 am )

    ih hurliin darga namiin darga 2iig neg hagalan butargagch muuhai hun hiiheer yaj oligtoi yum bolohbee.ulam bie bienee uzen yadna.

  • zochin (April 02, 2016 12:09:06 pm )

    Estoi vguidee ректчингvvd ard ni baidag battulga ed nar bvleg geeremchid ednii ard bvlel bvleg deeremchid baidag gesen songonol gej baihgui tvmen olom min turuus tursun ter bumtanguudiig bvv songo hedhen sar teseed zailuultsgaadaa hariug ni ovoohon baridaa mkv chuluulj 5%-8% jigd oruulsangui 100mkv zoriudaar gassan hariug chin tvmen olnooroo hatuuhan barinaa

  • zochin (April 02, 2016 12:12:59 pm )

    Nutgiin min neriig barij ard olniig min huurch songuulid garsan өвhangaid ya hiisen be yamar uguuj hvrgev hariug chin hatuuhan barindaa mkv chuluuljne tuviin bvs geed ard olnoo ulam urund hiij amidraliig min ulam doochin tataj ungaalaa hariug chin olnooroo hatuuhan barinaa

  • Зочин (April 02, 2016 3:50:19 pm )

    Ганц юм хийдэг хүнээ ингээд байвал Монгол орон минь яах болж бнаа

  • Дошиннис (April 02, 2016 9:42:52 pm )

    З. Энхболдыг сонгоно. Тэр шудрага Харин луйварчид туунээс айсандаа дургуй байдаг. Одоогийн Монголын Улс торд тэр л Байна даа.

  • Зочин (April 02, 2016 9:43:35 pm )

    АН-д мэдрэлийн өвчтэй хүмүүс ч их байдаг, АН-ыг мэдрэлийн өвчтэй хүмүүс ч дэмждэг нь ч чин үнэн.

  • ӨВӨӨ (April 02, 2016 10:59:10 pm )

    ЭНХБОЛД ГЭГЧ ЭНЭ ХҮН ХЭНИЙ ЭРХ АШИГЫГ ХАМГААЛДАГ ВМ БОЛОО ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОНЫ ДАРГА БОЛЖ МОНГОЛЫН БҮХ ҮЙЛДВЭРИЙГ УСТГАЖӨӨРТӨӨ ДОЛООН ОРЦТОЙ БАЙР АВЧ ОДОО ИРГЭДЭДТҮРЭЭЛЭНМӨЛЖИЖ БАЙНА МӨН ГУРВАН ЯАМНЫ МБАЙРЫГ ХУВЬДАА АВЧ УЛСАД ТҮРЭЭСЛЭНТӨРӨӨС ТҮРЭЭСНИЙ МӨНГӨ АВДАГ ГЭЖ ЯРИЛДАГ НЬ ОРТОЙ БАЙХ САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН НАРАНЦАЦРАЛТ ЕС ЫГ МАТАЖ УНАГААЖ БАЙСАНУИХ ЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛЫГ БУЛААН АВСАН МӨН АН ЫН ДАРГА БОЛНО ГЭЭД Л БОЛСОН ЭНЭ ДАВАРСАН СОЦДЕК ЭЭС АЙЖ ДӨРЛҮҮЛЖ БАЙДАГ АН АРДЧИЛАЛ БАЙДАГ ЮМ УУУИХ ЫГ УДИРДАХДАА ЯГ ДАРАНГУЙЛАГЧ ГЭДГИЙГ ОЛН ТҮМЭН МЭДНЭАЛТАНХУЯГ САЙХАНБИЛЭГ ГЭЭД БҮГД СОЦДЕКЧҮҮД ЯАМ УИХ ЫН ГИШҮҮДИЙГ ТООЦВОЛБҮР НЭМЭГДЭНЭ ДЭЛХИЙН УЛС ТӨРЧИД СОЦДЕК НАМЫГ ЗАВИШИГЯ НАМ ГЭДЭГ АН ЫНХАН ХАА БАЙНА ААВ ХҮҮДЭЭ САНАА ЗОВЖ УСАНД ҮЙЖ ӨНГӨРСӨН ГЭДЭГ ТУН НҮГЭЛТЭЙ ХҮН НҮДИЙГ НЬ САЙН ХАР БИ ЭНЭ СЭТГЭГДЭЛЭЭ ХОЁРОО ДӨРВӨН САЙТАД ЁИИЧСЭН Ч АРИЛЛГААД БАЙХ ЮМ МӨН УРИ ГАРТАЙ БАЙГАА БИЗ

  • 000 (April 03, 2016 10:23:12 am )

    ardchilsan daranguilal togtoogch

  • АН сонгогдохгүй байгаасай (April 03, 2016 11:52:28 am )

    АН хар машины програмын луйвраар саналаа авчноо тэгээд ингэж солиорч байхгүй юу

  • Зочин (April 03, 2016 3:08:02 pm )

    тэнэг энхболдын хэлдгээр АН-д мэдрэлийн өвчтэй хүмүүс олон байдаг бололтой. Ийм мэдрэлийн өвчтэй хүмүүсээр төр засгаа жолоодуулахаар улс орны маан эдийн засаг дампуурч, өртэй болох нь аргагүй шүү дээ.

  • Anonymous (April 04, 2016 7:33:50 am )

    dan zahialgat medee. dan hulsnii bicheech nar. Enkhbold AH geed bichsen bh yum. Irgenii zorig gargasan ter zaluud bayar hurgiye. ard irged iim l buhimdaltai baigaag haruulj ugluu

  • Зочин (April 04, 2016 8:27:35 am )

    АН-ыг сонгосны үр дүнд Улс орон өрийн сүлжээнд баригдаж, ард түмэн ядуурч амьдрал үнэхээр бүрхэг боллоо. АН-ын арчаагүй бодлогын гайг ард түмэн бид үүрэх нь тодорхой боллоо.

  • hyn (April 04, 2016 8:46:20 am )

    haani alba halaatai eznii alba eeljteish dee uguh yed ni ugnuu

  • Anonymous (April 04, 2016 8:48:00 am )

    Ene muu tagjigaas AH salahgui bol shaldaa hurtel unlaa shuu. Ugiin hugiin gujuud muihar hun. Uls turch baikh hun bish. Harin gudamjind heruul hiigeed yawj baikh l hun dee

  • Anonymous (April 04, 2016 8:48:00 am )

    Ene muu tagjigaas AH salahgui bol shaldaa hurtel unlaa shuu. Ugiin hugiin gujuud muihar hun. Uls turch baikh hun bish. Harin gudamjind heruul hiigeed yawj baikh l hun dee

  • zochin (April 04, 2016 10:32:35 am )

    ene nuhur ih ewgui nuhur bnlee. ard irgediig heterhii basamjilsan doromjilson geh ch ymuu. orhon aimagt ircheed irgediin uulzalt deer ene sedweer hen ch yu ch yriagui bhd gutlaa shideh hun bwl shid ch geh shig nadd ene zan uil ni taalagdaagui.

  • zochin (April 04, 2016 10:35:52 am )

    er ni hunii asuultand ih l deerlhuu basamjisan baidlaar hariuldg nuhur bnlee.

  • zochin (April 04, 2016 1:14:04 pm )

    Харин ч З.Энхболд элдэв зангүй шудрага нэгэн билээ

  • mongol hun (April 04, 2016 2:20:36 pm )

    enh bold mash muu hun. uhej dald oroosoi.

  • зочин (April 04, 2016 3:43:27 pm )

    Зика З.Энх.г намын даргаас хусахыг хүн бүхэн биш гэхэд нилээн олон хүн хүсч байгаа байхаа Энхболдын дарангуйлал муйхарлалаас болж намыг муухай харагдуулаж ер нь сонгууль найдваргүй болох араандаа орж байна гэж ярицгааж байна. Намын даргаа Сайханбилэгт өгөеөө Наранбаатарын зөв шүү дээ Одоо манай намын гишүүн биш гэж бичиж эхэллээ. Мөд Алтанхуяг манай намын гишүүн биш гэж бич гэж муйхарлаж мэдэх нөхөн шүү Энхболдоос салцгаая.

antalya rent a car