Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ченжийн амь насыг хохироосон онц ноцтой хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Тодруулбал, хэргийг үйлдсэн Б гэгч нь нь 2015 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө тус аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Б-н биед нь байсан 30.300 доллар, 800 рубль /Монгол мөнгөөр 60.472.360 сая төгрөг/ зэргийг авах зорилгоор шунахайн сэдэлтээр түүнийг зодож, толгойгоор нь паар мөргүүлж гавал тархины гэмтэл учруулан онц харгис аргаар амь насыг нь хохироосон, улмаар бусдыг алах гэмт хэргийн ул мөрөө баллах зорилгоор хохирогчийн гэрт бинзен цацаж гал тавин эд хөрөнгийг нь санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг мөрдөн байцаалтаар илрүүлэн тогтоож Аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж Б-г бусдын амь насыг онц хэрцгий аргаар санаатай хохироосон, бусдын эд зүйлийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн Хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар оногдуулсан ялаас заримыг буюу хоёр жилийг нэмж нэгтгэн нийт 22 жилийн хорих ял оноосон байна.
Холбоотой мэдээ
-
зочин (March 31, 2016 3:27:43 pm )
ийм юмнуудыг цаазалбал таарна
-
Монгол (March 31, 2016 4:32:00 pm )
хүн алсан хүчирхийлсэн гадаад дотоодын олон кино өдөр бүхэн телевизээр гарч түүнийг байнга үздэг хүүхэд залуучуудын сэтгэл зүйд хүн алах хүчирхийлэх хэрэг жирийн юмшиг
болчихожээ -
zochin (March 31, 2016 4:35:05 pm )
Цаазын ялыг бий болгох хэрэгтэй.Гэмт хэрэг гаарч дууслаа.Сэтгэлийи хөөрлөөр асуудалд хандаж шийдвэр гаргадагаа болиосой.
-
Монгол (March 31, 2016 4:45:44 pm )
Монголд хүн амьд явах баталгаа алга төрийн хууль нь, ерөнхийлөгч нь хүний эрхийг хам
гаалагчид нь алуурчны эрхийг хүндэтгэж амь насаа алдсаныг хохь нь гэх болждээ
ийм байхад хүн амины хэрэг өсөж л таараа хүмүүсээ дуугараач !!!! -
Zochin (March 31, 2016 4:49:31 pm )
Amiig amiar
-
Bi (March 31, 2016 9:34:39 pm )
Kharin aluurchin amid uldekh 100% iin batalgaatai shuu
-
irgen (April 01, 2016 12:54:01 am )
naad muu nowshoo yagaad amid uldeej bgan shuud anagaahiin oyutnuudad dadlaga hiilgeech muu hunii setgelgui sugnuudiig
7 Comments