antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2016 3 comments

“Сэцэнгоо” , “Найрамдал” зэрэг хувийн эмнэлгүүдээс зөрчил илэрчээ

нийтлэсэн Admin

145938890356fc81e78b5e6

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Дүнжингарав худалдааны төв болон хувийн эмнэлгүүд, эмийн сангуудад шалгалт хийсэн талаараа мэдээлэл өгч байна.

Тодруулбал, иргэдийг чанартай эм, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор мэргэжлийн хяналтын газраас, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтарсан шалгалт хийсэн юм байна. Шалгалтаар хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй хаяг, шошгын зөрчилтэй, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж зах зээлээс татах, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авахаар эмнэлэг, эм хангамжийн байгууллага, худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх шалгалтыг зохион байгуулж байна.

Харин гэнэтийн шалгалтад Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариаг худалдан борлуулах, хэрэглэх болон хууль бусаар худалдаалах зөрчил илэрчээ. Тухайлбал,“Сэцэнгоо” эмэгтэйчүүдийн эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Спектиномицин” тариаг хүнд тарьж хэрэглэсэн зөрчил илэрсэн байна.

Уламжлалт эмчилгээ оношлогооны “Найрамдал” эмнэлгийн эмч Э хаяг шошгогүй, гарал үүсэл тодорхойгүй, мөн Хятад хэлээр бичсэн шошго бүхий эмүүдийг тус тус худалдан борлуулж байжээ.

Мөн түүнчлэн Дүнжингарав худалдааны төвийн барааны лангуунууд нүдний дусал, туулгах үйлчилгээтэй эм борлуулж байсныг илрүүлсэн байна. Эдгээр нүдний дуслууд нь хондройтин сульфат, хлорфенирамин малеат болон судас нарийсгах үйлчилгээ бүхий эмийн бодис агуулсан тул ихэвчлэн нүдний харшил, загатнаа, улайлтад зориулагдсан байдаг. Нүдний дусаалгыг дусаах хоорондын зайг ойртуулснаар нүдний торлог бүрхүүл гэмтээх, болор цайрах эрсдэлтэй, мөн эдгээр эмийн дасал, сөрөг урвал ч үүсч болзошгүй тул эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглэх шаардлагатай юм.

145938896456fc82247657c
О.Сайхан -zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Иргэн (March 31, 2016 3:19:26 pm )

    Хаа явсан газраа сэрэмжтэй, худалдан авах юм бүхнээ шалгаж хянаж байх хэрэгтэй байх юмаа. Ийм маягийн зүйлийг хүмүүс авч хууртаад байгаа болохоор байнга л тантсан, шалгаасан, уншсан байдалтай л авна шүү дээ. Бүтээгдэхүүний хугацаа бол бичигдсэнээрээ биш баталгаагүй болсон байна лээ. Борлуулагчид азтондоод хугацааг нь хойшлуулаад тавьдаг гэсэн.

  • MGL (March 31, 2016 4:23:40 pm )

    Голдуу япон бүтээгдхүүнүүд байна даа. Машин зөөдөг хүмүүс машинийхаа зай завсраар иймэрхүү зүйл их оруулдаг юм билээ.

  • Зочин (April 01, 2016 10:40:37 am )

    Дамбадаржаагийн хийдийн зуун талд тев замын (ТY)уулзвар гэж нэрлэдэг байсан уулзварын аптекад гараар найруулсан бор шингэнийг ямар ч хаяг шошгогуйгээр найруулсан ТАМЕДИН гээд зарж байх юм. (Бэлх,Сэлх, 7 буудал,Дар эх явдаг 3замын уулзварын аптекад)

antalya rent a car