antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2016 5 comments

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГТ УХААЛАГ ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОЛОО

нийтлэсэн Admin

4708195ebfd13197big

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатарын санаачилгаар ерөнхий боловролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж/tab/ ийг хэрэглэхийг хориглох тухай Тэргүүлэгчдийн тогтоол гарлаа. Тогтоолд хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас, ай падыг огт авчрахгүй байх бөгөөд хичээлийн бус цагаар хэрэглэж болохоор зохицуулж өгсөн байна. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотооддоо журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд сургууль, цэцэрлэгийн орчинд товчлууртай, энгийн утсыг хэрэглээнд хэвтрүүлэхээр тусгаж өгчээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын улсын болон хувийн сургуулиудын дунд хийсэн судалгаагаар 24783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас /мэдрэгчтэй/ хэрэглэдэг байна.  Үүнээс бага ангийн хүүхдүүдийн 30 хүртэлх хувь, дунд ангийн сурагчдын 60 хүртэлх хувь, ахлах ангийн сурагчдын 80 хүртэлх хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Гар утасны хэрэглээнд дотнсоноос тус дүүргээс Сэтгэцийн эрүүл  мэндийн Үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 213 онд 38 хүүхэд үзүүлсэнээс 18 нь хэвтэн эмчлүүлсэн бол 2014 онд 49 хүүхэд үзүүлж, 36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн, 2015 онд 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлсэн бол 42 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд 23 хүүхэд тус газар үзүүлж зөвлөгөө мэдээлэл авсаны 18 нь хэвтэн эмчлүүлсэн гэсэн судалгаа гарчээ.

Мөн нүдний хараа муудах, нүдний эвэрлэгийн үрэвсэлээр өвчлөх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж . 2015 онд дүүргийн Эрүүл мэндийн Нэгдлийн нүдний эмчид 15329 хүүхэд үйлчлүүлсэн бол 2016 оны 1 дүгээр улиралд 5001 хүүхэд буюу нийт сурагчдын 27 хувь нь үйлчлүүлжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (March 30, 2016 3:59:02 pm )

    nvdee olson shiidwer bna

  • НАУРЫЗЫН БАЯР (March 30, 2016 4:52:24 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • ИНЭЭДМИЙН БАЯР (March 30, 2016 4:54:19 pm )

    ЗАР:баянгол дүүрэг 02-р хороо ханбүргэдэй их дэлгүүрийн хашаан дотор баригдсан байранд байр үнэ тохирч яарлтай зарна:
    харилцах утас:99016091,88088474-руу залгаж асууж болно шүү

  • багш нар (March 31, 2016 11:26:50 pm )

    ХААХ ХОРИХ ЮМАА САЙН СУДАЛЖЭЭ ДАРГА НАР ИРЭЙДҮЙДЭЭ СУРГУУЛЬ БАГШ НАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ БОЛОХООР ГАР ТАТААД ХАНУУЛ ГЭЭД БУСАД ДҮҮРГИЙН ДАРГА НАР ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХУ ДҮҮРЭГ ГЭЭД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ СУРГУУЛИЙН ХЭВ ШИНЖИД НЬ ТОХИРУУЛААД ХИМИ. ФИЗИК. БИОЛОГИЙН ИЖ БҮРЭН КАБИНЕТИЙГ ТУС БҮР 30 Д САЯ ТӨГӨРГӨӨР АВЧ ӨГЧ БАЙХАД ХОРИХ ЮМАА ХУВИЙН АСУУДАЛД ЮУН СҮРХИЙ ШИЙДВЭР ЭНЭ ТЭР БОЛДОГ ЮМ ХҮҮХДЭД ЭЭЛГҮЙ ДҮҮРЭГ БОЛЧООД БАЙГАА ЮМ БИШҮҮ

  • захирлууд (March 31, 2016 11:29:11 pm )

    ХУРЛЫН ДАРГАД ЗӨНДӨӨН ХҮСЭЛТ ТАВИСАН ЭНЭ 4 ЖИЛД ЭНЭ ДАРГА Л ЛАВ МӨНГӨ БАТЛАХГҮЙ ЮМ БИЛЭЭ БАГШ НАРАА

antalya rent a car