antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2016 12 comments

С.Бямбацогт гишүүн өр, зээлийн асуудлаар асуулга тавилаа

нийтлэсэн Admin
145921695456f9e23a8a079УИХ-ын гишүүн С.Бямбацогт өр, зээлийн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт таван зүйл бүхий асуулга тавилаа.  Уг асуулгад “Монгол Улсын өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байдалд хүрээд байна. Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21,6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрт жагсах боллоо. Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ хурдацтай нэмэгдэн нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 оныхоос 25 дахин өсөж 932,5 тэрбум төгрөгт хүрээд байна” гэжээ.
Иймд Монгол Улсын өрийн өнөөгийн байдал, Засгийн газар, хувийн хэвшлийн сүүлийн дөрвөн жилд авсан гадаад зээл, зээлийн үйлчилгээ, 2016-2018 онд төр, хувийн хэвшлээс төлөгдөх гадаад өрийн хэмжээ, үүнтэй холбогдон эдийн засагт үүсэх эрсдэл, үр дагавар, гарах арга замын талаар тодорхой хариу ирүүлэхийг Ерөнхий сайдаас хүсчээ. Мөн улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөл бүхий концессын гэрээнүүдийн талаарх мэдээлэл, төсөвт ирэх ачаалал, иргэд, аж ахуйн нэгжийн арилжааны банкуудаас авсан зээлийн мэдээлэл, банкны салбарт үүсээд буй эрсдэл, шийдвэрлэх арга зам, өрийн дарамтад орох болсон шалтгаан, үр дагавар, өрийн хэмжээг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-д танилцуулахыг шаардсан байна.
2016_03_28_14_59_01
Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Irgen (March 29, 2016 11:31:27 am )

    Sain araas ni shahaarai.Naaduul chini toohgvi baij medne shvv.Ard tvmen chini harj baiy.Demjii.Byambatsogtoo hariug darui ard bidend heleerei.

  • zochin (March 29, 2016 11:54:44 am )

    bas mkv chuluulj 5%-8% oruulna deed hudlaa yarj bgaa sain shaj ug naaduuliig chin songohgui muu luivarchid amidraliig min doosh ni ungaasan

  • зочинт (March 29, 2016 12:31:16 pm )

    Одоо ч олон өдөр мацаг барих цаг ирсэн дээ олон бондыг шалгуулаад улс тал мөнгөө олж авмаар юмаа ихэнх нь засаг төр баригч нарт байгаа шүү

  • очинт (March 29, 2016 12:34:36 pm )

    Манай ерөнхий сайдын гарын үсгийг л харахад бичиг үсгийн чадвар муу харагддаг Дунд сургуульд таааруухан сурсан хүн их сургуульд онц сайн сурч гавих уу

  • Anonymous (March 29, 2016 4:13:45 pm )

    tumur zamaa zeeleer bariad gadnii kompanid davhar ogvol zeelee tolj chadahgui amidral deer

  • зочин (March 29, 2016 5:11:28 pm )

    баямбкаад найдаж болно сайн залуу хол явах байхаа

  • zochin (March 29, 2016 7:08:31 pm )

    hovdruugaa yu ashgui hol zailah ni dee byamkaa chini

  • зочин (March 29, 2016 10:42:10 pm )

    сайханбилэг болор гэж өр хийхээс өөр юм бодож байна уу, өргүй байгууллага хүн гэж байхгүй боллоо, хаа байна хүн шиг амьдарч улс шиг хөгжинө гэсэн одоо лав АН-ыг сонгохгүй

  • zochin (March 29, 2016 11:23:23 pm )

    KHUUE EKHLEED UURIIN NAMYNKHAA ERUNKHIII SAID BAISAN BAYAR , BATBOLD NARAAS ASUUCHIKH . TANAI NAM ZASAG BARIJI BAIKHDAA KHAMGIIN IKH 11 TERBUM DOLARYN UR TAWISAN BAIKH SHUU , ODOOGIIN ZASAG TUUNIIG NI TULUKH GEJI MAKHAA TSAIJI BAIGHAA BAIKH SHUU

  • Иргэн (March 30, 2016 12:12:59 am )

    МАНАН та нарын хийсэн ажил. Эрхэм дүү Бямбацогтод: Чи бүхнийг мэддэг, чаддаг ид шидтэн биш. Залуу хүн биеээ их тоох юм даа. Жаахан даруу байл даа. Сөрөг хүчин л гэнэ. Нэмэх хасах цэнэг биш гэдгийг ойлгоорой.

  • Зочин (March 30, 2016 10:48:59 am )

    МАН-ын үед монгол улс 1.5 тэрбум амдолларын өртэй болсон бол, АН-ын үед монгол улс түүнээс хэд дахин илүү буюу монголын түүхэнд байхгүй их болох 20 тэрбум ам долларын өр хийсэн.

  • topoo. (April 03, 2016 10:29:18 pm )

    Chi.Ehleed.oroo.tol.Byamba-tsogtoo.Er.hun.yum.mongtoi.hun.yum.bol.Songuulaas.omno.Oroo.tolHumuusee.Ortoo.Humuust.Sanal.buu.og.Songuulaar.orgui.baih.estoi.

antalya rent a car