antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2016 7 comments

Өрийг өрөөр дарж, өдөр хоногийг өнгөрөөж байна, АН-ынхан

нийтлэсэн Admin

a740deb6ca734417original

 Сүүлийн хоёр гуравхан жилийн дотор 3.2 их наяд төгрөгийн дотоод өрийг үүсгэсэн Засгийн газар 900 гаруй тэрбум төгрөгийн ал-дагдалтай батлуулсан улсын төсвийн цоорхойг нөхөх зорилгоор Швейцарийн Credit Suisse банкнаас 250 сая ам.долларын зээл авсан. Энэ нь таван жилийн хугацаатай, 7.2 хувийн хүүтэй зээл бөгөөд (500 тэрбум гаруй төгрөг) үүнийг Засгийн газрын өндөр хүүтэй бондыг худалдан авах, түүгээрээ арилжааны банкуудыг тэт-гэж, хувийн хэвшлийнхэнд зээл олгох, цаашилбал, гаднаас авсан өндөр хүүтэй зээлээ дарахад зориулна гэж Сангийн яамныхан мэдээлж байна. Товчхондоо, хойд хормойгоороо урдахыг нь нөхөх явуургүй бодлого баримталж байгаа гэсэн үг. Энэ нь Өрийн удирдлагын тухай хуульд хамаарахгүй, өрийн таазад нөлөөлөхгүй гэж яамны мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа боловч өр л бол өр шүү дээ. Оросын нэг дипломатч “Үнэгүй бяслаг хавханд л байдаг юм” гэж ардынхаа зүйр цэцэн үгнээс эшлэн бидэнд анхааруулга өгч байсан шиг эргэж буцахгүй өр гэж хаана ч байдаггүйг санахад илүүдэхгүй биз ээ.

Нөгөө талаар Credit Suisse-ээс зээлсэн 250 сая ам.долларынхаа 70 саяыг Канадын “Хан ресурс”-ийн төлбөрт явуулах тухай ярьж байгаа гэх мэдээлэл бий. Энэ тохиолдолд бага хүүтэй дээрх зээлийн гуравны нэг орчим нь эрх мэдэлтнүүдийн болчимгүй үйл ажиллагааны төлбөр болж, улсын төсөв, ард иргэдийн амьдралд ч наалдсан юмгүй данснаас дансанд шилжээд салхинд хийсэн арилаад өгнө гэсэн үг. Түүнээс гадна эрх баригчид төсвийн цоорхойг нөхөх үүднээс гаднаас 500 сая ам.долларын зээл олохоор зүтгэж байгаагийн эхнийх нь дээрх 250 сая гэж ярьж байгаа. Дахин 250 саяыг хаанаас, хэрхэн, хэдэн хувийн хүүтэйгээр олж ирэх нь одоо хэр тодорхойгүй байгаа ч Сангийн сайд Б.Болор Канадад болсон хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр 200 сая ам.дол-ларын зээлийн яриа хэлцэл хийсэн тухай мэдээлэл гарч байсан. Гэхдээ л “үнэгүй юманд нугасгүй” монголчуудад хэн ч зүгээр бэлэг өгдөггүй юм. Дөнгөж төрсөн нярайгаас дөрөө мултлах дөхсөн хөгшдийн өр өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна.

Д.Мөнхболд

Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (March 29, 2016 9:40:27 am )

    АН гэж үнэхээр зөрчилдөөний талбар, бөөн ашиг сонирхлын зөрчилүүдийн хуваагдал юм байна.

  • mengu (March 29, 2016 10:52:03 am )

    Хайран эх орон минь яарин боллоо

  • Irgen (March 29, 2016 11:28:12 am )

    Urgvi hvn ene orond alga.AN-n hedhen huvalz l urgui bhdaa.

  • Зочин (March 29, 2016 1:10:26 pm )

    Өр, зээл хоёроо ялгахгүй байж, өвчигнөх хэрэг байгаа юм уу? Монголын засгийн газар 7 тэрбум долларын зээлтэй.Одоогоор энэ зээлийн хугацаа нь өнгөрч, төлж чадахгүй болчихсон юм байхгүй. Энэ утгаараа өр биш зээл. тэгээд ч Монгол улс авсан зээлээ хугацаанд нь төлөөд явах бүрэн боломж бий. МАН засгийн эрх барьж байхдаа 11 тэрбум ам дол-н зээл авч 21,000 төгрөгийг тарааж 806 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн бол АН 9,9 тэрбумын зээл авч,авсан зээлээрээ бүтээн байгуулалт хийсэн онцлогтой.

  • zochin (March 29, 2016 4:22:13 pm )

    Ene ih tavisan uruu ard tumneer min tuluuleh gej E barimt gej shine huuli gargaj irj daramtalj bna daa Saihanbileg novsh

  • иргэн (March 30, 2016 11:00:22 am )

    хайран эх орон минь МАН-ын үел л яайрин болсон доо, энэ өр гээд байгаа чинь зүгээр тараасан мөнгө биш, бүтээн байгуулалт хийгээд байгаам бишүү

  • иргэн (March 30, 2016 11:03:19 am )

    МАН, МАХН-ын үед ёстой сүйрсэн дээ, ард иргэд нь ядуурч, өвчилж, нас баралт ихэссэн

antalya rent a car