antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2012 2 comments

“Макс”-ын хүчирхэг эрсийг дэлхийд алдартай “Forbes” онцолжээ

нийтлэсэн Admin

“Макс” группын ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын бизнесийн ололт амжилтыг дэлхийн сая сая хүмүүс уншдаг “Forbes” сэтгүүл онцолсон тухай сайхан мэдээ байна. Тус сэтгүүлийн сурвалжлагч хийморь лундаатайгаараа алдартай ахан дүүсийн амьдралыг нэлээд сайн судалсан нь илт. Тэрээр тус сэтгүүл дэх нийтлэлдээ “Алмаазан шигтгээтэй алтан “PLAGET” цаг бугуйндаа зүүсэн нь шууд л нүдэнд туслаа. Энэ хүн бол жирийн нэг монгол бизнесмен биш юм.

 

Дагвадорж овогтой Ганбаатар, түүний ах Цэрэнжигмэд нар нь олон талын салбарт үйл ажиллагаа явуулж, маш хурдан өсч яваа “Макс” группыг толгойлж байна. Ах дүүгийн эзэмшлийн “Рамада” зочид буудлын тансаг зоогийн танхимд үдийн хоол хамт идэхээр тухлав. “Макс” группыг ах, дүү хоёр богино хугацаанд байгуулан Монголын зах зээлийг эзэгнэж чадсан нь гайхалтай амжилт биш гэж үү. Ах дүүсийн бизнесийн гараа 1980-аад оноос эхэлсэн юм билээ. Монгол дахь ЗХУ-ын нөлөө суларч, Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар арьс шир, үслэг эдлэлийн бизнес эрхлэх болсон байна. Ардчиллын замаар замнаж буй Монголын өнөөгийн зах зээлийн тогтолцоо нь 1930-аад оны өрнөдийн төлөвшөөгүй зах зээлийн тогтолцоог өөрийн эрхгүй санагдуулдаг юм.

 

Энэ зах зээлийг “Макс” группын супермаркетууд, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, түргэн хоолны “Берлинбург”, “Максипот” халуун тогооны хоолны сүлжээ, цонх хаалганы үйлдвэрлэлийн “Макс цонх”, барилгын “Макс өргөө”, бэлэн хувцасны “Максфейшн”, тавилга болон бэлэн хувцасны “МаxMall” төв, түүнчлэн уул уурхай, алтны салбар дахь “Максмайнинг” гэх мэт олон нэгж нэгэнт эзэгнэжээ. Дээр нь мэдээж дэлхийд алдартай “Рамада” зочид буудлын салбарыг Улаанбаатарт байгуулан, саяхан нээлтийг нь хийсэн явдал. Дашрамд дурдахад эл зочид буудал нээгдэхэд анхны зочдоор АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Баден өөрийн багийн 100 гаруй хүнтэй хүрэлцэн иржээ.

 

Ах дүү хоёр бизнесмен эдүгээ Улаанбаатарын төвд олон мянган ам.метр ашигтай талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 2000 гаруй ажилтантай “эзэнт гүрнээ” удирдаж явна. Энэ бүхнээс гадна ах дүү хоёр хурдан удмын 500-гаад адуутай. АНУ-ын Кентаки мужийн алдартай морин тойруулгын уралдаанд Монголын ах, дүү бизнесменүүдийн морь цахиур хагалж байгаа юм билээ. Хүн тэвчээртэй шаргуу хөдөлмөрлөвөөс богино хугацаанд амжилтад хүрч болдгийг Монголын ах, дүү хоёрын амьдралын намтар харуулж байна. Тэд Улаанбаатарт төрсөн хэдий ч хүүхэд нас нь Монголын нийслэлээс 1000 гаруй км-т орших хөдөө нутагтай салшгүй холбоотой байж. Зуны амралтаараа тэд ачааны машины задгай тэвшинд сууж, хоёр хоног сэгсчүүлсээр хөдөөд хүрдэг байсан аж. Монгол жаалуудын адил хурдны морь унаж, басхүү тэр л үеэс тарвага, зурам агнан, анчдаас арьс хөрсийг нь худалдан авч цуглуулах болжээ. Тэрхүү арьсаа боловсруулан савхин хүрэм оёж сурсан нь анхны мөнгөн хуримтлалыг \”Макс” группыг байгуулах\бий болгох эхлэлийг тавьсан гэдэг. Бээжин – Улаанбаатар – Москва гэсэн маршрутаар наймаа хийж явсан ах дүүс ийнхүү Монголын тэргүүн баячуудын эгнээнд оржээ.

 

“Коммунизмын эрин мөхсөн ч Монголд хувийн салбарт бизнес эрхлэхэд тун хүнд, элдэв дарамт, шахалт их байдаг нь харамсалтай” хэмээн Д.Цэрэнжигмэд үдийн зоог барих завсраа надад хүүрнэсэн юм. Мерседес бенз, BMW монголчуудын мөрөөдлийн унаа байв. Чех, Герман дахь Монголын оюутнуудын сүлжээг ашиглан, 1994 оноос хуучин машин худалдан авч, Улаанбаатар хүртэл унаж ирдэг байжээ. Харин сүүлд төмөр замаар ачуулж ирдэг болсноор дахин нэг ашигтай наймаа эхлүүлсэн нь Германы чанар сайтай тавилга байлаа.

 

Түүнчлэн Германдаа томоохон “Метро” хүнсний сүлжээ дэлгүүрээс бөөний хүнсний бараа импортолдог болжээ. Улаанбаатар хотын номын сангийн ашигладаггүй зайг түрээслэн худалдаагаа явуулдаг байсан нь сүүлд “Макс” супермаркет, “Евромебель” тавилгын дэлгүүр болон өргөжжээ. Дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй орнуудын тоонд тооцогдох Монгол Улсын ДНБ ирэх жил 12 хувиар өснө гэж олон улсын шинжээчид тооцолж буй бол “Макс” группын хувьд борлуулалтаа хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавин шаргуу ажиллаж байна” гэж тэмдэглэжээ.

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 18, 2012 1:45:11 pm )

    mundag ymAaa amjilt husie

  • Anonymous (January 18, 2012 2:23:19 pm )

    yun surteeiin ,tgeed busad ni haitsiin bugdeeree dampuurtsan yum uuu????????????????????’
    ali esvel hujaa nar yum uuuuu???????????????????

antalya rent a car