“Монгол коммент” нэвтрүүлгээрээ Монголчуудын танил болсон М.Батбилэг сүүлийн хэдэн сар нэвтрүүлгээ хөтлөөгүй. Учир нь түүний эхнэр Г.Наранбилэг зөөлөн эдийн хавдар туссан тул Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа. Зөөлөн эдийн хавдар гэх энэ өвчин эдгэрдэг өвчин бөгөөд Тайланд болон Солонгос эмч нар эмчлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Үүний дагуу Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Одоогоор Г.Наранбилэгт химийн тариа хийлгэж байгааг хамтран зүтгэгч болон найзууд нь өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
М.Батбилэгт тусалцгаая хэвлэлийн хуралд www.Dorgio.mn сайтын захирал Э.Батхүү, Shuurhai.mn сайтын захирал А.Ариунгэрэл, “Шилэн” Б.Цогтгэрэл, “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, цахим мэдээллийн мэргэжлийн төвийн дарга Ж.Жаргалсайхан нар оролцлоо.
“Шилэн” Б.Цогтгэрэл: “Монгол комментод нэгдье” гэж М.Батбилэг уриалдаг. М.Батбилэгтээ туслахад нэгдэцгээе. Хань нь удахгүй эдгэрч, эфирт үзэгчидтэйгээ уулзахын ерөөл тавья. Монголд Хаан болон Голомт банкны данс байгаа. Солонгос дахь данс мөн байгаа болохоор Солонгос дахь Монголчууд тухайн данс руу нь боломжоороо шилжүүлнэ үү гэж хүсч байна.
Монгол коммент нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргал: М.Батбилэг 2016-01-08-ны өдрөөс чөлөө авч эхнэрээ эмчлүүлэхээр явсан. Байгууллагын зүгээс байнга холбоотой байж тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлсэн. Одоогоор химийн тариа хийлгэж байгаа. Үзэгчид М.Батбилэгийг нэхэж байсан ч Билэгээ нууцлахыг хүссэн тул бид асуудлыг хэлээгүй өнөөдрийг хүрсэн. М.Батбилэгтэй 01086558530 дугаарын утсаар холбоо барих боломжтой.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн, цахим мэдээллийн мэргэжлийн төвийн дарга Ж.Жаргалсайхан: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зорилго нэгт сэтгүүлчдээ тусалж, мэдээллийг боломжоороо түгээж дэм үзүүлэхийг хэвлэл мэдээллийн байгууллагууд уриалга гаргаж байгаа.
Shuurhai.mn сайтын захирал А.Ариунгэрэл: М.Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая Фэйсбүүк хуудас нээсэн. Монголчууд хандив өгөхдөө М.Батбилэгийн нэр дээрх Хаан банкны – 5007453924 тоот данс, Солонгосын Woori bank 1002-155-362133 Myagmarjav Batbileg данс руу мөнгө шилжүүлэх боломжтой.
М.Батбилэгийн хувьд олон нийтэд эхнэрийнхээ өвчний талаар мэдэгдэхийг хүсээгүй ажээ. Гэвч дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул найзуудынхаа хүрээнд тусламж хүссэн бөгөөд найзуудынхаа зөвлөсний дагуу ийнхүү тусламж хүсч байгаа нь энэ.
“Монгол Коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэгийн эхнэр Г.Наранбилэг маш ховор тохиолддог зөөлөн эдийн хорт хавдар оноштой БНСУ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Зөөлөн эдийн гэдэг нь маш нарийн эсийн төвшинд үүссэн хавдар гэж ойлгож болно. Одоогоор Г.Наранбилэг химийн тариа хийлгэж байгаа. Нэг удаа тариулахад 5,400,000 вон буюу 9,500,000 орчим төгрөгийн үнэтэй байдаг. Зургаан удаа 21 хоногийн зайтай уг тариаг хийснээр нэг курс эмчилгээ болдог юм байна. Одоогоор жил гаран хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа ажээ.
Өнөөдрийг хүртэл 100 000 000 гаруй төгрөг зарцуулагдсан бөгөөд эмчилгээнд нь одоогоор 150 000 0000 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
НАУРЫЗЫН БАЯР (March 28, 2016 2:34:20 pm )
ЗӨВ ШҮҮ
-
НАУРЫЗЫН БАЯР (March 28, 2016 2:35:45 pm )
ЗАР:2016.05.01-НЭЭС БАЙР ТҮРҮҮСЛНЭ ШҮҮ
19-Р ХОРООЛЛЫН 32-Р БАЙ-НД ШҮҮ
ХАРИЛЦАХ УТАС:99284782,99189991-РУУ ЗАЛГАЖ АСУУЖ БОЛНО ШҮҮ
2 Comments