antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2016 17 comments

МҮАН-ын дарга М.Энхсайхан “Эх орон, Ардчилал,Шударга ёс” эвслийг хамтран байгуулахыг ИЗНН-д уриалав

нийтлэсэн Admin
527-1459132585449c007aff5e8e900416bbae4e96608c-small
МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН УДИРДЛАГАД
Сонгуулийн эвсэл байгуулах тухай
Иргэний Зориг Ногоон нам нь байгуулагдсан цагаасаа хойш 16 жилийн хугацаанд Монголын нийгэм, улс төрийн амьдралд өөрийн гэсэн жинтэй байр суурийг эзлэн үзэл санаа  хөтөлбөрөө Монгол төрийн бодлого болгон ажиллаж байгаа улс төрийн хат сууж туршлагажсан нам билээ.
Дэлхий дахинаа эрдэс баялгийн үнэ унасан нь манай эдийн засагт ихээхэн цохилт болж байгаа ч хамгийн гол нь үүнийг урьдчилан харах, сөрөн зогсох бодлого, үйл ажиллагаа гүйцэтгэх  хэрэгжүүлэх Монгол төрийн чадвар, чадамж туйлын сул дорой байгаа учир шалтгааны улмаас улсаараа нийгмээрээ амаргүй цаг үеийн сорилтын өмнө ирээд байна.
Энэ цаг дор Монголын улс төрийн бүх намууд хамтран ажиллаж, эв эеийг хичээж. хуваагдан задарч бус, эвсэн зохицох замаар хүнд бэрх цагийн сорилтыг даван туулах түүхэн шаардлага тулаад байна. Ялангуяа үзэл санаа ойролцоо бодлогын намууд хямралаас гарах бодлого тактик боловсруулж төрийн бодлого болгох чиглэлд хамтран ажиллах нь төр засгаа цэгцлэх, бодлого үйл ажиллагааг тогтвортой, залгамж чанартай уялдаатай болгоход онцгой чухал юм.
Иймд Монгол улсын үндэсний эрх ашиг, өнөөгийн нийгмийн нөхцөл байдлыг үндэслэн нийгмийн тэргүүлэгч хүчнийг бүрдүүлэн эохион байгуулах зорилго бүхий, “Эх Орон ардчилал, Шударга ёс Эвсэл” байгуулах үйл хэрэгт танай намыг идэвх санаачилга гарган хамтран ажиллахыг уриалж байна.
Эх орноо хөгжил дэвшилд хүргэх зорилтын төлөө ардчилал, шударга ёсыг төлөвшүүлж, унаган байгалаа хамгаалах үзэл санааг тууштай хэрэгжүүлэгч Иргэний Зориг ногоон намыг манай нам болон санаа нэгдсэн бусад намуудын санаачилга  уриалгад нэгдэн Монгол төрөө урлан бүтээх их үйлст хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
НАМЫН ДАРГА                                                                                                                                                                                          М.ЭНХСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                                                                                                        Б.ЦОГТГЭРЭЛ
12919156_10153401680297539_1257334709_n

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • MGL (March 28, 2016 12:04:49 pm )

    Энэ ЭНХСАЙХАН ганцаараа орж болхоо байчихсан юм уу?

    • Зочин (March 28, 2016 9:30:14 pm )

      Ганц”ХУЖАА” хол явахуу? Мэдээж YГYЙ!!!

  • bor (March 28, 2016 12:09:05 pm )

    энхсайхан эх-орон ардчилал эвсэлийг байгуулаад оюуныг шахаанд оруулж 5 хан квот өгч намыг нь бусниулаад бас эвслээ задлаад оюун албан тушаалд дуртай хүүхэн их хурлын дэд даргаа хурдан өгөхгүй гээд л муулаад явж байж билээ.энхбаярыыг муулж муулж дараа нь үй зайгүй сүлбэлдэж шудрага ёс эвсэл байгуулаад дараа нь энхбаяраа хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг барицгү л хамтрагч даа чамд хүн итрэж эвсэх үү

  • зочин (March 28, 2016 12:24:35 pm )

    МАНАН бол чадваргүй атаа жөтөө болсон хүмүүсийн цуглуулга болгосон. Энхболд эвлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд арга ядахдаа
    фракц байгуулж тэмцэж байх шиг . Ийм болгосон эзэд нь бол Элбэгдоржтонгууд бөгөөд өөрийгөө боловсруулж чадаагүй хүмүүсийн явуулганд автсан нам бол АН, МАН хоёр болно. Төр үймүүлэгч гараас салах хэрэгтэй байна

  • Зочин (March 28, 2016 12:32:50 pm )

    Оюун авгай улс төрийн жүжигт сайн дураараа оролцдогоо болих хэрэгтэй. БОНХЯ-ыг ямар болголоо. Хэлэх ч үг байхгүй байна. Монголын байгаль орчин яаж байна. Дандаа Рио тинтогийн талд орж байхаа зогсоох хэрэгтэй. Олон баримт байдаг юм билээ.

  • зочин (March 28, 2016 12:43:11 pm )

    Монголчуудад ганцхан зүйл хэрэгтэй байна . Энэ бол өөрийгөө хөгжүүлсэн боловруулсан хашир бурхи болсон хүн хэрэгтэй . Өнөөдрийн удирдлага хийх гээд барахгүй байна.Гэтэл өнөөдөр ийм хүнийг гаргах тун дургүй элдэв янзаар гүтгэж байгаа нь монголын эмгэнэл болоод байна .Ухаарцгаа монголчуудаа. Гүтгэж байгаа хүмүүсийн ар талд нөгөө тэнэг албан тушаал горидоод байгаа тул энэ 76 бүгдийг солиод дараа нь гайгүй нь авахгүй бол бас барьцах аюул нүүрлэнэ

  • Төгс (March 28, 2016 1:11:52 pm )

    Одоо энэ хятадтай нийлж ажиллах хүн олдохуу, Оюуны нам ч гэсэн хайран намын нэрийг хэдэн жил бузарлавдаа. Одоо зайгаа тавьж өг та нарын үе өнгөрсөн

  • Ganzorig (March 28, 2016 1:20:07 pm )

    Болж байна, дэмжиж байна, 3дагч хvчний орон зайг ЭнхсайханОюун нар л нехеж чадна

  • zochin (March 28, 2016 1:35:46 pm )

    Ene ouyn mash sem mash horuu amitan sh dee. Alban tushaald bur amtshaad 2017 онд егинхийлигчд санаархчаад нойр н хүрэхгүй эрт одооноос урвалт шарвалтаа хиих оролдоод намынхандаа бут авхуулсан. Ард түмээн сэрэмтэй бай.рио оюунаас. Зоригийн нэрээр гадаад яамний дэргэд авсан байрыг хураах. Түүнийг алдахаас ih aidag avgai

  • Huh tenger (March 28, 2016 1:45:40 pm )

    Ene 2 niileed mongoliig hugjvvlne gj vlger biz yun irgeni zorig ve zvgerl alban tushaal huuculdsen hdn hvmvvs bas nogoon nam gcnje eleg avhima odo tgd enhsaihan oyun 2 iig demjdeg tiim tng hvn bhuu zvgeerl arilcgaval taarna

  • Гомдол (March 28, 2016 2:37:46 pm )

    Муусайн улс төрийн янханууд эрээ цээргүй хоорондоо өвөр түрийдээ орох боллоо. Монголын бүх улс төрийн намуудын мөн чанар нь ижил. Тэд зөвхөн эрх мэдлийн төлөө улайран зүтгэж байна. 26 жил бол хангалттай урт хугацаа. Жинхэн эх орноо гэдэг ганцхан нам байсан бол тэр нь огт жижигдэхгүйгээр аль эрт том нам болж, улс орноо хөгжүүлэн юу чаддагаа харуулах хангалттай хугацаа өнгөрлөө. Ямар ч жижиг нам жинхэн эх орноо гэсэн зөв бодлого баримталж байсан бол ард түмэн тэр намыг дэмжээд, тэр нам нь хамгийн том нам болж улс орон хөгжих байлаа. Үхэж байсан муу улс төрийн янханууд элдэв бусын заль мэх хэрэглэн бид хэд хоорондоо нэгдвэл асуудал өөр болно гэсэн увайгүй аргаа зогсоо. Улс төрийн бүх намууд бидэнд хэрэггүй. 26 жил монголын ард түмний итгэл, сэтгэлээр тоглосон, өнөөдөр улс төрд байгаа бүх луйварчид улс төрийн тавцангаас зайлцгаа. Хэзээ нэгэн цагт, тун удахгүй та бүхэн ард түмний өмнө бүх хариуцлагаа үүрэх болно шүү. Чаушеску юу боллоо гэдгийг санаж яваарай новшнууд аа! Өнөөдрийн сонгуулийг аргалах гэж явуургүй зан гаргаж байвал та бүхний хийсэн нүглийн үрийг үр ач нар чинь амсах болно шүү. Энд нэр дурдах шаардлагагүй 26 жил Монголын улс төрөөр тоглосон бүх луйварчид хамрагдана шүү. Монголын улс төрийг харахаар ой гутаж байна. Энэ бүхнийг тэвчиж байгаа арчаагүй, тэнэг ард түмэндээ бүр ч их гомдож байна.

  • zochin (March 28, 2016 3:04:20 pm )

    Enhsaihan bol heregtei tolgoi shvv chuham yagaad AN-aas garsan ene ter ni oilgomjgvi heweer bna. Mihalid neg bodol bii gedeg shig Enhsaihand neg bodol bgaa bailgvi dee 1996-1998 ond Eronhii saidaar ajiillahdaa mash sain ajillasan hvn dee

    • bor (March 28, 2016 3:52:35 pm )

      Энхсайхан ардчилсан намаас гараагүй хөөгдсөн юм

  • Huh tenger (March 28, 2016 4:05:02 pm )

    Ha ha saihan avhima e s bhda egiin goliin tusliig yaj samarlaa arai martagdah tsag boloogvi biz. Hamgiin svvliinh n tavan tolgoig nutginhanda belegleh gsn gereeg n UIH in darga enhbold ilchilj gahai honshor dunduurn sain buulgasan da. Elbeg msc ed nariin gar hulshd ih no toi garda

  • Anonymous (March 28, 2016 6:44:50 pm )

    ЭНХСАЙХАН БОЛ ГАДХИЙХАНЫ УЯАНЫ НОХОЙ ХУЛГАЙЧ ГЭДГЭЭ ТАВАН ТОЛГОЙН ГЭРЭЭ ГЭДГЭЭР ХАРУУЛСАН ХҮН ИЙМ ХҮМҮҮС ОЛОН БИ ДАРГА НЬ С БАЯРЦОГТ

  • гуйж байна (March 28, 2016 10:51:35 pm )

    Энх сайхан улс төрөөс зайл даа

  • Дарханаас (March 29, 2016 8:08:43 pm )

    Yana daa bidnii Mongolchuud. Yugaar duusax yum bol yug zolioslox bol, tuluus ni yu baix yum bol, xoxirogch ni xen baix bol

antalya rent a car