УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ө.Энхтүвшин өнгөрсөн долоо хоногт намынхаа зарим гишүүнийг дагуулж “Да хүрээ” захад очсон. Ингэхдээ тэнд худалдаа эрхлэгчдийг “Авто цогцолбор” руу нүүхгүй байхыг ятгаж, өмгөөлж хамгаалахаа амласан билээ. Ингэж явахдаа Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгатай ганцаарчилан уулзжээ. Харамсалтай нь ганцаарчилж уулзахдаа өнөөх “Да хүрээ”-гийн тухай цухас дурьдаад “Өгөөмөр” захын тухай нэлээдгүй ярьж, нүүлгэхгүй байх талаас нь багагүй ярьсан бололтой юм. Энэ талаар ИТХ-ын дарга Д.Баттулга “Өдрийн сонин”-нд ярилцлага өгөхдөө “…Гадаа гудамжинд буюу нийтийн эзэмшлийн талбайд автомашин худалдаалахыг зөвшөөрөхгүй. Ийм газруудыг нүүлгэе гэж байгаа юм. Ө.Энхтүвшин гишүүн “Өгөөмөр” захыг нэлээд ярьж байна лээ. Миний хувьд “Стандартад нийцсэн барилга байгууламжтай, тохилог байх юм бол нүүлгэхгүй. Харин гадаа гудамжинд худалдаа эрхэлж байгаа бол бид нүүхийг шаардаж байгаа. Ийм бодлогыг бид хэрэгжүүлнэ” гэдгийг өөрт нь хэлсэн” гэжээ.
Ө.Энхтүвшин гишүүн үнэхээр бизнес эрхлэгчдийг өмгөөлж, тэдний өмнөөс дуугарсан уу гэвэл эргэлзээтэй. Тэрбээр “Өгөөмөр” захад илүүтэй санаа зовнихоос ч аргагүй. Учир нь АТГ-т мэдүүлдэг Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ Ө.Энхтүвшин гишүүн “Собу” компанийн 50 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ. “Собу” компани нь “Өгөөмөр” захыг ажилуулдаг. 300 сая төгрөгийн дүрмийн сантай компани. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг буюу “Нарантуул” худалдааны төвтэй залгаа, зам дагуу цөөнгүй жил худалдаа эрхэлж байгаа. Хөрс, усны бохирдолтой, ил задгай худалдаа эрхэлдэг гэх зэрэг зөрчил “Өгөөмөр” захаас салдаггүй. Үйлчлүүлэгчдээсээ зогсоолын мөнгө авдаг, замын түгжрэлийн шалтгаан болдог гэх зэрэг энэ захыг тойрсон хэл ам ч цөөнгүй.
Эх сурвалж: http://www.xacxom.iaac.mn/lenya/iaac/live/index/hom/hom2014.pdf
“Өгөөмөр” захад худалдаа эрхлэгчдийн төлсөн түрээсийн тал хувь нь Ө.Энхтүвшин гишүүнд очдог. Тэгэхээр эрхэм гишүүний бизнес гэж хэлэхээс аргагүй. Монголд үйлчилж байгаа Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар төрийн өндөр албан тушаалтан, шийдвэр гаргагч өөрийнх нь эрхэлж байгаа бизнестэй холбоотой асуудлаар шийдвэр гаргахгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй байх ёстой. Гэтэл “Өгөөмөр” захын ашгийн 50 хувийг эзэмшдэг Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүнийхээ эрх ямба, нэр төрийг ашиглаад бизнесээ хамгаалж үлдэхийн тулд иргэдийг турхирч, өмнөө барьж байна.
“Өгөөмөр” захын худалдаа эрхлэгчид “Авто худалдааны цогцолбор”-руу нүүвэл Ө.Энхтүвшин гишүүний “Собу” компани ашиггүй ажиллах нь дамжиггүй. Сонгогчдыг төлөөлдөг эрхэм гишүүн өөрийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн эсрэг явж байгаа нь харамсалтай.
“Авто худалдааны цогцолбор” руу нүүхийг хэн эсэргүүцдэг вэ
Нийслэлийн баруун хэсэг, “22-ын товчоо”-ны ойролцоо “Авто худалдааны цогцолбор” байгуулах асуудал гурван жилийн өмнөөс яригдсан. Нийслэлийн иргэдээс судалгаа авахад олонхи нь зам дагуу, ил задгай худалдаа эрхэлдэг авто захууд хөрс усны бохирдол үүсгэдэг, замын түгжрэлийн шалтгаан болж байна гэж хариулсан байдаг. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа авто захууд нийтийн эзэмшлийн талбай дээр байгаа. Хотын түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, хөрс усны борхидлоос хамгаалахын тулд авто захуудыг олон улсын жишигт нийцүүлэн цогцолборт төвлөрүүлэхээр болж бүтээн байгуулалтын ажил ерөнхийдөө дуусч байгаа.
Авто машины худалдаа эрхлэгчид ч энэ шийдвэрийг дэмжиж “Авто худалдааны цогцолбор”-т газар эзэмшээд үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн хүлээж байгаа. Харин цөөны тооны хүмүүс нүүхгүй, хөдлөхгүй гэж тэмцдэг. Ихэнх нь “Да хүрээ” захынхан хөдлөхгүй гэдэг. Гэтэл МАН-ын Бага хурлын зарим гишүүн “Да хүрээ” захаас хувьцаа эзэмшдэг, түүнийгээ хамгаалахын тулд зохион байгуулалттайгаар иргэдийг турхирдаг гэх яриа ч бий. Энэ тухай сэтгүүлчийн асуултад ИТХ-ын дарга Д.Баттулга “Бага хурлын гишүүд нь хувьцаа эзэмшдэг юм бол энэ асуудлаа нам дотроо л ярина биз. Түүнээс биш тэр хүмүүсээ хамгаалах гэж хотын бүтээн байгуулалтын нийтлэг эрх ашгийн эсрэг явж байгаа бол намтай нь ч гэсэн ярих асуудал бий гэсэн үг. Хотоос энэ шийдвэрийг гаргахад тодорхой хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж, эсэргүүцэл ирнэ гэдгийг бид мэдэж байсан. Гэхдээ тодорхой хүмүүсийн эрх ашгаасаа илүү ард түмний эрх ашиг дээгүүр тавигдах ёстой. Нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргахаас өөр замгүй. Ингэж л ажиллаж байгаа. Бидний хийж байгаагийн эсрэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж, түүнд нь намын албан тушаалтан хамааралтай байж байдаг. Энэ зүйл дээрээ иргэдийн нэрийг барина гэдэг увайгүй үйлдэл” гэж хариулжээ.
Эндээс харахад МАН-ын дарга асан Ө.Энхтүвшин, Бага хурлын зарим гишүүд бизнесээ хамгаалахын тулд иргэдийн нэрийг барьж, тэднийг турхирч байгаа ажээ.
Н.БАЯР
Эх сурвалж: http://www.legalinfo.mn/annex/details/6545
Холбоотой мэдээ
-
Эмчлүүлэгч (March 28, 2016 12:07:42 pm )
Собу нь ч Энхтүвшингийнх байх харин Өгөөмөр зах нь юу юм болдоо өөрсдөө ард түмний үгийг сонсолгүй юм хийчихээд дараа нь ажил явахгүй болохоор бусад руу дайрах нь хир зохимжтой бол.Үүл гэгч ер нь юу л хийгээд байна даа
-
Zochin (March 28, 2016 12:20:14 pm )
Adilhan l nuulge
-
zocnin (March 28, 2016 12:26:56 pm )
zahiig huulgeh tuiliin zuv shuudee enhtuvshin metiin humuust hotiin huvi zaya hamaagui ene nuhuriig uih d songoj bhgui nuhriin neg shuudeeolon jil bollooo naad gishuunguigeer amidtrah argaa olson nuhur
-
Anonymous (March 28, 2016 12:57:20 pm )
Та нар нүүлгэх гээд үз дээ. Жинхэнэ нэгнийгээ үзэж нэхий дээлээ уралцана. Тийм л юм бол та нар болчихлоо. Авто Цогцолбор нэрээр мөнгө угаах гэж үхэн хатан тэмцэж байгаа хотын удирдлага батүүл, байдраг ,баттулга .монголчууд бид тэнэг биш алийн болгон та нарт хоолоо булаалгадаг юм.
-
zochin (March 28, 2016 2:30:15 pm )
er ni ard tumneesee asuuj shiideh estoi bsan AN tegeegui alivaa asuudliig ard irgedees asuuh ni zov. Neg ch asuudliig AN ard tumneesee asuuj shiideegui. Ard tumen mini songolt hiih tsag mash oirhon bgaa shu songoltoo zov hiitsgeene shu. Ahij l AN songohgui ym shu itgel uzuulsen gevch ard tumen uls orniig ymar bdald oruulav bodotsgoo
-
Баатар (March 28, 2016 2:32:09 pm )
Хотоос гаргасан нь дээр шээс баас өмхий самхай архи дарс машиний түгжрэл гээд болж бүтэхгүй бүх юм энд л байна Энхтүвшингийн өнөө маргаашийн хувиа бодсон эрх ашгаас ард иргэдийн эрх ашиг гэж том юм байх ёстой шүү дээ.
-
Anonymous (March 28, 2016 4:14:55 pm )
Batuul Battulga ta hoerd mungu heregtei baij bolno shunaltai baij bolno ard tumnii amidraliig uureee evduulsen shorgoolj shig bolgochihood yaj buten noirtoi yavj bna aa
-
иргэн (March 28, 2016 8:01:14 pm )
Хотоос маш хурдан нүүлгэх шийдвэрээ тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй дарга нар минь хий сүрдүүлэг, мөнгө 2 т автууч дээ наадуул чинь янз бүрээр их эрхэлсэн шүү, хар амиа бодохоос ард түмэн өөрсийхөө аав ээж үр хүүхдээ бодсон нь дээр Ийм тодорхой шийдвэр гаргачихаад ухарч байвал яах гэж хотын дарга нар болоё гэсэн юм баатар зоригт дарга нараа
-
ххаааах (March 28, 2016 8:50:40 pm )
нүүлгэ нүүлгэ, олон түмний эрх ашиг нүүлгэхийг шаардаж байна
-
CY BATBOLD SBAYARAAS (March 28, 2016 11:48:15 pm )
ХОХЬ НЬ ЧИ ПЯЗДА ЕГЕЕМЕРЕЕСЕЕ ОДОО Л ХОЛДОЖ 10 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН ТУУХИЙН БАГШ Л ХИЙХЭЭР ХУН ДЭЭ ХЕДЕЕД ГЭХДЭЭ БАРАГ ТУУХЭЭ Ч ОЛИГТОЙ МЭДДЭГГУЙ Л ХУН ДЭЭ!!!!!! ЭНХТУВШЕЕН МУУХАЙШТЭЭ ЧИ ИЙМ Л ЭГОЙСТ ХУВИА ХИЧЭЭСЭН ХУЛГАЙЧ ШТЭЭ
-
Anonymous (March 29, 2016 7:59:15 am )
ENE KOMMUNISTUUD URGELJ MONGOLIIN ARD TUMNII XOGJILD GAI BOLJ BAIX YMDAA.TER GAZRIIN LUIVARZIN XEN BILEEE ODOO TA NAR XEZEEZ LUIVARZDIIN SUUDAG IX XURLIIN SUUDALD OZIXGUI ZADAXGUI. TA 2106 ONII SONGUULIAR ZAILAGDAJ ENE BYLUUNAAS BURMOSON ARZIGDAX BNO.
-
Anonymous (March 29, 2016 8:37:50 am )
Энхтүвшин новшоо чи монголын ард түмнээр шоудаж дуусах болоогүй юу.Сундуй гэж ноёны тоодон шиг нөхөр бас юу вэ?
-
Anonymous (March 29, 2016 8:55:47 am )
Энхтүвшин ийм л луйварчидииг бид сонгодог, Хүнии төлөө яаваад байгаа дүр эсгээд МАН үнэн царай нь энхтүвшин
-
Номин (March 29, 2016 9:47:35 am )
хэдэхэн хүний эрх ашгаас болж ард түмэн түгжирч, бухимдаж стресст орж хэдэн сая эд эсээ үхүүлэх нь зөв үү гэж эсргүүцэж буй нөхдөөс асууя л даа.ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛ ЧАДДАГ Л ЮМ БОЛ.
-
зочин (March 29, 2016 12:12:31 pm )
авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалт дуусч байгаа гэчихжээ, баримжаатай юм яриач, аймшиг хэвээрээ л байгаа шд
-
Зочин (March 29, 2016 12:58:40 pm )
Хотын төвд энд тэнд байрлалтай автохудалдааны газруудыг нүүлгэх нь зөв. Хэдий болтол Монгол улс төргүй юм шиг, нийслэл хот нь эзэнгүй юм шиг явах юм бэ? 1,3 сая иргэдийн эрх ашгийн төлөө хэдхэн хүний эрх ашиг юу юм бэ? Тэднийг ажилгүй болгох гээгүй, ажлын байрыг бэлтгэж өгөөд байгаа шүүдээ. Ер нь нам гэдэг энэ 2 бүлэг бие биенийхээ хийж буй ажилд ингэж бул чулуу болж, ажлыг нь ил далд эсэргүүцдэгээ болимоор юм. Ингэхдээ дандаа олон түмний нэр барина. Нийслэлийн засаг дарга Батүүл өнгөрсөн 4 жилд маш их юм хийсэн,үүнийг хаанаас ч харж болно.
-
z0chin (March 29, 2016 3:31:23 pm )
yaraltai nuulgeh heregtei shuu dee.amidrahad hund bna
17 Comments