antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2016 12 comments

Уснаас хуурай гарах Зи-гийн төлөвлөгөө

нийтлэсэн Admin
maxresdefault_500x500_500x500
УИХ-ын дарга нэрээ сэвтүүлэх дургүй нэгэн. Тиймдээ ч өөртэй нь холбоотойгоор Цэцэд очоод буй гомдлыг цэгцлүүлж амжжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан байна. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн гэх иргэний өргөдөлд үүсгэсэн маргаанаа цуцалжээ. Энэ тухайгаа өргөдөл гаргагч иргэн Б.Энхбаярт бичгээр мэдэгдсэн байх юм. Өмнө нь иргэн Б.Энхбаярын Цэцэд гаргасан өргөдлийг Цэцийн гишүүн П.Очирбат хянан үзээд, маргаан үүсгэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Гэтэл ийнхүү УИХ-ын чуулган эхэлж, энэ асуудлыг нэг тийш болгохоос өмнө гаргасан шийдвэрээсээ буцав. УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс өөрийнх нь хүсэл сонирхлыг үл харгалзан УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг спикер дур мэдэн хассан байдаг.Харин энэ үед Н.Батцэрэг гишүүн гадаадад албан томилолтоор явсан бөгөөд байнгын хорооноос гарах эсэх талаар ямар ч бодолгүй байснаа хэлсэн байна .
Харин УИХ-ын даргын энэхүү үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэж хуульч Б.Энхбаяр үзээд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан юм. Харин түүний гомдлыг Ерөнхийлөгч асан П.Очирбат хянасан бөгөөд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас маргаан үүсгэх шаардлагатай гэж үзсэн. Гэтэл тэрбээр ийнхүү хэдхэн сарын ө мнө мннэг гараараа гаргасан шийдвэрээ нөгөө гараараа цуцалж орхилоо. Уг нь маргаан үүсгэсэн л бол Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх учиртай. Гэтэл П.Очирбат гэнэт УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэнээр Цэцээс энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргахааргүй болж байна. Харин тэрбээр юуны учир ийнхүү шийдвэрээсээ буцсаныг таахад бэрх ч УИХ-ын дарга түүнд нөлөөлсөн байж болзошгүй гэх таамаг өрнөж байна. Ингэхээс ч өөр аргагүй. Тавантолгойн асуудлаас үүдэлтэйгээр эрх баригч намын дотоод “зодоон” туйлдаа хүрсэн.
Эхнээсээ нэгнээ намнах ажиллагааг эхлүүлж, эргэн тойрныхныг нь барьж хориод эхэлсэн энэ үед улс төрд ассан бас нэг галыг намжаахыг спикер хүссэн байж болох. Тэгээд ч сонгууль дөхсөн энэ үед АН-тай холбоотой олон муу түүх, гомдол, шүүхийн маргаан өрнөж байгаа учраас нэг асуудлыг ч болов дарахыг бодсон байх. Эс бөгөөс П.Очирбат, Зи хоёрын дунд бүр том наймаа өрнөсөн байхыг ч үгйсгэх үгйсгэх аргагүй аргагүй . Тухайлбал, Цэцийн даргыг нөхөн томилох, сонгуулийн жагсаалт наймаалцах гэх зэргээр байж болох таамгийг зарим хүн дэвшүүлээд байна. Зи дарга ийнхүү уснаас хуурай гарах ажиллагаагаа бусдын гараар үйлдүүллээ.
Харин АН-ын нэрээр Монгол Улсын Төрийн тэргүүн болж явсан эрхэм намынхаа одоогийн удирдлагуудын үгэнд орохгүй байж чадсангүй бололтой. Уг нь П.Очирбат гуайд ч бас өөрийгөө нэр цэвэр авч үлдэх боломж байлаа. Өөрөөр хэлбэл, нэгэнт УИХ-ын даргын асуудлаар маргаан үүсгэсэн учраас их суудлаараа хуралдаад “Үндсэн хууль зөрчсөн асуудал үүсээгүй байна” гэх мэтээр тайлбар хийж, өөрийгөө цэвэрлэх боломжтой байлаа. Гэвч тэрбээр өөрийнхөө нэр хүндийг ч үл тоон Зи-г уснаас хуурай гаргахыг чухалчилсан нь ямар учиртай вэ.
 
М.ӨНӨРЖАРГАЛ
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • иргэн (March 28, 2016 9:24:21 am )

    Oojgii urvagch, MAN-s urvaad AN oroo biz dee.

  • зочин (March 28, 2016 9:25:31 am )

    тэнэг

  • Зочин 2 (March 28, 2016 10:10:14 am )

    Очирбат дүү Батзаяагаа ялгүй авөх барьцаанд орсон шүү дээ

  • Зочин (March 28, 2016 11:23:09 am )

    чи уснаас хуурай гарч чадахгүй

  • Зочин (March 28, 2016 12:48:02 pm )

    З. Энхболд Монголын хуулийг завхаруулсаны хариуцлагаа хүлээ, Одоо Үндсэн хууль руу нулимаж байна. Боль л доо чи.Чи нэгэн цагт ялаа эдлэнэ дээ

  • irgen (March 28, 2016 1:09:49 pm )

    unsen huuliin tsetsed suusan hanaj tsaddagui owoo nar zailah heregtei hamgiinhaa chuhal zuiliig hulgaich naraar manuulahaar yaj oodloh we yawj yawj ene enhbold chin owoo shudraga bgaa shuu 76 manhguutai ooroor haritsah argaggui haragdaj bga shuu

  • zochin (March 28, 2016 1:41:47 pm )

    zailaa hudalchaa hudalchaa mkv5%-8% oruulna geed l baisan bas hudlaa bid chamshig umand huurdagdaj amidrahgui suudlaasaa buuval ta hench bish ene olon ajilgui zaluusiig hen iim bolgoson ra nar olon uildvertei baisan bol chin zeeliin juram geechiig guihgui baih bailaa bvh salbariin orlogo zogsson chi odoo tuviin bvs gej zaaglaad bidni sanaliig hudaldan avah gejbna chi zail dandaa huvirch medeelel ugnu muu luivarchin 1,6% zeeliig yaj tul gej bgaa umuls orniig damhuuruulsan gai gai zeeliig shiidejugtul shaardah bolnoo

  • zochin (March 28, 2016 1:46:30 pm )

    Iim archaagui novshiig harhaar gutah um 20-garan jil zvtgen baij bairand ortol iim bolgolooolon ard irged buhimdaltai baigaa asuudliig shiidej uguhgui bol chini suudag gazar ami horloh bolnoo bid temtsene shvv hudalvhuudaa

  • Зочин (March 28, 2016 3:23:51 pm )

    Зи одоо хуурай гарч чадах л байх. Хэтдээ Монголд ч байж чадахгүй нүгэлтэй хүн.

  • zochin (March 28, 2016 4:04:22 pm )

    энэ АН зайлаа.Та нарын булхай луйвар хэрээс хэтэрлээ.Хөдөө орон нутагт ч өөдтэй юм алга

  • Anonymous (March 29, 2016 12:05:22 am )

    Эр хүн хатуу самар жинхэнэ улс төрч

  • Зочин (March 29, 2016 12:23:47 pm )

    Очирбатаа чиний хамар их ургаж байгаа шүү мөд урьдахаа харж чадахгүй болох вии Цэц ард түмний ганц үнэн шударга газар гэж боддог байлаа одоо ч мянгуужингийн үлгэр болждээ Энхболдоо

antalya rent a car