antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2016 6 comments

Г.Түвшинжаргал Ерөнхийлөгчид хандлаа

нийтлэсэн Admin
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан гэх Г.Түвшинжаргалыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ. Тэрбээр бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд бага хүүхэд нь хөхнөөсөө ч гараагүй нялх  талаарх мэдээлэл хэвдэл мэдээллээр нэлээд шуугисан билээ. Тэгвэл тэрбээр өөрт нь тулгаж буй зүйл заалтуудыг болон цагдан хорьж буй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж батлан даалтад гарах хүртэл хугацаагаар өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэн ШШГЕГ-ын удирдлагуудад хандан өргөдөл гаргасан. Мөн энэ 25ны өдөр Монгол улсын ерөнхийлөгч хандан өргөдөл гаргасныг  бүрэн  эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа

Ил захидал

Эрхэм Ерөнхийлөгч өө!

Монгол Улсын иргэн Г.Түвшинжаргал миний бие эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулах, хөгжүүлэхийн төлөө зорьж буй их үйлсийг тань дэмжин сонгуулийн насанд хүрсэн цагаасаа Ардчилсан намын төлөө чинь сэтгэлээсээ зүтгэж, Ардчилсан Ерөнхийлөгч таныг сонгуульд ялуулахын төлөө сурталчилгааны багт чинь нойр хоолгүй зүтгэж бие сэтгэлээрээ дэмжиж ирсэн жирийн иргэн билээ.

Та “Эхийн цагаан сүүний ард хор, хулгай нуугдах ёсгүй” гэж хэлснийг өмгөөлөгчөөсөө сонсоод энэ захидлыг бичиж байна. Намайг цагаан сүүгээрээ хор хулгай нууж байгаа гэж та яаж мэдэж байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй байна. Уг нь, шүүхээс гэм буруутай гэж тогтоогоогүй, би ч гэмт хэрэг хийгээгүй  атал миний зүтгэж явсан ардчилсан ерөнхийлөгч  өөрөө олон нийтэд намайг “гэмт хэрэгтэн” мэтээр зарлаж байгаа нь надад хилсээр ял тулгах нь хэдийнээ тодорхой болчихсон юм байна гэж ойлгогдож байна.
Шоронгийн харанхуй өрөөнд  нялх үрдээ сэтгэл зовинон тарчилж, чинэрсэн хөхөө суллах гэж аргаа барж суухдаа өөрийнхөө дэмжиж ирсэн ардчилсан гэгдэх энэ нийгэмд, хилс хэргийн золиос болж байгаадаа туйлын ихээр гомдож байна. Гэхдээ хөхнийхөө сүүг зангируулан нялх үрийнхээ шулганах дууг цаг хором бүрт чихэндээ сонсон, нүдэндээ харж, байж ядахдаа асгартал уйлмаар байгаа хэдий ч энэ худал хуурмаг бүхний төлөө унагах миний нулимс хайран байна. Би одоо хэндээ итгэх вэ…

Ийм харгислалыг ийм газар өлсгөлөн зарлаж тэмцэхээс өөр арга надад харагдагдахгүй  байна. Та бас л хайхрах хэрэггүй гэх байх. Монгол Улс Олон улсын хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэн орсон улс, миний санаж байгаагаар тус конвенцэд  “…Тухайн улс нь ээж хүүхэд хоёрыг ямар ч нөхцөлд хамтад нь байлгах тал дээр бүхий л арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр миний хүүхэд ээжийнхээ хийгээгүй хилс хэргийн төлөө төрөлх эх орондоо яагаад эрх нь зөрчигдөж, хар нялхаараа хамт шийтгэгдэж  байна вэ.

Ард иргэдийнхээ эв нэгдлийг сахин хамгаалагч, олон хүүхэд өсгөдөг Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

Улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бусаар улс эх орноо, баялгаа худалдах гэсэн  санаархалд нь саад болсон нэгнээ дарж авахын төлөөх хууль хүчний байгууллагыг ашигласан энэ тэмцэлд жирийн төрийн албан хаагч намайг золиослон хүчээр ял тулган, хийгээгүй хэргийн төлөө цагдан хорьж, нялх үрээс минь салган тамлан зовоож хэлмэгдүүлж байна.

Энэ жинхэнэ “Дүр эсгэсэн Ардчилал” биш гэж үү.

Монгол Улсын иргэн Готовын Түвшинжаргал

2016 оны 3 дугаар сар 25

67dfd894d3dd6d9doriginal
Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Хавлен (March 28, 2016 9:25:02 am )

    Эмэгтэйчүүд Улс төр, нам дамжсан фракц, бизнесийн бүлэглэлүүдийн золиос болох ёсгүй. Энэрэнгүй Ардчилсан нийгэм ханаа байна. 1937 оны хэлмэгдэлт дахин давтах ёсгүй.

  • Зочин (March 28, 2016 11:28:31 am )

    Элбэгдорж ээжээс төрөөгүй, эхийн сүүгээр хооллоогүй байхоооо

  • bat (March 28, 2016 5:36:22 pm )

    ene balai erunhuulugchiig ogtsruulaach ee mongolin ard tumniig hagralduulaad helmegduulj duuslaa jijighen bietei hujaag zailuulaya

  • irgen (March 28, 2016 5:37:52 pm )

    Mungu idsen humuus yagaad uursdinhu buruug huleeddegui yum be .Usgulun zarlaad eldev ynziin uvchin Hydatad bol buuduuldag mongold bol avilgachidiig umuurdug togtoltsoo bii bolloo.Ylsin mungu shamshigduulsan edgeer humuusd tur tumur nuuree gargasan

  • irgen (March 28, 2016 5:41:33 pm )

    ENE muu em ulsin mungu udchiheed odoo bas yu geh geed bgaa yum ulsuud uheech naana .Herev chamaig sulalval buh emegtei yltanuud garna .Battulgin devsger!

  • zulaa (March 29, 2016 11:09:37 am )

    shorond komputer bna uu bas.bi bas iim ardchilliig xuseegui. aimaar yumaa. xusex ed bish yum bna. alivaa songoltiig xiixdee bodoj bmaar yum bna.gexdee namd itgesnii tuluu urshuul guij boloxgui l dee. yamar ch namiin xund adilxan l uilchlex xeregtei

antalya rent a car