antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2012 4 comments

“НАМАЙГ БАЙГАА ДЭЭР ҮНЭЭ НЭМЭЭД АВ”

нийтлэсэн Admin

Төрийн сайд хүний амнаас ийм үг гарчээ. Бодлогогүй энэ үгнээс нь болж, нийгэм хямарч, бухимдал оволзчихлоо. Мөрөөрөө урссан амьдралын хэмнэл догонцож, бараа бүтээгдэхүүн, нийтийн тээврийн үйлчилгээний үнэ талийв. Чааваас даа, гэмээр иймэрхүү өрөвдөлтэй, сандал зайдагнагч “нөхөр” ганц ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсангаар хязгаарлагдахгүй олон бий. Хэрэг дээрээ түүнтэй түүнгүй, дэд сайдтай, сайдгүй салбарынх нь ажил харин ч дөнгүүр яваад л байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар үнэндээ зардал дэмий урсгасан, хэрэггүй баахан дэд сайдын орон тоог хиймлээр бий болгосны гай юм даа.

Бэлэглэлийн чанартай энэ орон тоон дээр албан тушаал, алдар нэрэнд “нугасгүй” болсон “амьгүй” албатуудаа хоёр нам тохиролцон томилцгоож хэсэг хүнийг “хоолны” цуваанд оруулсан билээ. Зарим яам бүр хоёр ч дэд сайдтай болоод занхайчихсан. Яг үнэндээ Монгол Улсын амин чухал эрх ашигт шууд нөлөөлдөг шатахууны асуудлаар оросуудтай ярьж хөөрч, учир зүйгээ олж, улс орондоо ашигтай гэрээ хэлцэл хийнэ гэдэг нийтийн дууны үг зохиогч нэгэнд дэндүү ахадсан явдал байлаа. Тиймдээ ч энэ гурван жилд оросууд дураараа дургиж, дуртай үедээ биднийг хясаж боож чадсан юм.

УИХ-ын чуулганы танхимд гишүүдийн тавьсан асуултад хариулах гэж эцэгтээ зандруулсан хүүхэд шиг гөлөлзөн, тайлбар ч хэлж эс чадах мань эр өөр хэлийн харь улстай ам хэлээ ололцож ойлголцоно гэдэг юу л байсан бол доо. Аргаа барахдаа л Монгол Улсын Ерөнхийл өгч ОХУ-д албан айчлал хийхдээ нефть шатахууны нийлүүлэлтийн талаар гуйж гувшиж явсан байх билээ. Уг нь овсгоотой, ухаалаг түшмэлийн л ам жуулчих ажил юм шүү дээ. Саяхан ша тахууны үнийг гэнэт нэмсэн явдал яг үнэндээ улстөржилтөөс үүдэлтэй байсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. АН Засгийн газраас гарах болсон шийдвэрийг Н.Алтанхуяг хэнтэй ч зөвшилцөлгүйгээр гаргасан нь сайдын зөөлөн сэн тийд сонгууль өнгөртөл залрах мөрөөдөлдөө автан зүүрмэглэж суусан зарим нэгнийг цочоож орхиж. Цочсондоо басхүү шарлахсандаа тэрбээр улстөржүүлсэн алхам хийж олныг бухимдалд оруулчихдаг юм байна.

“Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг л юм болсон хэрэг. АН-аас харин түүнд ингэхийг зөвлөсөн эсэхийг бүү мэд. Юутай ч, сиймхий л гарвал шатахууны үнийг нэмчих гээд анаж суудаг нефть импортлогч, монополь эрхтэй хэдэн компанид сайхан шалтгийг ЭБЭХ-ний дэд сайд асан эрхэм гаргаад өгчихсөнийг хэвлэлүүд баримтаар дэлгэсэн. Үндэслэлгүйгээр үнэ нэмснийхээ “шанг” хүртэж 10 тэрбум төгрөг төсөвт тушаах үүрэг авсан импортлогчид энэ удаа “Биднийг зүгээр мөрөөрөө явж байхад дуудаж цуглуулаад шатахууныхаа үнийг нэмж болно гэсэн зөвшөөрлийг ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан өгсөн шүү дээ” хэмээн заргалдаж эхэллээ.

Мань дэд сайд тэдэнд “Намайг байгаа дээр үнээ нэмээд ав” гэсэн юм байна л даа. Үг, үйлдэлдээ хянамгай байсан аваас энэ эрхэм юунд ингэтлээ адлагдахсан билээ. Намын нөхөд нь ч түүнийг гайхан шоолж байх. “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг үгийн учрыг энэ удаа мань эр хожимдсон ч гэсэн ухаарсан буй за.

Ш.САРАН

mongolnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 17, 2012 11:16:02 pm )

    Ene muu gulugiig buudaj alval taarna Nogoorson SDA Ardchilsan namig gazrin hursnuus archii

  • Anonymous (January 17, 2012 11:41:55 pm )

    zailaa ene horvoogos novshoo chinii golognuud bas uniin usultund urtuhgui yu malaa dald or novshoo

  • Anonymous (January 18, 2012 12:58:46 am )

    ene neeree bolovsrolgui teneg hun bnale yarij bga ni.iim huneer ded said tavij turiin ajil hiilgej bdag avah yum alga.AN d er ni bolovsroltoi hun bnau

  • Anonymous (January 19, 2012 12:27:13 am )

    herwee uneheer tegsen bol eruugiin huuliar shiitgeh heregtei tegehgui bol irgediin buhimdal aimaar bna shuu

antalya rent a car