Эдийн засаг тэр аяараа уналттай, ард иргэд битгий хэл төр засаг хүртэл мөнгөгүй болоод байгаа энэ үед тасартал тансаглаж байгаа хэд хэдэн хүн байх юм. “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан тэргүүтэй төрийн нэр барьсан луйварчид угаасаа мөнгөгүй болоод байгаа эх орны минь үлдсэн жаахан сан хөмрөгийг ховх сорохоор улайран идэж уусаар.
Улайм цайм идэж уусаар байгаа эднийг хууль хяналтын байгууллагууд болоод АТГ-ынхан нүдээ аниад өнгөрөөхөөр шийдэв үү???
Эсвэл мэдэхгүй байна уу???
70 тэрбум төгрөгөөр “Эрдэнэс Монгол” компани шинэчлэгдэх юм гэнэ дээ
“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өмнө нь “компанийн бүтцээ шинэчлэх хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам долларын зээл авах болсон тухайгаа мэдээлж байсан.
Монгол мөнгөөр бол 70 тэрбум төгрөг Азийн хөгжлийн банкнаас зээлж “Эрдэнэс Монгол” компанийг шинэчлэх юм гэнэ. Та минь ээ юу болж байна вэ энэ чинь. Бүхэл бүтэн 70 сургууль барих хөрөнгөөр ганцхан компанийн бүтцийг шинэчлэх юм байх.
Өмнө нь бид “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд “Моннис”-ийн Чулуунбаатартай нийлэн төрийн мөнгөөр тансаглаж байгаа тухай мэдээлж байсан. Төв номын сангийн урдхантай байрлах “Моннис” цамхагийн 14, 15-р давхарт тарвалзах болсон “Эрдэнэс Монгол”-ынхон өдгөө 15 давхартаа супер засвар хийгээд эхэлсэн байна лээ.
Монголын нэрийг барьж их хэмжээний зээл аваад, хүүг нь татвар төлөгчид төлөөд явж байгаа энэ үед “Эрдэнэс Монгол”-ын Б.Бямбасайхан авсан зээлээ ажилчдын цалин хөлсөндөө тараан, өндөр үнэтэй байр түрээслээд, түрээсэлсэн байрандаа супер засвар хийгээд энэ мөнгийг үрэн таран хийхээр шийдсэн нь нэгэнт тодорхой боллоо.
Б.Бямбасайханг шалгах хууль хяналтын байгууллага байна уу?
Тэртээ тэргүй үр ашгаа өгөхгүй байгаа, ажил нь зогсонги байгаа “Таван толгой”, “Оюу толгой” компаниудын толгой компани болох “Эрдэнэс Монгол” компани ийм их хэмжээний зардал гарган оршин тогтнох хэрэг ер нь байна уу? Үйл ажиллагаа явуулахын шаардлага байна уу???
Өмнө нь “Эрдэнэс Монгол”-ын захирал Б.Бямбасайхан “Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар манай компаниуд олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг дагах ёстой. Өнгөрсөн 3 жилийн санхүүгийн тайландаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж дууслаа. Юуны түрүүнд ингэж аудит хийлгэж байгаа нь маш чухал. Бид өөрсдийнхөө нөхцөл байдлыг хаана байгааг, олон улсын стандартаас хэр зөрж байгааг мэдэж, ойлгож авах хэрэгтэй. Шаардлагатай бол дутуугаа засч сайжруулна. Бидний байнга ярьж байгаа “Темасек” шиг компани болохын тулд бидэнд хөрөнгө мөнгө шаардлагатай. Хөрөнгө босгохын тулд аудитлагдсан санхүүгийн тайлан үндсэн шаардлага болдог. Олон улсын аудитын компаниар тайлангаа хянуулсаны үр дүн 5 жилийн дараа гарна” гэж ярилцлага өгсөн байх юм. Энэ одоо яачихсан “эргүү” толгойтой дарга вэ???
Үр дүнг нь 5 жилийн дараа харна гэж хүлээж, дээр нь нэмж 70 тэрбум төгрөгөөр компанийн шинэчлэл хийх “бөөрөнхий” нэрийн дор супер засвар хийсэн оффисын байранд суух гэх мэт хачин балай ажил хийж суух Б.Бямбасайханыг огцруулаад “Эрдэнэс Монгол” компанийг татан буулгавал таарна.
Монгол улс өмнөх өрүүдээ төлж дийлэхгүй байгаа энэ үед дахин 70 тэрбум төгрөгийн зээл Азийн хөгжлийн компаниас зээлж ямар ч ашиггүй байгаа компанийг шинэчлэл хийх нэрээр ард иргэдийнхээ нуруун дээр өр нэмэх хэрэг байна уу ер нь.
Холбогдох хууль хяналтын байгууллагууд “Эрдэнэс Монгол” компанид анхаарлаа хандуулаач!!!
Үргэлжлэл бий…
www.top.mn
Холбоотой мэдээ
-
уншигч (March 26, 2016 9:34:04 pm )
Aрай хэтэрхий юм даа
-
Bold (March 26, 2016 10:17:07 pm )
Mongol baylagiig ard tumen hvrtehgvi bhd. Ene baagii ichkvv tsuslaj suuhimdaa.
-
Anonymous (March 27, 2016 8:06:08 pm )
shal hudlaa ym bichhiin deerees n comment bichij baigaa n bas yavuulaga
-
Onon (March 27, 2016 9:25:45 pm )
Gudamjind ahtaigaa neg taarasaa. Hutag shaaj hayaad aawin gerlvv yawahd belen bna.
-
zocin (March 27, 2016 9:58:27 pm )
zuragtaar ix caixan um uaridag hsde
-
зочинхорчин (March 28, 2016 4:15:03 am )
Залуус ийм сэтгэлгээнд орвол улс мөхөхийн шинж ” offic ” нэрээр тохижуулчихаад
муу луйварчингууд шөнөжин авгай хүүхнүүдтэй шоудах газар бэлтгэж байгаа нь
тэрдээ ,ЦЕГ-ын хяналтанд байлгавал таарна. Тэр монголын “екс” луйварчин
Н.Энхбаяр, Баяр нартай нь цуг шонд дүүжилж , шоронд хатаавал таарна таминь ээ
Яасан идэж ханахаа болчихсон “ПИЗДА ” нууд вэ? -
MGL (March 28, 2016 7:05:09 am )
Монголд ашгаа өгдөггүй энэ “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван толгой”, “Оюу толгой”,” ММС”… гэсэн копаниудаар яах юм. Наадуулчинь бүгд өөрсөндөө ашигтай байдлаар тогололт хийгээд байна. Дотоодыхыг нь татан буулгаад гадныхыг нь хөөж явуул. Ер нь энэ томоохон татвар тологчид гэж жинхэн “хошного цэвэрлэгч” нар юм. Улс орон ийм байгаа нь эд нарын хийдэг ажил шүү.
7 Comments