Эдийн засаг тэр аяараа уналттай, ард иргэд битгий хэл төр засаг хүртэл мөнгөгүй болоод байгаа энэ үед тасартал тансаглаж байгаа хэд хэдэн хүн байх юм. “Монголбанк”-ны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан тэргүүтэй төрийн нэр барьсан луйварчид угаасаа мөнгөгүй болоод байгаа эх орны минь үлдсэн жаахан сан хөмрөгийг ховх сорохоор улайран идэж уусаар.
Улайм цайм идэж уусаар байгаа эднийг хууль хяналтын байгууллагууд болоод АТГ-ынхан нүдээ аниад өнгөрөөхөөр шийдэв үү???
Эсвэл мэдэхгүй байна уу???
70 тэрбум төгрөгөөр “Эрдэнэс Монгол” компани шинэчлэгдэх юм гэнэ дээ
“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өмнө нь “компанийн бүтцээ шинэчлэх хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам долларын зээл авах болсон тухайгаа мэдээлж байсан.
Монгол мөнгөөр бол 70 тэрбум төгрөг Азийн хөгжлийн банкнаас зээлж “Эрдэнэс Монгол” компанийг шинэчлэх юм гэнэ. Та минь ээ юу болж байна вэ энэ чинь. Бүхэл бүтэн 70 сургууль барих хөрөнгөөр ганцхан компанийн бүтцийг шинэчлэх юм байх.
Өмнө нь бид “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд “Моннис”-ийн Чулуунбаатартай нийлэн төрийн мөнгөөр тансаглаж байгаа тухай мэдээлж байсан. Төв номын сангийн урдхантай байрлах “Моннис” цамхагийн 14, 15-р давхарт тарвалзах болсон “Эрдэнэс Монгол”-ынхон өдгөө 15 давхартаа супер засвар хийгээд эхэлсэн байна лээ.
Монголын нэрийг барьж их хэмжээний зээл аваад, хүүг нь татвар төлөгчид төлөөд явж байгаа энэ үед “Эрдэнэс Монгол”-ын Б.Бямбасайхан авсан зээлээ ажилчдын цалин хөлсөндөө тараан, өндөр үнэтэй байр түрээслээд, түрээсэлсэн байрандаа супер засвар хийгээд энэ мөнгийг үрэн таран хийхээр шийдсэн нь нэгэнт тодорхой боллоо.
Б.Бямбасайханг шалгах хууль хяналтын байгууллага байна уу?
Тэртээ тэргүй үр ашгаа өгөхгүй байгаа, ажил нь зогсонги байгаа “Таван толгой”, “Оюу толгой” компаниудын толгой компани болох “Эрдэнэс Монгол” компани ийм их хэмжээний зардал гарган оршин тогтнох хэрэг ер нь байна уу? Үйл ажиллагаа явуулахын шаардлага байна уу???
Өмнө нь “Эрдэнэс Монгол”-ын захирал Б.Бямбасайхан “Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар манай компаниуд олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг дагах ёстой. Өнгөрсөн 3 жилийн санхүүгийн тайландаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж дууслаа. Юуны түрүүнд ингэж аудит хийлгэж байгаа нь маш чухал. Бид өөрсдийнхөө нөхцөл байдлыг хаана байгааг, олон улсын стандартаас хэр зөрж байгааг мэдэж, ойлгож авах хэрэгтэй. Шаардлагатай бол дутуугаа засч сайжруулна. Бидний байнга ярьж байгаа “Темасек” шиг компани болохын тулд бидэнд хөрөнгө мөнгө шаардлагатай. Хөрөнгө босгохын тулд аудитлагдсан санхүүгийн тайлан үндсэн шаардлага болдог. Олон улсын аудитын компаниар тайлангаа хянуулсаны үр дүн 5 жилийн дараа гарна” гэж ярилцлага өгсөн байх юм. Энэ одоо яачихсан “эргүү” толгойтой дарга вэ???
Үр дүнг нь 5 жилийн дараа харна гэж хүлээж, дээр нь нэмж 70 тэрбум төгрөгөөр компанийн шинэчлэл хийх “бөөрөнхий” нэрийн дор супер засвар хийсэн оффисын байранд суух гэх мэт хачин балай ажил хийж суух Б.Бямбасайханыг огцруулаад “Эрдэнэс Монгол” компанийг татан буулгавал таарна.
Монгол улс өмнөх өрүүдээ төлж дийлэхгүй байгаа энэ үед дахин 70 тэрбум төгрөгийн зээл Азийн хөгжлийн компаниас зээлж ямар ч ашиггүй байгаа компанийг шинэчлэл хийх нэрээр ард иргэдийнхээ нуруун дээр өр нэмэх хэрэг байна уу ер нь.
Холбогдох хууль хяналтын байгууллагууд “Эрдэнэс Монгол” компанид анхаарлаа хандуулаач!!!
Үргэлжлэл бий…
www.top.mn
Холбоотой мэдээ
-
zochin (March 25, 2016 12:32:29 pm )
unen yum bol hetsuuhen l darga bna da shalgah gazar n shalgaachee
-
Зочин (March 25, 2016 12:40:08 pm )
Юу?Тэр 70тэрбумын ерийг нь яах гэж? Энэ этгээдийг огцруулаад л болоо юу? 70 тэрбумаа хуутэй нь авснаараа энэ нехер телдег юм байгаа биз!Татвар телегчдеес сохор ч зоос буу гаргуул!
-
Bold (March 25, 2016 1:15:25 pm )
Ulsin baylagaas tsoohon heden hvn ter bumtan boloh yumdaa. Vher Mongolchuud
-
Эсэргүү (March 25, 2016 2:07:53 pm )
Мөн ч амархан юм ярих юм даа. Таван толгойг гаднын хөрөнгө оруулагчидтай хамтраад ашиглах гэхээр эх орноосоо урвагч болно.Төрөөс захирал томилхоор идээчин уугаачин болно.Тэгээд яах ёстой юм бэ? Энэ ухаантнууд заагаад өгөөч. 70 сая ам долларыг яаж зарах нь тэр компанийн асуудал, тэгээд ч ТУЗ гэж өчнөөн хүн хараад хянаад байж байгаа. Өөрсдийн мунхаг тэнэгээ зарим хүмүүс орчлон хорвоогоор нэг зарлан тунхаглах нь юун сайхан байдаг юм бол.
-
Хардах өвчтэй монголчууд (March 27, 2016 12:53:29 pm )
Бүхнийг хардана, бүхнийг гутаан доромжилно. Тэр хэрээрээ сайхан амьдраад байна уу, амьдрал чинь дээрдэж байна уу? Эсвэл бүхнийг гутаан доромжилж, бүхнийг харлуулсныхаа төлөө мөнгө авдаг юм уу
-
-
иргэн (March 25, 2016 3:14:14 pm )
Монголд ернь арай өөрөөр сэтгэж, бодож, хөгжилтэй орнуудын жишгээр хөгжлийн төлөө зүтгэх залуучуудаа ингэж гоочлоод байвал яаж хөгжих юм бэ. Хийхээр зорьж байгаа, хийчихээд байгаа ажлаа Бямбасайхан олон нийтэд хүргэх хэрэгтэй болж. Ийм бие биенээ үгүйсгэж, гүтгэж, гүжирдэж,атаархаж явдаг зангаа татвал улсад л хэрэгтэй. Тэгэхдээ олон нийтийн хяналтыг эмх цэгцтэй, бодит байдлаар гаргаж болох болохгүйг дэнсэлж байвал харин ч хөгжилд том хандив болно доо.
-
Naraa (March 25, 2016 3:44:01 pm )
Za bitgii shaaldaa ene deer comment bicheed bga nohor. Ene baagi ugasaal idej uugaal yawaj bnashd ee medeh neg n medej bga bh zaisand house tai 2015 lexus 570 tai 2013 nissan patrol toi bas shine onii benz s class tai dancandaa mongotoi hvn sarin tsalingaa awaad yawaj bsan bol engej amidarhuu!!!!! Uhwal nileen yum garandaa naad muujgai gaas chin
-
Иргэн (March 25, 2016 4:01:56 pm )
Уг ажлыг хариуцаад хийж байгаа хүмүүсээ луйварчин, идсэн уусан болгох гээд дайрчих юмаа. Сүүлийн үеийн мода уу. Цаана нь үр хүүхэд, амьдрал, нэр хүнд нь байгаа ш дээ. Энэ сэтгүүлчдэд хамаг учир байх юм. Дандаа нэг талыг барьж ард бидний толгойг эргүүлэх юм.
-
Зочин (March 25, 2016 4:06:49 pm )
Одоо үед өндөр цалин авдаг газрууд зөндөө байдаг болсон байна лээ ш дээ. Мань шиг 600,700 мянга үе өнгөрч. Сайхан машин, байрандаа амьдрах нь хүний эрх. Мэдлэг чадвартай олон залуус байдаг болжээ. Амаараа реклам хийсэн хүмүүс ч бас байна. Хангалуун амьдраагүй ч чадвартай хүмүүст бол атаархахгүй ээ.
-
Anonymous (March 25, 2016 8:05:16 pm )
Ene xulsnii setgyylch nuxur ajil xiij baigaa xynd ataarxaj yxlee yu
-
Dawka (March 25, 2016 8:26:31 pm )
Ajil hiij bna gejdee gadaaduudiin buunii Buunii Nohoi boloj huwidaa yaaj ilvv heden tsaas huraahuu gesen bodoltoi ajildag mongolchuud bolgon medej bga.
-
Bolor (March 25, 2016 8:36:13 pm )
Shalgaachee naad hvnee ATG ajilaa hiigeecheee!!!!
-
Medee (March 25, 2016 8:37:41 pm )
Ene dampuu Mongold Tatwar Tolohoos Durgvi Hvrch bna shvv.
-
Irgen (March 25, 2016 10:43:52 pm )
Ene an-han tur barij bgaa vagt ter bymbasaihan bayrcogt battulga narii heden zuun terbumaar ideh javishah bayrcogt saihanbileg nariin hariihand zarah ard tumnii yduurch tuildah padgui bhaa
-
Zochin (March 25, 2016 11:31:02 pm )
Ene zugeer l holion bantanbhurgah gesen zahialgat hutguuriin niitlel bn, ali ch bank zeel olgohdoo ergen toloh ersdelee harj bj ogdog, medeej ergen tololt batalgaatai bolood ene hemjeenii zeel ogson bh, mongotei bolson surgaar zahiral ruu dairch har pr hiij ajil hiilgehku unagadagaa bolimooriin
-
Batbilig Tungalag (March 26, 2016 12:00:18 am )
Ene niitleliig bichsen huntei irgen hunii huvid shuud metgeltsmeer bna.
-
Anonymous (March 26, 2016 12:05:48 am )
ATG shalgaacheee
-
Anonymous (March 26, 2016 12:06:41 am )
Эрдэнэс мгл ийг татан буулгаеааааа Энэ Бямбасайхан гэгч луйварчинг АТГ нь шалгаачээээ
-
Anonymous (March 26, 2016 12:07:11 am )
ulsiiin kompani gexeer xulgaichuudiin nairladag gazar bolson bna daaa
-
Anonymous (March 26, 2016 12:09:13 am )
Дубайд зурсан гэрээ юу болсон бэ????? Бямбасайхан бууны нохой гуай??!!!??
-
Anonymous (March 26, 2016 12:35:41 am )
Хөөрхий засаг солигдохоор мөрдөн сахигч хүн нэгээр л нэмэгдэх байх даа хайран залуу нас
-
ГТА (March 26, 2016 10:22:51 am )
ИРЭХ БААСАН ГАРИГТ НААД ТОВАРШИЙГ ЧИНЬ АКУРАМДАНА МЭДЭЖ ХЯНАЖ БАЙГАА
-
zochin (March 26, 2016 11:52:06 am )
ene Bynbasaihan gedeg hun chini hytadiin erliiz shuu dee emee ni hytadiin erliiz uvuuni tsever hytad hun baisan
-
zochin (March 26, 2016 12:30:02 pm )
IZINIS AVIA KOMPANIIG DAMPUURUULSAN ODOO BOLOO YUM BISH UU
-
иргэн (March 26, 2016 1:22:48 pm )
Хэсэгхэн иймэрхүү нөхдүүд л монголын бүх ард түмний өмнөөс өр тавьж хөөрхий ард бид үр удмаараа төлөөд барахааргүй өрөнд орж байдаг нь юу болоод байнааа
-
би ард түмний нэг (March 26, 2016 1:24:03 pm )
Хэсэгхэн иймэрхүү нөхдүүд л монголын бүх ард түмний өмнөөс өр тавьж хөөрхий ард бид үр удмаараа төлөөд барахааргүй өрөнд орж байдаг нь юу болоод байнааа
-
ТЭГШ (March 26, 2016 4:35:36 pm )
манан л энэ хүнийг тавьсан шүүдээ.
-
zochin (March 27, 2016 7:54:22 am )
NEG IH HUDLAA BUDUUN DUU GARGACHIHAAD ENE BAS NEG ZALILANGIIN NOHOR BAINA LEE
-
Anonymous (March 27, 2016 2:12:18 pm )
bauamsaihaniig ATG shalguulah heregtei bi tuuniig add tumnii mongiig zugeer urj tansaglaj baigaag eceruutsej baina tuuniig ATG eruugiin tsagdaagiin gazar shalgaj ogoochee guij baina
-
иргэн (March 27, 2016 6:24:00 pm )
Нийгэм тэр аяараа бухимдаж, хардаж, хэн дуртай нь нөгөөгөө гүжирдэж, гүтгэж, бүх юм л бараан сааралтаж харагдах болж дээ. Бямбасайхан бол монголдоо барууны хөгжлийг нутагшуулах чин сэтгэлтэй, өндөр боловсролтой авъаслаг залуучуудын маань л нэгэн гэдгийг мэдэх юм. Цаг хугацаа үүнийг харуулах болноо.
30 Comments