
МУГЖ Т.Баясгалан, С.Жавхлан нар санаачилсан “Илгээлтийн эзэн” аяныхаа хүрээнд Бөхийн өргөөнд хийсэн хоёр өдрийн дөрвөн удаагийн тоглолтоос олсон орлого, тус аянд нэгдсэн Аж ахуй нэгж байгууллага, иргэдийн тусламжийн зүйлс, малын тэжээл, өвс, нэмнээ зэргийг өчигдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө. Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулсан энэхүү аяны хүрээнд 100 гаруй тн өвс, 50000 гаруй нэмнээ, лаа шүдэнз зэрэг цугларсан байна. ОБЕГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр МУГЖ Т.Баясгалан “Энэхүү малчдад хүрэх хандив нь тоглолтыг маань хүрэлцэн ирж үзсэн, дэмжсэн, хандив өгсөн монгол түмний минь сүү шиг цагаан сэтгэл бүрээс бүрдсэн юм шүү. Байгаль дэлхий минь уургүй номхон, уцааргүй дөлгөөн байж Монгол түмнээ үргэлж ивээж байгаасай” хэмээн онцлосон юм. Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ариунбуянгийн мэдээлснээр нийт нутаг дэвсгэрийн 20 хувь нь цастай, дөрвөн аймгийн 10 сум цагаан зудтай, хаваржилтын нөхцөл байдал хүнд байгаа аж. Дээрх тусламжийн зүйлсийг хаваржилт хүндэрсэн Увс, Завхан, Архангай, Сүхбаатар, Баян¬¬-Өлгий аймгуудад хуваарилан хүргэх ажлын эхлүүлнэ гэв. Мөн “Нэг сурагч-нэг нэмнээ” аянд нэгдсэн найман сургуулийн төлөөлөл, багш, сурагчид энэ үеэр ирж өөрсдийн хийсэн нэмнээгээ хүлээлгэн өгөв.
Unen.mn
Холбоотой мэдээ
-
zud (March 24, 2016 5:05:32 pm )
tor maani ene 2 duuchidaas l doloon dor yum.da yaaj mongo idhuul gej bodoj suudag ni l ih bolj de
-
good (March 26, 2016 5:55:10 am )
amjilt husiii
-
-
zochinanu (March 24, 2016 5:35:58 pm )
saihan setgeltei humuusiin zam mor n ariun baidag.bayr hurgie duuchiddaa
-
1122 (March 24, 2016 6:22:21 pm )
сайхан залуус шүү, ажлын амжилт хүсье.
-
Zochin (March 24, 2016 6:42:14 pm )
Odoo nogoo garah gej bhad ubsuur yadii tejeeleer ch yadii songuuli duhuhuur malchidad genet hair zarlaa yu
-
зочин (March 25, 2016 1:49:15 pm )
сайхан залуус шүү, ажлын амжилт хүсье.
-
Төгс (March 25, 2016 2:32:44 pm )
Та 2-тоо амжилт хүсье. Сайхан байна та 2 минь. Баясгалан сайхан харагдаж байналээ шүү
7 Comments