antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2012 Comments are off

МАН-ын шинээр томилогдсон сайдуудын хэн нь хэн бэ?

нийтлэсэн Admin

-МАН –ынхан сайдаар сургах өндөр төлбөртэй  зургаан сарын дамжаандаа элсэлтээ авч дууслаа-

2008 оны сонгуулийн үр дүн гарсны  дараа  тэр үеийн МАХН,  АН-тай засгаа хамтран барихыг санал болгосноор хамтарсан Засгийн газар байгуулагдсан  юм. Стандарт бус хэмээх то­дотголтой  Засгийн газар үйл ажил­лагаагаа явуулсны хоёр жил гаруй хугацаа өнгөрсний да­раа МАХН, МАН болж зү­сээ хувиргаж, МАНАН-гийн Зас­гийн газар хэмээх сэтэр зүү­сээр ирсэн.  Харин МАНАН-гийн Засгийн газраас АН гарах ту­хай шийдвэр гаргаснаар сай­­дын суудалд горилогсдын ма­­ра­фон эхэлсэн юм.  Үүгээр  МАН, МАХН  аль аль нь ард тү­­мэнд ам­ласан амлалт,  үүрэг хариуц­лагаас мултарчихсан гэ­сэн үг.
Харин АН-ын засгаас га­рах гэж буй  гэсэн анхны мэ­дээ­лэл­­тэй зэрэгцэн сайд  боло­хыг хү­сэгчид хөлийнхөө тав­хайг эр­гэтэл на­мын бай­раар эргэлдэж,  удир­дах зөв­лөлөө­сөө шүлсээ хаттал гуй­сан су­раг ч дуулдана билээ.
Гэсэн ч өнгөрсөн баасан га­рагаас эхлэн өдөр, шөнийг ял­­гал­гүй хуралдсан  МАН-ын удир­дах зөвлөл өчигдөр зур­гаан сайдынхаа нэрсийг  тод­руул­­лаа. Удирдах зөвлөлд  оруулж ирсэн саналын дагуу   гад­­­на, дотроос 50:50-иар гэс­нээ­­­рээ хийлээ. Харин АН-аас хам­тарсан засагт орж ажил­­­­лаж байсан сайдуудтай эн зэ­рэг­­цэхүйц бодлого то­дор­­­хой­логч хүмүүсийг то­мил­­­но гэсэн зарч­мыг ба­рим­­­­талж байсан ч зүү­ний хүч­­­ний хол­боо буюу М.Энх­­бол­дын бүлэг­лэлийнхэн тө­лөв­лөг­дөө­гүй тог­лолт хийж удир­­дах зөвлө­л­ийнх­нийг цо­чир­дуул­жээ.  Өөрөөр хэлбэл,  М.Энх­болд, У.Хүрэл­сүх нарын  далд зо­хион байгуулалт маш сайн бай­с­ан аж.  Хэн нэгнийгээ сайд болгохын тулд хэчнээн төг­­рөг хаясан нь ч учир битүүлэг бай­саар сайдуудын нэр тодорсон нь энэ.  Хоёр удаа нууц санал хураасны эцэст  ЗТБХБ-ын сайдаар  УИХ-ын ги­шүүн Ц.Дашдорж,  Сангийн сай­даар УИХ-ын гишүүн,  Төс­вийн байнгын хорооны дар­га Д.Хаянхярваа нар олон­хийн саналыг авч Батлан хам­­­гаа­ла­хын сайдад  олон хүн нэр дэвшсэн ч, санал хураал­тын шатанд УИХ-ын гишүүн  Ж.Энх­­баяр, Ц.Батбаяр нар са­нал авч зуузай холбосон  хэ­дий ч Ж.Энхбаяр  ялжээ.  Ха­рин гаднаас сонгогдож буй гу­­равт Тэргүүн шадар сайдаар У.Хүрэл­­сүх, Эрүүл мэндийн сай­даар Н.Хүрэлбаатар, БОАЖ-ын сай­даар  Д.Цогтбаатар нар  удир­­дах зөвлөлийнхөө олон­хийн сана­лыг авлаа. Хэ­дий­гээр эд­гээр хүмүүс сайдын суу­далд суу­хаар олонхийн саналыг ав­сан ч УИХ-ын гишүүнийхээ үүр­гийг ч олигтой биелүүлж ча­дах­гүй зарим нөхөд  МАН-ын Засгийн газарт орж байгаад ха­рам­сах хүн цөөнгүй байжээ.

У.Хүрэлсүх  Ерөнхий сайд болох бие халаалтаа хийж эхэллээ

Тэргүүн шадар сайдын ал­быг  хашихаар болсон МАН-ын ЕНБД У.Хүрэлсүхийн хувьд Н.Ал­тан­­хуягийн хэрээтэй ажил үүр­гээ  гүйцэтгэж чадна гэдэгт эр­гэлзэхгүй байгаа ч үлдэж байгаа таван сард ашиг со­нирхлын ташуурыг эргүү­лэх­гүй байх нь юу л бол. Өмнө нь Онцгой байдлын сайдаар ажил­­лаж байсан туршлагатай нэ­­гэн. Гэхдээ хүний дутуу хаяад явсан  ажлыг тавхан сар хий­­нэ гэхээр намын удирдлага хү­ний хувьд зохисгүй шийдвэр байж  болох ч намын дарга С.Батболдтойгоо өмнө нь ЕНБД-ын хувиар ажиллаж  бай­сан бол Засгийн газрын төв­шинд бодлого тодорхойлох бол­­­­лоо. Гэхдээ тэрбээр ган­­цаар биш өөрийн гэсэн хү­мүү­­сээ халааслаж, багаа бүр­дүүлж  Зас­­­гийн  газарт орж байгаагаа­раа тэрбээр дараагийн Ерөнхий сай­­­дын сэнтийд залрахаар ша­таа ахиулж байгаа хэрэг.

Ц.Дашдорж сайд болохын тулд зүүний хүчнийхний далд дохиурыг сайн хөдөлгөжээ

Ц.Дашдоржийн хувьд зүүний хүчний холбоонд дөмөгхөн мөн­гө хаяж ЗТБХБ-ын сайдаар то­милогдсон гэнэ. Хүний эрхийн  хо­рооны дарга Ж.Бямбадорж хүр­тэл удирдах зөвлөлийн ху­­рал­даанд өглөөнөөс орой хүр­­­тэл  сууж Ц.Дашдоржийг дэм­­­жээрэй гэсэн сэм мессэж та­­рааж бүлэглэл үүссэн  юм байх.  Хөрөнгө мөнгө, фракцийн хү­­чээр  энэхүү суудалд  залрах гэж  буй тэрбээр Х.Баттулга шиг зангарагтай байж,  Төмөр зам, 100 мянган айлын орон сууц,  шинэ бүтээн байгуулалт зэ­­рэг томоохон бодлогыг хэ­рэг­жүү­лээд аваад явж чадах уу. Энэ асуултыг Монголын ард түмэн хамгийн түрүүнд асуух байх.  Харин Монголдоо ганц­­­хан байдаг тамхины моно­поль үйлдвэрийн эзэн хэн бэ гэвэл ард түмэн нэгэн зэрэг түүний нэрийг хэлэх нь дам­жиг­гүй.  Учир нь түүнийг хууль тог­тоох байгууллагын хурлын тан­химд харсан хүн тун цөөн. Тэрбээр хөдөлмөрийн хуу­лиар бол ажил таслалтаараа аль хэзээний  хууль тогтоох бай­гуул­лагын хаалгыг гаднаас нь хаах хэмжээнд хүрсэн нөхөр.  Үүнээс гадна тэрбээр ашиг со­­нирхлын зөрчилтэй нэгэн гэд­гээ саяхан 100 хувь батлаад амж­сан нэгэн. Архи, пиво, там­­хи үйлдвэрлэгчдийг УИХ-д   нэр дэвшүүлэхгүй байх тухай Зас­­гийн газраас өргөн барьсан хуу­­лийн төслийг  дэмжихгүй бай­хыг хүсч гишүүдийн өрөөгөөр өг­с­өж уруудаж гүйсэн нэгэн. Ажил болохоор хойш сууж, ал­бан тушаалын сургаар ил гарч архиар хөлжигчдийн үл­гэр жи­шээ энэ эрхэмд  ичих бул­чир­хай байдаггүй нь давуу  тал нь бо­лолтой

С.Батболд
С.Бямбацогтоос “Д.Хаянхярвааг дэмж” гэж гуйжээ

Төсвийн байнгын хороо­ны дарга Д.Хаянхярваа С.Батбол­дын бодлогын хүн аж.  Түүнийг Сангийн сайд болгохын тулд  С.Батболд өчигдөр өглөө С.Бям­бацогтыг өрөөндөө дуудаж “Д.Хаянхярвааг дэмж” гэж гуй­сан гэнэ.   Харин С.Бямбацогт  дэм­жиж чадахгүйгээр барахгүй өөрөө өрсөлдөнө гэдгээ ч хэл­сэн юм байх. Гэсэн хэдий ч С.Батболдын далд дохиур  сайн ажиллаж өөрийнхөө хүнийг ногоон гэрлээр  гаргаж чадлаа.  Д.Хаянхярваагийн хувьд  нэгэн үйлсийн төлөө зүтгэж явахаар барахгүй өөрийнх нь удирдлаган доор ажиллаж  байсан хэсэг нөхөд нь  оны өмнөхөн “аавын хаалгыг” татаад байгаа би­лээ. Нөхдийгөө 2008 оноос хойш байцааг­даж байх үеэс нь эхлээд яаж шо­ронд орох хүртэл нь юу ч хий­гээгүй зүгээр л явуулчихсан  энэ хүн Монгол Улсын эдийн зас­гийн гол тулгуур яамыг  хэр­хэн толгойлж чадах бол. Дархан-Уул аймгийн Засаг дар­га байхаасаа Хонгор сумыг хо­ронд живснийг  тас нуусаар  пар­ламентын халуун тогоонд бу­цалж яваа эрхэм.

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр буюу  “Чонын анчин Раш”

Генерал Жадамбын хүү Ж.Энх­баяр Батлах хамгаалах яамыг толгойлох болсон нь мөн л С.Батболдод хамаарах  хү­мүү­сийн тоонд зүй ёсоор багт­даг нэгэн. Ж.Энхбаярт ч С.Батболдыг цээжээрээ хам­­­гаалж байсан түүх  бий.  УИХ-ын байнгын хорооны ху­рал­­дааны үеэр  40 гаруй тонн  алт­ны луйврын тухай яригда­хад С.Батболд буруугүй. Ашигт малтмалын хууль бу­руу­­тай  хэ­мээн өмгөөлж бай­сан юм. С.Батболд ачийг ачаар ха­риулдаг нэгэн гэд­гээ үүгээр ха­р­ууллаа. Ж.Энхбая­рын ту­хайд  нам дотроо залуу хөгш­ний ял­гааг зааглаж эрх мэдлийг би­дэнд өг хэмээн хошуучилж, хэл ам таталдгаараа   алдартай.   Тэр ч утгаараа өнөөдөр санасандаа хүрч  зэвсэгт хүчний салбарыг толгойлохоор боллоо. Амбиц, ашиг сонирхлоо  хойш нь тавьж ажлын төлөө зүтгэвэл түүнд ча­дахгүй гэх зүйл байхгүй биз ээ. Сайд аавын шийрийг хэр хатаахыг харж л байя. Тэр­бээр  өнгөрсөн оны сүүлээр Говь-Алтай аймагт сайдад нэр дэв­шигч Ц.Дашдорж гишүүний хамт очиж, 200 гаруй хээрийн боо­хойг хоморголон устгаж, айм­гийн төв талбайд эгнүүлэн “жаг­сааж”, олны дургүйг хүр­гэж, “Чонын анчин Раш” хоч хүртээд буй.

Д.Цогтбаатарыг С.Батболдтой сайтар нутгархдаг найзуудын  нэг

БОАЖ-ын сайдаар томилог­дож байгаа Д.Цогтбаатар  С.Бат­­болдын  сайн найзуудын нэг бөгөөд  эдгээр эрхмүүд  Дунд­­говиор нутгархдаг юм. Учир нь С.Батболдын ээж Дундговийнх бөгөөд шинэхэн сайд ч энэ нутгийн унаган хүү юм.  Га­даад харилцааны Төрийн на­рийн бичгийн даргын албыг хашиж өөрийн хүсэлтээр аж­лаа­саа чөлөөлөгдөж Ерөнхий сай­дын зөвлөхөөр ажилласан нь санамсаргүй хэрэг биш бо­лолтой. МАН ирэх сонгуу­лиар залуусаа дэмжиж буйгийн ил­рэл. Тэр ч утгаараа  хийгүй, хээ­гүй энэ эрхмийг С.Батболд га­раасаа  хөтөлж, өөрийнхөө тол­гойлох Засгийн газартаа оруулж ирж байгаа нь  “алтан” зөв­лөхөө хажуудаа авч байгаа ч  гэж хэлж болохоор байгаа юм.  Түүний хувьд сайн дипломат­чийн нэг хэмээн гадаад харил­цаа­ны салбарынхан үнэлдэг юм билээ.

Н.Хүрэлбаатар С.Ламбаагийн дуусгаагүй орхисон ажлыг гүйцээнэ

ЭМ-ийн  сайд С.Ламбаагийн зал­гамж халааг  Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар нь үргэлжлүүлэхээр боллоо. Дэд сайд Ж.Цолмонгийн нэр дурьдагдаж байсан ч Н.Хүрэл­баатар томилогдсон нь  фракци нь хүчтэй байгаагийн илрэл.  Тэр­бээр Эрүүл мэндийн сал­барт  1984 оноос эхлэн хөл тавь­сан нэгэн.   Хамтарсан Зас­гийн газар үүрэг гүйцэтгэх ихэнх хугацаанд бодлого то­дор­хойлж байсан сайдтайгаа хам­тарч ажиллаж байсан хү­ний хувьд цаашид юу хийхээ хэ­­нээр ч заалгахгүй нь мэдээж.   Ямартай ч салбараа мэддэгээр зог­сохгүй хамтран ажиллах баг нь  бэлэн байгаа тул түүнд ямар нэ­гэн ашиг сонирхлын зөрчил га­рахгүй биз.

Б.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car