antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2016 4 comments

MMC зээлээ төлж чадахгүй болсноо зарлав

нийтлэсэн Admin

527-1458707487169122-02092015-1441155672-188659225-Mongolian_mining_corporation

Тавантолгойн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation зах зээл муудсаны улмаас зээлийн төлбөрөө хийж чадахгүй байж болзошгүй хэмээн хэвлэлүүдээр мэдээлэх болсон билээ.

Тэгвэл өнөөдөр тус компани BNPParibas болон ICBC /Industrial and Commercial Bank of China/-аас авсан зээлболон 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах боломжгүй болсноо албан ёсоор мэдээллээ.

Mongolian Mining Corporation компанийн хувьд зээлдүүлэгч нартайгаа зээлийн нөхцөлийг эргэн харж, төлбөрийн хугацааг хойшлуулах талаар яриа хэлэлцээр хийж байгаа билээ. Гэвч ямар нэгэн тохиролцоонд хараахан хүрээгүй байна.

Коксжих нүүрсний компаниуд АНУ-д хэд хэдээрээ дампуурлаа зарлаад байгаа юм. Харин Монголын цорын ганц угаасан коксжих нүүрс борлуулдаг, жишиг болсон компани ийнхүү зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй болсноо зарлалаа.

Одоогийн байдлаар тус компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 4.35%-иар буурч 0.044 хонконг доллар болоод байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 23, 2016 3:10:22 pm )

    Монголын гээд нэр зүүчихжээ….Нэр нь монголын гэдэг боловч нэдэр дээрээ манай монголд туй ч падлийгүй ш д….

  • ZOCHIN (March 23, 2016 5:01:25 pm )

    mongoliin kompani bish ym bol ter nutagruu n medeelj hel duulgaval taarna. luivarchid l baigaa. mongol gedeg ulsiin ner hoodoh n

  • MGL (March 24, 2016 8:30:06 am )

    Жэкоогийн хэлдэг үнэн болж ирлээ дээ. “Энержи Ресурс” гэж компани ингэх гээд байсан юм. Одоо улс өрийг нь өөр дээрээ авхаас яахав дээ. Тэр Х. Баттулгыг тойрсон асуудал, энэ тэр бол худлаа болох нь. Оджаргал аа гэж….

  • 40 myngat (April 02, 2016 9:42:43 am )

    Oriig n yanadaa. Zaisangiin bairandaa oruulj avilaga ogson Otgonbayr,Nymdorj 2- toigoo zovloxoos oor yax bilee. Odjargal MSS avilagad ogson mongo, bair busad zuilee bucaan avbal oriin chini tal n baragdana shvv.

antalya rent a car