antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2016 5 comments

Төсвийн мөнгийг түрээсэнд зарцуулсаар байх уу

нийтлэсэн Admin

1458700904_big

Хамгийн муу менежерийг төр, тэр тусмаа нийслэлийн удирдлагууд хийгээд байх шиг. Төсвийн хөрөнгийг зүгээр л түрээсэнд өгөөд л дуусч байна шүү дээ. “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” Дүнжингарав худалдааны төвд байгуулагдсан. Энэ төв байгуулагдсанаар иргэд олон төрлийн үйлчилгээг нэг дороос авч, цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжтой болсон нь таатай.

Гэвч … гэвч төрийн үйлчилгээг иргэдэд саадгүй, түргэн шуурхай хүргэхийн тулд асар их хөрөнгө, мөнгө, төсөв үргүй зарлагадаж байгааг хараад суухад бэрх байна. Дүнжингарав худалдааны төвийн түрээсийн төлбөр Улаанбаатар хотдоо өндөрт тооцогддог. Тиймээс ч хажууханд нь байгаа “Нарантуулынхан” дулаахан, тохилог Дүнжингаравыг биш хүйтэн зутруу хуучин бууриа л сонгож байна. Тэд “урд нутгийнхан л Дүнжингаравт лангуу худалдан авч, түрээслэх чадалтай. Монголчуудад тийм чадал, боломж байдаггүй” гэж ярьдаг.

Монголчуудад өндөр түрээс төлөх чадал байхгүй. Харин төрийн байгууллагад бол бий. Үүнийг тайлбарлая. Жишээ нь Нийгмийн даатгалын хэлтсүүд байна. Ихэнх нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл энэ жишгийг манай Хотын удирдлагууд дагаж, “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг түрээсийн байрнуудад явуулж эхэллээ.

Эхнийх нь Дүнжингарав худалдааны төв. Энд нэг төрийн байгууллага сардаа 350 мянган төгрөгийн түрээс төлдөг гэх мэдээлэл байна. Тэгэхээр “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д нутгийн захиргааны 25 байгууллага байна гэхээр байрны түрээсэнд сард 8 сая 750 мянган төгрөгийг Дүнжингарав худалдааны төвийн дансанд тушаадаг байх нь. Энэ тэдгээр байгууллагуудын халааснаас гарч байгаа бол хамаа алга л даа. Даанч төсвийн хөрөнгөнөөс буюу татвар төлөгч бидний халааснаас гардаг нь харамсалтай.

Тэгвэл ийм хэмжээний түрээс төлөх дахин хоёр “төв” нээгдэх гэж байна. Тодруулбал, “Мишээл” экспо, СХД дэх “Драгон” дахин үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар болсон байгаа юм. Мэдээж түрээс өгнө. Харин тэрхүү түрээсийн төлбөр нь бидний халааснаас урссаар…

Үүнийг л төрийн муу менежмент гэж тайлбарлаад байгаа юм. Уг нь муу ухөөнөөр бодоход төр өөрөө байшингаа бариад л түүнийгээ түрээслээд төсвийн сан хөмрөгөө нэмэгдүүлээд л иргэдээ татвараас чөлөөлөөд л байж баймаар. Гэвч эсрэгээрээ төсвийн мөнгийг “төрийн ажлыг хийхийн төлөө” хэн нэгэнд аваачиж өгөөд л сууж байна. Анх л байшин барилгын зөвшөөрөл, газар олгохдоо “төр, нийслэл нэгээс, хоёр давхарыг нь авна” гэсэн гэрээ хэлцэл хийчих бас болмоор. Гэвч үнэхээр сэтгэл дутагдаад байна уу л гэж харагдаад байгаа юм.

Төрийн үйлчилгээ иргэдэд ойрхон, шуурхай, хүртээмжтэй байх ёстой. Гэтэл төрийн байгууллагууд энэ ерөнхий зарчимаа гүйцэлдүүлэхийн тулд “илүү төлбөр зарлагадаж байна” гэж бодохоор л гол харлаад байх юм даа.

А.Аюуш


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (March 23, 2016 12:22:18 pm )

    shaardlagtai bol tegehees uur yahavdee setguulch guia ain

  • Anonymous (March 23, 2016 12:41:23 pm )

    БАТҮҮЛД ЭНЭ ТҮРЭЭСИЙН ШИЛЖҮҮЛГИЙН 10 ХУВЬ НЬ БУЦАЖ СЭМХЭН ОРДОГ

  • өндөр настан (March 23, 2016 1:16:16 pm )

    ндг аас ажиллаж байгаа байцаагч нар зөвлгөө өгөхдөө жил цалингийн тодорхойлолт хараад тэтгвэр бодоодөгөх чадваргүй л байналээ нэг л систем бгаа бодход тэр энэ гэх шалтгаан байхгүй дээ тэнд суух хэрэг байнауу

  • Эгч (March 23, 2016 1:48:22 pm )

    Хөөе хүмүүсээ.

    Төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчийн мөнгө гэж л байдаг гэдгийг санаарай. Бидний мөнгөөр юу хийж байгааг бид хянах, болиулах эрхтэй шүү.

  • ediin zasagch (March 23, 2016 6:43:02 pm )

    bayrhaj hiiheed

antalya rent a car