Эрхэм БСШУЯ-ын сайд Л.Гантөмөр боловсролын салбарт юу болж байна юу болохгүй байна вэ гэдгийг харах ухаан байна уу. Саяхан МҮҮН-ийн гаж урсгалаас үүдэлтэй боловсролын салбар дахь алдаа дутагдлыг дээр дооргүй ил тодоор шүүмжилээд эхэллээ. Гэтэл энэ бүхэнд хариу өгөх эрхэм сайд маань ТАГ ДУУГҮЙ.
ТОДРУУЛБАЛ: Бага боловсролын 1-5 дугаар ангийн “Иргэний боловсрол” цагийн хөтөлбөрийн зорилго, агуулга, сурах бичгийн судалгааг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байна. Гэтэл дээрх сурах бичгүүд хууль тогтоомж, стандартад нийцээгүй агуулга, арга зүй болон найруулга зүй, зөв бичих зүйн ихээхэн алдаатай байсан нь сурагчдад боловсрол олгоход сөргөөр нөлөөлж байна.
Бид энэ талаар БСШУЯ-д олон удаа хандаж албан тоот хүргүүлж байсан ч хүлээн аваагүй, мөн УИХ-ын дарга З.Энхболдод 1-5 дугаар ангийн Иргэний боловсролын хичээлийн сурах бичигт дээрх алдааны талаар 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15/102 албан тоот хүргүүлсэн ажээ.
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Л.Ламбаагаас БСШУ-ны сайд Л.Гантөмөрт манайхаас тавьсан хүсэлтийг уламжлан: “…Энэ асуудлаар танай яаманд удаа дараа хандсан боловч тодорхой хариу аваагүй байна. Хавсралтаар ирүүлсэн сурах бичгүүдэд хийгдсэн засваруудаас үзэхэд эргэж харах, засч залруулах зүйл байгаа нь тодорхой байна. Иймд тухайн сурах бичгүүдтэй холбоотой ирүүлсэн саналуудыг судалж тайлбар, цаашид ямар арга хэмжээ авах талаар тодорхой саналыг хавсралтаар ирсэн сурах бичгийн хувилбарын хамт ирүүлнэ үү. Хувийг Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбатад” гэсэн 16/1164 тоот албан бичгийг хүргүүлсэн байдаг юм байна. Гэвч мөн л ТАГ ДУУГҮЙ.
Ёстой л “сохорын газар сохор, дүлийгийн газар дүлий” явахын үлгэрээр БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр тодорхой хариулт өгөөгүй байна.
Гэтэл өнөөдрийн байдлаар 2014 оны хэвлэлт дээрх алдаанууд 2015 оны сурах бичигт ямар ч засваргүйгээр хэвээр байгаа төдийгүй 2016 онд хэвлэгдэх сурах бичгүүд ч мөн адил засваргүй гарах болоод байна. Дээрх байдлаас харахад биелэлтгүй, гүйцэтгэлгүй бичиг цаасыг бие биедээ даатгаад, хоорондоо шидэлцэж байх зуур хүүхэд багачууд маань хохирсоор байх уу…
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Холбоотой мэдээ
-
Бичээчид (March 23, 2016 9:40:03 am )
Энэ Мүүнийхэнтэй холбоотой хүмүүс яагаад тайлбар өгөхгүй таг байгаад байна вэ, Насанбаяраар дуусаахгүй байлгүй дээ. Гантөмөр тайлбараа өгөөч ээ , Мүүнийг хэргийг шүүхээс нааш санаа амрахгүй нь ээ, Мүүн бол гэмт хэрэгтний цуглуулга
-
gaihaltai (March 23, 2016 9:41:26 am )
iimerhuu aldaag erdemted l sain olj harna daa.etseg ehchuud olohgui l bh daa. ene saidiig haraad bsanmuun guaitai tusteimuu …
-
zochin (March 23, 2016 9:47:38 am )
Muunii muusain shaaruudiig turuus zailuul.huuhduudees mn buur hol abaachij haya.ulsiin terguun maani tsuglaan deer ni honi haruilah bsnaa tailbarlamaar l bgaamdaa
-
zochin (March 23, 2016 10:37:06 am )
gantomor gej nohor uneg shig zalitai,chono shig os sanadag,byrhan shig durtei hydalaa nohor do ard tumen mini helsen ug n goe yhaantai,hiisen uildel n dandaa muun shuu de
-
zochin (March 23, 2016 12:53:49 pm )
Gantumurt hamaagui shuu dee .
-
зззочиночин очинзочин дугар (March 23, 2016 2:06:28 pm )
Гантөмөр гээд лбайх юмаа энэ яаманд сайдын зөвлөх өөр Батсүх гэдэг солиотой нөхөр өөрийн бодлогоо боловсролын бодлого болгоод сууж байгаа шүү дээ 1 сургууль удирдаад явж чадаагүй нөхөр яахаараа ч сайдын зөвлөх болчиход үймүүлж явдаг юм энэ ардчиллын үед овжин болгон дээшээ гардаг үе юм шигээ сайдадзөвлөхөөр м\жинхэнэ монгол сэтгэлгээтэй боловсролд сэтгэл зүрхээ зориулсан эрдэмтэд мөн ч их байх юмдаа очиж очиж Батсүх яаж боловс рол урагшаа хөгжих вэ дээ
-
Anonymous (March 23, 2016 2:39:25 pm )
Gantumruu ogtsor
-
зочин (March 23, 2016 9:49:34 pm )
ene yum hiidgui huniig zailuulaach
-
зочин (March 25, 2016 12:03:59 pm )
Энэ Гантөмөр БШУЯ-ны төсвөөр дураараа тоглож байгаа бололтой.
Сайхан Увс аймагт 1000 багшийн цугларалт зохион байгуулж боловсролын тэргүүн цол тэмдэг, яамны жуух бичгийг бөөндөх шиг боллоо. Бас болоогүй 300 багшид тус бүр 100000 төгрөгийн шагнал нийт 30 сая төгрөг зарлагдлаа. Мөн 1000 багшийн цайллагад 27 орчим сая төгрөг зарцуулсан байна. Үүнийг юу гэж ойлгох вэ? Ёстой сонгуулийн шоу гэхээс өөр хэлэх үг алга даа. Ямар ч асуудал тавьсан энэ залуу сайдын шалгарсан арга бол дуугуй байх явдал юм шиг байл аа. Увс аймаг зуд турхантай хэцүү цагт ядарч буй малчиддаа тусламж үзүүлэх ёстой байдал сайдын хийж буй үйлдэл ер хэр оптимальный сонголт юм бол доо…….
9 Comments