antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2016 9 comments

З.Энхболд: Хуулийн байгууллагад байгаа, компанийн гар хөл болсон хүмүүсийг зайлуулах ёстой

нийтлэсэн Admin
olloo_mn_1458693266_Untitled-1

Монголын хууль хүчний байгууллагынхан эмх замбараагаа алдлаа. Тэр тусмаа хууль хүчний байгууллага хэн нэг улстөрчийн гар хөл болж, улмаар улстөрчид өөрсдөө өрсөлдөгчөө арчихын тулд хууль, цагдаа, шүүхийг ашигладаг болсон олон жишээг бид харлаа. Тэр тусмаа ардчиллын үед. Төр барьж буй улс төрийн хүчин дотооддоо тэмдэлдэж эхэлсэн үү, эсвэл гадны хэдэн компанийн гар хөл болсон хэсэг бүлэг хууль хүчний байгууллагад шургалж, улстөрчдийг маань талцуулж, улс төрийн зорилгоор барьж хориод байна уу гэдгийг тааж хэлэхэд хэцүү.

Юутай ч сүүлийн гурван жилийн хугацаанд Монголд хамгийн идэвхтэй, тэр тусмаа улс төрийн амьдралд идэвхтэй байгаа байгууллага бол хууль хүчний байгууллага болж хувирчээ. Тэр ч байтугай бизнес эрхлэгчдийг хүртэл хуулиар далайлган барьж хорьдог, цагдаж шүүдэг, ямар ч хамаагүй хэрэг үүсгэн улмаар мөнгө нэхэж дарамталдаг тухай яриа гарч байсан. Үүнийг өөрийн биеэр хоригдоод гарч ирсэн бизнес эрхлэгчид ярьж байсан удаатай. Тэр тусмаа сонгууль ойртоход ямар ч хамаагүй хэрэг үүсгэж барьж хорьдог асуудал түгээмэл болоод удаж буй.

2012 оны сонгуулийн үеэр Содмонгол компанийн захирал Ц.Анандбазарыг барьж хорьсон ч хэрэгт холбогдолтойг нь нотолж чадаагүй. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг мөн л улс төрийн зорилготой хэрэгт гүтгэж, улмаар хэрэг нь сонгуулийн дараахан цагаадсан. Н.Алтанхуяг сайдыг сууддаас нь унагахын тулд зохион байгуулалттай хэрэг үүсгэж, түүний эргэн тойронд байсан бүх хүнийг барьж хорьж байлаа. Зохиомол хэргээ үндэслэлтэй гэдгийг нотолж чадахгүй, гурав хоног нээлттэй болсон шүүх хурлын үеэр манай хуулийнхан ёстой л хөгөө хөлдөө чирч байсан удаатай. Салбарынхаа сайдад гүйцэтгэх ажиллагаа явуулж, хэрхэн суудлаас нь буулгаж дөнгөснийг та бид өнөөдөр санаж л байна. Нийгмийн даатгалын асуудлаар ч гэсэн нэр бүхий улстөрчдийг шалгаж байсан ч тэд бараагүй. Хуулийнхны дараагийн бай нь Х.Баттулга гишүүн байж. Гэхдээ энэ зүгээр ч нэг бай биш.

Том компанийн эсрэг зогсч том төслийг ард түмэнд ашигтай явуулах гэсний төлөө түүний эргэн тойронд ажиллаж байсан залуус хэрэг хийсэн нь нотлогдоогүй атлаа шоронд сууж, зарим нь эх орондоо ч хөл тавих аргагүй болоод буй. Хэн ч гэм буруутайг нь тогтоогоогүй. Оны өмнө баривчилсан Б.Батзаяаг өнөөдрийг хуртэл нэг ч удаа байцаагаагүй, хэргийг нь нэг ч алхам урагшлуулахгүй зүгээр л хорьж байгаа гэдгийг өмгөөлөгч нь ил тод хэлчихсэн. Гэм буруутай нь тогтоогдоогүй хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг гэрээс нь барьчихаад Хуульзүйн сайддаа худлаа хэлээд явж байна, тэд. Гэмтэй бол гэмийг нь тогтоож, өгөх ёстой ялыг нь өгөөд л явдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл зүгээр л хорьж, тамлахаас өөрийг хийсэнгүй.

Эдгээр улс төрийн зорилготой хэргүүд харамсалтай нь ихэнхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсвэл зохиомлоор гүтгэсэн хэрэг болоод өнгөрдөг нь аймшигтай. Олон жил сараар хорьж тамлачихаад зүгээр л нэг өдөр суллаад явуулчихдаг. Гэмгүй иргэдээ хэлмэгдуүлж, улс төрийн зорилгоор барьж хорьсныхоо төлөө тэд ядахдаа уучлалт гуйдаггүй. Харин хэдэн cap жилээр байцаалтад орж тамлуулсан хүмүүс эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр хүндээрээ асар их хохирол амсаад гарч ирдэг. Ардчилсан нийгэмд амьдарч буй монголчууд хүний эрхээ ингэж л эдэлж, хамгаалуулж байна. Ард иргэдийнхээ аюулгүй байдал, амгалан тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах учиртай хуулийнхан маань улстөрчдийн, эсвэл том компанийн гар хөл болж жүжиг тоглосоор явах уу.

Өнөөдөр хууль шүүх үнэн шийдвэр гаргадаг гэдэгт ард түмэн эргэлзэж эхэллээ. Мөрдэстэй хэн бүхэн авралын од биш араатан шиг харагддаг болчихож. Яг л их хэлмэгдүүлэлтийн цаг үе шиг. 30-аад оны хэлмэгдүүлэлт эргэн ирж, эцэг үрийг, эх хүүхдийг салгаж амьдын тамд унагадаг болжээ. Энэ бүхэн аймшиг биш гэж үү. Эх үрийн xaгацлaap тэд хатуухан хэлэхэд зугаагаа гаргаж байгаа. Баталсан хуулийнхаа дээр гишгэлж, балмад бүхнийг үйлдэх болов. Монголын мянга мянган цагдаа, шүүгч, хуульч, өмгөөлөгчдийг энд буруутгах гэсэнгүй. Гагцхүү улс төрийн зорилгоор, нэг улстөрчийн халаасанд багтаж, эсвэл том компани, пүүсийн гар хөл болсон хүмүүс тэднийг удирдаж, Монголын хууль хүчний байгууллагад дэндүү урт савраа оруулж, гүн бат шургалсан учраас өөрсдийнхөө эрх ашгийг өөр бусад гэмгүй цагдаа нараар гүйцэтгүүлж байгаа хэрэг юм.

Одоо хэрхэх вэ. Хэлмэгдүүлэлт ирчихлээ хэмээн том багагүй айж сандарч чимээгүйхэн  суух уу. Өнөөдөр надад ирээгүй юм чинь арьсаа хамгаалж суутал маргааш таны гэрт хуулийнхан дайрч ороод үрээс чинь салгаад ачаад явахыг үгүй гэж хэлэх аргагүй боллоо. Ноцсон бүхнээ хэмлэж буй тэднийг өөхшүүлсээр л суух уу. Бид дуугарах цаг нь болсон.  Тэр тусмаа төр барьж буй эрхмүүд хамгийн түрүүнд дуугарах ёстой. Хөхүүл хүүхэдтэй ээжийг эх хүнийхээ хувьд өмөөрч, өмгөөлсөн нэгнээ даапаалж суухын оронд улстөрчид бүгд хэлмэгдуүлэлтийн эсрэг хамтдаа дуугарч, тэмцэх учиртай. Цагдаагийн даргаа томилдог Ерөнхий сайд, шүүгч прокуророо томилдог Ерөнхийлөгчийн дуу хоолой хэрэгтэй байна. Парламентыг удирдаж суугаа УИХ-ын дарга ч үзэл бодлоо илэрхийлэх учиртай.

Тэгвэл Төрийн гурван өндөрлөг эхнээсээ дуугарч эхэллээ. Хуулийнхны даварсан үйлдэл хэрээс хэтэрч байгааг нэг ч гэсэн хүн зоригтой хэлж чадлаа. Тэр хүн бол УИХ-ын дарга З.Энхболд. УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Б.Батзаяагийн хэрэг эхэлснээс хойш би харзнасан байдалтай байгаа. Б.Батзаяа мөнгө идсэн уусныг би мэдэхгүй. Шүүх хурал ч болоогүй. Хэрвээ энэ байдал үргэлжилсээр байгаад улс төрийн сонгуульд нөлөөлөх зорилго агуулж байгаа бол АН-ын дарга үг хэлэхээс өөр аргагүй байдалд орно. Хэн нэгнийг баривчилж, ял өгч болно. Гэхдээ шүүхээр шийдүүлэх ёстой. Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг явдал одоо хуучирсан байна. Хуулийн байгууллагыг өөрийнхөө хувийн ашиг сонирхлоор хамгаалдаг хүмүүс байна. Ийм үл бүтэх хүмүүсийг хуулийн байгууллага хөөж явуулж, арга хэмжээ авахгүй бол энэ асуудал үргэлжлээд байна. Цагдаагийн даргыг хэн томилдог вэ Ерөнхий сайд. Прокурор, шүүгчийг Ерөнхийлөгч томилдог., Харин би хэнийг ч томилдоггүй. Энэ бүх салбар чинь УИХ-аас хол байгаад байгаа юм. Хуулийн байгууллагад ажиллаж байгаа компанийн гар хөл болсон хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Зайлуулахгүй байгаа. Би яах ёстой вэ” хэмээн ярьжээ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ардын уран зохиолч БЛхагвасүрэн, Аса аварга гэх мэтээр ардчиллын төлөө тэмцдэг, дуугардаг хэн бүхэн үгээ хэлж эхэллээ. Хуульзүйн байнгын хороо, улс төрийн намууд эхнээсээ хүний эрхийг уландаа гишгэлсэн хуулийнхны эсрэг тэмцэж эхэллээ. Одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байр сууриа илэрхийлж, гажиг төрийнхөө алдааг засах хэрэгтэй байна.

Эс тэгвээс олон нийт эрх баригч нам дотооддоо зөрчилдөж, цусгүй дайн өрнүүлж байна хэмээн харах  болсоор удлаа.

Монголын мэдээ
Б.Эрхэс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • 123123123 (March 23, 2016 9:51:12 am )

    Яг үнээн, ЗИ дарга бол монголоо гэх хүн шүү, Ард түмэн мэднээ, Та ёайн дуугарч булхайг илчилбэл ард түмэн таны зангарагыг бүр илүү үнэлнээ, та том юм хий,

  • zochin (March 23, 2016 9:51:30 am )

    Hogchino.AN l 12 ond garch ireed l ene buhzambaraagui huuli bus uildel.darga guai uuruu ch tm zuil sain hiidegshdee.suuliinh ni amarsanaa guai.orond ichdeggui suhai gonchigoo ni yabj amaa tarluulaad l…

  • Зочин (March 23, 2016 9:53:01 am )

    Нялх хүүхдийг эхийнх нь хөхнөөс салгаж нус нулим стай нь хутгаж, хөхүүл эхийн цагаан сүүг нулим стай нь хутгаж байж санаа нь ам ардаг энэ цагдаа, шүүхийнхнийг үнэхээр гайхаж байна Тэр жил 5хан сартай хөхүүл хүүхдийн ээжийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр 7 хоног баривчилж байсныг санаж байна. Эм эгтэй шүүгч тийм шийдвэр гаргасан даа

  • ҮЗЭХ (March 23, 2016 10:19:56 am )

    САЙХАНБИЛЭГ УРӨНХИЙ САЙД БОЛООД ЦАГДААГИЙН ДАРГЫГ ӨӨРЧЛӨН ЧИГНЭСИЙГ ТОМИЛСОН ЦАГДААГИЙНДАРГА БОЛСОН ЧИНГЭС ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА АЛБА ХААГЧАА АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨНИЙГ ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТААРАА ТОГТООН АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АЛБА ХААГЧАА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛЛАГААС ХАЛЖ ХАРИУЦЛАГ ТООЦСОН ГЭТЭЛ АВЛИГ АШИГ СОНРИХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГААС ХАЛЛАГДСАН ХҮНИЙГ ЧИНГЭС ДАРГА ЦАГДААД БУЦААН АВААД БАЯНГОЛ ДҮРГИЙН ХОЁР ДУГААР ХЭЛТСИЙН ДАГАР ТОМИЛОН АЖИЛЛУУЛЖ ХУУЛЬ ЗАВХАРУУЛЖ ХУУЛЬ САХИУЛАХ ЦАГААДААГИЙН БАЙГУУЛЛАГА АЛБА ХАГЧ НАРЫГ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАХ АЖИЛДА ТАТАН ОРОЛЦУУЛЖ БАЙГАА ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛД ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА БОЛ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХОЁР ДУГААР ХЭЛТСИЙН ДАРГЫГ ХЭН ХЭЗЭЭ ТОМИЛСОН БАЙНА ХЭН ХЭЗЭЭ ЯМАР ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДАГААС ХАЛАХ ШЙДВЭР ГАРАСАНЫГ БИЕЧЛЭНОЧИЖ ҮЗЭЭРЭЙ ИНГЭЖ Л ХУУЛЬ САХИУЛЖ БАЙНАДАА

  • JPY (March 23, 2016 10:31:45 am )

    CAD HAU RUB

  • иргэн (March 23, 2016 10:43:44 am )

    Баттулгыг ямар их хүмүүс өмөөрч байна. Их мөнгө идсэн хүн том хөдлөх нь аргагүй л байх. Гэхдээ Энхболдоо ард түмэн чамайг томилох байх тиймээ чи луйварчидтай нэгэн адил нөхөр юмаа даа. Хэрэг хийгээгүй хүн сандардаггүй байх энэ төрийн толгойд байгаа хүмүүс ямар их сандарч байнаа. хэн хэн оролцоотой гэдэгээ өөрсдөө батлаад байгаа юм биш үү шалгадаг хүмүүс нь тэнэг биш юм бол нэгийг бодох байлгүй дээ. Энхболдоо чамд яавал таалагдах ёстой вэ авлига өгч таалагдах ёстой юу. Ард иргэдээ багахан шиг доромжилоорой

  • зочин (March 23, 2016 11:31:44 am )

    маш үнэн хуулийн байгууллагуудыг улс төрөөс ангижруулж цэвэрлэгээ хийж хариуцлага тооцье шүгэл үлээе

  • Anonymous (March 23, 2016 11:49:51 am )

    АН өөрсдөө гарч ирээд Дээд шүүх, Улсын Прокурорыг томилоо биз дээ.

  • Цагдаагийн хурандаа (March 23, 2016 12:32:02 pm )

    З.Энхболдыг дэмжинэ. Мөрөн, Сандаг-Очир, Чингэс, шанага,хушга Ганболдууд гээд дандаа луйварчдын гар хөлүүд. Аль ч төрийн үед Цагдаа,АТГ-ын МБ албыг барьж хүн хилсдүүлж явдаг Энхтөр, Наранбаатар хуулиас нэг мөр зайлуулах хүн олон байна даа. Эднийг зайлуулбал цагдаа ариусна. Харамсалтай нь нэг үл бүтэх этгээдийн оронд өөр нэг нь ирнэ.Яасан ч зовлонтой юм. Энэ хар замд оруулсан хүмүүс нь хамгийн их шударга царайлдаг атлаа хамгийн үл бүтэх этгээдүүд болох Элбэгдорж,Нямдорж нар шүү дээ. Пүрэв генерал шиг нэг сайхан хүнйг л үгүйлж байна.З.Энхболд,Амаржаргал нар шиг ардаа бизнесийн уяанд боогдчихоогүй хүмүүс Ер, ЕС болчихоосой гэж үнэхээр хүсэж байна.

antalya rent a car