antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2016 9 comments

Изүцү оякатагийн хөл хугарч, Хакүхо сануулга авлаа

нийтлэсэн Admin

 

Мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээн Осака хотноо сүүлийн үед гараагүй өрсөлдөөнтэй явагдаж байна. Монгол аваргууд өвдөг шороодоцгоож, япон арслангууд өнгөтэй байгаа нь тэмцээний гол онцлог болж байгаа юм.
Эхний есөн өдрийн байдлаар озэки Кисэносато нэг ч унаагүй тэргүүлж, их аварга Хакүхо, озэки Гоэйдо нар найман ялалттай удаалан, араас нь хоёр унасан долоон бөх нэхэж явна. Энэ тэмцээнд түрүүлбэл ёкозүна цол хүртэж, эх орондоо 18 жилийн дараа үндэсний бөхийнх нь аваргыг буцаан авчрах хүндтэй боловч хүндхэн үүрэг хүлээсэн озэки Котошёогикү хоёр унаж, аварга болох замд нь улаан гэрэл аслаа. Ес дэх өдрийн барилдаанд түүнтэй озэки Кисэносато таарсан. Арслангууд хүчийг үзүүлэн барилдах нь уу гэтэл Кисэносато тачиай дээр мөргөлдсөнгүй, бултаж зайлаад Котошёогикүг өнхрүүлж орхилоо. Япон ёкозүна төрөх замд монгол аваргууд саад болно гэж шинжээчид үзэж байсан бол Котошёогикү япончууддаа дараалан өвдөг шороодоод байна. Барилдааны дараа Котошёогикү “Хууртсан би өөрөө буруутай ч Кисэносато хүчтэй бөх байж зайлаад байдаг нь сонин л байна. Уг нь хав барилцан үзэлцэх санаатай байлаа” гэж дургүйцлээ илэрхийлсэн. Гэхдээ Сүмогийн холбооны ерөнхийлөгч Хаккакү “Хоёр давааны зайтай байгаа ч түрүүлэх боломжоо бүрмөсөн алдаагүй. Цаашдаа хэр сайн барилдахаас бүх юм шалтгаална” хэмээн түүнийг түрүүлэхгүй үзүүрлэсэн ч ёкозүна цол олгож болох юм гэдэг санаагаа цухалзуулсан юм.

oyakata

20160321-00000071-nksports-000-6-view

Хаврын тэмцээний үеэр их аварга Хакүход холбооноос сануулга өглөө. Тэрбээр найм дахь өдрийн барилдаанд сэкивакэ Ёшиказэг дэвжээнээс түлхэн гаргасан хойноо хөлийг нь аван, үзэгчдийн суудал руу шидэж орхисон. Дохён дээрээс “нисэн” ирсэн Ёшиказэд дарагдсан Изүцү оякатагийн зүүн хөл хугарч, гурван сар эмнэлэгт хэвтэхээр болсон байна. Холбооны тэргүүлэгч гишүүн Исэгахама ояката “Өрсөлдөгчөө ялсан хойноо нэмж түлхэх, унагаах нь ямар хор уршигтайг Хакүход  санууллаа” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн. Хакүхо ч оякатагаас уучлалт гуйж, эмнэлэгт эргэж очихоо амласан байна.

 

Эх сурвалж: UB LIFE.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • ХҮН (March 22, 2016 6:01:47 pm )

    Та бүхэн 1937-1945 оныг та нар харж мэдэхгүй чадахгүй байж өнөөдөр далдганаад дагаад гүйж явна өнөөдөр өөрсдийгөө монгол уу өөр газрын хүн үү гэдгийг мэдэх ээ байсан байна наана чинь байгааг та бүхэн ойлгож яв дээрээс нь ЯПОН буруутай гэтэл яаж явж байна өнөөдөр ДАВГАДОРЖИЙГ шахсан,Гээл ахиад ДАВААЖАРГАЛЫГ дараа нь БЯМБАДОРЖИЙГ Тэгээд АНАНДЫГ ,ГАН-ЭРДЭНИЙГ шахах санаа ЯПОН САНАА САМУУРАЙ АРГАА

  • ХҮН (March 22, 2016 6:06:48 pm )

    ХЭРВЭЭ 1937-1945 ОНД ГИТЛЕР ОРОСЫГ ЯЛААД МОНГОЛЫГ ЯПОН ЯЛСАН БОЛ ӨНӨӨДӨР НААД МУУИ АРЛЫЫН ХУЛГАЙЧ НАР ЧИНЬ ЮУ Ч БИШ УСАН ДАА ЖИВЖ ҮХСЭН ХҮМҮҮС БАЙХ ЁСТОЙ ЮМ ДАА ХӨӨРХИЙ ЗАЯА ,НУТАГ МУУТАЙ УЛСУУД ДААН Ч МАНАЙ ТӨР ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС ДААНЧ УХААНГҮЙ ЮМ

  • ХҮН (March 22, 2016 6:07:55 pm )

    ХЭРВЭЭ ГИТЛЕР ОРОСЫГ ЯЛААД МОНГОЛЫГ ЯПОН ЯЛСАН БОЛ ӨНӨӨДӨР НААД МУУИ АРЛЫЫН ХУЛГАЙЧ НАР ЧИНЬ ЮУ Ч БИШ УСАН ДАА ЖИВЖ ҮХСЭН ХҮМҮҮС БАЙХ ЁСТОЙ ЮМ ДАА ХӨӨРХИЙ ЗАЯА ,НУТАГ МУУТАЙ УЛСУУД ДААН Ч МАНАЙ ТӨР ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА ХҮМҮҮС ДААНЧ УХААНГҮЙ ЮМ

  • Irgen (March 22, 2016 10:41:20 pm )

    Honzon muuhai hahuho deerelhuu evgui haragdaad baigaa shuu

  • aa (March 23, 2016 8:53:22 am )

    Saihan barildsan daa oh avarga… mmm… erni bol batalgaatai l hiine gej yzne shyy dee … garlaa gej haraad garaagyi baih tohioldol zunduu gardag…jaahan aatai aarhuu zan dutaad baisan youm aa bolj bolj… odoo nuguu ktoshogiku geechiig yag ingeed shideesee bilee… lol

  • гамбаа (March 23, 2016 2:09:13 pm )

    Муу самуурай нарыг бетонон дэвжээн дээр нь нам дарсан их аваргадаа баярлалаа.

  • зочин (March 24, 2016 2:46:06 pm )

    хугардаг хариугүй хөлтэй япон бэ

  • Anonymous (March 24, 2016 5:37:45 pm )

    спорт тэмцээний тухай бичсэн байхад хажуугаар нь улс төр, түүх бичээд байдаг нь ямар хүний шинж юм бол ? ЗАЯА ,НУТАГ МУУТАЙ УЛСУУД ч гэх шиг … хэзээ нэг энэ харанхуй мунхаг хөлдүү байдлаасаа гарах бол …

  • zochin (March 26, 2016 11:06:17 am )

    tter muu jarand uhsen uhriin buluunii ys ybuuldag ym biluu dee

antalya rent a car