Өнгөрсөн бүтэн сайн өдрийн сугалаагаар НӨАТ-ын 400 сая төгрөгийн азтанг тодруулсан билээ. Гэхдээ одоог хүртэл азтан ил болоогүй байгаа юм.
Тодруулбал 1-р сарын 27-ны өдөр “Оргил” худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн хүн 400 сая төгрөгийн эзэн болсон гэх мэдээлэл байгаа ч тэрбээр одоог хүртэл өөрийнхөө баримтыг ebarimt.mn-д бүртгүүлээгүй байгаа аж.
Харин хонжворын мөнгийг НӨАТ-ын хуулийн шинэчлэлийн дагуу улсын төсөвт суусан байгаа гэнэ. Тэгэхээр хэд бол хэдийг хожих боломж байгаа
Одоогийн байдлаар НӨАТ-ын урамшууллын системээс нийтдээ 70470 азтан тодроод байгаагаас 5924 иргэнд 234 420 000 төгрөгийг Төрийн сангаас олгожээ. Хэдийгээр иргэд олноороо азтан болж байгаа ч сугалаагаар хожсон мөнгөө гар дээрээ авч буй нь цөөхөн байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийт азтануудын 10 хүрэхгүй хувь нь мөнгөө авч байгаа гэсэн тооцоо гарчээ. Үүний учрыг тайлбарлахдаа “иргэд баримтаа системд бүртгүүлэхдээ хойрго хандах, эсвэл мэдэхгүй өнгөрч байгаа” гэдэг зүйлийг албаныхан хэлж байгаа ч яг тийм тоотой азтан үнэхээр байгаа эсэхэд эргэлзээ төрөхөөр байна. Одоогоор супер азтан буюу 400 сая төгрөгийг нэг хүн, 20 сая төгрөгийг нэг, дөрвөн сая төгрөгийг 21,500 мянган төгрөгийг 226 хүн, 100 мянган төгрөгийг 2250 хүн, 20 мянга төгрөгийг 22 066 хүн хожжээ. Жилд улсын төсвөөс 22 тэрбум төгрөгийн шагналын сантай сугалаа явуулна хэмээн анх зарлаж байсан.
Өчигдрийн байдлаар нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн азтан тодорсон хэдий ч 10 хүрэхгүй хувь нь мөнгөө авчээ. 400 сая төгрөгийн азтан хэмээгээд байгаа хүн нь олдохгүй бол уг мөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн юм. Тухайн азтаныг 1-р сарын 27-нд Оргил худалдааны төвөөс худалдан авалт хийж азтанаар тодорсон болохыг тогтоочихсон юм бол өөрийг нь олоход тийм ч хэцүү баймааргүй л юм. Яг тухайн цагт хэдэн төгрөгөөр юу авсан. Мөн камерийн бичлэг зэрэг олох олон боломж баймаар даа.
Хэрэв тухайн хүн баримтын цаасаа хаясан бол тэгээд хохь болох уу. НӨАТ-ын баримтын тухай эл асуудлыг ажиглаад байх нь ээ мухар сүсэгт итгэдэг иргэдээ хуурч “нэг л өдөр сугалаа хожно” гэдэг хоосон горьдлого тээлгэн хүлээлт үүсгэж, цөрхүүлээд байгаа харагдах юм. Хүмүүсийн сул тал дээр тоглолт хийж, бизнесийн хэсэг бүлэглэлийг дэмжиж буй мэт энэхүү 400 сая төгрөгийн тухай асуудал чинь худалдан авалт хийвэл азтан болно хэмээх Пи-Ар уу. Хэрэв хүнийг нь олоод 400 саяа өгч чадахгүй юм бол дэлгүүрийн нэр дурдах хэрэг юу байна.
Н.Ганаа
үргэлжлэл бий…
dorgio.mn
Холбоотой мэдээ
-
зочин (March 22, 2016 2:56:34 pm )
шоу
-
Иргэн (March 22, 2016 3:10:18 pm )
Амьдрал доройтоод ирэхээр сугалаанд аз таарч магад гэж горьдох нь ихэссэн.
-
Загар (March 22, 2016 3:53:24 pm )
Системд ирж бүртгэгдсэн баталгаажсан баримтуудаас наад супер азтанаа тодруулаач хэзээ наад хүний чинь олж өгөх юм. Бүртгүүлж баталгаажуулахын хэрэг юунд бна.
-
Энхээ (March 23, 2016 11:39:14 am )
Яг үнэн. Баталгаажуулаагүй баримтыг оруулж баймаар юм
-
-
ангууч (March 22, 2016 4:14:31 pm )
Битгий ард түмний сэтгэл санаагаар тоглоод бай татварынхан заавал тэр хонжсон нь бүргүүлээгүй байх даа яахав дээ
-
zochin (March 22, 2016 4:14:50 pm )
miniih taarahgui bna bnga burtguulj bna
-
Зочин (March 22, 2016 4:19:35 pm )
Энэ сугалаагаа зурагтаар явуулах хэрэгтэй. Тэгээд баталгаажсан, бүртгүүлсэн баримтуудаас сугалаа явуулж байх нь зөв. Бүртгүүлж баталгаажуулахын ач холбогдол нь үүнд л байгаа.
-
зочин (March 22, 2016 4:19:59 pm )
Үнэн л юм бол эзнийг нь олоод өгчих тэр байтугай юмыг та нар ухдаг биз дээ баталгаажсан сугалаанаас азтангуудаа тодруулаач татварынхаан
-
Mendee (March 22, 2016 5:05:03 pm )
Za sha sha.
-
Зочин (March 22, 2016 5:06:51 pm )
Энэ суглаа хэрэггүй.Би бодохдоо сонгуулийн шооуу гэж ойлгосон.худалдаа хийхэд үнийн дүн дээр нөт гэж нэмээд байна уудаа.Хүмүүсийн сэтгэхүй дээр тоглож байна.Хаяж чадахгүй би аз дайрч мэднэ гээд баахан цаас цуглуулдаг болсон.Худлаа гэдгийг мэдсээр байж.
-
Монголын төлөө (March 22, 2016 5:18:11 pm )
Наад сугалааны дугаар гаргаж байгаа машин чинь компютерийн удирдлагаар дугаар гаргаад байгаа юм биш үү. 4 дугаараар нь яагаад бөөндөж нэг хэсэг нь яагаад гацаад байгаа юм бэ.
-
Зочин (March 22, 2016 5:19:19 pm )
Ер нь энэ шал худлаа зуйл! Учир нь тэр неат-ын гээд байгаа сугалааны (бар кодтой) кодыг нь ” е баримт-д оруулахад хулээж авдаггуй, 10,000т хуртэл худалдан авалтын баримт бол орчихдог, орон сууц, цахилгаан, сехийн менгее телчихеед 200,000орчим тегрегийн баримт болохоор бур орохгуй! ШАЛ ХУДЛАА !!! Хуний шунаг сэтгэл дээр тоглосон томчуудын тоглоом!!! Бас дээр нь: Худалдан авалт хийхээр тэр БАР кодтой талоноо нэхэхгуй л бол егдеггуй, Учир нь хэрэв та талоноо нэхэж авахгуй бол уг тасалбарыг чинь тэр кассын нехер еерийнхее нэр дээр оруулж байгааг анхаарах хэрэгтэй!!!
-
Anonymous (March 22, 2016 5:29:17 pm )
эргүү эргүү юм ярьцгаах юм энэ чинь хамгийн гол нь таны төлсөн татвар очих ёстой газраа очиж байна уу үгүй юу гэдгийг хянах зориулттай худалдан авагч нар бүгд татвар төлж байгаа шүү дээ харин тэр бизнес эрхлэгч гээд байгаа шулаачид л та нарын төлсөн татварыг дундаас нь хусаад байгааг болиулах арга ерн бол сайн хууль далд эдийн засагийг ил болгон бас шудрага тайлангаа гаргах ач тустай зүйл шүү дээ
-
Бичээч (March 22, 2016 6:39:43 pm )
Хамгийн боломжтой хуулийг битгий улс төржүүлээд бай. МАН-ыхаан. Өөр гайгүй санал олж дэвшүүлээч. Ард түмэн маш их дэмжиж байгаа. Хэдэн хувийн ашгаа нуух гэсэн компаниудын лобби бөгөөд та нарын эсрэг сурталчилгаа хоёр л саад болоод байна. Үнэн үр дүнтэй хэрэгжиж байгаа шүү.
-
Irgen (March 22, 2016 6:44:19 pm )
Энэ хуулийг одоо больсон нь дээрээ, төр яасан баян юм бэ, ард түмэн чинь ядуу байна шүү дээ, Энэний оронд сургууль, цэцэрлэг, эмнэлэгээ бариачээ. Энэ сугалааг хэрэгжүүлээд байгаа нөхдүүд чинь Сүрэнжав овогтой Пүрэв гэдэг хүний компаний ажилчид болох Р.Отгонтулга, Ш.Батзаяат, н.Батбилэг, н.Энхбат нар гээд олон залуучууд байгаа. Нийт 46 тэрбум төгрөгөөр http://www.ebarimt.mn боссон. Ийм юм байж болох ууу, Ерөнхий сайдаа, Сангийн сайд Б.Болороо
-
З.Энхболд /ҮДТөв/ (March 22, 2016 8:19:20 pm )
НӨАТУС-ын төслийн нэгжээс цалинждаг төрийн албан хаагч нар байдаг.
-
Anonymous (March 22, 2016 9:00:16 pm )
Бүртгэлтэй баримтуудаа сугалаанд оруулчиж болдоггүй л юм байхдаа.Системд бүртгүүлээгүй баримт яахаараа мөнгө хожоод байдийн
-
Anonymous (March 22, 2016 9:03:01 pm )
Системд бүртгүүлээгүй баримт яахаараа мөнгө хожоод байдийн.Ситемдээ бүртгүүлээгүй бол хохино тийм шударга бус гэж юу байдийн
-
иргэн (March 22, 2016 11:30:14 pm )
манайхан арчаагүй ч улсаадаа ийм юмаар хөөцөлдөөд цаас цуглуулаад яваа бол үнэхээр үхэр гэдгээ баталж байна даа хөөө
-
НӨАТ (March 23, 2016 12:03:24 am )
Жижиг дэлгүүрүүд зах бөөний төвөөс бараа авахдаа НӨАТ-н падаанаа аваад төлөх ёстой НӨАТ-сөө хасуулахаа мэдэж байгаа болов уу. Хамгийн гол нь гаднаас нууж хааж дутуу мэдүүлж бага татвар төлж импортоор бараа оруулж ирдэг зарим нэг газруудын орлого ашиг, далд эдийн засгийг ил болгох гэж энэ хуулийг хэрэгжүүлж байгаа. НӨАТ гэдэг нь илүү хэрэггүй хэрэглээг бууруулах, хэмнэлттэй байлгах, импортыг багасгах л зорилготой. Жаахан хуулиа уншиж ямар зорилготой хууль вэ гэдгийг нь мэдэж байж бураач. Мэдэхгүй бол Монголоор дүүрэн байгаа нягтлангуудын нэгнээс асуу. НӨАТ-г чинь эцсийн хэрэглэгчид л төлдөг татвар. Тэгтэл дэлгүүрүүд тэр татварыг төлдөг юм шиг ярих юм. Нэг тооцоо хийж үзье. Нэг дэлгүүр үйлдвэрээс 1000-н талх, 100 төгрөгний НӨАТ-тай үнээр, нийт 1100-р авсан гэж бодъё. Түүн дээр 220 төгрөг нэмээд 1320-р заржээ. Орлого нь 1200 төг. Төлөх НӨАТ нь 120 төг болно 120-100=20 төгрөгийн НӨАТ-г татварт төлнө. 1200-1000=200*10%=20 төг орлогын татварт төлнө. Нийт төлөх татвар нь 20+20=40 төг. Цэвэр ашиг нь 200-20=180 болно. Тэгвэл өмнө нь НӨАТ төлдөггүй байхад ямар байсныг тооцоё. 1320-1100=220*10%=22 төг татварт төлнө. Цэвэр ашиг нь 220-22=198 төг болно. Зөрүү ашиг нь 198-180=18 төг. Тэгэхээр хэрэглэгчээс суутгаж авсан 20төг-ний НӨАТ-г өөрөө завшиж улс эх орноо хохироож байна гэсэн үг юм. Энэ нь шударгаар татвар төлсөн нь хохироод орлогоо нуудаг хэсэг нь хожиж байгаа хэлбэр юм. Эсвэл илүү олсон 18 төг-рөөр талхаа хямд зарж, цэвэр зах зээлийн өрсөлдөөний хуулийг зөрчиж байна. Ийм олон ашиг багатай архинаас өөр олигтой орлогоггүй, нэмүү өртөг бий болгодоггүй жижиг дэлгүүрүүдээр яах юм бэ. Өрсөлдөөний шударга хуулиар шигшигдээд, дампуурсан нэг нь өөр ажил хийх хэрэгтэй байна. Манай эх орон шиг газар нь нутаг нь үнэгүй мал нь хямдхан газар өөр хаана байна. Мал малла, ногоо тарь, унасан шатсан мод бэлтгэ, өөр сэтгэвэл зөндөө л ажил байна. Монголд хүн өлсөж үхвэл дэлхийн онигоо болох байгаа даа.
-
ахөхөхө (March 23, 2016 12:18:38 am )
Баяндаа биш тэр төлсөн НӨАТ-г чинь эцсийн хэрэглэгч буцааж авах ёстой юм. Харин ч 10-с 2 хувийг нь л буцааж өгье гэж байна. Баталгаажихгүй байгаа баримтаа өдөр болгон оруулаад үз. Миний тогны мөнгө төлсөн баримт орохгүй удсан боловч саяхан орцон. Банкинд төлсөн болохоор хоорондын тооцоо нь таарах гэж удсан байх. Дээдэх хэдэд хэлэхэд сугалаа таарахын тулд 2 талын бүртгүүлсэн баримт таарч байх ёстой учираас. Хэдхэн талон бүртгүүлээд аз чинь байвал хожоод, төлсөн татварын 20 хувиа буцааж аваад дуугай суувал яадгийн. Ядуу ядуу гэчихээд мөнгө зүгээр өгье гэхээр хуцаад байхийн.
-
ахөхөхө (March 23, 2016 12:28:17 am )
400-н сая-н эзэн гарч ирэхгүй бол сайн л биз Шагналын сан нь нэмэгдээд л явна шд. Баримтаа хаясан хүмүүс маш олон байдаг юм байна лээ. Нэг газар хэвтэж байж мэднэ шүү. Би нэлээн олон талон олсон. Нэг нь хонжвор таарсан шүү. Хонжвор таарвал сайтны дээр мөнгө хожсон тухай мэдээ гарч байна лээ Банкны бүртгэлээ баталгаажуулсан хэсэгт дахин нэг дансаа хянаад баталгаажуулахгүй бол хүсэлт явуулах хэсэг нь гарч ирэхгүй байна лээ Баталгаажуулангуут маргааш нь хонжвор авах хүсэлтийн хэсэг нь гарч ирнэ. Тэгээд дансанд чинь орно.
-
Gadaadad baidag l luivar (March 23, 2016 3:29:29 am )
Gadaadiin Lotto metiin luivariin dugalaanuud dandaa ene argiig hereglej hunii emzeg sedeveer yas goridoson nohoi bolgoj uursdiiguu reklamdadag baihgui yuu.Ter argiig surchihsan yadarsan ard tumneer mini togloj tsaaguuraa doog dohuu hiij 2 terbum tugruguu martsan sheeg bidnii tatvariin mungiig hulgailj gadaadiin bank ruu zuvchuulj baina daa.
-
Ажиглагч (March 23, 2016 8:22:18 am )
Иргэдээр мөн сайхан тоглох юм аа. Их мөнгийг хүнгүй сугалаанд, саяас дээш төгрөгийг өөрсдийн танилдаа тааруулж, бусад бага мөнгөн дээр хөөрхий ард түмнийг зодолдуулах юмаа. Энэ сугалааны тохируулгын ажил худлдаа байх өндөр магадлалтай. Дээхнэ үед компьютерээр морь уралдуулдаг гудамжны мөрийтэй тоглоом байхад ямар морь түрүүлэхийг тоглуулж байгаа эзэн нь тохируулж хүмүүсийг шулдаг байсан. Бас болоогүй ээ. Тоглож байгаа хүмүүсийн дунд хамтрагч нь байж байгаад тухайн үед нь бооцоо тавьж хожсон нэрээр мөнгө авдаг байсан. Түүнтэй агаар нэгэн буй.
24 Comments