antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2016 10 comments

МОБИКОМ-ын гадаад гүйцэтгэх захирал нь 600 гаруй ажилчдаа халах тушаал гаргажээ

нийтлэсэн Admin

Эдийн засгийн хямралын шуурга ширүүхэн байгаа энэ үед зарим албан байгууллага, компаниуд үүд хаалгаа барихад хүрээд буй. Харин зарим нэр бүхий томоохон компаниуд төсвөө хэмнэх үүднээс ажилчдаа цомтгож эхэлсэн.

Тэгвэл энэхүү ажилчдаа халах ээлжит хомрогонд МОБИКОМ-ын ажилчид өртөж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж эхэлж буй аж. Монголын анхны үүрэн холбооны оператор МОБИКОМ корпорацийн хувьд өдгөө 1200 гаруй ажиллагстайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

12895357_811723042305951_641594098_n

Гэвч тус компаний 1000 хол давсан ажилчдын тал хувь нь өнөөдөр ажлын байрандаа үлдэх үгүй нь эргэлзээтэй болжээ.
Учир нь МОБИКОМ-ын шинэ эзэд болох MCS компани, түүний томилон ажиллуулж буй гадаад гүйцэтгэх захирал нь тодорхой үе шаттайгаар ажилчдынхаа тоог нэн даруй 50 хувиар багасгах бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн аж.

hj

Одоогийн байдлаар эхний 200 хүний асуудал яригдаж байгаа бөгөөд эхнээс нь халагдах тушаалыг нь уншиж эхэлжээ.

Энэ мэдээг дуулсан зарим нэг ажилчид нь халагдах тушаалаа сонсохоосоо өмнө өөр ажлын эрэлд мордсон бол зарим нь гэнэт халагдсаны мөнгө аваад өөрсдөө сайн дураараа ажлаа өгч байгаа гэнэ.

uk

Эдийн засгийн хямралын цохилт хаа хаанаа хүнд байгаа энэ үед ажилчдынхаа тоог цөөлөх биш харин хамтын хүчээр гэсэн уриатайгаар хямралын өөдөөс сөрж байгаа компаниуд цөөнгүй бий.

Гэтэл монголчуудын мөнгийг хэдэн тэрбумаар нь гадагш нь гаргадаг гэх МОБИКОМ корпорацийн гадаад удирдлагууд ийнхүү ажилчдын нөхцөл байлалд анхаарах бус харин эсэргээрээ компанийнхаа зардлыг хэмнэх үүднээс ажилчдаа 200, 200-аар нь халж эхлээд байна.

Эх сурвалж: Bolod.mn

У.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Иргэн (March 22, 2016 3:04:35 pm )

    Ганц Мобиком байхад ашигтай л байсан байх. Одоо алдагдалтай байгаа гэхэд эргэлзэх юмгүй дээ. Олон өрсөлдөгчидтэй болсон.

  • Zochin (March 22, 2016 3:48:36 pm )

    Uu buur danpuurval taarna.

  • Ургаа (March 22, 2016 4:01:32 pm )

    Үнэ тарифаа хямдруулах хэрэгтэй шүү дээ. МCS юм бол төрөөс тендер нэрээр авдаг мөнгө нь бхгүй болсон байх л даа. Хөөрхий

  • 2016 (March 22, 2016 4:40:22 pm )

    юу гэж дампуурах вэ олох тусмаа төсвөө танаж байгаа юм

  • Anonymous (March 22, 2016 5:17:56 pm )

    Ажилчдыг хичнээн халаад дампуурахгүй. Харин хэрэглэгчид мобикомоос 200, 200-гаараа татгалзаад эхэлбэл л дампуурах байх даа.

  • kkk (March 23, 2016 1:17:43 am )

    za zaluus min neg sanaa bna 3 sariin 28
    niig huushuuriin bayar bolgii ekh ornii guril tos mah ashiglii

  • kkk (March 23, 2016 2:11:44 am )

    3сарын 28 Хуушуурны өдөр шүү.Айл гэр болгон хуушуурандаа монголд байдаг бүхнээр хийвэл зохилтой.Болж л өгвөл эх орны бүтээгдэхүүн ашиглавал зүгээр.

  • Baagii (March 23, 2016 10:14:33 am )

    Mobi gadaad ezentei kompaniig zailuul

  • хямрал... (March 23, 2016 11:09:17 am )

    ажилчдаа барьсан 20 жилийн ойн бэлэг…

  • Anonymous (March 23, 2016 12:37:45 pm )

    Та нарын нэгж авсан мөнгө чинь япон руу гардаг гэдгийг мэдэх үү. Монгол мөнгө эх орондоо үлдвэл тун сайн байна даа

antalya rent a car