antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2016 23 comments

НӨАТ & ДОЛЛАР ард түмнийг цөхрүүлж байна

нийтлэсэн Admin

98faa3e7f9907e4f1cb9dd0694b176ff

Эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэдийн амьдрал ахуй доошилсоор байна. Он гарсаар НӨАТ, долларын өсөлт хоёрт иргэд болоод бизнес эрхлэгчид цөхөрч байна.

Иргэдийн нэг хэсэг нь жижиглэнгээр амьдралынхаа хоолыг залгуулж буйг хэн хүнгүй мэднэ. Үүнийг жижиг худалдаа эрхлэгчид хүртэл төрийнхөнд дуугаа хүргэх гээд хэвлэлийн хурал хийх үеэрээ хүртэл онцолж байсан. Хэдэн гр гэдэс дотор, килограмм хүрэхгүй гурил, 100 грамм ургамлын тос, тал талхыг зээлээр авч хүүхдүүдээ өлсгөхгүй голын зогоодог тухай ярьдаг. Даанч хэт баян, ядуугийн ялгааг олгирохуд гаргаад тавьчихсанаа мэддэггүй. Тэд хэзээ ч жижиг дэлгүүрээс граммын тос, гэдэс дотор авч үзээгүй тэгээд тэрэндээ НӨАТ авна гэж байгаа. Тэгвэл тэрхүү жижиг дэлгүүр ашиг олох уу. НӨАТ орсон, ороогүй бараа бүтээгдэхүүний үнийн зөрүү ялгаатай байгааг та бүхэн мэдэх биз ээ. Тухайлбал, сүү НӨАТ нэмэгдээд 2600 төгрөг, нэмэгдээгүй дэлгүүрт 2300 төгрөгөөр худалдаж авах жишээтэй. Тэгэхээр жижиглэнгээр худалдан авалт хийн амиа авч яваа иргэд 300 төгрөгөөр хямд үнэтэйг нь сонгоно. Ингээд тэд үйлчлүүлж болоод байгаа ч нөгөө дэлгүүр бусад үйлчлүүлэгчээ сугалаатай баримт олгодог дэлгүүрт алдаж тухайн дэлгүүр худалдан авагчгүй болж үүдээ барина гэсэн үг. Мөн иргэд дэлгүүрээс худалдан авалт хийхдээ бэлнээр бус зээлээр авдаг гэнэ.

Сугалааны тохирлоор шоу хийн, цаагуураа 5000 гаруй наймаа эрхлэгчдээр дамжуулан иргэдээс татвар авч байгааг бизнес эрхлэгчид хэлэв.

Худалдаа эрхлэгчдийн өрийн хар дэвтэр ч өдрөөс өдөрт зузаарч, зарим зээлсэн бараа нь эргэж ирэхгүй, найдваргүй зээл рүү шилжин, худалдан авагч, худалдагч хоёулаа дампуурлын ирмэгт хүрсэн тухайгаа дуулгалаа. Иргэдийн амьдрал ийм дээрээ тулж, ширхэгийн төмс, граммын тосоор өдрийн хоолоо залгуулж байгаа энэ үед НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахин нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байгааг Нийтийн эрхийг хамгаалах холбооныхон /НЭХХ/ онцолсон юм.

Нийслэлийн зургаан дүүргийн 8000 орчим худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл амьдралд буухгүй хуулиа эргэн харахыг хүслээ.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 18.1.8 заалт жижиг, худалдаа, наймаа бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байгаа аж. Энэ хуулинд “хувь хүн” гэсэн гэсэн үг орсноос 100 төгрөгийн ч орлого олсон хэн бүхэн татвар төлөгч болжээ. Үсчин, автобусны эцсийн буудал дагуух жижиг ТҮЦ, гуталчдыг “кассын машин заавал худалдан ав. Аваагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсооно” хэмээн холбогдох байгууллагуудаас удаа дараа дарамталж, сүрдүүлж эхэлжээ.

Харин кассын машин худалдан авснаар бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс өөр аргагүйд хүрч, энэ нь иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгааг учирлав. Баянзүрх дүүргийн худалдаа эрхлэгч Т.Дэлгэр “Бидэнд хоёр хувийг буцаан олгох гээд байгаа юм биш, харин ч биднээс авч байна. Жишээ нь бид атар талхыг үйлдвэрээс 1050 төгрөгөөр авдаг. Харин 10 хувийг нь НӨАТ-д өгөх учир 50 төгрөгийн ашиг харж, зарвал бид алдагдалд орно. Иймээс бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхээс өөр аргагүй байдалд хүрлээ..Харин бараа бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч ард иргэд. Одоо бид памперсыг 850 төгрөгөөр худалдаалж байна. Энэ үнэ магадгүй 1200 болоход хүрээд байна. Бид татварын байцаагч болчихлоо. Эдийн засгийн хямралтай энэ үед иргэдийн нуруун дээр ийн ачаа үүрүүлэх нь эмгэнэлтэй юм” хэмээн өөрийн байр сууриа энэ үеэр илэрхийлсэн юм.

Түүнчлэн 218.1 хөдөлгөөний санаачлагчид болох иргэн Т.Баярхүү, Ц.Шинэбаяр, Г.Ганбат нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд Иргэний хуулийн 218.1-дэх Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг шаардав.

Долларын ханш өсөхийн хэрээр валютын зээл авсан иргэн, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Өнөөдөр долларын ханш 2050 төгрөгтэй тэнцэх боллоо. Гэтэл гурван жилийн өмнө ч юм уу доллар 1400 төгрөгтэй тэнцэж байх үед валютын зээл авсан аж ахуйн нэгж өнөөдөр асар их хохирол амсч байна. УИХ-аас баталсан дээрх хуулийн заалтаар ийм үед иргэн, аж ахуйн нэгж хохирох ёсгүй. Харамсалтай нь, долларын ханш чинээндээ тултал өсчихөөд байхад уг заалтыг нэг ч удаа хэрэгжүүлсэнгүй иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан уриалга, мөн шаардлага хүргүүлж байна хэмээн тус хөдөлгөөний санаачлагчид онцоллоо.

Тэд шаардлагадаа:

  • УИХ-ын харъяа бүтэц болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкуудын холбоо, Худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоод болон бусад хэрэгтэй төлөөллүүдээс оролцуулсан ажлын хэсгийг УИХ дотроос зохион байгуулж, ам.долларын зээлүүдийг Иргэний хуулийн 218.1 заалтын дагуу төгрөгийн зээлд шилжүүлэх асуудлыг шийдэх.
  • Монголбанк, Монголын банкуудын холбоотой хамтран банк бүрээр олгогдсон ам.долларын зээлийн олгогдсон үеийн төгрөгийн ханшаар тооцсон дундаж шилжүүлэх итгэлцүүл ханшийг тодруулж баталгаажуулах.
  • Ажлын хэсгийн судалж, баталгаажуулсан ханшийн дагуу арилжааны банкуудын ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлж гэрээнүүдийг шинэчлүүлэх.
  • Хэрэгжих шатанд банк бусад сонирхогч этгээдүүдээс янз бүрийн санхүүгийн заль булхай оруулахгүй байхыг хянаж хэрэгжүүлэх.
  • 2015 онд батлагдсан Онцгой албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тогтоосон нэгж ам доллар 1470 төгрөг гэсэн ханшаас ямар ч тохиолдолд ихэсгэхгүй байх.
  • Ажлын хэсгийн явуулах үйл ажиллагааг биечлэн хянаж, долоо хоног бүр ард түмэндээ мэдээлж байх.

Дээрх хоёр үйл явдал нь НӨАТ & ДОЛЛАР ард түмнээ цөхрүүлж байгаагийн тод жишээ.

Х.Даваа

Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • zochin (March 22, 2016 11:51:08 am )

    zahiin ger horoololiin delguur myhlag tsainii gazryyd bugd damfyyrsan shu de ene hyyli garsanaas hoish tegeed deer n daramtlaad l bga unetei kassiin mashin ab geed

  • zochin (March 22, 2016 12:17:58 pm )

    ЭНЭ АН-ЫН ҮЕД ОЛИГТОЙ ЗҮЙЛ ОЛЖ ХАРСАНГҮЙ. УРВАГЧ, ШАРВАГЧ, БЯЛДУУЧ, ЗУСАРЧ, ИЙМ Л ХҮМҮҮС ОЛНООР ТӨРӨХИЙГ ОЛЖ ХАРЛАА.

  • Mendee (March 22, 2016 12:18:20 pm )

    Vher Mongolchuud Bosoh Boloogvi yu!

  • Бичээч (March 22, 2016 1:45:24 pm )

    Хамгийн боломжтой хуулийг битгий улс төржүүлээд бай. МАН-ыхаан. Өөр гайгүй санал олж дэвшүүлээч. Ард түмэн маш их дэмжиж байгаа. Хэдэн хувийн ашгаа нуух гэсэн компаниудын лобби бөгөөд та нарын эсрэг сурталчилгаа хоёр л саад болоод байна. Үнэн үр дүнтэй хэрэгжиж байгаа шүү.

    • эсэргүү (March 22, 2016 1:52:01 pm )

      энэ нэг нам дагаж далдганасан нөхөр хуцалгүй дуугүй бай.

      • hhhh (March 22, 2016 2:09:04 pm )

        eserguu chi bol ………

    • fff (March 22, 2016 7:18:48 pm )

      ene deedex xolsnii bicheech yu gej xutsaad bna aa.pizda mini chi AH iin bogsiig dolooj jaaxan mongo oloo yu muu gologoo

  • huuli (March 22, 2016 2:07:51 pm )

    huulia daga. dagahgui bol haalgaa barihgui yu. ger horoolliinhon hiigeed bolood l b.na.

  • Anonymous (March 22, 2016 2:16:12 pm )

    Ард тумэн баярлаагуй татвараар Улс орноо еренд оруулж ядууруулж байгаагаа мэдэхгуй байгаа терийнхен хеерхий ард тумэн хэцуудэж байгааг ойлгохыг хусэхгуй байгаа нь хэцуу

  • гишүүн байлаа (March 22, 2016 2:35:44 pm )

    иргэдийг шулах зориулалтай хууль ямар ч тооцоо судалгаа хийгээгүй энэ хуулийг зөв гэж үзэж байгаа иргэн бол ард түмний эсрэг юу ч хийхээс буцахгүй хүн болой тэнэг минь залуу насандаа замын бөглөө үхсэн хойноо тамын бөглөө минь улс эх оронд чи юу ч нэмэр хийж чадахгүй дуугүй сууж бай битгий гай бол

  • Иргэн (March 22, 2016 2:55:32 pm )

    Дээдчүүлийн энэ яригдаад байгаа зүйлсээс болоод ард бараг хуваагдаад бие бие рүүгээ арсалдах нь. Ер нь аливаа зүйл гарч ирлээ гэхэд хүн бүрт таалагддаггүй шүү дээ. Мөнгө өгье, халамжинд авъя гэсэн юмыг хүртэл бэлэнчлэхэд сургаж байна гээд ард шүүмжилж л байсан шүү дээ.

  • зочин (March 22, 2016 3:45:25 pm )

    Ман ан махн изнн бүгд адилхан нүүдэлчид хаа яваа газраа цөлмөж дампууруулаад ховх сорцгоогоод л явж байгаа. Одоо аргаа бараа ард түмний халаасруу орсон.

  • Anonymous (March 22, 2016 4:13:38 pm )

    mongoliin zasgiin gazar ustval taarna

  • ардчилсан намын гишүүн туяа. (March 22, 2016 5:11:16 pm )

    хуцаад бай? монголчууд турж үхвэл үхнэ л биз бид хийдгээ хийнэ. авдагаа авна.

  • ok (March 22, 2016 5:12:52 pm )

    ardchilsan namiig dahij hezee ch songohui

  • Зочин (March 22, 2016 8:43:57 pm )

    Өргөн хэрэглээний барааны үнийг 10 хувь өсгөсөн энэ хууль иргэдийн худалдан авах чадамжийг 10 хувь буурууллаа. Тэгэхээр борлуулалт 10 хувь буурна. Олон ч жижиг АА н нэгж, худалдаачид дампуурах байхдаа. Мөн ч олон жижиг татвар төлөгчид байхгүй болохоор бгаа биз. Үүний сөрөг үр дагавар маш том шүү. Наанадаж ажилгүйдэл ихсэж, цаанадаж улс цалингаа таьж чадахгүйд хүрэх бишүү. АН идсээр амьдралаас тасарчихжээ

  • Anonymous (March 22, 2016 9:13:52 pm )

    хулхи юм хэд нугалж зардаг хүмүүс ганц кассын машин авахгүй гороогоод хуулиа биелүүлж чадахгүй бол хохино ш дээ шунал нь дэндэж байгаа ш дээ шөнө унтаж чаддаг болов уу мөнгө нь бодогдоод .

  • erdene (March 22, 2016 10:05:19 pm )

    Uneheer NOAT hymrald darluulj baina daa. Olon toriin huur yzehed ingej myarch baisangui.

  • erdene (March 22, 2016 10:05:47 pm )

    Uneheer NOAT, hymrald darluulj baina daa. Olon toriin huur yzehed ingej myarch baisangui.

  • НӨАТ (March 22, 2016 11:24:46 pm )

    Жижиг дэлгүүрүүд зах бөөний төвөөс бараа авахдаа НӨАТ-н падаанаа аваад төлөх ёстой НӨАТ-сөө хасуулахаа мэдэж байгаа болов уу. Хамгийн гол нь гаднаас нууж хааж дутуу мэдүүлж бага татвар төлж импортоор бараа оруулж ирдэг зарим нэг газруудын орлого ашиг, далд эдийн засгийг ил болгох гэж энэ хуулийг хэрэгжүүлж байгаа. НӨАТ гэдэг нь илүү хэрэггүй хэрэглээг бууруулах, хэмнэлттэй байлгах, импортыг багасгах л зорилготой. Жаахан хуулиа уншиж ямар зорилготой хууль вэ гэдгийг нь мэдэж байж бураач. Мэдэхгүй бол Монголоор дүүрэн байгаа нягтлангуудын нэгнээс асуу. НӨАТ-г чинь эцсийн хэрэглэгчид л төлдөг татвар. Тэгтэл дэлгүүрүүд тэр татварыг төлдөг юм шиг ярих юм. Нэг тооцоо хийж үзье. Нэг дэлгүүр үйлдвэрээс 1000-н талх, 100 төгрөгний НӨАТ-тай үнээр, нийт 1100-р авсан гэж бодъё. Түүн дээр 220 төгрөг нэмээд 1320-р заржээ. Орлого нь 1200 төг. Төлөх НӨАТ нь 120 төг болно 120-100=20 төгрөгийн НӨАТ-г татварт төлнө. 1200-1000=200*10%=20 төг орлогын татварт төлнө. Нийт төлөх татвар нь 20+20=40 төг. Цэвэр ашиг нь 200-20=180 болно. Тэгвэл өмнө нь НӨАТ төлдөггүй байхад ямар байсныг тооцоё. 1320-1100=220*10%=22 төг татварт төлнө. Цэвэр ашиг нь 220-22=198 төг болно. Зөрүү ашиг нь 198-180=18 төг. Тэгэхээр хэрэглэгчээс суутгаж авсан 20төг-ний НӨАТ-г өөрөө завшиж улс эх орноо хохироож байна гэсэн үг юм. Энэ нь шударгаар татвар төлсөн нь хохироод орлогоо нуудаг хэсэг нь хожиж байгаа хэлбэр юм. Эсвэл илүү олсон 18 төг-рөөр талхаа хямд зарж, цэвэр зах зээлийн өрсөлдөөний хуулийг зөрчиж байна. Ийм олон ашиг багатай архинаас өөр олигтой орлогоггүй, нэмүү өртөг бий болгодоггүй жижиг дэлгүүрүүдээр яах юм бэ. Өрсөлдөөний шударга хуулиар шигшигдээд, дампуурсан нэг нь өөр ажил хийх хэрэгтэй байна. Манай эх орон шиг газар нь нутаг нь үнэгүй мал нь хямдхан газар өөр хаана байна. Мал малла, ногоо тарь, унасан шатсан мод бэлтгэ, өөр сэтгэвэл зөндөө л ажил байна. Монголд хүн өлсөж үхвэл дэлхийн онигоо болох байгаа даа.

  • Anonymous (March 23, 2016 4:53:37 am )

    Dollar yamar hamaatai yum be. Manai ediin zasag unaj suirch mungunii hansh buurch baigaa ni tuunii dollartai haritsah haritsaag buulgaad baina shuu dee. Manai yaduurlig uruvduud dollar hanshaa buulgaad baihgui bizdee. Deer bui maluud ediin zasgiig unagachihaad buruug ni $ luu chiheed bultana gevel gonj shuu. Mongol bank chini $iin hanshiig zohiodoggui yum. Ediin zasgiin chini chadavhitai haritsuulj $iin uniig l zarlaj baigaa yum shuu. Bank hanshiig ni usguud bna gej uursduusuu zailuulj baigaag medej baigaa bizdee

  • Зоригт (March 23, 2016 9:09:33 am )

    АН-д боловсон хүчний нөөц гэж үнэндээ алга. Тэгээд дан хаана сургууль төгссөн нь мэдэгдэхгүй, гахай үүрснээ гайхуулах дуртай нөхдүүдээр улсын ажил хийлгэсний гор нь одоо гарч байна. Угаасаа бүх зүйл массаараа л явдаг шүү дээ. Одоо МАХН гэж бас яг ижил загвартай нам болж байна. 1 хүнийг тахьсан толгойгүй хүмүүс.

  • Зочин (March 23, 2016 11:48:58 am )

    Нэгэнт гаргасан хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Жижиг дэлгүүрүүд ч мөн НӨАТ -тэй тасалбар өгөх ёстой. Ажил хийж орлого олж байгаа хүн бүр татвар төлж байгаа. Тиймээс дэлгүүрүүд жижиг том гэлтгүй ашиг орлогын хэмжээнээсээ хамаараад татвараа төлөх ёстой. Хуулиа хэрэгжүүлэх тал дээр сайн ажиллах хэрэгтэй. Төр хуулиа хэрэгжүүлэх үүрэгтэй түүнээс биш хэн нэгний шаардсанаар хуулинд өөрчлөлт оруулах ёсгүй.

antalya rent a car