antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2016 68 comments

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан: Намайг ч гэсэн бариарай

нийтлэсэн Admin

Screenshot_4_500x500754844356201603220233

Ойрын өдрүүдэд Х.Баттулгын туслахууд болох хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг баривчилсан хэрэг гарсан билээ. Энэ тухай олон нийт янз бүрээр л хүлээж авч байна. Харин “Монгол дахь Мүүн ажиллагаа” сэдвээр Цензургүй сурвалжлага хийж дээр, дооргүй хөдөлгөсөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “намайг ч гэсэн бариарай” хэмээн Х.Баттулгыг дэмжиж байгаагаа өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Тэрээр “Х.Баттулгын ажилчид хийгээд хамтран зүтгэгчдийг нь хоморголон баривчилж эхэллээ. Олны хэлдгээр Женко Х.Баттулга нь Тавантолгойг “Энержи ресурс”-ын хятадуудын өрөнд өгөх булхайг илчилж, Монголчуудыг өөрсдөө бүтээж, хийх нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Сайншандын хүнд үйлдвэрийн цогцолборыг бүтээн байгуулахын төлөө зүтгэсээр ирсэн. Монгол хүн ажилтай байж Монголдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж, монголын баялгийг ард түмэн нь эзэмших ёстой гэсэн Х.Баттулгын үзэл бодлыг ард түмэн дэмжсээр ирсэн. Гэтэл энэ бүхэн эрх баригчдад таалагдсангүй. Одоо түүний нарийн бичиг, бүр хувийнх нь компанийн захирлыг ч баривчлав. Бүр байчихаад Ардчилал сониныхныг хүртэл Эрүүгийн цагдаад дууджээ. Хэрэв Х.Баттулгыг дэмждэг түүнтэй хамтарч ажилладаг бүхнийг толгой дараалан баривчлахаар шийдсэн бол намайг ч бас бариарай. Учир нь би түүнийг дэмждэг. Тиймээ, би эх оронч, үндэсний үзэлтэй хүн. Намайг Ирвэс хамгаалах сангийн биологч талийгаач Т.Лхагвасүмбэрэл агсны тухай нэвтрүүлэг хийхэд, мөн саяхан хийсэн “Монгол дахь Мүүн ажиллагаа” нэвтрүүлгийг ч Х.Баттулгын захиалгаар хийсэн гэж мушгин гуйвуулж байна. Би тэгж бичигсдээс ам асууя. Та нарынхаар бол Сүмбээ агсан алагдсан нь зөв байх нь ээ. Түүний хэргийг илрүүлэхгүй хаях нь зүйтэй гэж нэвтрүүлэг хийх ёстой байв уу. Мүүний гаж урсгалаар ард түмэн тархиа угаалгаж амьдаараа газарт булуулж, охид бүсгүйчүүд минь Солонгост зарагдаж, эцэг эхээсээ урваж, үхсэн харь хүнийг шүтэж, боолын хөдөлмөр эрхлэх нь зөв юм уу. Хэрэв энэ бүхнийг би зөв гэж нэвтрүүлэг хийсэн бол өдийд өчнөөн сайхан амьдрах байсан уу. Тэгвэл үгүй. Би тийм нэвтрүүлэг хийж чадахгүй. Ер нь эдгээр нэвтрүүлгийг Х.Баттулга захиалж хийлгэсэн бол бүр ч сайн байхсан. Тэр сайн зүйлийг захиалсан болж таарна даа. За тэгээд сэдвээсээ халихад би ч бас тэр Тавантолгойг хятадуудад өгөхийг чинь эсэргүүцэж, Сайншандын хүнд үйлдвэрийн цогцолборыг дэмжиж, бичиж, ярьж байсан хүн. Намайг ч бас баривчлаарай. Эмэгтэйчүүдийг баривчлах ёстой юм бол намайг нэг тоонд нь аваад яваарай. Х.Баттулгыг дэмждэг олон хүн Монголд бий. Тэднийг бас толгой дараалан баривчлах уу. Энэ чинь ардчилал бишээ найзууд аа. Энэ бол аймшиг. Ганц хүний дарангуйлал тогтож байгаагийн илрэл. Н.Энхбаярын үед ч ийм байгаагүй юм шүү” хэмээжээ.

m

Эх сурвалж: Photonews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

68 Comments

  • Зочин (March 22, 2016 11:28:35 am )

    бүү шантраарай

  • Dorjoo (March 22, 2016 11:35:18 am )

    Ганц хүн нь хэн юм бэ? Элбэгдорж мөн үү?

  • zochin (March 22, 2016 11:39:02 am )

    Мөнх баясгаланг дэмжиж байна.Бүү шаитраарай!

    • МОНГОЛ (March 23, 2016 10:27:30 am )

      ҮНЭН ГЭЖ БАЙХГҮЙ МОНГОЛД ЗӨВ ГЭЖ БАЙГАА ШҮҮ. ЗОРИГТОЙ БАЙ. ЧАМАЙГ ОЛОН ОЛОН ЗӨВИЙН ТӨЛӨӨ САНАА СЭТГЭЛЭЭ ЧИЛЭЭЖ БАЙГАА МОНГОЛ ХҮМҮҮС ДЭМЖИЖ БАЙГАА

  • zochin (March 22, 2016 11:48:40 am )

    yg zub iim l shudarga xun unuudur xeregtei bna nuguu ex orondoo xairtai gej orligsod xaana bna iim l bna daa

  • sotitst (March 22, 2016 11:52:11 am )

    battulga gishuuniig bemjigchid bicheed bgaarai. bich bas demjdeg. huvalznuudiig ilchleerei

  • zochin (March 22, 2016 11:54:02 am )

    Demjij bn

  • зочин (March 22, 2016 11:58:51 am )

    Худал хуурмагийн бамбай хууль гэдэг юу вэ, монголд
    Хувь заяагаар тоглосон гууль юм шүү дээ тэр чинь
    Олон түмэнд хүндлэгдсэн одтой хийморьтой эрчүүд
    Орчлонг уяраах бүүвэйг үрдээ дуулах ээжүүд
    Мунхаг төрийн түшээдийн муйхар хар санаагаар
    Муу муухайд гүтгүүлэн хэлмэгдэж байна, энэ цагт

  • зочин (March 22, 2016 12:04:44 pm )

    Хорвоод хүмүүний амьдрал мөнх биш дээ, та минь
    Хор хутгасан үйл нь нэг л өдөр хариу нэхнэ
    Тэр цагт та нар цусаар уйлавч хожимдсон байна.
    Тэр гэсгээлийг өөрөө биш ч үр хүүхэд чинь хүртэнэ.
    Андын журмыг умартаад
    Албан тушаалдаа омогшоод
    Алт мөнгөнд шунаад
    Аз жаргалд хүрсэн хүн
    Алаг дэлхийд байхгүй гэдгийг
    Ахин дахин бодоорой доо.

    • zochin (March 22, 2016 12:14:07 pm )

      САЙХАН ШҮЛЭГ БН.ДААНЧ ҮҮНИЙГ ТӨРИЙН ТЭРГҮҮНД БАЙГАА ТЭНЭГ АН-ЫН НӨХДҮҮД ОЛЖ УНШИХГҮЙ ДЭЭ.ҮНЭХЭЭР НЭНХБАЯРЫЭ ҮЕД АРД ТҮМЭН НЬ АРАЙ ТАЙВӨН БСАН ЮМ ШҮҮ.ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ХҮРТЭЛ НАМААР ГАДУУРХААД АЖЛЫГ НЬ БУЛААН АВАХ АЖИЛЛАГАА ОДОО БОЛТОЛ БАЙСААР БН.АН-ЫГ ЧӨТГӨР АВЧ АРД ТҮМНИЙГ МИНЬ АЙДСААС ГАРГАЖ ХАЙРЛА.

    • Үнэн (March 22, 2016 5:37:17 pm )

      Бурхан цээрлүүлнээ.

  • zochin (March 22, 2016 12:07:05 pm )

    Хэхэ хүссэн юм хүзүүгээр орооно гээч болох вии дэ. Сэтгүүлчид аль нэг нам бас хувь хүнээс хамааралгүй ажиллах естой ч тэгж чаддаг билүүв Харж л байя мэргэжлээ ашиглаж баахан сенсэци тарж байгаад дараа нь улс төрлүү шургалдаг биздэ аль нэг нам эвсэлд хавчуулагдаад. түүх бас баримт байгаа л биздэ

  • зочин (March 22, 2016 12:09:03 pm )

    Мөнхбаясгалан та шударга хүн. Хэн нэгэн шиг “шударга л байцгаая л даа” гэчихээд шударга бусыг хийж, шударга бустай эвлэрч байгаагүйг монголын ард түмэн харж байна, дэмжиж байна. Битгий шантраарай. Шударга ёс гэж байдаг бол ялах өдөр ирнэ ээ.

  • зочин (March 22, 2016 12:09:26 pm )

    Юун сагсуу хүүхэн бэ. Хүссэн юм чинь хүзүүг чинь орооно доо

    • МОНГОЛ (March 23, 2016 10:29:56 am )

      САГСУУРЧ БАЙХЫГ НЬ ХААНА ХАРСАН ХУЖУУ ВЭ ЧИ. ЭНЭ СЭТГҮҮЛЧ ХУЖАА НАРТ САГСУУ ХАРАГДДАГ Ч МОНГОЛ ХҮНД ЗӨВИЙН ТӨЛӨӨ ГЭЖ МЭДРЭГДДЭГ ЮМ.

  • Anonymous (March 22, 2016 12:09:51 pm )

    NEEREE MUULAAD BGA ENHBAYARIIN UED IIM BGAGUI DE ENE ELNEGDORJ YOSTOI SAMARCH BN DA

  • зочин Дорж (March 22, 2016 12:12:50 pm )

    эх оронч үнэн сэтгэлээрээ монголд тодорхой зүйл хийж байгаа хүмүүсийн битгий мохоогоод байлдаа энэ Баттулга юм хийж чадаж байгаа ухаантай аавын хүү юм шүү түүнийгдэмжих хэрэгтэй болж өгвөл тулаж хийсэн зүйлийнх нь үр дүнг үзэх хэрэгтэй хэрэв худал хуурмаг зүйл хийвэл хуулийн дагуу ял шийтгэл оноож ард түмэнд үнэн байдлыг тайлбарлаж өгөх хэрэгтэй байна

  • Anonymous (March 22, 2016 12:15:58 pm )

    setguulch munkhbayasgalang demjij b.a bitgi shantraarai tuushtai b..a shuu

  • Зочин. (March 22, 2016 12:16:15 pm )

    Шударга үнэний төлөө зоригтой дугардаг бүсгүй гэж боддог.

  • Anonymous (March 22, 2016 12:20:56 pm )

    setgvvlch min Tanyas uur duugarah zorigtoi setgvvlch mongold uur daanch alga bn daa..bid ard chin hamgaalna.

  • МОНГОЛ (March 22, 2016 12:22:58 pm )

    АРДЧИЛСАН НАМ ОДОО ДАХИЖ ГАРЧ ИРЭХЭЭРГҮЙ БОЛТЛОО НЭР ХҮНД НЬ УНАСАН. ТҮҮХИЙГ ГУЙВУУЛЖ ЗӨВХӨН ӨӨРСДИЙГӨӨ Л ГЭЖ СЭРҮҮН ЗҮҮДЭЛЖ АРД ТҮМНИЙГ ХАГАРАЛДУУЛЖ, ОЛНЫ ҮГИЙГ АВЧ ХЭЛЭЛЦЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙГАА НЬ ЖИНХЭНЭ ГУТАМШИГ. ТӨРИЙН ДЭЭР ОЛОН ТҮМЭН БАЙДГИЙГ БҮҮ МАРТ. МАРТАЖ ЧАДАЖ БАЙГАА НЬ ТА НАРЫН ТОМ АЛДАА

  • лодой (March 22, 2016 12:34:41 pm )

    Bi mongol hvn gehdee tomor zam bariylah l estoi baisan tegeed derees ni ochnoon mongo idsen tegeegui bol sandralgui l shalgyylchih heregtei sh de!Yagaad medegdel hiigeed humuuseer omoorvvleed bgaa um be!!!Mongoliin hogjiliig heden jileer hooshoo tatsan bol?

  • zochin (March 22, 2016 12:40:50 pm )

    Demjij bn shuuu nzaa

  • Баяраа (March 22, 2016 12:48:29 pm )

    энэ сэтгүүлч бүсгүй зөв ярьж байгаа шүү эрхмүүд оюундаа тунгаах болсон шүү

  • зочин (March 22, 2016 12:56:44 pm )

    Мөнхбаясгаланг дэмжиж байна. Үнэн үг хэлсэн хүнд хүмүүс дургүй байдаг юм. Зоригтой байгаарай. Урагшаа

  • Тулх (March 22, 2016 1:02:07 pm )

    женкогийн шантааж арай хэтрээд байсаан. жирийн иргэдэд хүртэл илт мэдэгдээд байдаг болчихсон. Хөхүүл хүүхэдтэй хүүхний тухайд бол хорихгүйгээр шалгаж болно шүү дээ. Манайд заавал хорьж, залхаах, эрүү шүүлт тулгаж байцаадаг буруу жишиг тогтчихсон. үүнийг бид өөрчлөх шаардлагатай.

  • zochin (March 22, 2016 1:23:22 pm )

    ene zasag tur arai dendej bnaa. unen bolgonig haraar budaj surug medeelel taraaj baihaa erh medeltenguud boliochee. TV nevtruuleg bolgon Battulgin zahialgaar hiigddeg bolj bnuu. Teneguudig dahin buu songo

  • зочин (March 22, 2016 2:11:17 pm )

    Н.Энхбаярын нууц мэдээлэгч байсан юм байна. Уул нь гайгүй нөхөр үү гэж бодож байсан чинь эндүүрчээ хө

  • Anonymous (March 22, 2016 2:19:24 pm )

    хүссэн юм чинь хүзүүгээр чинь татнаа хө бүү яар

  • Иргэн (March 22, 2016 2:42:51 pm )

    Угтаа дээдчүүлийн дунд юу болоод, одоо бие биенээ ингээд байгааг бид нарийн мэдэхгүй ш дээ. Сэтгүүлч нарын бичсэнээр л ойлголт авч, буруу зөв гэж ярьцгаадаг. Хэн нь шударга юм хэн мэдэхэв. Үзэж хараад мэдсэн юм шиг л заримыг нь тултал нь дэмжээд, заримыг нь гутаагаад байх юм даа. Томчуудын дунд жирийн ажлаа хийж байсан хүмүүс битгий золиос болчихоосой.

  • zochin (March 22, 2016 3:23:07 pm )

    Soliortson humuus we !!zarim neg setguulchid hunii ul shagaij amidrald n buun har energi awchirdgaas uur yu hiidgiin.ng l ih eh oron shudarga yos gj yarisan balai setguulchid ichich amidraasaa.jishee n yunga gishuun neg l surhii eh oron hairt ard tumen gj garch irsen amitan.uls turd orj ireed yag yu hiisen !!!tulga toirson heruul hj how hutghaas uur yuch hj chaddgui mal bsan .mal chigeeree duusj bgaa bizdee .en awgaig yostoi helj medhguindaa .huuramch bag zuusen setguulchid zunduu bndaa huurhii.enend n itgetsn humuus unen huurhii gej !!!!

  • Anonymous (March 22, 2016 3:42:23 pm )

    Мөнхбаясгаланг дэмжиж байна. Цаашдаа ч дэмжих болноо

  • Zochin (March 22, 2016 4:08:00 pm )

    Dem

  • Zochin (March 22, 2016 4:08:39 pm )

    Demjij bna

  • zochin (March 22, 2016 5:26:56 pm )

    MUUNCHIN EBA OGTSOR

  • zochin (March 22, 2016 5:28:32 pm )

    TER GANTS CHUTGURIIN HUUHDIIG OGTSRUULMAAR BNA

  • Үнэн (March 22, 2016 5:35:29 pm )

    Элбэгдоржоо чиний эсрэг дуугарч чамайг шүүмжилсэн Монгол хүн бүрийг устгах уу. Чи ер нь хаанахын хэн юм бэ.

  • Зочин (March 22, 2016 6:52:41 pm )

    Элбэгдорж, Баярцогттонгууд үгээ хэлмээр юм. Даанч буруутай болохоор чадахгүй л дээ. Харин Баттулгын хувьд би нуруутай. эх орноо гэсэн үзэлтэй хүн гэж боддог шүү.

  • SOSORBARAM (March 22, 2016 7:17:51 pm )

    YAG ZUB DEMJIJ BN IIM L SHULUUN SHUDRAGA XELJ YARIDAG SETGUULCH XEREGTEI BN .ZUB BURUU XEND NI BN BE GEDGIIG SAIN MEDERCH BN AMJILT

  • haha (March 22, 2016 8:30:16 pm )

    TENEG AVGAI. ZUSARCH DOLDOI

  • ломбо (March 22, 2016 9:29:30 pm )

    би ч бас баянхонгорынх баянхонгорынхноо дэмжиж байна та нар юу юм бэ уулаглан дайрцгаая

  • Зочин (March 22, 2016 10:16:48 pm )

    Мини овоо 1939-1945оны чолоолох дайнд оролцож оросод сургууль тогсож монголын сорог тагнуулыг уусгэн байгуулсан ач гавьтай хун одоо монголд сорог тагнуулыг татан буулгасан тэрний гайг монголчууд амсаж гадны тагнуул эх орноосоо урвагчид гаарч бна мини овоо элбэгийг хэзээ ч тор гаргаж болохгуй хун монголын торийн жинхэнэ самрах болно гэж хэлж бсан унхээр унэн юм шиг тэр баяр монголыг зараад идчихлээ сайханбилэг баярцогтын яагаад зугээр байлгаад бна ганц женко энхбаяр хоер ер яасан юм бол шал сонин санагдчихлаа монголд сорог тагнуулыг утэр тургэн байгуулах естой

  • зочин (March 22, 2016 10:35:47 pm )

    зөв дэмжиж байна.Нээрээ л Энхбаярийн үед арай ийм байгаагүй ээ

  • Zochin (March 22, 2016 10:43:35 pm )

    Elbegdorj odoo dahij garahgvi yum snig zaganj bna vnheer battulgagiig snalgaad duusbal hugtsaa nileed ongorloo odoo ard tvmen chaganjil bna ASEMiig MCS zohitsuulj ogno gesen orondono Jenkog nuhaj og gesen oilgomjtoi manai eronhiilogch yun eb negdeliig erhemleh Bas Altanhuygig nuhsan ard tvmen 5 honog 2 nvdeere harlaa odoo boloo ta buugaal tani gazar todorhoi tsagtaa Jinko ta 2 karmon negteel baisan sndee ard tvmen teneg bisnvv

  • zochin (March 22, 2016 11:02:07 pm )

    Battulgiin tald zogsohod zedeed belen shuu demjij bna

  • Irgen (March 22, 2016 11:16:36 pm )

    Demjij bn mongoliin toloo gecen cetgel zyrxiig demjij bnaa

  • Irgen (March 22, 2016 11:32:09 pm )

    Yrn munhbaysag demjij bn shudraga emegtei ard tumnch demjij bn zorigtoi bai geed bh ene elvegee enhdold s.erdene batuul narii uyd shudraga eh oronch baih muul ym shigee setguulch bolormaa bioligch lhagvasumbrel nar yav boddoo setguulchee enhbayriin uyd mgl uls iim baigaagui odoo neg nam bolon heseg buleg ulsuudii daranguilal mgl orong bagalzuurdaj bn mgl-ene ih ur allaga hulgai deerem tatvir tataas !!!!

  • зочин (March 23, 2016 12:38:15 am )

    Jenkogiin tejeever avgai.

  • Anonymous (March 23, 2016 12:45:05 am )

    Дэмжиж байна амжилт

  • залуу (March 23, 2016 2:15:36 am )

    Женко идэж уугаагүй юм бол хятад цэрэг, хятад танкаар айлгаж байж төмөр зам нэрээр авсан зээлээр юу юу хийсэнээ тайлбарлаж нотлооч ээ? Тэр зээл чинь одоо бөөн овоолсон шороо л үлдсэн байна. Улсын асар их хөрөнгө мөнгө үрэн таран болоод олон сая $-н зүтгүүр техник нар салхинд зэврээд хэвтэж байна. Энэ дунд боловсролтой бөа нөхөр буруугүй юм бол тэгээд хэн буруутай юм.. Ард түмэн үү? уужуу үхэр шиг тэнэг болохооро?

  • болд (March 23, 2016 2:35:39 am )

    Женко чамд ерөнхийлөгч найз чинь мөнгө-эрх мэдэл- боломж-цаг хугацаа бүгдийг л өгсөн. Улсаас мөнгө гарахгүй босгочих боломжийг хүртэл ЧИ л тасалсан. Та болон Гансүх Батзаяа мэт нь 7-8 жил саад хийн Оросуудыг замаа тавихад нь тусалсныг бүгд л харсан мэдсэн..Оросын эрх ашигийн төлөө монголд заяасан ховорхон завшааныг золиосонд гаргасан.Тэрний уршигаар монголчууд монголдоо ажиллаж чадахаа болиод буцаад Солонгос явцгааж байна. Ингэж хоролчоод ичихгүй амиа бөөцийлж, ажлын дутагдалаа хүлээхгүй хамт идсэн уусануудаа өөрийнхө өмнөөс явуулчаад гамин -хятад эн тэр гэж солиорохоосоо ичээч ээ?

  • зочин (March 23, 2016 2:41:59 am )

    За яахав хэдхэн сая доллар хусаа л биз хөөрхий яршиг цаашаа гэхэд энэ 7-8жилийн хугацаанд төмөр замаа дуусгаагүй чинь хамгийн том ял,

  • Зочин (March 23, 2016 3:02:47 am )

    Баттулгын эх оронч гэж хаашаа харсан юм байдаг юм. Шунал нь шулам болж байгаад хамтрагчаа бүгдийг нь шорон явуулчихаад өөрөө сугарч үлдээд байгаа биз дээ. Одоо 17 чингэлэг спиртийн дараах шигээ гадаадад зугтаад их хурлын сумгай авгай нараар хаацайлуулаад амиа хоохойлохоо бодоод зугатах бэлтгэлээ хийж байгаа биз. Тийм сүрхий эх оронч юм бол гишүүнээсээ татгалзаад шалгуул чих л даа. Монголын хамаг өөдтэй бүхнийг хувьчлал нэрээр хулгайлаад ханахгүй бас хэчнээн тэрбумаар нь идэж уудаг яасан барагддаггүй шунал вэ. Хувьчлал нэрээр хулгайлсан мах комбинат талх чихэр Баянгол буудал. Банкнууд гээд энэ бүхэндээ сэтгэл чинь цадахгүй байна уу.

  • ЗОЧИН (March 23, 2016 8:32:58 am )

    ЧАМАЙГ БАРЬЖ ЯАДГИЙН 461 ЧИНЬ ЖОРЛОН ЮМ УУ

  • 123123123 (March 23, 2016 10:19:35 am )

    Мундаг шүү, Амжилт, БАТТУЛГА ГИШҮҮНИЙГ БИД ДЭМЖИНЭЭ

  • зочин (March 23, 2016 10:26:51 am )

    одоо л дуугарах хэрэг гарчээ дээ. Монголчуудыг хэлмэгдүүлдэг, хуулиар дээрлэхдэг явдал чин Ардчилалтай хамт үүссэн юм шүү дээ Эхлүүлэгчид нь одоо төрийн толгойд гарчихаад, хууль бусаар Монголын төрийг авчихаад сууж л байна Тэр үед нь дуугарахгүй яав даа. Одоо хамгаалах хүн нь гараад ирсэн үү

  • Зочин (March 23, 2016 10:48:00 am )

    1996-2000 онд АН УИХ-д олонх болсон. Тэгээд яасан.Одоогийнх шиг аль шударга үнэн үг хэлсэнээ унагааж засаг нь 4 солигдсон.Бас алдартай удирдагч Зоригоо нухсан. Шүүх,цагдаа,АТГ,ТЕГ,Прокурорыг хэн хөдөлгөж хүнийг хэлмэгдүүлж чаддаг вэ гэвэл Ерөнхийлөгч. Бас MSS гэх МАН-ын мөнгөний машины захиалга ард нь МАН-ын атманууд тэр чигээрээ.Яаж монгол төр байх юм бэ?Таван толгойг Хятадад өгчихвөл АТГ,шүүх,цагдаа ажилгүй болчихно шүү дээ.96-2000 оны Засаг шиг юм болж байна. Хажуунаас нь маш их хутгаар орж байна. Ерөөсөө монголын баячуудаар яаж баяжсан тухай тайлан тавиулая.Тайлан тавьж чадахгүй бол босож сөнөөе.Босоцгоо монголын дарлагдсан ардуудаа.

  • Зочин (March 23, 2016 10:57:32 am )

    Мөнхбаясгалан та УИХ-д бие дааж нэр дэвш.Бид дэмжээд өгнө. дуучин Наараа-гаас дор орох хэрэггүй. УИХ-д үнэнч шударга хүн маш их хэрэгтэй байна. Ард түмэн дэмжинэ.Сэтгүүлч сандраа Сарангэрэлээс юунд дор орох юм.УИХ-д Намын түлхээсээр орсон ямарч сайн сэтгүүлч орж ирээд л нам ярьна,хамгаална,луйварчдын өвөрт орно.Тэгвэл танд боломж байна.Одоо УИХ-д байгаа 76-аас 16 хүн л дахих магадлалтай. Намын квотоор нам нь гомдоосон,айлгаж ичээсэн гарууд орж ирнэ. МАН,АН хоёрыг олонх болгож болохгүй.Эсвэл 2000 оны сонгууль шиг 72 суудал өгч хяналтгүй олонх болгоё-Монголын ард түмэн одоо өөрөө сэтгэхгүй бол сөнөх юм байна.

  • enxtaivan Ayush (March 23, 2016 11:10:28 am )

    mini naiz mundag shu chi unigil ard tunend medeeldeg setguulch xun .manai uls orond 1937 onin dotood yamni xelmegduultig ATG inxan orchin cagin arga barilar xiij baix shig bnadaa.odoo xuuli shuuxin busdin erx medeltenguudin gar xol bolson noxduudig ilchilex cag bolson tul mongolchuudaa shudarga uniii toloo cucaa urcgaadch boscgoix urail bna.

  • enxtaivan Ayush (March 23, 2016 11:13:24 am )

    bi moogoo demjij bna ulam zorigtoi baigarai amjilt xusie

  • зочин (March 23, 2016 11:28:32 am )

    бос бос дэмжиж байна

  • иргэн (March 23, 2016 11:50:08 am )

    дэмжиж байна зөв.

  • bn (March 23, 2016 1:57:00 pm )

    Дэмжиж байна. Их Хуралд дэвш. Чамайг монголчууд дэмжинэ.

  • овгон (March 23, 2016 5:06:54 pm )

    Залуу чи ходолмор хийж узсэн уу? Тэр шороогоо ямарч унгуйгээр овоолдог юмуу?чамайг ажил хийх гэхээр шантаажлаад байвал хийж чадах уу?Чи ийм залуушаараа хошного долоогч болох гэж.еронхий сайд агссн Бямбасурэн гуай зов онощ тавьсан юм.Баттулгыг дэмжиж байна.

  • RP (March 26, 2016 7:21:43 pm )

    Setguulch chamaig bi demjij baidag shuu bi 80 hurch yavaa hun uhtlee demjinee

  • zochin (March 27, 2016 5:12:03 pm )

    demjij b,na.

  • ardiin huu (April 06, 2016 3:31:55 pm )

    Yag unen Enhbayariin yed ch iim baigaagui um daa. Elbegdorj Enhbayar hoer bol hoer oor ertonts shuu. Elbegee bol zovloltiin tsergiin surguuld < tserguuded yaj uhuulga hiih,< tserguudiig yaj panaaldah zergiig mash sain zaalgasan belen tsetsen ugtei buunii nohoi shuu dee!! Monhbayasgaland: Minii duu Battulgiig dagaj salbaganah hereggui !!! Zugeerl ajlaa sain hii !!! Naadh chin evgui hun shuu!!! Chi iin hergeer nevtruuleg hiigeed uzvel yamar be?

  • ardiin huu (April 06, 2016 3:33:31 pm )

    17 chingeleg spit

antalya rent a car