Хэд хоногийн өмнө СХД-ийн Баянхошуу орчимд 4 настай хүүхэд нохойд бариулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэдийгээр нохой устгалын ажлыг тодорхой үе шаттайгаар хийж байгаа ч гудамжны нохой олширсоор байгаа юм. Тиймээс нохой устгалын ажилд төсөвлөдөг санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс гаргаж байна.
Нийслэлийн хэмжээнд нохой устгалын ажлыг 20 гаруй хүн гүйцэтгэдэг. Тэд жилдээ 80-аад мянган нохойг устгадаг ч нохой маш хурдан үрждэг байна.
Шөнө оройн цагаар гудамжинд явахдаа бусдад дээрэмдүүлж, бэртэх тохиолдлыг хүмүүс ихэвчлэн ярьдаг. Гэтэл одоо нохойд хазуулж, бэртэх вий гэх айдас олон иргэнд нэмэгдэж байгаа юм. Тиймээс нохой устгалын ажлыг эрчимжүүлэх шаардлага бий гэдгийг албаныхан хэллээ.
Өчигдөр Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцлээ. Санхүүжилтийг нягтлаж, асуудлыг дахин НУЗХ-д оруулж ирэхээр болсон юм.
Холбоотой мэдээ
-
зочин (March 22, 2016 10:41:28 am )
Эзэнтэй нохойнууд сул байхаараа хун их барьдаг .Гадаад уулдрийн нохойтой хумуусийг нарийн буртгэл хяналт хариуцлагатай болгооч,хун идээд дуусгалаа шдээ Золбин ноход хоол горьдсон аймхай байдаг ,харин олноороо нийлсэн уедээ аюултай учир шууд устгал!!!!
-
зочин (March 22, 2016 10:49:21 am )
нохой тэжээж байгаа бол гадуур явахдаа заавал хошуувч зүүлгэж байхыг хуульчилж өгөх хэрэгтэй байна. байрны орцоор ямар ч хошуувчгүй нохойгоо сул гүйлгэж байна. тэр хязгаарлагдмал орчинд нохой дахин хүн барьвал яах вэ үхсэний хохь уу. бэртэсэний хохь уу. эзэн нь ял шийтгүүлээд үхсэн хүн босож ирэх үү? эрүүл мэнд нөхөн сэргээгдэх үү? цагдаагийн нийтийн хэв журам сахиулах албаний хийх ёстой ажил шүү
-
Anonymous (March 22, 2016 10:55:21 am )
Золбин нохойнууд чинь том хүнээс айдаг, хүүхдүүдийг бол барина шүү. Сайн устах хэрэгтэй. Махыг нь урагшаа гаргавал зардлаа нөхөх байтугай л ….
-
зочин (March 22, 2016 11:27:18 am )
асеам-ын найзуудыг ирэхэд нь УБ-аар дуурэн золбин нохой байвал манай улс дэлхийд еерийгее унэгуй таниулна ш дээ. Устгахгуйгээр хадгалж байгаад дараа нь нухвал яасан юм.
-
ЗОЧИН (March 22, 2016 3:38:23 pm )
Ерөнхийлөгч ИХ Хуралын хэд нохойд ууруулж байвал таарнаа
-
ЗОЧИН (March 22, 2016 3:39:58 pm )
Золбин нохойнууд 76 луу оруулах юмсан
-
Zochin (March 22, 2016 11:57:33 pm )
Mongoliin tord baigaa nohoinuudiig ustgaval buu sum bizen tosoor tuslana shuu
-
ZochinGolGol (March 23, 2016 1:51:46 am )
76 zolbin luibarchin.
8 Comments