
Шийдлийн гэх чамин тодотголтой ч шийдсэн асуудал цөөнтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орон нутгийн удирдлагын томилгооны асуудлыг ч шийдэж чадахгүй өдийг хүрлээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн ИТХ энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг дарга Л.Одсэрийг огцруулах шийдвэр гаргаж, холбогдох албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээжээ. Уг нь хуулийнхаа дагуу бол Гүйцэтгэх засаглалын тэргүүн тав хоногийн дотор хариугаа өгөх учиртай байтал 40 хоногийн дараа “Огцруулах саналыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгчээ. Арга ч үгүй биз. Орон нутгийн томилгоонд анхаарах нь байтугай нам, фракцийн хайчин гал дунд Засгийн газрын хувь заяа дэнжигнэж байна шүү. Өнөөдрийг хүртэл Монголын хамгийн чухал салбар болох Эрүүл мэндийн яам толгойлох сайдгүй дампуурч байна. Ийм байхад Ч.Сайханбилэгээс шийдэл хүлээх хэрэггүй мэт. Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэрийг яагаад огцруулах болов гэдгийг олон хүн сонирхож байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан “.Аймаг, …хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж тов тодорхой заасан байдаг. Гэтэл Л.Одсэрийг аймгийн Засаг даргаар томилохдоо Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарын бүрэн эрх нь маргаантай төлөөлөгчдийг оролцуулан хүчээр ирц бүрдүүлсэн байгаа юм. Улсын дээд шүүхийн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын дөрвөн хэсэгт нөхөн сонгууль явуулсан нь Л. Одсэрийг хууль бус шийдвэрээр засаг ноёны суудалд заларснийг гэрчилж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн бол тухайн шатны хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж заасан байдаг. Л.Одсэр нь Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаандаа Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр хальж, сольсныг нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоол болон Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1549 дугаар албан тоотоор нотлож байна. Гуравдугаарт, холбогдох хуульд ИТХ-ын гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол 15 хоногийн дотор уг саналыг хэлэлцэж, олонхийн саналаар шийднэ гэсэн байдаг. Үүний дагуу нэр бүхий найман төлөөлөгч Л.Одсэрийг огцруулах саналыг Хурлын даргад өргөн мэдүүлж, ИТХ-аас Л.Одсэрийг огцруулах шийдвэр гаргасан нь энэ юм. Хар ухаанаар бодсон ч Л.Одсэрийг аймгийн Засаг даргаар баталсан хурлын шийдвэрийг хүчингүйд тооцсон, шат шатны шүүхээр түүнийг хууль зөрчснийг нь баталчихаад байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хаацайлсаар байна. Хууль бус Засаг даргыг өмгөөлж, хамгаалах нь хуульд нийцэх үү Ерөнхий сайд аа. Таньд асуудал шийдвэрлэх чадвар алга уу.
С.Цогт-Эрдэнэ
Эх сурвалж:. Zurvas.mn
Холбоотой мэдээ
-
Эмчлүүлэгч (March 21, 2016 5:09:12 pm )
Энэ засгийн газар ямарч чадамжгүй нэрийн төдий л байгаа шүү дээ
-
ochin (March 21, 2016 6:34:34 pm )
EC huuliin daguu, deed shuuhiin shiidvertei unen bodit zuil deer iim teneg shiidver gargaj baigaa ni ene zasag tur dampuursan, chadamjguin ilrel. 16 oni songuulid nusaa hatsartaa naaj laaz ushigluurei
-
zochin (March 21, 2016 9:02:15 pm )
Zasagiin gazar damnuurch batuul elbegee saihan bileg nar bavajij ban vain daa ard Tumen mini. Ene terd tolgoi gej ban uu.
-
иргэн (March 21, 2016 9:32:53 pm )
энэ ман засаг дарга болох гэж мөн ч их үзэж байна даа харамсалтай байна
-
Монолчуудад (March 21, 2016 9:34:13 pm )
Одсэр бол ажилсаг хамгийн гол нь хүн чанартай сайн залуу
-
ЭЭЭЭЭЭЭ пизда (March 22, 2016 8:46:04 am )
за тэр одсэр ч яахвээ тэр тойрон хүрээлэгчид нь гэж дандаа өгзөг долоогчид тэр лаларуудаас болоод ийм нэр хүнд нь унж байгаан угаасаа мэднээ ард түмэн Төрсөн бие 2 нүдтэй төр түмэн нүдтэй шүү
-
Gobisumberchuud (March 22, 2016 4:30:01 pm )
Manai zasag darga bol vneheer ajilsag asuudliig dor ni shiiddeg zorimog hvn shvv. Ajlaa mash sain hiideg aimagaa herhen hugjuulj, ard irgedee demjij baigaag bid harj baina. Ene turd yum hiideg hvn heregtei bolohoos hereeggvi darga bolohiin heneeten hereggvi
Zarim hvmvvs Odser bushuu zailaasai bi darga boloh yumsan geed l suuj baina shvv de huleegeed l anaad l shunu ni zuudleed l ailiin haalga uudruu yum hum urguj tsatsaad l ter hvn icheesei de -
govisumer (March 23, 2016 12:10:27 am )
manai zasag darga bol govisumber aimagiig 20jild baigaagui hugjiliig 2hon jild hisen hunde
-
choir (March 23, 2016 12:43:24 am )
manai choir yaaj uurchlugduj yamar saihan bolson geech ungursun 4jild hun bolgonii nuden deer ilt hugjisun. ene Odser setgeleesee ajilsan gej bi dugnedeg. harin Ene shiree sandalnii tuluu uhen hatan zutgeed bga hugiin yumnuud bolioosoi

9 Comments