antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2016 13 comments

Ирэх сонгуульд хүч үзэхээр зэхэж буй Кёкүшюзан Д.Батбаярын “SMART 4K” телевизийн хөтлөгч бүдүүлэг байлаа

нийтлэсэн Admin

cd628a15508212e51363076c9246c9ed

“SMART 4k” телевизээр “15 Round” нэвтрүүлэг гаргахаар төлөвлөн, нэлээд хэд хоногийн өмнөөс эхлэн нэвтрүүлгийнхээ шторкыг цацаж, түгээж байсан билээ. Тэгвэл уг нэвтрүүлгийн анхны дугаар өчигдөр буюу өнгөрсөн бүтэн сайн өдөр гарчээ.

Анхны дугаартаа УИХ-ын ирэх сонгуульд бие даан нэр дэвшихээр зэхэж буй дуучин М.Нарантуяа оролцсон байна. Харин хөтлөгч нь Б.Даваа гэх залуу байлаа. Гэвч уг нэвтрүүлэг амжилтгүй болж, дундаасаа хаагджээ. Тодруулбал нэвтрүүлгийн дундуур хөтлөгч Б.Даваа дуучин М.Нарагаас асуухдаа маш болих, ёсзүйгүй бүдүүлэг харилцсан нь олон үзэгчийн дургүйцлийг төрүүллээ.Тодруулбал тэдний ярианаас жишээ болгож ганц асуултыг сийрүүлэн буулгалаа:

Хөтлөгч: За за энд нэг асуулт байна. Юу.. нэрээ нууцлахыг хүссэн байна.

-Нара: Яагаад нэрээ нууцалж байгаа юм. Бүх асуулт бодит баримттай гэсэн ш дээ

Хөтлөгч: гүй ээ. гүй өөрийнхөө энэ асуултууд өөрийнхөө намайг битгий тэгэж нэвтрүүлгээр битгий тэгэж зарлаарай. Аан гэхдээ энэ асуултыг асуумаар байнаа гэсэн байхгүй юу. Монголчуудын хувьд ширээний хүүхэн гэдэг ойлголт тийм их сайхан ажил биш. Угаасаа ч тийм сайхан ажил биш ээ. Таныг японд ширээний хүүхэн байсан гэж, гэдгийг бол хүн мэддэг юм байна лээ. Тийм болохоор зүгээр яг харин тэр ширээний хүүхэн гэдэг ажил чинь юу хийдэг байсан ажил вэ. Би яг Нарагийн өөрийнх нь амнаас тайлбар авъя. Та яг ямар ажил хийдэг байсан юм.

-Нара: За 1-рт би тэр ажлыг хийхээр Япон улсыг зориогүй.

Хөтлөгч:Очоо л ширээний хүүхэн болчихсон юм уу

Нара:Боловсрол, Боловсрол эзэмшихээр япон улсыг зорьсон. Тэр өндөр өртөгтэй оронд суралцахын хажуугаар аж амьдрал өдөр тутмаа авч явна гэдэг бол маш өндөр зардал байдаг. Би эндээс ээж ааваасаа нэг ч төгрөг заралгүйгээр тухайн үед надад олдож байсан боломжоороо ажлуудыг хийж байсан. Энэ бол хэсэг зуур л хийж байсан ажил.

Хөтлөгч: Гүй ээ гүй юу хийдгийн ширээний хүүхэн гэж яг юу

Нара: За байж бай та намаг сонсооч битгий миний минутаас хулгайл. Соёлын ялгаагаар… ширээний хүүхэн гэдэг чинь монголд бол зөөгч гэсэн үг.

-Хөтлөгч:Аан зүгээр л зөөгч хийж байсан юмуу. Ширээний хүүхэн гэдэг дээр тодорхой хариулт авах ёстой байхгүй юу.

-Нара: Жорлон аяга тавгаа цэвэрлэнэ. Хоолоо бэлдэнэ аяга тавгаа өрж тавина. Зочин орж ирлээ уух юмыг нь хийж өглөө ийм л ажил.

Энэ мэтчилэнгээр ярьж буйгаас харахад Б.Даваа гэх залуу ярих урлаг эзэмшээгүй, асуултаа бүтэн өгүүлбэрээр цэгцтэй тавьж чадахгүй түгдэрч байгаа юм. Мөн М.Нарад нэлээд дургүй бололтой юм. Уг нь сэтгүүлч эсвэл хөтлөгч хүн ярилцлагын нэвтрүүлэг хийж байгаа бол “Ярилцагч зочиноо үзэгчидтэй уулзуулж, түүнийг яриулах үүрэгтэй. Ингэхий тулд түүнийг өөрөөсөө дээрд, эсвэл дорд үзэж, хувийн зан араншингаа гаргах ёсгүй. Мөн Нара ямар хүн бэ юуг яаж, ярив гэдэг дүгнэлтийг үзэгчид өөр өөрийнхөөрөө дүгнэх учиртай. Сэтгүүлзүйн онолоор бол ийм ч үүрэгтэй. Гэтэл хөтлөгч ярих боломж олгосонгүй, хэт өөрийнхөөрөө дайрч, мөн дүгнэлт хийхийг оролдож байна. Өөрөөр хэлбэл ийнхүү ёсзүйгүй байгаа нь үзэгчдийг хүндлээгүй бөгөөд дорд үзээж байна гэж ойлгогдлоо.

Мөн та бүхэн анзаарсан бол хөтлөгч ярианыхаа дунд хэдэхдээ “Кёкүшюзан Д.Батбаярыг УИХ-ын гишүүн байхад, Кёкүшюзан, УИХ-ын гишүүн Д.Батбаяр гэж дууддаг байсан” түүн шиг таныг гишүүн болвол Соёлын тэргүүний ажилтан дуучин М.Нарантуяа гэх нь байна гэж дооглонгуй хэлэв.

Олон нийт М.Нараг “дуучин биш, дуулж чаддаггүй” хэмээн нэлээд шүүмжилдэг тул хөтлөгч ингэж хэлээд бусдад таалагд, түүнийг ичгүүртэй байдалд оруулна гэж тооцоолсон байх. Үүнээс гадна Д.Батбаярыг жишээ болгодог нь зүгээр ч нэг тохиолдол биш. “Смарт 4к” гэх уг телевиз нь мэхний их дэлгүүр гэх сумогийн Д.Батбаярын хувийн телевиз. Өмнөх жилүүдэд “Кёкүшю тв” нэртэйгээр гарч байгаад энэ жилээс нэрээ өөрчлөн “Смарт тв” болсон юм билээ.

Өмнө нь хоёр гурван ч телевиз худалдан авч ажиллуулаад амжилт гаргаж чадалгүй телевизүүдээ зарж байсан Д. Батбаяр ирэх сонгуульд нэр дэвшихээр зэхэж, эхнэр Т.Баясгалангаа хүртэл дуулуулж, олны анхаарлыг татаад байгаа. Магадгүй тэрбээр энэ удаа өрсөлдөгч нөхдөө “намнахаар” ийн ширүүн асуулттай нэвтрүүлэг зэхэж, санаачлан хийж байгаа ч анхны дугаартай алдаа гаргаж байгаа нь хөтлөгчөө буруу сонгосных бизээ. Тэгээд ч хэвлэл мэдээллийн салбар гэдэг нь мөнгөтэй ч энэ салбарын тухай мэдлэггүй нэгний амжилттай хийдэг ажил биш гэдгийг хатуу санах цаг болжээ.

d6fbd8d07beece16d18f1b1df1c5d57e

117abaf79a41f257b317193cdfd051a0

Н.Ганаа

Доргио.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochin (March 21, 2016 1:57:54 pm )

    herew mongold iim hotlogch setguulch olon bitgii l bgaasai daa l gj helie shuud l hun doromjilj bga huniig mergejilee buren ezemshin hun gj helhuu ain

  • nergui (March 21, 2016 3:24:22 pm )

    manai setguul zui iim lbolsonshuudee heden uuriin gesen tolgoigui ezdiinhee dohisnoor hudulj baidag ohid zaluuchuud l haragdah ymdaa ahmad setguulchid ni ed nartaa surgamjaa hairla ene setguul zuigee awarch hairla

  • zochin (March 21, 2016 5:35:15 pm )

    shal teneg iim setgvvlch baih uu yamar televiz iim baidgiin Bayasgalan avgaigaas ni deer garah geed baigaa bolohoor dooch hiij baigaa yum baihdaa

  • zochin (March 21, 2016 5:51:19 pm )

    teneg hutlugch huurhiileltei ydruuhan setguulch bna yana da ene zaluu

  • зочин (March 21, 2016 6:16:34 pm )

    маш тодорхой хариултаас нь үзвэл жорлон угааж, аяга шанага өрж үасч тавих, орж ирсэн зочинд уух юмыг нь хийж өгөх төдий ажил хийж байсан юм байна л даа, хөөрхий муу Нараа. Ийм зиндааны ажлаар амь зогоож байсан хүн чинь нэр дэвшиж од болох сонирхолтой байлгүй яахав дээ. УИХ-ын гишүүн болох хүний шалгуурын тухай ойлголт манай нийгэмд нэг иймэрхүү түвшинд байгааг Нараа нотлох гэж чардайж байгаа юм байна гэж ойлголоо. Амжилт хүсье. Смарт-ын хөтлөгчийн тухайд бол бас л сэтгүүлч гэж хэн дуртай нь хийж чадах ажил гээд ойлгочихсон хоосон толгойтнуудын л шилдэг жишээ байна. Хөтлөгч, Нараа хоёр аль аль таарсан амьтад юм байна. Дунд нь үзэгчид л сайн доромжлуулаад үлдсэн юм биш үү?

    • zochin (March 21, 2016 6:52:25 pm )

      hunii gazar surch amidrahiin tuld jorlon ugaah yu ch bish shuu dee.teglee geed yu ni muuhai gej.jiremsen emiin sheeh gazraas holdoj uzeegui yumnuud medehgui bol zugeer duugai bai

    • Anonymous (March 21, 2016 9:30:47 pm )

      хүний нутагт суралцаж үзчихээд ийм юм бичээсэй гэж бодогдлоо. Сурахын хажуугаар ар гэртээ дарамт бололгүй хүний нутагт өөрийгөө аваад явна гэдэг тйим амар зүйл биш, хар бор ажил гэж гололгүй хийж л явсан байна, харин ч бодож байснаас мундаг хүүхэн юм байна

  • zochin (March 21, 2016 6:33:04 pm )

    ene zaluugiin mergejiln jujigchin geluu teguul yamar yamar kanund togolson bol medkun bna gj uuruusn asuuval yahu? har 1000n zohioliin duuchid bdag javhlan bayasgalan 2s busdiign bol medkun bna terentei adil odoo yu asuugaad baigan bol anh garch irj bhdaa duunuud gargaj bsaniign sanaj bna, duunuud n yavdagl bsan uuriinhuu bor zurheer yavdag bsan baih gj boddog bsan harin suuld nileen humuunlegiin ajil hiigeed bsan n baharhuushtai bsan bas japan, english heltei gadaadad surguuli tuggsun hun. hunii nutagt surch bolovsorno gdg tiim ch amar bish shuu de. mongold ediin zasgiin chigleleer surch bgaad japan yavah bolomj garaad orhiod japan yavsan gj yariltslaga ugsun bsan.

  • зочин (March 21, 2016 6:34:06 pm )

    Нара: Соёлын ялгаагаар… ширээний хүүхэн гэдэг чинь монголд бол зөөгч гэсэн үг…

    Зөөгч гэдэг ажлыг Нараа ингэж ойлгодог байх нь. Түүнийгээ соёлын ялгаа гэдэг айхтар ойлголтоор тайлбарлахыг оролджээ. Тухайлбал,

    -Нара: За байж бай та намаг сонсооч . Соёлын ялгаагаар… ширээний хүүхэн гэдэг чинь монголд бол зөөгч гэсэн үг.
    Жорлон, аяга тавгаа цэвэрлэнэ. Хоолоо бэлдэнэ, аяга тавгаа өрж тавина. Зочин орж ирлээ, уух юмыг нь хийж өглөө, ийм л ажил.

    Нараа ингэж ярьсан байна. Зөөгч хийдэг хүмүүс өөрсдийнхөө хийдэг ажлын талаар
    ” соёлын ялгаагаар” сайн ойлгож авах хэрэгтэй болж дээ. Энэ үнэхээр үнэн гэж үү? Японд тийм байдаг байх нь. Харин Монголд бол зочдод эелдэг боловсон үйлчилж, тухайн байгууллагынхаа “нэрийн хуудас” болж байдаг зөөгчийн ажил хийж амьдралаа залгуулж яваа эгэл жирийн хүмүүс Нараагийн энэ “мундаг” тодорхойлолтыг юу гэж ойлгох ёстой вэ?

  • zochin (March 21, 2016 6:36:49 pm )

    ulsiin ih hurald bga baagiinuud yamar turshlagatai anh garch irsiin boloo neg jagsaal hiisen boloodl garch irsen harin ter ued bsan udirgdagch narn zaluu uedee halaagaa uursduu taviad ugsun shuu dee tegtel ed nar idej uugaadl bayajaadl shunal n diildehgui korea kanu shigl bgaad baih yum. nara hiij buteeye gsn chadaltai zaluustai hamt songuulid orj neg bag bolj garch ireesei gj husch bna, herev garval gantsaaraa garaad bas daragdahvii.

  • Nona (March 21, 2016 7:15:56 pm )

    Ene teneg zaluu ch yahav tertee tergyu shahagdaad garchihna. Harin ter Batbayar metiin yumnuud songuulid dahiad garaad irvel yah ve…mash bodoltoi songiltoo hiiy. Ter sumoch asan yu hiisen yum be. Naraa ch gesen arai l bish. Yamar amitnii hureelen bish de

  • Anonymous (March 22, 2016 9:39:40 am )

    ene zaluu jinhen mal yumaa. iim huniig yah gej ajluuldag b.naa. Yamar uruvdmuur mal veee

  • uzegch (March 22, 2016 9:55:50 am )

    Хүний газар сурч амьдрахын тулд цэвэрлэгч хийх жорлон угаах бол тийм сүртэй асуудал биш байдгийшдээ.
    Баярцогт, Сайханбилэг бүгд л ийм ажил хийж байсанаараа бахархан ярьдагшдээ…

antalya rent a car