antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2016 11 comments

Сайхан мэдээ: Монгол охин ДЭЛХИЙН СУПЕРМОДЕЛЬ боллоо

нийтлэсэн Admin

 1

World Supermodel Pageant буюу Дэлхийн супермодель шалгаруулах тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Өмнөд Африкийн Блумфонтейн болж 16-19 насны ангилалд Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч Т.Шинэтуяа түрүүллээ. Тэрбээр энэ жил 16 настай, “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч юм байна.

 Т.Шинэтуяа өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчдоос хамгийн шилдэг нь байж, Тэрбумтан Дональд Трампийн 1999 онд үүсгэн байгуулсан Нью-Йоркт төвтэй Trump Models агентлагтай гэрээ хийх онцгой эрхийн эзэн болжээ.

Түүнчлэн Т.Шинэтуяа өсвөр насны ангилалд түрүүлээд зогсохгүй нийт оролцогчдоос хамгийн шилдэг нь байж, Тэрбумтан Дональд Трампийн 1999 онд үүсгэн байгуулсан Нью-Йоркт төвтэй Trump Models агентлагтай гэрээ хийх онцгой эрхийн эзэн болжээ. Тус агентлаг нь Нью-Йоркийн төдийгүй дэлхийн хэмжээний топ агентлагуудын нэг. Жерри Холл, Мэгги Райзер, Пэт Кливлэнд, Татъяна Патиц гээд хувцас загварын ертөнцийн нүүр царай болсон олон шилдэг модельуд тус агентлагт харьяалагддаг аж.

Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд мөн Монголоос Т.Батцэцэг оролцжээ. Энэ ангилалд Зимбабвегийн оролцогч Малайка түрүүлсэн байна.

Дэлхийн супермодель шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээний ялагчдыг танилцуулъя.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЯЛАГЧ & TRUMP MODELS-ТЭЙ ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ: Т.Шинэтуяа /Монгол/

Дэлхийн супермодель-2016: Малайка /Зимбабве/

Дэлхийн өсвөр насны супермодель-2016: Т.Шинэтуяа /Монгол/

Дэлхийн супермодел тэргүүн байр: Донна

Дэлхийн супермодел тэргүүн дэд байр: Тейлор /Австрали/

Дэлхийн өсвөр насны супермодель тэргүүн байр: Дейн /Өмнөд Африк/

Дэлхийн өсвөр насны супермодель тэргүүн дэд байр: Манси /Энэтхэг/

Шилдэг үдшийн даашинзтай оролцогч: Малайка /Зимбабве/

Шилдэг усны хувцастай оролцогч: Миша /Их Британи/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Төгс (March 21, 2016 1:14:09 pm )

    сайхан байна. Баяр хүргэе

  • Battulga (March 21, 2016 1:22:50 pm )

    Амжилт хүсье. Мундаг байна

  • Anonymous (March 21, 2016 5:27:43 pm )

    Үнэхээр сайхан бна амжилт

  • зочин (March 21, 2016 7:04:04 pm )

    Монгол төрхтэй сайхан охин байна.Улам их амжилт хүсье.

  • зочин (March 21, 2016 7:08:48 pm )

    Супермодел болсон охины зургийг нь сэдвийн дагууу байршуулаач ээ

  • а (March 22, 2016 11:53:33 am )

    Мянганбаяраас хамгаалах хөдөлгөөн өрнүүль

  • дэмжигч (March 22, 2016 6:29:06 pm )

    Мянганбаяр зэрэг өлөн хүмүүст гэж хэлэхэд энэ алдар нэрээ өргөж амжилттай яваа хүүхдүүдээс хол байж буянаа дэлгэ. Гуа сайханыг нь ашиглаад нохой шиг мордоод хүүхэд хийгээд ирээдүйгүй нэг бол жүжигчин нэг бол сурталчилгаанд ордог хүн болгож дуусгах юм.

  • demjigch (March 23, 2016 3:29:29 pm )

    saikhan gunj bna a.amjilt husie.

  • Anonymous (March 23, 2016 3:39:20 pm )

    хөөрхөн МОНГОЛ охин харагдаж байнаа ,,баяр хүргэж цаашдын сурлага ажил үйлсэд нь амжилт хүсе,,, ард нь монгол орон байгаа г бүү мартаарай дүү минь .

  • ZOCHINin (March 27, 2016 12:06:40 pm )

    bayr hurge huurhun ohin bn

  • Ууганаа (March 29, 2016 1:04:12 pm )

    Баяр хүргэе. Сайхан биед чинь саруул ухаан байгаа гэдэгт итгэж байна.Монголоо дуурсггах зам чинь өлзийтэй байг

antalya rent a car