antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2016 45 comments

Тэнд иргэд зовж байхад энд П.Ганхуяг жаргаж явна

нийтлэсэн Admin

1375

Монгол Улсын Засгийн газар халдварт Улаан бурхан өвчин дэлгэрч байгаатай холбогдуулан 940 гаруй сая төгрөг нөөц сангаасаа гарган тэмцэж байгаа билээ. Засгийн газар нь хөрөнгө, хүч хаян Улаан бурхан өвчинтэй тэмцэхээр “зодоглож” байхад Дорноговь аймгийн удирдлагууд  тайван амгалан байна. Хэн тайван амгалан байна гэхээр Засаг дарга П.Ганхуяг УИХ-ын сонгуульдаа бэлдэн багш, эмч нарт гэнэт хайр зарлан Эрээн хотоор зугаалуулан хятад хоолоор дайлж яваад иржээ.

Харин энгийн иргэд тайван амгалан бус, үр хүүхдээ үхэлд булаалгахгүйн тулд эмнэлгийн коридорт хэвтүүлэн бурхандаа залбирч байна. Яагаад гэвэл Улаанбаатар хотоос хэтрээгүй гэж үзэж байсан Улаан бурхан өвчин Дорноговь аймагт хүрэлцэн очжээ. Хүрэлцэн очоод зогсохгүй 426 бага насны  (25 хувь 01 насны хүүхэд )  хүнд  халварлаж амь насыг нь дэнжигнүүлж байна.  Үүнээс гадна бага насны хоёр хүүхэд  сэхээнд байгаа аж. Сайншандаас  гэлтгүй орон нутгаас  үр хүүхдээ тэвэрсэн, сандарч тэвдсэн, мотоцикльтэй, морьтой, портертэй  эцэг эхчүүд цуглаж аймгийн эмнэлэг ачааллаа даах нь битгий хэл хүн орох зайгүй болжээ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал  2-3 дахин нэмэгдэж, өвчтөнгүүдээ хонуулаад гаргаж байна. Цөөхөн хэдэн эмч, сувилагч нар эм тариа, хэрэгсэлгүй улмаас цөхөрч Аймгийн Засаг даргынхаа эрэлд гарахад хүрч байгаа аж. Эм тариа, хэрэгсэлийн нэмэлт санхүүжилтыг  Аймгийн Засаг дарга П.Ганхуягийн гарын үсэгтэй олгодог байна. Гэтэл Засаг дарга П.Ганхуяг нь Улаанбаатар хотын Туул голын эрэг дээрх “Ривер Гарден” хэмээх тансаг байрандаа тарвалзаад очдоггүй. Энэ дарга Эрээний саунд  эсвэл Улаанбаатар хот тансаг байрандаа очоод хэвтчихдэг.

Улаанбаатар хотын бизнесменүүдтэй  баар рестаронаар хэсүүчлэн  бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө амжиж Дорноговь аймгийн  газар зарж мөнгө олох гэж улайрч явахад тэнд эгэл ард түмэн үхэлтэй нүүр тулгаран тэмцэж байна. Аргаа барсан иргэд “Та хэзээ ирэх бэ” асуулгахад Засаг дарга  П.Ганхуяг “Семинарт сууна” хэмээн хариулжээ. “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй” гэгчээр нутгийн иргэд “Семинарт суух нь худлаа. Газрынхаа наймааг л хийх гэж байгаа биз”  хэмээн өгүүлж байна.

Эм тарианаас эхлээд эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа нь хэний буруу бэ. Зургаан жилийн өмнө төсвийн хөрөнгөөр 50 ортой эмнэлэг барихаар сүр дуулиантай, хадаг яндар, лам хувраг болцгоон шав тавигдсан аж. Тус ажлыг “Мон инжбар” компанид өгсөн хэдий хазгай муруй суурь  босгоод сураг алдарчээ. Мөнгө төгрөг нь дутуу биш улсын төсвөөс мөнгөө бүтэн аваад алга болсон байх юм. Засаг дарга П.Ганхуяг 50 ортой эмнэлэг барина гээд алга болсон “Мон инжбар” компанийг эмнэлгийн барилгаа барьж дуусгахыг шахахын оронд хувь иргэний өөрийн хөрөнгөөр зургаан сарын дотор  бариулсан эмнэлгийг дахин дахин нээн тууз хайчилж шоудах болжээ.

Хувь хүн зургаан сарын дотор эмнэлэг бариулаад хүлгээлгэн өгч байхад өөрийгөө хувилгаан дарга гэж зурагтаар өргөмжлөх  П.Ганхуяг зургаан жил хазгай муруй барилгын суурь үзүүлэхээс ичээсэй билээ.  “Мон инжбар” компанийг П.Ганхуяг одоо хүртэл хаацайлан хамгаалж буй нь мөнгөө хуваасан уу гэх хардлага төрүүлэх болжээ. Эм тариагүй, хэвтэх оргүй гэдгээ мэдэрч аргаа барсан эцэг эхчүүд “Засаг дарга П.Ганхуяг ирээд эмч нарынхаа савангийн мөнгийг өгчихөөсэй”  гэж залбирах нь халаг сууж байх юм. Нэгдсэн эмнэлгийн   эмч нар хувийн эмнэлгийнхэнг  хүртэл гуйж  халдварт Улаан бурхантай нийтээрээ үзэлцэж байна.

  Ийм хүнд нөхцөлд галын цэгээ орхин зугтаасан П.Ганхуяг. Түүний  ярих дуртай Япон Улсад хилийн дээсээрээ  Улаан бурхан өвчин алхуулсан, яаралтай арга хэмжээ аваагүй   албан тушаалтан нь  уучлалт гуйгаад   эрх мэдлээсээ татгалзах байв. Дорноговь аймгийн хувьд таван сум зудад малаа алдаж, иргэд нь халдварт Улаан бурхан өвчин үр хүүхдээ булаалгуулах дээрээ тулаад  байна. Ийм хүнд байхад Энх-Амгалан гэдэг шаазан бурханы дүртэй Засаг дарга П.Ганхуяг сонгуульд бэлдэн   телевизэд өндөр төлбөр төлөн  “Би аймгаа ингэж  хөгжүүлнэ. тэгж хөгжүүлнэ” гэж байнга төлөвлөгөө ярьж суух юм. Найман жил болоход яасан ярьж дуусдаггүй төлөвлөгөө бэ дээ. Гэтэл хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгийн удирдлагууд  ярьж төлөвлөх биш хийж бүтээснээ харуулж байна.

Монгол Улсын газар нутгаас  тасдан “Аялал жуулчлал” нэрээр  рекламдан   хятадуудад  зарж хөрөнгөжсөн П.Ганхуягийн үед  Улаан бурхан өвчин  дийлдэхээ байлаа. Хэрвээ зургаан жилийн өмнө эхлүүлсэн эх хүүхдийн 50 ортой эмнэлэг ашиглалтанд орчихсон байсан  бол урилгагүй орж ирсэн Улаан бурхан өвчинг үүдэн дээрээсээ хөөж болох байсан. Улаан бурхан өвчин ирэхэд үнэтэй “хувь нэмэр” оруулсан П.Ганхуяг гэгээн дүр төрхөө телевизээр биш нэгдсэн эмнэлэг дээрээ харуулж, хөрөнгө мөнгийг нь шийдээч өгөөч. Ямар газар зарсан мөнгөнөөсөө өг гэж байгаа биш, улсын төсөвлөсөн мөнгийг ядахдаа хурдан олгооч ээ.

Үрээ алдахгүй гэсэн эцэг эхийн шаналан, шалан дээр хөглөрөх өвчтөнгүүд, эм тариа хүрэлцэхгүйн гачлан, эмнэлгийн гадаа бөөгнөрөх олон түмэн Дорноговь аймгийн  Засаг дарга П.Ганхуягт огт хамаагүй болжээ. “Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэдэг шиг Дорноговиос явах бэлтгэлээ базааж буй П.Ганхуягт малчдын мал зудад үхэх, Улаан бурхан өвчинд үрээ алдах дээрээ тулаад байгаа  эцэг эхийн зовлон хамааралгүй сэдэв болсон нь илэрхий байна.

Эх сурвалж: Shuud.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • Unen (March 21, 2016 11:58:54 am )

    Хөөгөөд явуулаач. муу матарыг…

  • Anonymous (March 21, 2016 1:24:08 pm )

    ymarch undeslelgui dashaa medeelel bna

    • Баагий (April 12, 2016 6:33:55 pm )

      Мэдэхгүй юм да орон нутагт юм огт хийгээгүй гэж хэлэхгүй л байх. гэхдээ учир дутагдалтай л санагдаад байгаа шд. одоо тэгээд өмгөөлөөд байгаа хүмүүс нь бодвол ашиг тусыг нь хүртсэн улсууд л байх да

  • Anonymous (March 21, 2016 1:56:56 pm )

    НАМ дагасан муусайн луйварчин хулгайчид ХАНАЖ цаддаггүй ХАХАЖ үхээсэй бүгдээрээ

  • Дандар (March 21, 2016 2:10:38 pm )

    Дорноговийнхон өөрсдөө л сонгож ажиллуулсан байлгүй дээ. Анхнаасаа анхаарахгүй яасан юм. Ямар хойно ойлгож байх юм

  • Дандарт (March 21, 2016 2:22:03 pm )

    Тухайн үедээ толгой угаагаад гараад ирсиймаа.

  • Дандарт (March 21, 2016 2:22:56 pm )

    Дорноговийнхныг бүгдийг нь ажилтай амьдралтай орлоготой болгон гээд гараад ирчихсэн юм.Бид маш том алдсан хүмүүс

  • Алтаа (March 21, 2016 2:24:25 pm )

    Хийсэн бүтээсэн гээд байх тодруулаад гаргаад ирэх юм ховор. Гаргаж ирэх гээд хийсэн зүйлс нь эвдэрч хэмхрээд тоос болсон байгаа. Хийсэн зүйлсийг батлах зүйл нь зураг төсөв л байгаа

  • Замын-Үүд (March 21, 2016 2:24:48 pm )

    Dornogovi bolon Zamiin uudiin zasgiin darga nar niilj ulziin neren dor irgediig hugjliin berhsheeltei undur nastan gh angilluud uusgej ereen luu ayluulaad bn enend neg arga hemjee awmaar bn

  • ҮНЭН ҮГ БАЙНА (March 21, 2016 2:27:32 pm )

    “Буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэдэг шиг Дорноговиос явах бэлтгэлээ базааж буй П.Ганхуягт малчдын мал зудад үхэх, Улаан бурхан өвчинд үрээ алдах дээрээ тулаад байгаа эцэг эхийн зовлон хамааралгүй сэдэв болсон

    • batsuuri (April 01, 2016 10:16:28 am )

      DELGERSAIXAN BICHDEG XVN XYDALDAJ AVSAN BNSDEE

  • Anonymous (March 21, 2016 5:07:04 pm )

    Хийсэн бүтээсэн гээд байх тодруулаад гаргаад ирэх юм ховор. Гаргаж ирэх гээд хийсэн зүйлс нь эвдэрч хэмхрээд тоос болсон байгаа. Хийсэн зүйлсийг батлах зүйл нь зураг төсөв л байгаа

  • Anonymous (March 21, 2016 5:29:57 pm )

    comment

  • ГАНАА (March 21, 2016 5:30:14 pm )

    АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЧАНАРГҮЙ ЗАМ ТАВЬСАН ГАНХУЯГ ТА ИДСЭН МӨНГӨӨРӨӨ ЗАМАА ЗАСААРАЙ АРД ТҮМЭН ТАНЫГ ХАРЖ БАЙГАА ШҮҮ

  • ГАНАА (March 21, 2016 5:38:56 pm )

    Маш олон иргэдийг Эрээн хотруу явуулж Сонгуулийн ажилаа эхэлсэн Энэ хулгайлсан мөнгөөрөө улаан бурхан өвчинтэй тэмцээч өвс авч малчиддаа өгөөч

  • ГАНАА (March 21, 2016 5:41:03 pm )

    хөвсгөлийн харчин овгийн хүн дээ Энэ хүнээс юу ч гарахгүй дээ аймаг яаж хөгжих вэ дээ

  • ГАНАА (March 21, 2016 5:49:23 pm )

    Туул голын эрэг дээрх “Ривер Гарден” д 7 өрөө байр худалдан авсан энэ хүн хаанаас ийм их мөнгө олж байр худалдан авсаныг Авилгатай тэмцэх газар Цагдаагийн газар шалгах хэрэгтэй дээ

  • ГАНАА (March 21, 2016 6:03:33 pm )

    ЭНЭ ХҮН ШОРОНД ЯВНА ДАА ИХ ОЛОН ХҮНЭЭС АВИЛГАЛ АВСАНЫГ НАМЫН НӨХӨДҮҮД НЬ ИЛЧИЛЖ ХОЛБОГДОХ ГАЗАРТ НЬ ӨРГӨДӨЛ ӨГСӨН БАЙНА ЛЭЭ

  • Anonymous (March 21, 2016 6:06:48 pm )

    АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЧАНАРГҮЙ ЗАМ ТАВЬСАН ГАНХУЯГ ТА ИДСЭН МӨНГӨӨРӨӨ ЗАМАА ЗАСААРАЙ АРД ТҮМЭН ТАНЫГ ХАРЖ БАЙГАА ШҮҮ

  • Anonymous (March 21, 2016 6:53:39 pm )

    Буруу

  • Anonymous (March 21, 2016 6:59:20 pm )

    Хувь хүн

  • Anonymous (March 21, 2016 7:10:46 pm )

    shuurhai

  • Сайншанд (March 21, 2016 9:20:18 pm )

    Улаан бурхан өвчин арай л биш болж байнаа. Засаг дарга үүнийг мэддэг ч юм уу бүү мэд шдээ. Сайншандаар дүүрэн орон байртай хүн нэгийг ч гэсэн зараад хүүхдүүдэд туслаач /Газар өгөөд оронд нь байр сав авдаг гэж сонссон/ Та ч гэсэн үр хүүхэдтэй хүн биздээ. Таны хүүхэд биш юмаа гэхэд ирээдүйн эзэд шүүдээ. Идэж ууж байгаа нь арай л дэндэж ббайгаа шүү Засаг даргаа

  • арал (March 21, 2016 11:22:06 pm )

    ГАЗАР ЛУЙВАРДАЖ ХӨЛЖСӨН ГАНХУЯГ ИХ ХУРАЛД БИШ ГАНЦ ХУДАГТ ХҮН ЦОХИЖ УНГААД БАЙГАА БАТСУУРЬ БАС НЭГ ХУДАГТ СУУХАДАА БЭЛДЭЭ ХУЛГАЙЧ НАР.

  • Ravdan (March 22, 2016 12:18:33 am )

    mahnii naimaacin Delgersaihan yyneesee doloon dor lyivarcin hyn byriig hahyyldaad ubj aina shyydee.

  • hun chanar (March 22, 2016 8:57:04 am )

    iim uymnyydiig dahij buu gargaarai ard tumen mini

  • их мэдэгч (March 22, 2016 12:19:09 pm )

    Тэгээд АТГазарт нь өгөхгүй юу хийцгээгээд, хүлээгээд байгаа юм бэ. АН-ын нөхөр бол нөгөөдүүл нь хамгаалчих байх даа. тэгэхээр сонгохгүй байх аргыг хүн бүхэн сайн ойлгуулах хэрэгтэй юм байна. Өөр гарц байхгүй…

  • Дээгий (March 22, 2016 12:29:01 pm )

    Улс даяар улаанбурхан өвчин тархаж байгаа ч зохих арга хэмжээг дээр дооргүй авч байгааг энэ тэнэгүүд мэдэхгүй байна даа. Аргагүй дээ компьютерийн араас янз бүрийн юм бэлтгэдэг болохоор. Газар дээр нь очиж үзэх хэрэгтэй эмч нар яаж уртасгасан цагаар ажиллаж тулаа хийж байгааг. Ийм юм бичихийн оронд ард иргэдрүү хандсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл бичээчээ

  • Дээгий (March 22, 2016 12:29:25 pm )

    Ганц хүнийг өдөр шөнөгүй муулж мушгиж байгаа чинь та нарыг ямар дорой сэтгэлгээ, ямар арчаагүй амьтад болохыг чинь ард иргэдэд харуулсаар байна.

  • Тулгаа (March 22, 2016 12:41:55 pm )

    Уул шугамдаа П.Ганхуягт буруу байхгүй юм байна лээ. Ардын намын Ж.Батсуурь Засаг дарга байхдаа Дорноговийн нэгдсэн эмнэлэгийн хажууд төрөхийн бүхэл бүтэн корпус байхад худалдаад өөрөө дундаас нь хэдэн төгрөг унагаасан түүхтэй. Нэгэнт хувьд шилжээд айлууд орсон барилгыг буцаалтай биш шинээр яамнаас тендер зарлаад шинэ төрх барьсан чинь нөгөө компани нь барьж чадахгүй хугацаа алдаж одоо шүүхээр асуудлаа шийдүүлж байгаа юм. Хөөрхий П.Ганхуяг барилгын ажлыг урагшлуулах гэж хэрэндээ үзсэн ч ЭМ-ийн яам тендер зарлаж шалгаруулсан учраас тэндээ л учраа олохоос өөр алга байхгүй. П.Ганхуягт буруу байхгүй ээ Ж.Батсуурь л худалдчихсан юм.

    • batsuuri (April 01, 2016 10:19:09 am )

      Yag VNEN

  • ГАНАА (March 22, 2016 3:03:32 pm )

    Шинэ Дорноговь хаана байна вэ Ганхуягаа, Аж үйлдвэрийн цогцолбор хаана байна вэ Ганхуягаа, Хэрэглээний халуун устай болгон гэсэн хаана байна Ганхуягаа, Ажилтай орлоготой болгон гэсэн хаана байна Ганхуягаа энэ болгонд та худалаа хэлжээ Дорноговьчууд таниас хариуцлага нэхэж байна.

  • ллллллл (March 22, 2016 3:05:32 pm )

    Шинэ Дорноговь хаана байна вэ Ганхуягаа, Аж үйлдвэрийн цогцолбор хаана байна вэ Ганхуягаа, Хэрэглээний халуун устай болгон гэсэн хаана байна Ганхуягаа, Ажилтай орлоготой болгон гэсэн хаана байна Ганхуягаа энэ болгонд та худалаа хэлжээ Дорноговьчууд таниас хариуцлага нэхэж байна.

  • Anonymous (March 22, 2016 4:37:51 pm )

    Manai aimag hamgiin hurdatstai hugjij baigaa aimguudiin neg shuu deee Batsuuriin ued hezee iim bailaadaa… Ene hun bol hiih yostoi ajilaa tuldal n sain hiij bgaa hun!Mash bolovsroltoi mundag hun shuu dee.. Delgersaihan gegch bol zugeer neg hyatadiin gar hul bolson amitan shdee..Ter ih mongoliin maani bayalgiig hyatadruu gargaj hurungjichuud odoo yaah gej uls turd oroh geed uhen hatan mungu tsatsaad bgaa amitan bee.. Chadah chadahaa l hiil dee ugaasaa bolovsrol noil amitan shuu dee zugeer neg uurhaichin hun shuu dee Delgersaihaan ene metiin mungu tulj zahialgat niitlel bichuulhee bolichoochee uruvdultei um

  • Anonymous (March 28, 2016 11:48:10 am )

    АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР 2 ДАРААЛЛАН СОНГОГДОХДОО ТӨРИЙН АЖЛИЙГ ТӨРЛИЙН АЖИЛ БОЛГОСНООС БИШ ДОРВИТОЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДСЭНГҮЙ, НУТГИЙН ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДЭЭШИЛСЭНГҮЙ, АЖЛЫН БАЙР Ч НЭМЭГДСЭНГҮЙ ТАНЫ АЧААР. ИДҮҮЛСЭН БУТ УРГАЖ, ИДСЭН ИРҮҮ ХУВХАЙРДАГ. ОДОО ХАНГАЛТТАЙ БИЗЭЭ….

  • bataa (March 30, 2016 10:08:42 pm )

    aimag oron nutgiinhaa toloo l yabj bsan yum bish uu manaihan denduu uis torjih yum aa

  • нараа (April 04, 2016 5:59:49 pm )

    энэ өрөвдөөд хамгаалаад байгаа улс одоо ажилд оруулж өгсөн гарууд нь юм байна л да. тэртээ тэргүй муу хэлээд ч нэмэр алга Ганхуягын хүрээлэлийн хүнмүүсээс бусад нь ядуу амьдарч байна

  • Anonymous (April 07, 2016 10:18:39 pm )

    bi aimgiin emnelegt ulaan burhan tussan oxinoo saxiad 10 xonoj bn sanxvvjilt 7 xonogiin omno shiidegdej em tarianii xangalt irsen .ENE Muusain ali neg namiin lalruud yah gj xvnii zowlongoor show hiij sonin setgvvld balair yum niiteldgiin xarin ganhuygiin buynaar tonog toxooromj saitai bolj onosh xurdan garsan

  • Төрийн ажлыг төрлийн ажил болгогч (April 12, 2016 12:15:10 pm )

    …Өнгөрөгч сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд “өвдөг шороодсон” П.Ганхуягийг Дорноговь аймгийн Засаг
    даргаар томилсон. Гэтэл тэрбээр сонгуульд “тонгоруулсан” уурандаа Монгол Ардын Намын хаягтай төр захиргааны бүх шатны албан хаагчдыг ажлаас халсан юм. Тэр ч бүү хэл “Саран хөхөө” театрын дарга С.Хүдэрчулууныг хүртэл халж, Ардчилсан намын нөхрийг даргаар нь тавьсан гээд урлагийг хүртэл улстөржүүлсэн сүрхий гайхал шүү дээ

  • Төрийн ажлыг төрлийн ажил болгогч (April 12, 2016 12:15:27 pm )

    .Ганхуягийг Засаг дарга болсноос хойш төр захиргааны бүх шатны ажилчдын 60 орчим хувь нь халагджээ. Засаг ноёны энэхүү ажлаас халах кампанит ажил бүгд хууль бус байсныг хэн хүнгүй мэдэх… Хамарын хийд, энергийн төвөөс гадна Хүнд аж үйлдвэрийн парк, нефть боловсруулах үйлдвэрийн төсөл гээд Дорноговь аймаг, Монголын бүү хэл дэлхийн анхааралд орж байна. Энэ мэт өөдрөг гэгээн мэдээлэлтэй дөрөө харшуулаад аймгийн Засаг дарга П.Ганхуягийн тухай таагүй мэдээлэл чих дэлсэх болсоор удлаа. Гэгээн Дорнын зүгээс нисэлдэх энэ хар мэдээ эртнээс буюу 2008 оны орон нутгийн сонгуулийн дараа эхэлсэн гэдэг.

  • Төрийн ажлыг төрлийн ажил болгогч (April 12, 2016 12:15:47 pm )

    П.Ганхуягийг Засаг дарга болсноос хойш төр захиргааны бүх шатны ажилчдын 60 орчим хувь нь халагджээ. Засаг ноёны энэхүү ажлаас халах кампанит ажил бүгд хууль бус байсныг хэн хүнгүй мэдэх.
    Аймгийн төрийн албан хаагчдын ар талд хэчнээн хүн байна гэж бодож байна. Тэдний гэр бүл төрөл төрөгсөд гэхэд л их тоо гарна. Тэдний гараас хоногийн хоол залгуулж байсан олон хүний амьдралаар тоглосон П.Ганхуягийн хувьд улстөрийнх нь зам Дорноговьд дуусч байгаа нь тэр гэх. Ийнхүү 2008-2009 он хүртэл Ардын намын хаягтай албан хаагчдыг халж дуусаад сумдын Засаг дарга нарыг “гөрөөлөх” оролдлого хийсэн. Харин үүний дараа Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, Иргэдийн хурлын дарга Т.Сэргэлэнбат нартай хөтлөлцөөд АТГ-т шалгуулснаар энэ асуудал чимээ багатай өнгөрсөн аж.

  • Төрийн ажлыг төрлийн ажил болгогч (April 12, 2016 12:16:12 pm )

    Замын-Үүдийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартайгаа нийлж, газрын наймаа хийсэн болон хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан хэргээр шалгагдаад арай гэж нэг юм салсныг уншигч олон мэдэж байгаа. Замын-Үүдийн Засаг дарга М.Баянмөнх Ардчилсан намаас сонгогдсон бөгөөд Замын-Үүдэд газрын наймаа хийж халаасаа зузаалсан нөхөр юм. Түүнчлэн хилээр гарахад төлдөг орон нутгийн татварын хэмжээг дур мэдэн нэмээд тэр мөнгө нь өөрийнх нь халаасанд ордог байсан нь баригдсан. Ийнхүү хэрэг мандуулж байх үедээ Татварын газрынхаа ажилтны үүдэн шүдийг хуга цохиж, улмаар аймгийн шүүх, прокурорт шалгагдсаар луу жилтэй золгосон ч П.Ганхуяг дарга аргалсан гэдэг. Түүний өмгөөлж хаацайлдаг хүмүүс нь нэг иймэрхүү.

  • Төрийн ажлыг төрлийн ажил болгогч (April 12, 2016 12:16:41 pm )

    П.Ганхуяг Замын-Үүд су мын хаа Засаг даргыг өмгөөлж, хаацайлдаг учир нь хил гаалиар нууц бизнесээ хийхэд ашигладаг хэмээн нутгийн иргэд ярьж байна. М.Баянмөнх дарга иргэдийн хилээр гарахад төлдөг орон нутгийн татварын хэмжээг дур мэдэн нэмсэн нь ч тэр хоёрын дундын бизнес гэдгийг нуусанг үй. Аймаг, сумын хоёр Засаг даргын энэхүү нууц бизнесийн түншлэлийн хү- рээнд хоёрдугаар сарын 13-нд Эрээн хотын дарга Бао Цунмингээр ахлуулсан баг Дорноговьд айлчилсан. Уг нь Дорноговь аймгийн соёлын өдрүүдийг Дорноговь аймагт хийх, Сайншанд Хүнд аж үйлдвэрийн парк төсөлд хамтрах, туслалцах тухай яриа өрнөсөн.

  • Төрийн ажлыг төрлийн ажил болгогч (April 12, 2016 12:17:03 pm )

    Сайншанд Хүнд аж үйлдвэрийн парк төсөлд хамтрах, туслалцах тухай яриа өрнөсөн.
    Үнэн хэрэгтээ энэ мэт асуудлаар өнгөлөн далдалсан уулзалтын цаад санаа шал өөр зүйл байсныг эх сурвалж хэлэв. Эрээн хотын дарга албаны хүмүүсээ дагуулан өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тариачийн хэцэд байх цэвэр усны нөөцөд хөрөнгө оруулах хятадын бодлого, нөгөө нь мөн л сумын нутаг, Эрдэнэцогтод байх хүрэн нүүрсний орд газарт хөрөнгө оруулах хүрээнд энэхүү уулзалт болсон аж. Гадны хөрөнгө оруулалт таталгүй яахав. Хамгийн гол нь Эрдэнэцогтын хүрэн нүүрсний орд газрын эзэмших эрхийн лиценз Д.Баясгалан гэдэг хүний нэр дээр байдаг аж.

  • Гээгээ (April 12, 2016 3:03:27 pm )

    новшын ханаж цадхаа мэдэхээ больцон Ганхуягын хамсаатангууд хахаж үхээсэй. нэг бол тахалд нэрвэгдээсэй.

antalya rent a car