antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2016 106 comments

Д.Бямбасүрэн: Х.Баттулга бол манай “нохой”

нийтлэсэн Admin

230251956ef61bf46cef21

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ.


Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Баттулгын тухай асуудал гэгч олон түмний санаа бодлыг их үймүүлж шуугиан тарьж байна л даа. Тэгэхлээр Монгол төр авлигачидтай тэмцэнэ, шударга ёсыг дээдэлнэ гэдэг энэ уриа лоозонг хэрэгжүүлж байгаа юм шиг дүр харагдаад байгаа юм. Гэтэл энэ асуудлыг яг нарийн тунгааж бодоод үзэх юм бол их олон талтай асуудал. Нэгдүгээрт, өнгөрсөн хэдэн удаагийн сонгуулийн үеэс эхлээд л сонгууль дөхөөд ирэхлээр л авилгын эсрэг тэмцэл хүчтэй явж байна гэдэг сэтгэгдэл төрүүлэх ч гэдэг юм уу, эсвэл их хуралд байгаа нэгнийхээ нүүрийг дахиж хармааргүй байгаадаа тэгдэг юм уу нэг л их хэрэг мандуулдаг. Тэгээд сонгуулийн дараа бүгд л чимээгүй болно л доо. Ингээд харахад Х.Баттулгын “хэрэг” гэдэг бол дахиад нөгөө ээлжит давталтын үед нь улс төрийн ашиг сонирхлын үүднээс өрнүүлж байгаа компанит ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Энэ бол Монгол төрийг үүсгэж байгуулах бидний зарчим, үзэл бодол өөрөө гажуудалд орсны нэг илрэл шүү дээ.

Хоёр дахь асуудал нь яг тэр хөрөнгө мөнгө идсэн шамшигдуулсан гэсэн асуудал яриад байна. Энэ нь шүүхээр нотлогдоогүй асуудал. Бид олон талын мэдээлэл авч байна. Нэг талаас нь төрийнхний зүгээс ярьж байгаа зүйлүүд, сэтгүүлчдийн зүгээс ярьж байгаа зүйл, нөгөө талаар Х.Баттулгын өөрийн ярьж байгаа зүйл. Гэтэл бодит байдал асуудал яг юунаас үндэслэлтэй вэ гэдгийг бид бас өөрсдийнхөөрөө харж тунгааж чадна шүү дээ. Гадны “Самсунг” гэдэг компанийн л мөнгөтэй холбоотой юм байна. Гаднын компани Монголын компанитай хэрэв санхүүгийн маргаан үүсгэж байгаа бол тэр иргэний хэргийнхээ шугамаар явахаас биш нэг улсын их хурлын гишүүнийг шүүх нь эрүүдэх явдал биш шүү дээ энэ чинь. Тэгэхлээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр Монголын улс төрд гаднынхны гар хөл их гүнзгий оржээ. Энэ бол зүгээр далимдуулж байгаа асуудал юм уу даа гэж би хувьдаа ойлгож байна.

Ер нь, УИХ-д Монголын томоохон бизнес бүлэглэлүүд байгаа гэдэг нь хэнд ч илэрхий. Би тэднийг олигархи гэж хэлээд чамгүй л шүүмжилдэг юм. Х.Баттулга өөрөө баян хүн үү гэвэл баян хүн. Том Женко компанийн удирдагч уу гэвэл мөн. Гэхдээ бизнес бүхэн адилгүй. Олсон зөөсөн хурааснаа Монголынхоо төлөө, эх орныхоо төлөө гэж зориулж яваа, улс орон ч хөгжиж цэцэглэг, өөрийнх нь бизнес ч хөгжиж цэцэглэг гэж явдаг хүн. Улс орныхоо нэр төрийг дэлхийд өргөж яваа цөөхөн бизнесмений нэг нь энэ хүн шүү дээ. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл их хуралд орсон бизнесийн бүлэглэлүүдийнхний дотор жаахан ухвал юм гарахгүй хүн бараг байхгүй дээ. Нэг л хандлага хэлэх гээд байна л даа би. 1947 онд АНУ-ын Ерөнхийлөгч байсан Трумэн гэдэг хүн Сомосын тухай ярьсан байдаг. Сомос бол нохой. Нохой гэхдээ манай нохой гэсэн байдаг. Хоттой хонинд чонотой нийлсэн ноход орж ирчихээд байхад ганц өөдөөс нь хуцаж байгаа хоточ нохойгоо олны өмнө нийлээд зодоод эхэллээ. Ингээд бид нар өнөөдөр бизнесменүүдээ харахаар хэн нь эх орныхоо төлөө гэж явна, хэн нь бас гаднынхантай сүлбэлдэж тэдний гар хөл болоод явж байна вэ гэдгийг ялгаж харах ёстой юм.

Х.Баттулгын өөрийнх нь явуулсан үйл ажиллагаа, бизнесээ ч хөгжүүлсэн байдал нь тэр олсон хураасан зүйлээ улс орныхоо улс төрийн бүтцийг тогтворжуулахын төлөө зарцуулж байгаа байдал, ардчилсан хувьсгалынхаа анхны хүмүүсийг дэмжиж явж байгаа байдал, дээрээс нь энэ жудо бөх цаашлаад Шинэ сум төсөл, Их Майдар төсөл, Сайншандын хүнд аж үйлдвэрийн төсөл… гээд энэ бүх хөтөлбөрүүдээ гаргаж байгаа нь энэ хүн бол эх орныхоо төлөө чин сэтгэлээрээ зүтгэж яваа гэдгийг л харуулж байгаа юм. Энэ хүнийг өнөөдөр чичлээд, элдэв өнгийн мэдээллийн хэрэгслээр шуугиан дэгдээж сонгуулийн өмнө улс төрөөс шахаж гаргах гэж байгаа нь монгол түмэнд их сонин сэтгэгдэл төрүүлж байна. Үүний цаана бизнес бүлэглэлүүдийн хоорондын зөрчил тэмцэл гэхээсээ илүү Монголын баялаг руу гараа шургуулах гэсэн гаднынхны нөлөө л их хүчтэй явж байна. Хэнд ч нууц биш зүйл. 2008, 2009 оны хямралын үеэс эхлээд л хуучин Засгийн газрын сайд байсан хүмүүс ч хүртэл өөрсдөө ярьсан шүү дээ. Монголын их хурал хэний их хурал юм бэ? Монгол Улсынх юм уу МCS-ийнх юм уу? гэж. Өнөөдөр МCS группийнхэн “Энержи ресурс”-ийнхээ тэрбум гаруй долларын алдагдлын золионд Тавантолгойг гаргаж нөхөхөөр улайрч байна шүү дээ. Үүнийг харсаар байж, цаад үндсийг нь ойлгосоор байж улстөржүүлж, өөр аргаар шийдэх гэдэг нь үнэхээр харамсалтай байна. Нөгөө талд нь бид энэ асуудлыг аваад үзэхэд ер нь төр маань хэний төлөө үйлчилж байна вэ гэдгийг харах болжээ. Оюутолгойг тавиад туучихсан. Одоо тэгээд Оюутолгойг ярихаа ч байж, мартаж эхэллээ.

Гэхдээ Оюутолгойг монголчууд мартахгүй л дээ. Монголын үнэт өв баялаг. Оюутолгойг Монголын ард түмнээс салгаж завшсан тэр этгээдүүд хэзээ нэгэн цагт монгол төрийн өмнө, монголчуудын өмнө толгой бөхийх цаг ирнэ! Тэр цагт Оюутолгойг золионд гаргаж завшсан этгээдүүд өөрсдөө сайхан дулаахан газарт бэлэн хоол идэх ч цаг ирж магадгүй. Нэгэнт Оюутолгойг гадна дотнын нийлсэн сүрэг шуналын хүүдийнүүд маань ингээд шийдчихсэн болохоор Тавантолгойг ингэж болох юм байна гэж ойлгоод байгаа юм.

Ийнхүү гадны хөлд Монголын төр өнөөдөр сөгдөж байна. Бид харж байна үүнийг. Гадаад дотоодын шуналд хөтлөгдсөн хүмүүс бөөнөөрөө дайрч байна шүү дээ. Тэдний төлөө үйлчилж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарим бүр нийтлэгчид маань хүртэл энэ талд нь улаан цагаан явж байна. Бид үүнийгээ ялгаж харах хэрэгтэй. Миний бодоход өнөөдөр Монгол төрийнхөө төлөө, Монгол түмнийхээ төлөө чин сэтгэлээрээ зүтгэж яваа хэн нэгнийгээ золионд гаргах ийм замаар бид явах юм бол Монгол төр, Монгол үндэстэн улам л доройтох болно.

Би өөр нэг зүйлд сэтгэл эмзэглэж суудаг юм. Сүүлийн үед Монгол төрийнхөн дотор боловсролоороо бие биеэ их шоглодог болж. Тэр Ганбаатар гэдэг хүнийг боловсролгүй гэж элдэв өнгөөр хэлж хэдэн телевиз дамжуулж байцаасаар байгаад их хурал дээрээс эхэлсэн тэр үйл явдал тэгсгээд төгсгөлд хүрлээ шүү дээ. Гэтэл одоо мэдээлэл гарах бүрд л Х.Баттулгыг мэдлэг боловсрол муутай гэх юм. Чингис хаан сургууль төгсөөгүй юм шүү дээ. Нөгөө талдаа ямар нэгэн хавтас сугавчилсан хулгайчаас хавтас өвөртлөөгүй эх оронч нь дээр шүү! Эх орноо Монголоо гэсэн сэтгэл тэр хүнд байгаа! Хавтастай хулгайч гэдэг чинь бүр боловсорсон хулгайч. Ингэж бодохоор энэ их хурлынхан, төр засгийнхан хэн нь хэн бэ гэдгээ өөрсдөө нэг эргээд хараач ээ.

Одоо жишээ нь дөрвөн Ерөнхий сайдын үеийг дамжуулаад эдийн засгийн ухааны талаас ичээд нүүрээ хийх газар олдохгүй нэг зүйл байдаг юм. Манай Ерөнхий сайд болж байгаа, төрд ажиллаж байгаа улсуудад өнөөдөр нэгдүгээр курсийн оюутны боловсрол байхгүй. Эдийн засгийн хувьд. Нэмүү өртөг, нэмүү өртөг гээд нөгөө л Марксизмийн үеийн нэмүү өртгөө л ярина. Тэгэхэд Өвөрмонголын хөтлөгчид нэмэгдсэн өртөг гээд яриад сурчихсан байгаа юм шүү дээ. Нэмэгдсэн өртөг гэдэг чинь ашиг орлого, татвар, дээрээс нь цалин хөлс, элэгдлийн шимтгэл бүгд орж байгаад нэмэгдсэн өртөг болно. Нэмүү өртөг гэдэг чинь марксист эдийн засгийн ухааны зөвхөн ашигтай холбоотой ойлголт шүү дээ. Нэр томъёо ч байхгүй мөртлөө хэн нь хэнийгээ дээрэлхэх гээд байгаа юм бэ? Энэ бол монгол түмэнд их муухай үр дагавар үлдээнэ. Бид монгол төрд боловсрол багатай ч гэлээ сургууль төгссөн, сургууль нь бага ч гэлээ насан туршдаа чин үнэнчээр зүтгэж мөнхийн гавьяа байгуулсан улсуудыг мэднэ. Самбуу гуай байна. Бичээч байсан л хүн шүү дээ. Бумцэнд гуай байна. Ийм улсуудаа бид түүхэндээ харсаар байж өнөөдөр хэн нэг хүнээ чичилж боловсрол багатай дуугарч болохгүй, ийм тийм гэж хэлж болохгүй. Магадгүй Засгийн газрыг удирдах, хөтөлбөр хэрэгжүүлэхэд боловсрол хэрэг болж болно. Монголоо гэсэн сэтгэл бол Ерөнхийлөгчид ч хэрэгтэй. Төрд зүтгэж байгаа хүн бүхэнд хэрэгтэй. Энэ бол гол шалгуур. Эх орноо гэсэн үзэл. Өнөөдөр эх орончдыг шоглох нь гадаадын хөрөнгө оруулагчдын гарыг долоож байгаа хүмүүсийн л хийж байгаа ажил л даа.

Эх оронч гэдэг үзлийн нөгөө талд нь бэртэгчин гэдэг үзэл байдаг юм. Монгол төрд бэртэгчингүүд дэндүү их үүрлээд байгаа юм биш үү. Ийм байдлаар бид явах юм бол хөрөнгийн шуналыг давж дийлэхгүй. Эд нар өнөөдөр Монголын эдийн засгийг хөгжүүлье, эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийе гэхээсээ илүү хамгийн амар ашиг хонжоо олж болох Монголын эд баялаг, эрдэнэсийн сан, газар шороог гаднынханд худалдах зам руу тэмүүлнэ. Өнгөрсөн дөрвөн жилд төрийн бодлого үүн рүү их ноцтой хэвийсэн. Үүний нь эсрэг тэмцэж байгаа хүмүүсээ популистууд гэж шоолно гэдэг бол тэр хүмүүс өөрсдийгөө л бэртэгчин гэдэг дээрээ гарын үсэг зураад түүхэнд үлдээж байна гэсэн үг. Үүнийг бид бодож явах ёстой.

Эргээд Х.Баттулгын асуудал руу ороход одоо сонгууль ойртож байна. Х.Баттулгыг монголчууд мэднэ гэж боддог. Монголчууд энэ хүнээ хэзээ нэгэн цагт авлигачид энэ хүнийг шоглоод байсан юм, энэ хүн муу хүн гэж хаяхгүй шүү дээ. Монголын ард түмэн өөрсдөө яаж ийгээд хамгаалаад энэ хүнээ төрд аваад явах учраа олох байх гэж бодож байна!

Эх сурвалж: www.assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

106 Comments

  • Anonymous (March 21, 2016 12:22:27 pm )

    Бямбасүрэн гуайн хэлж байгаа үнэн ш дээ 100хувь дэмжиж бна

    • fff (March 21, 2016 3:56:16 pm )

      ene xun bol mongol ulsiig sergeen bosgoj uls shig uls bolgoson manai axmaduudiin neg .AH iin urvagch nar ene xuniig zoxion baiguulaltagaar gutgen doromjiloxdoo xolsnii bicheech naraa ashiglaj bna.

    • zochin (March 24, 2016 3:14:07 pm )

      Demjij bn zuv hellee,

    • Anonymous (March 26, 2016 6:25:23 pm )

      manai noxoi,noxoitox gedeg ch utga ni uur shuu dee malaa

    • Anonymous (March 26, 2016 6:28:56 pm )

      Estoi unen ug shuu.xashir xun gj ene xuniig l xelex bxdaa tanid sain saixniig xusie.

    • bgl (March 28, 2016 3:22:58 am )

      Ter yneen, Battylga bol ard bidnii toloo yridag xyn.

  • mongol (March 21, 2016 12:38:49 pm )

    Aragui l buir zaaj bainadaa.Uhaantai hashir hun gedeg uneheer saihan um daa.

  • Anonymous (March 21, 2016 12:41:29 pm )

    AN 4 jiliin tursh, elbegee 7 jiliin tursh 2hon huntei l uzeltsej yaj unagay geseer bgad hiisen yumgui hugatsanud ni duusch bn. Tavantolgoigoo avch uldene gsn enhbayar genco battulga 2g chadah geseer ulsaa suiruultsgeelee. Dahin ene os honzon ovorlogchdiig bitgii songooroi ard tumeen.

  • anu (March 21, 2016 12:42:27 pm )

    Mundag humuusese zuvluguu avch boldgui yumu uursdiin chin medleg oyun tolgoi hurehgui bhad AN iihaan. Ain…

  • Anonymous (March 21, 2016 12:51:07 pm )

    Нохойтох гэдэг үгийг хэрглэж хэлсэн бололтой.Баттулгыг мгтаагд ч байгаа юм шиг,муулаад ч байгаа юм шиг бөөрөнхийлж.Уг нь өмөөрөх санаатай ярьсан байх,тэгвэл түүнийгээ л хийнэ биз дээ,хаа хамаагүй Гайтийн диктатор Дювалье гэж хогийн нөхөртэй харьцуулж,АНУ-ын ерөнхийлөгчийн хэлсэн үгээр гарчиг хийгээд балласан байх юм.Ахмад хүн учраас хэлэх үг алга,харин их мэдэмхийрэгч Баабар шиг аяглавал онцгүй дээ…

  • Г.Батнасан (March 21, 2016 12:51:28 pm )

    Энэ үг Элбэгээ нарын чихэнд наалдахгүй нь даан ч харамсалтай

  • Anonymous (March 21, 2016 1:25:04 pm )

    шударга үнэний төлөө хамдаа монголчуудаа тэмцэе

  • Anonymous (March 21, 2016 1:43:49 pm )

    Буурал мянгуужины ээлжит улгэр 90 онд хоорхий монголчууд бид нараар 20 дугаар тогтоол гаргаж яаж тоглосон билээ ард тумэн чиний хийсэн ,,гавьяаг,, мартаагуй шуу батган нуурэлчихэд бузар чинь нудээр гарнадаа

  • зочин (March 21, 2016 2:41:07 pm )

    БЯМБАСҮРЭН ГУАЙН ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГАА ҮНЭН ШҮҮ

  • zochin (March 21, 2016 2:43:24 pm )

    gadni gar hol bolson elbegee.shunaltsogt,muuhai balag nar mongoliin toriig samarch duusaj b,na daa ho.mongoloo gesen hun bolgoniig barij baitsaah yum u.

  • Манан (March 21, 2016 2:52:39 pm )

    Өвгөн мэдээлэл дутуу жаахан Төөрсөн будилсан юм ярьж: Женкогийн хийсэн ажлыг хэн ч үгүйсгээгүй, харин Төрийн мөнгийг Мафи ийн аргаар хусаад хүмүүсээ зугтаалгаад, тойрон хүрээлэгчдээ шонд өлгүүлчихээд байгаад л байгаа юм.

  • bid hamtdaa (March 21, 2016 2:56:53 pm )

    turiig tvshiltsej yavsiim gesen dee bas burhan hvnii hashir turshlaga gedeg l ene bhda. vnendee l gadniihnii gar hul bolson Ardchilsan nam 4 jil mongoliig toglood irgediig alaad haychlaash de. hamgaalah gesen negnii ni esreg zogsood l. barij horij tsagdaad l chadahgvi dee l tumur nudraga ashiglaj bhgvi yu daa. yaandaa yaana ene turiin 3

  • Батаа (March 21, 2016 3:08:31 pm )

    Бямбасүрэн гуай үнэхээр үнэнийг хэлсэн байна шүү.Монголчуудаа таван толгойгоо алдчихаад дараа нь харамсаад сууж байх вий дэн

  • ЗОЧИН (March 21, 2016 4:01:45 pm )

    ЗА 2011 ОНООС Л ТӨМӨР ЗАМ ЯРЬСАН ЭНТЭЙ ЗЭРЭГЦЭЭД Л САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ФАРК ЯРЬСАН ОДОО БОЛТОЛ ХИЙСЭН ГАНЦ Ч ЮМ АЛГА ӨЧНӨӨН ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨӨД ГАРГААД Л БАЙДАГ ЗӨНӨГ ЧИ ДУУГАЙ БАЙ

  • Зочин (March 21, 2016 4:11:46 pm )

    Трумэн бус Ф.Д.Рузвельт Анастасио Сомосын талаар 1939 онд “гөлөг” гэсэн, “нохой” биш.
    It was Roosevelt who made the often-quoted remark about the dictator of Nicaragua, Anastasio Somoza: “Somoza may be a son of a bitch, but he’s our son of a bitch.”

  • 5112 (March 21, 2016 4:17:05 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧ НЭГИЙГ БОДОХ БУЙ ЗАА. МОНГОЛ ТӨРИЙН ШИЙДВЭРТ ОДЖАРГАЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ БОЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛДОГГҮЙ НЬ ҮНЭН БАЙХ. МУУ ҮГ МОДОН УЛТАЙ ГЭЖ. НЭГИЙГ ХЭЛЭЭД БАЙНА. ТӨР ЗАСАГ ИЙМ Л АХМАДУУДААРАА ЗӨВЛӨХӨӨ ХИЙМЭЭР ЮМ…

  • Зочин (March 21, 2016 4:30:16 pm )

    Трумэн бус Ф.Д.Рузвельт Анастасио Сомосын талаар 1939 онд “гөлөг” гэсэн, “нохой” биш. It was Roosevelt who made the often-quoted remark about the dictator of Nicaragua, Anastasio Somoza: “Somoza may be a son of a bitch, but he’s our son of a bitch.” Ер нь “Son of a bitch” is a person who you hate and the only word you can use is son of a bitch. or a word of surprise.-юм шүү дээ.

  • Зочин (March 21, 2016 4:36:55 pm )

    Ер нь адгийн хүнийг л son of a bitch гэдэг юм байна шүү дээ.

  • зочин (March 21, 2016 4:38:31 pm )

    Энэ хүнийг ерөнхий сайд болгомоор байна.

  • ЗОЧИН (March 21, 2016 4:49:23 pm )

    МЯНГУУЖИН ЧИ ДУТ ЗА ХИЙНЭ ГЭЖ 5-6 ХУЦЛАА ХИЙСЭНГҮЙ ТЭХЭЭР ТАНАЙ НОХОЙ ЮУ

  • төрөө цэвэрлэж авая (March 21, 2016 5:02:19 pm )

    7 хаустан МАН ын баяр, хятад хэмээгч сая доллар мартагч АН ын баярцогт мэтийн луйварчдыг төрөөс зайлуулахын тулд сонгуулд АН, МАН ынх нь эсрэг саналаа өгч төрөө луйварчдаас цэвэрлэх цаг ирнэ.

  • зочин (March 21, 2016 5:03:50 pm )

    Ямар ч байсан Баттулгад итгэл хүлээлгэхэд МОНГОЛЫГ татаад өөд нь аваад л явчих хүн дээ.Монголыг гадагш нь зарж хуваагаад идчихгүй л хүн шиг байгаа юм даа .Оджаргал ч хятад өвөөтэй хамтраад естөй хамаг тендэрийг авч идээд баллаж байгаа хүн дээ.Тэр утаагүй зуух оруулж ирэх ,агаарын бохирдлоор жинхэнэ мөнгө зусалсан хүн дээ.Одоо 5 толгойг авах гэж Баттулгийг нам дарах гэж байна

  • Зочин (March 21, 2016 5:19:31 pm )

    Баттулгад итгэх хэрэгтэй байхаа, энэ хүнийг унагаах гэсэн олон нохой байна аа.

  • ZOCHIN (March 21, 2016 5:43:23 pm )

    UGIIG YAJ CH GUIVUULJ BOLNO. BYMBASUREN GUAI ZONOOGUI HARIN CH GOLOOR N HELJ. ONOODRIIN BATCHUUDAD NO GUI HUN NEG CH BAIHGUI . UHVALSHUUDEE. HARIN BATTULGA OLSON HURAASNAA MONGOLIINHOO IRGED ARD TUMENDEE TCAYCDAG OGDOG ……HAYLAGA N ANHNII OLIMPIIN AVARGIIG GARCH IREHED , JENKO KOMPANIIN HIISEN G BICHIBEL NILEEN IH YM BOLNO BIZDEE.CHINGISIIN HOSHOO GEED TCAASHAA YVNADAA. ED BUGD MONGOL HUND NAALDANA. OORIIN NOHOI GEDEG N ENE YMSHUUDEE.

  • төрөө цэвэрлэж авая (March 21, 2016 6:42:33 pm )

    Бямбасүрэн гуай зөв асуудал хөндсөн байна. Манайхан ил ярьж бичихгүй байгаа болохоос биш ОЮУ толгойг баяр, баярцогт, зоригт нар монголд ямар ч ашиггүй гэрээ хийж наймаалсан. Мэдээж тэд АН, МАН ын удирдлагад ойрхон буй хүмүүстэй нийлж энэ ажлыг хийсэн. Тийм ч учраас баярцогтыг сайд болгож байгаа хууль журмаа зөрчиж ард түмнээ басамжилсан. БИД сонгуулд АН, МАН ын эсрэг саналаа өгч төрөө хамгаалах ёстой

  • зочин (March 21, 2016 7:10:22 pm )

    Бямбасүрэн гуай яг л үнэнийг л бичсэн байна даа.

  • Mongol (March 21, 2016 7:35:29 pm )

    Battulga bol medeej manai taliin hun shu dee. Mongol ulsiihaa tuluu buhnee zoriulj chadah shudarga hatuu er zorigtoi Mongol hun.

  • Иргэн (March 21, 2016 8:04:14 pm )

    Хүмүүс ёс зүйгээ (аав, ээжээ, ах дүүсээ, газар нутгаа, эх орноо хайрлах сэтгэл, зөв явах сэтгэл, эд хөрөнгийн шуналд автахгүй сэтгэл, бусдыг үзэн ядахгүй сэтгэл, бусдыг хайрлах сэтгэл гэнх мэт) алдвал хүн биш араатан амьтан болж байна гэсэн үг л дээ. Хүний адгуусан амьтнаас ялгагдах гол ялгаа нь ёс зүй (ухаан) -тэй байх явдал юм. Монголчууд жилэээс жилд ёс зүйгээ гээж адгуусан амьтан болсоор байна. Гоё пиджак өмссөн, гоё зангиа зүүсэн, Харвардын их сургуулийн диплом сугавчилсан адгуусан амьтан болсоор байна. Ардчиллын согтуурлаас гарцгаая.

  • Иргэн (March 21, 2016 8:04:37 pm )

    Дэлхийнсуут 10 хүний нэг Күнз 2500 жилийн өмнө ёс зүй бол юмны эх нь, эд хөрөнгө юмны адаг нь юм. Эд хөрөнгийг юмны эхэнд, ёс зүйг адагт нь тавивал түмэн олон эд хөрөнгийн төлөө арсалдан тэмцэж улс гүрэн бутармуй гэж хэлжээ. Монгол яг энэ замаар орж бутарахдаа тулаад байна.

  • Иргэн (March 21, 2016 8:05:01 pm )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/

  • Иргэн (March 21, 2016 8:05:24 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Августо Пиночет/

  • Иргэн (March 21, 2016 8:05:48 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.

  • Иргэн (March 21, 2016 8:06:22 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • Иргэн (March 21, 2016 8:06:52 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (March 21, 2016 8:07:33 pm )

    Юун Тавантолгой, Оюутолгой. АН-аар цаашид удирдуулвал Монгол орон тусгаар тогтнолоо алдана. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.

  • Иргэн (March 21, 2016 8:07:54 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (March 21, 2016 8:08:19 pm )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (March 21, 2016 8:08:57 pm )

    Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. /Сократ/

  • Иргэн (March 21, 2016 8:09:52 pm )

    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/

  • Иргэн (March 21, 2016 8:10:22 pm )

    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/

  • Иргэн (March 21, 2016 8:10:59 pm )

    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. /Ярослав Галин/

  • Иргэн (March 21, 2016 8:11:15 pm )

    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/

  • Иргэн (March 21, 2016 8:13:13 pm )

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

  • Иргэн (March 21, 2016 8:13:59 pm )

    Эдийн засгийн алуурчид зохиож УИХ-д тулган хүлээлгэж батлуулсан “Ашигт малтмалын тухай” хуулийг үндсээр нь өөрчлөөгүй цагт Тавантолгой төслийн хувь заяа Оюутолгойн төслийн араас орж Монгол орныг улам бүр өрөнд оруулах нь дамжиггүй.

  • Иргэн (March 21, 2016 8:14:38 pm )

    Дэлхийн аль ч орны “Ашигт малтмалын тухай” хуулиудад ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн 34 буюу 51 хувь гэсэн ойлголт огт байдаггүй. Учир нь үндэсний баялаг болсон ашигт малтмалын орд бол 100 хувь ард түмний өмчлөл, 100 хувь төрийн эзэмшилд байх ёстой.

  • Иргэн (March 21, 2016 8:15:01 pm )

    Оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. Монголын ард түмнийг хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар Оюу толгойн гэрээ гэгчийг байгуулж, Монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.

  • Иргэн (March 21, 2016 8:18:54 pm )

    УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Иргэн (March 21, 2016 8:19:24 pm )

    Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /Күнз/

  • Иргэн (March 21, 2016 8:20:06 pm )

    Танай улс оронд зүрх сэтгэлийн хөгжлийг умартаж, зөвхөн оюуны боловсролд хөрөнгө хүчээ юүлж байна. Зүрх сэтгэлийн хөгжил хамгийн эрхэм шүү. Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг. Зүрх сэтгэлд амар амгалан тогтвол даян дэлхийд амар амгалан тогтоно. /Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам/

  • Иргэн (March 21, 2016 8:21:22 pm )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/

  • Иргэн (March 21, 2016 8:22:41 pm )

    Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
    Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
    Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
    Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
    Би Монголоороо гоёдог
    Ширгэшгүй Хэрлэнгийн ус шиг бүсийг нар зөв бүслэж гоёдог
    Шилрэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
    Би Монголоороо гоёдог
    Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
    Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
    Би Монголоороо гоёдог

  • Иргэн (March 21, 2016 8:23:39 pm )

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (March 21, 2016 8:25:02 pm )

    Монголчууд Батулга шиг эх оронч хөвгүүдээрээ бахархдаг.

  • Иргэн (March 21, 2016 8:29:21 pm )

    Ахмад үеийн томоохон төлөөлөл болсон Бямбасүрэн гуай руу дайрч байгаа хүмүүс бол ёс суртахуунаа бүрэн алдаж, хүн чанараа гээсэн, адгуус амьтад юм. Яг л настай хүн руу хуцаж байгаа нохой шиг.

  • ТОРГУУД ЗАЛУУ (March 21, 2016 8:42:53 pm )

    ХАЛТМАА ГУАЙ ГЭЖ БУУРАЛ ЗАСУУЛЧ ТЭНГЭРИЙН ОРОНРУУ ЯВАХ ХҮРТЛЭЭ ЗҮЛЭГ НОГООН ДЭВЖЭЭН ДЭЭР БӨХӨӨ ЗАССААР ЯВСАН.ЖИНХЭНЭ МОНГОЛ АХУЙ,ДЭНДҮҮ ЭГЭЛ ДАРУУХАН МОНГОЛ ЭЦЭГ ХҮН БАЙЛАА.БАТТУЛГА ГЭДЭГ ЗАЛУУ ТИЙМ Л ХҮНИЙ ҮР САД…МӨНХ ТЭНГЭРИЙН ДОР ХОВОРХОН ТӨРӨХ ААВЫН ХҮҮ ЮМ ШҮҮ…ХАЙРЛАТУГАЙ ! ХҮНДЭЛТҮГЭЙ ! ДАГАТУГАЙ !

  • Монолчуудад (March 21, 2016 9:31:48 pm )

    Миний монголын ард олон минь та бүхэн зөв бурууг танихдаа мэргэн шүү. Баттулгын тухай Бямбасүрэн гуай үнэн зүйл хэлжээ. Нэг ч гэсэн эх орончоо алдмааргүй байна

  • gadaadad suugaa mongol (March 21, 2016 9:33:51 pm )

    iim hun ingej yrihaar busad ni yaana daa6 battulgiig eh oronch gedgiig odoohondoo harahgui l bna shuu bidnii tatvart tolson gadaadad ajillaj ar geriinhendee yvuulsan mungiig idsen bna sh dee

  • engiin negen (March 21, 2016 9:51:44 pm )

    энэ буурал гайхалтай үнэнийг өгүүллээ. ийм л сайхан хүмүүсийнхээ үгийг сонсож сурахсан. энэ олон бузруудыг бид сонгосон. одоо цэвэрлэж бас болно. хүн бүр хариуцлагатай өөрийн оногдсон ажил бүхэндээ сэтгэлтэй байя.

  • Anonymous (March 21, 2016 9:53:34 pm )

    БАТТУЛГА ЧИ ШҮҮ.

  • Irgen (March 21, 2016 11:27:24 pm )

    Ene uvgun meden budilaad baigaa yum baih daa . Battulgad ulsiin hamag tom uildver aj ahuin gazruudiig huvichilj uguh asuudal Byamabsurengiin zasgaas ehelsen dee talh chiher, mah impex, bayangol zochid buudal geed mongoliin strategiin chanartai gazriig bugdiig battulga huvidaa avsan .

    • Anonymous (March 22, 2016 12:06:17 pm )

      Battulga bol eh oronch mongoliin tuluu ajiilah chin zyrhtei hyn Gehdee tumur zamiin mungiig luivarchdad aldsan bol sain shalguulah heregtei Mongoliig hohirooson bol haramsaltai Mash ih itgej baisan hyn Uchiriig olj zuv medeelel uguh heregtei Baymbasyren guai olon zuv sanaa heljee Bayarlalaa

    • Aaa (March 22, 2016 12:07:23 pm )

      Battulga bol eh oronch mongoliin tuluu ajiilah chin zyrhtei hyn Gehdee tumur zamiin mungiig luivarchdad aldsan bol sain shalguulah heregtei Mongoliig hohirooson bol haramsaltai Mash ih itgej baisan hyn Uchiriig olj zuv medeelel uguh heregtei Baymbasyren guai olon zuv sanaa heljee Bayarlalaa

  • Ulzii (March 22, 2016 12:09:42 am )

    Kerry uvuu, Odjargal 2 ch turiig shuud zaluurdaj bna. MUUN deer ni bas sain nermees bolj bh shig. Hezee unend guitsegdeh yum bol.

  • Zochin (March 22, 2016 12:41:56 am )

    Даанчиг унэнийг яриж доо буурай маань

  • tegshee (March 22, 2016 6:01:07 am )

    Battulga bol sain xvn xiij baigaa xelj bga ni tsaanaa l 1dolgoon saixan baidag yuma!Ene xvnd uls ex ornoo daatgaad vzex xeregtei xvmvvsee jiriin irgenii xubid ingej l bodoj bna tegexgvi bol mongol gedeg uls yu bolox ni medegdexgvi bolod bgaag ni xiliin chanadas xaraxad xecvv l bna chvv!BUURLUUDIIN YGIIG CH SONSOX XEREGTEI!Byambasuren guai zob l yum xelj bna xvnd chi noeon nuruu gej 1 yum bna shv dee!Battulgiig eronxiilogch boloxod bvx ard tvmen sanalaa ogoosei gej xvsmeer bna!

  • Anonymous (March 22, 2016 9:19:10 am )

    Хамелеон зан хэрэггүй. Хуурамч дүр байсан байна…

  • Ganzorig (March 22, 2016 9:35:43 am )

    Зенесен буурал бондны менгенеес жаал жуул юм зооглож дэ, эсвэл охиноо сонгуульд оруулах юм гэсэн замыг нь бэлдэж егч байгаа царай нь, чааваас еревделтэй амьтан

  • hyn (March 22, 2016 9:35:47 am )

    manai mongolchuud mash muu hyniig nohoi gej heldeg shuu dee Ene ubgun 2 maltai zyil heljee

  • Зочин (March 22, 2016 9:45:46 am )

    Буурал сайддаа урт насалж, удаан жаргарай, үр хойч доо энэ үнэт сургаалиа хайрлаж яваарай гэж ерөөе Баттулгыг эх орноо боддог төрд хэрэгтэй гэдгийг мэднээ, монголын заяа буян тэгшрэх болтугай

  • Anonymous (March 22, 2016 9:55:13 am )

    Санал нийлэхгүй юм байнаа

  • Уншигч (March 22, 2016 10:13:47 am )

    Хүнийг элдвээр хэлэхгүй байхыг санал бичсэн хүмүүст хэлмээр байна. Ямарч бүдүүлэг хүмүүсэв.
    Буурал сайддаа урт насалж, удаан жаргарай, үр хойч доо энэ үнэт сургаалиа хайрлаж яваарай гэж ерөөе Баттулгыг эх орноо боддог төрд хэрэгтэй гэдгийг мэднээ, монголын заяа буян тэгшрэх болтугай

  • zaaval unshaarai (March 22, 2016 12:42:18 pm )

    mongol undesten bid xdn ueree ideed baraxgui baylag aa xdxen hujaa tsustai hunuu garaar hund gadniihand zaruulchaad amidrald buhimdsan uuraa ahimag nasnii unen ug helj bgaa hdn hundee gargaj baihiimdaa mongoliin tsagdaag deerees ni utsan kukeldei shig udirdaj bhad hen hils hergeer shorond orohiig bodoh bileedee zugtasan ni zuv gj bodjiina bid nariig hoorondoo temtsej bhad tsaad hujaa tsustanguud chine bid nariig yaj yaduuruulaxav yaj ustgaxav gj bodj bga shuudee mongol tsus sudsaar chine guij bga bol mongolinhoo tuluu ami hairgui tsutgej bga humuusee bitii buruu shaaj ad uz mongol bhu ugui yu bish monfol tsus tai hun baihuu ugui yu gj yarigdaj bn mini yarj bga ug zarim hund utgagui bh bolovuu gxdee ym mddg uchiraas bichlee odo bid nar turduu bish tursun biendee itgej setgexgui bol magadgui chi 18tai oxin bol hujaagiin ehner harin huu bol mongoliin ali neg shorond orohod belen tsag ueruu alhchlaa shuudee.

  • Anonymous (March 22, 2016 1:18:40 pm )

    Х.Баттулга:-“Гашуунсухайт руу төмөр зам баривал Хятадын танкууд ороод ирнэ”, “Нэг компанид төмөр зам барих эрх өгчихвөл бүгдээрээ төмөр зам барих гээд барьцана”, “Төмөр зам баривал Монголын баялаг гялгар уутан доторх элс шиг гоожоод дуусна”, “Сайншандын аж үйлдвэрийн парк түүхий эдгүй болно”. “Оросын төмөр замаар нүүрс зөөж япончууд, солонгосчуудад зарна, үүний тулд эхний ээлжинд Сайншандаас Чойбалсан хүртэл төмөр зам барина”.
    З.Энхболд:-“Хэрвээ урагш нь төмөр зам барьж нүүрс зөөвөл хоёрхон машинист ажилтай болно, харин автомашинаар тээвэрлэвэл дугуй нөхөх, гуанз ажиллуулах зэргээр олон монгол хүн ажилтай болно”
    Энхболдын зөвлөх Гансүх:- Хятадын хил хүртэл өргөн төмөр зам бариад хилийн боомт дээр нүүрс шилжүүлэн ачих байгууламж барина. Нэг тонн нүүрсийг 3 доллароор шилжүүлэн ачна.

  • иргэн (March 22, 2016 5:59:22 pm )

    баттулга зөвөө. бямбасүрэн гуайг үнэлж байна

  • Boohoidorj (March 22, 2016 11:45:03 pm )

    болно болно

  • Ондого (March 22, 2016 11:47:31 pm )

    Мэдмээр юм Хэн Монголыг идээд байнаа

  • Зочин (March 22, 2016 11:53:30 pm )

    Хэний зөв болохыг хэлэхэд эрт . Женко дан залуусаар ажлаа хийлгэдэг нь осолтой. Залуус мөнгө хараад эх орноо мартдаг бололтой. Түүний буруу бол залууст итгэсэнд л байна. Эсвэл зориуд хуйвалдав уу.

  • бум (March 23, 2016 11:55:28 am )

    настан буурлиин үг үнэн монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсээ хамгаалахгүй юум бол хэн хамгаалахав дээ монголчууд минь

  • Bold (March 23, 2016 12:30:20 pm )

    yu l bolood bna daa ene alban tushaaltan erh medeltnuud odoo buur namaaraa niilj bgaad ene luibarchin Gansuh Battulga nariig omoorch huuliinhanruu dairch bh shib dee idej uusan bol gishuun ch bai irgen ch bai shalguulah l heregtei shuu dee neg l ih gishuun gesneeree ailgasan humuus

  • үнэн (March 23, 2016 3:17:03 pm )

    Баттулга шиг хүний нүдэнд харагдахаар,гарт баригдахаар юм хиййсэн улс төрч эрх мэдэлтэн хаана байна гаргаад ирээч гэсэн ч чадахгүй дээ, Хийсэн зүйлээр нь харахад энэ хүн жинхэнэ монгол эх оронч хүн,Бямбасүрэн гуай үнэн хэлсэн, Өвгөдийн минь агуу их ухаан хаачихав дээ, Хийсэн юмтай хүн, Бусад улс төрчид шиг монголоо худалдаж хар толгой,бор гэдэсээ болгох гэж ирээдүйгээ монголоо сүйрүүлсэн биш,Баттулга таны ард монголын ард түмэн байгаа шүү, Сонгуул дөхсөн чинь бүгд л ард түмэн ярьсан хайртай болсон хүмүүс, Монголчуудаа ард түмэндээ гэж худлаа ярьж зурагтаар бялдуучилж байгаа ноходыг сонгуульд дэвшүүлэхгүй,сонгохгүй байхыг уриалья,Донгодохыг нь харахаар үс босох юм

  • Монгол (March 23, 2016 5:05:36 pm )

    Зугээр баттулга улам онго орж гялалзах болно дараа нь еронхий сайд еронхийлогч болноо

  • зочин (March 24, 2016 7:02:20 am )

    Баттулгыг дарж авах гэсэн үүднээс асуудал өрнөсөн болж таарлаа.Баттулга бол Энхбаяр,Баяр мэтийн мөнгөний хүмүүсийн дэргэд ёстой монголынхоо төлөө бүхнийг хийж байгаа цаашид хийх хүндээ.

  • иргэн (March 24, 2016 5:07:51 pm )

    энэ бол Баттулга гишүүн Бямбасүрэн гуайг та 1 үг хэлээдэх миний талаар гэж л хэлсэн байна.Нөлөөтэй хүмүүс бас үгийг нь сонсдог хүмүүсээр уйваагүй улстөрчид өөрсдийгөө хамгаалуулсан үг хэлүүдэг нь үнэн.Түүнээс биш Бямбасүрэн гуайд энэ асуудал ямарч хамаагүй.Энэ Монгол улсад тийм их хэрэгтэй асуудал мөн үү.Хөрөнгө мөнгө идэх нь тэгээд зөв болж таарахна уу.Ерөнхий сайд байсан хү ийм зүйл яриад сууж байгаа нь тун харамсалтай байна.Улс орны эрх ашиг хөндөгдсөн асуудалд ингэж ханддаг бол зүгээр дээ.

    • иргэн (April 11, 2016 10:33:17 am )

      Харин чамд Бямбасүрэн гуайн юу хэлэх нь хамаагүй биш үү. Яасан бэ үнэн үг хэлсэн хүнд өшөөрхөөд байгаа юм уу.

  • Curenpar (March 24, 2016 8:33:17 pm )

    Mongoloo ideed duusgachihayaa Tegeed daraa ni hyatadiig ideye Daraa ni Orosiigideye Goyo biz yu l baina ideed baiya

  • Surenpar Ондого (March 24, 2016 8:35:08 pm )

    uu zaluul

  • Ард түмэн (March 25, 2016 1:50:27 pm )

    Оюутолгойн алтны нөөц 450 тэрбум доллар 200 тэрбум доллараар олон улсын дуудлага худалдаанд оруулах хэрэгтэй монголын ард түмэнд 100 тэрбум долларыг хувааж өгөх ёстой Газрын доорхи баялаг ард түмний өмч монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй Бид насаараа ядуу амьдрах ёстой гэж үү Алт сандайлсан гуйлагчин гээд хөөргөөд байсан одоо бүгдийг нь ухаж аваад дууслаа Хоёрын хооронд дусааж байхаар олигтойхон өгөөд халамжийн мөнгө энэ тэрээ хэдэн жил зогсоох хэрэгтэй Монголчууд гэхээр дандаа зарч гуйлагчин байх ёстой гэж үү

  • зочин (March 25, 2016 4:49:09 pm )

    монголын ард түмний үнэний дуу хоолой болж явдаг танд талархаж байна.Танд урт нас удаан жаргалыг хүсье.

  • иргэн (March 27, 2016 6:11:16 pm )

    Ухаантай л хөгшин юмсан одоо зөнжээ. Уулыг цас, амьтаныг нас дарна гэж л энэ байх даа.

  • zochin (March 28, 2016 7:52:13 am )

    Byambasuren gyaimash unen um bichsen b.na. Battulga bol ard tumnii huu. Ard tumen Elbegeegiin tald bish Battulgiin tald baigaa gedgiig MAN, AN hardaggui um baih daa.Bid Battulgiig l demjdeg shuu ter ehk oronch. hezee ch ehk ornoo hudaldahgui

  • Ganzorig (March 28, 2016 1:15:15 pm )

    Жэнко г бондны менгийг цусалсан гэж бvгдээрээ л мэдэж байгаа шvvдээ, энэ буурал мянгуужин бас л хелсеер гуцаж байна, хулгайч л бол хулгайч шvvдэ, манай талын хулгайч гэж байхгуй, жэнко багийхантайгаа миний чиний бидний хvvхдvvдийн ирээдvйгээс хулгайлаад байхад, манай нохой хулгайлаг гээд бж бху?! Еооо элэг элэг,хулгайчид гишгэх газар vгvй..:

  • Саран-Очир (March 29, 2016 10:19:45 am )

    энэ хүн зөвхэлсэн байна. Женко монгол амьтай хүн шүү олон түмэн минь бүү эргэлз

  • Түмэн (March 29, 2016 4:45:16 pm )

    Хэрэв хулгай,луйвар хийсэн л бол хүний өөрийн гэж хандаж хэрхэвч болохгүй.Хууль,шударга ёс,их төрийн болон өвөг дээдсийн аль ч уламжлалд ийм зүйл байхгүй.Буруу,булихайтай зүйл хийсэн,хүн дээрэмдээд,магадгүй алчихаад алт мөнгө атгаад ирж байгаа төрсөн хүүхдээ ч тэр өмөөрдөг,”манай хүүхэд”гэдэггүй биз дээ.Хатуухан шийтгэж,үнэн мөний нь олохгүй бол энэ хүүхэд чинь “шоронгийн хадаас болох нь” гээд алахын наагуур юм болдог уламжлал л харин “манайх” байх.Цаашид буруу жишиг тогтож,энэ нь гэр бүл,төр улсын байгууллага,хүмүүст ч их хортой үр нөлөө үзүүлнэ.Тиймээс буруу зөвийг хуулийн хүрээнд шийдээгүй байхад “Манай нохой” гэхээсээ илүү “Сайн хүүхэд байсийм,яасийм болдоо зайлуул…”гэх нь илүү тохиромжтой мэт.

  • Билэг (March 29, 2016 4:53:39 pm )

    Элдэв талцал,таних мэдэх,авсан өгснөөрөө үзэлцэх хэрэггүй.СҮМО-гийн шүүгчид шиг л байхыг хичээх хэрэгтэй.

  • irgen (March 30, 2016 8:43:52 am )

    Er n Battulga ch geltgui hun bur eh oronch bodlogotoi l bmaar bh yum. Hamag yumaa aldaada duuslaashde. Hoich ue maani yahiin bolj bna. Mongolchuudaa yaaag chin setgeleesee bodood uz de. Yalt ch ugui uls orniihoo bdliig harahad shimshirmeer bga biz de.Hiij bgaagii n harluulaad hudlaa uls turjuuleed uimuuleed l. Boditoigoor haraad bodood neg uzeerei ahan duusee!

  • Anonymous (April 04, 2016 10:03:31 am )

    Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Санаа сайхан бол заяа сайхан. Монгол түмнийг минь Бурхан ивээх болтугай.

  • helmegduulelt ingej eheldiim da (April 04, 2016 2:16:59 pm )

    eeljit shou iim mayagaar ehleed shorond hiigeed, 2 jiliin daraa gudamjind gargadag

  • Zochin (April 06, 2016 11:00:33 pm )

    Mongol ulsyg hel deer ni bosgoson Hun Bol Taliigaach Jasrai guai yumaa. Buural myanguujin geh hochiig Mongolchuud zugeerch neg egchiheegui yum shuu! Eneeder Genkod hair zarlachihaj. Huugiin ni companid tumur zamyn teseld oroltsson mungiig ni egchihej l dee. Genko terniigee Byambasuren guaigaas dutahgui medne. Ug ni nastai n tumnii hair hundetgeliig buuritai edleed baival ulam l hundlekh bolno doo. Getel hulgaichiig emeereed baihaar…

  • энэбиш (April 08, 2016 2:57:06 pm )

    эх орон,элэг нэгтнээ гэсэн сэтгэл чинь хааччаа вэ хүмүүсээ.Энэ сонгуульд нухацтай хандаарай монгол түмэн минь

  • J.Bg (April 13, 2016 12:16:32 pm )

    Erunhii said Byambasuren guai yag unen heljee.Tavan tolgoig MCS uree darah gej avah gej bsniig bugd harj,sonsson.Ene uneniig helsen Genko Battulgiig nuhchin darah gesen gadaadiin gar huluud yaj ulairch bgaag bugd harj,medej bna.E.said Byambasuren guiag Uyangaa giin namiin umnees UIH d devsheed Erunhii said bolgoh sanal devshuulj bna.Demjitsgeegeerei.

  • J.Bg (April 13, 2016 12:19:14 pm )

    Ene niitleliig buh TV,saituud dahin dahin gargaarai.

antalya rent a car